2019 оны 6-р сарын 14
14 цаг 57 минут

Аргагүй авьяастай Доолио

Баянхонгор нутаг
Би энэ нутгийн нэгэн эс нь билээ
Баянбулагийн нэгэн өт билээ

Жүжигчин Ж.Дорлигжав

Эрийн тэнгэр тэтгэвэл дээ Гоогоо минь дээ хө
Эрсэн бүхнээ олно доо Гочоо минь ээ хө
Сайны ерөөл байвал даа Гоогоо минь дээ хө
Санасан бүхнээ бүтээнэ дээ Гочоо минь ээ хө... гэж дуулаад жолоо мушгин далбилзах тэр нэгэн төрхийг мартахын аргагүй.

Зальжин, зайтай, аатай Гочоо зааны дүрийг үзэгчдийн сэтгэлд тодоор сийлэн үлдээсэн хүн бол жүжигчин Жанцангийн Дорлигжав билээ.

Тэр одоо бидний дунд байсан бол 70 насны босго давчихсан, хэзээний танил инээдээрээ үзэгчдээ баясган гялалзах байсан даа.

Хорвоо хүссэнээр биш болохоор мөнгөн хуримаа хийхээс нь өмнөхөн түүнийг өөр тийш нь аваад явчихсан юм.

Баянхонгор аймгийн Баянбулаг суманд төрж, аймгийнхаа Соёлын ордноос уран бүтээлийн гараагаа эхэлж, арван жил ажиллачихаад 1976 онд Улсын драмын эрдмийн театрт шилжин иржээ.

Саяхан Баянхонгор аймгийнхан Хөгжимт драмын театраа энэ хүний нэрэмжит болгосон. Халгиж, цалгисан авьяастнаа хайхралгүй явж дээ гэсэн харууслын үг унагах хүн тэр үед олон байсан.

ОНИГООНЫ ЭЗЭН

Эзэнтэй онигооны дундаас Ж.Дорлигжав агсны нэрийг сонсох тохиолдол олонтаа. Шүрэн хамар нь түүнийг олон ч онигоонд холбосондог оо.

Жүжигчин Доолио Драмын театрын шатан дээр ардын жүжигчин А.Очирбат гуайтай таарчээ.
Очирбат: За Доолио, хамар дээрээ гал улаан шүр наачихаад ямар догь явах юм бэ? Доолио: Та чинь ямар их шуналтай болчихов оо? Нүдэндээ хоёрын хоёр оюу шигтгэчихээд хүний ганц шүрийг шохоорхоод...

* * * Уртын дуучин Баттөмөр, Доолио хоёр хонгилд тааралдав.
Баттөмөр: Хөөе Баянхонгорын балайгаар сонин юу байна?
Доолио: Юу ч алга даа, ясгүй хүн гуай. Үгийн хариуг дор нь барьдаг энэ эрхэм Монголын хошин урлагийн энэ олон хамтлаг, продакшныг байгуулагдахаас өмнө инээдмийн тоглолтыг бие даан хийж явсан.

“Бүсэн түгдэн” үлгэрийн жүжигДөрөвдүгээр сарын 1-нд “Эв эе” нэртэй хошин бүтээлийн тоглолт болдог байсан бөгөөд гол жүжигчний нэг нь Ж.Дорлигжав байв. Театрынхан “бичил бригадын тоглолт” хэмээн аминчлан ярилцах нь бий.

З.Жарантав, Д.Цэрэндарьзав, Б.Цэрэнпагма, Ж.Дорлигжав нар энэ бригадыг бүрдүүлдэг байж. “Цэрэнпагма тасалбар худалдаж, Дорлигжав хувцас индүүдэж, би тасалбар хурааж, Цэрэндарьзав тоглолтоо эхлүүлдэг байсан” хэмээн З.Жарантав гуай дурссан байдаг.

Танхим дүүрэн үзэгчийг нирхийтэл инээлгэдэг тэдний тоглолтыг үзэгчид мартаагүй биз ээ. Дунд сургуульд байхдаа би ч бас Ж.Дорлигжав гуайн тоглолтыг үзэж явлаа. Төмөр замын 73 дугаар сургуулийн дотуур байрны биеийн тамирын зааланд манай сургуулийнхан цуглаад, ганцхан энэ хүнийг үзэх гэж томоотой суудаг байж билээ. Дунд сургуулийн хүүхдүүд сахилгагүйн дээр, ийм олуулаа нийлэхээрээ захирлын үгийг ч сонсохгүй. Хөгжилтэй шог гараа бүрийг нь анхааралтай үзэж, юу ч бодолгүй инээсэн тэр өдрийн дурсамж тодхон санагдана.

Ардын жүжигчин Г.Мягмарнаран гуайтай хэдэн жилийн өмнө ярилцаж байхад уран бүтээлийн андынхаа тухай нэгэн сонирхолтой түүх хуваалцсан юм.

Улсын драмын эрдмийн театрын уран бүтээлчид баруун аймгуудаар аялан тоглож явтал машины диск нь эвдэрч, жүжигчин Л.Нямсүрэн, Доолио хоёр сэлбэг олж ирэхээр явжээ. Нямсүрэн агсан ч хайсан зүйлээ олоод ирж. Харин Доолио байдаггүй. Сураглаж явсаар ойролцоох нэгэн бааз дээрээс жүжигчнээ олжээ. Жирийн үед хүн бужигнаж, дуу чимээ хангинаж байдаг баазын хашаа нам гүм, харуулаас нь хайсан хүнээ асуухад дотор байгаа гэж л дээ. Яваад ортол тоглолт хийж байна гэнэ. Юу болов гээд учрыг тодруултал баазын дарга “Манайд хайсан сэлбэг чинь алга. Гэхдээ би хоёр хүн томилоод нэг машинаас тэр сэлбэгийг чинь авахуулж байгаа. Тэр хооронд Дорлигжав гуайг ашиглаад тоглолт үзэж сууна” гэж хариулжээ.

Тэр холоос хайгаад олдохгүй сэлбэгийг энэ хүн авьяасаараа хамт олондоо авчирж, тоглолтоо хэвийн үргэлжлүүлэх боломж олгосон аж.

ТӨРМӨЛ АВЬЯАСТАН

“Тууврын замд” Хэнчбиш Авьяас нэг хувь, хөдөлмөр 99 хувь гэдэг үг энэ хүнд тохирохгүй. Мэргэжлийн сургууль дүүргээгүй ч бусдаас авьяасаараа илүүрхсэн үү гэхээс дутаагүй. УДЭТ-ын тайзнаа 20-иод жил тоглож, 40 гаруй бүтээл амилуулж, 1991 онд Алтангадас одонгоор энгэрээ мялаасан түүнийг төрмөл авьяастан хэмээн олон хүн магтдаг.

Дунд охин Д.Оюунбилэг нь “Аав жүжгийн зохиол барьж ирчихээд уншсан үгүй нь анзаарагдахгүй хэрнээ л хэдийнэ тоглоход бэлэн болчихсон байдаг” гэж ярьсан байв.

“Маш нууц”-ын Жамьяндоо, “Хоёр эзний ганц зарц”-ын Панталоне, “Отелло”- гийн Людовик, “Найрын ширээний ууц”-ын Дорж, “Алтан түлхүүр”-ийн Карабас Барабас, “Гарваа”-гийн Жамбаа, “Буцах хаяг”-ийн Балдорж, “Ээдрээ”-гийн Богд гээд зөвх өн өөрийнх өө тоглолтоор мөнхийн хөш өө босгосон дүр олон.

Ардын жүжигчин Б.Мөнхдорж “Энэ жүжигчин төрөлхийн авьяастайн зэрэгцээ тоглосон дүрээс нь монгол үнэр ханхийдэг” хэмээн хэлсэн нь бий. Тэр тоглох хэсгээ өөрийн болгож, найруулагчийн санаанд ороогүй өөрчлөлтийг ч оруулдаг. “Тууврын замд” киноны Хэнчбишд дуртай хүн ховор байх. Айлын жаахан охиныг оролдож, хувийн ашгаа бодож, улсыг хохироохоос ч сийхгүй нөхөр. Тэр киноны голын эрэг дээр Долгортой уулзаж байхад Б.Бадрууган ирдэг хэсгийн сургуулилалт хийж байхдаа Доолио “Хоёулаа сайхан ноцолдож байгаад би хий гишгэсэн болоод чамайг татаад унана шүү” гээд ярьж тохирчээ. Зураг эхэлж, ярьснаараа хий гишгэж уначихаад, уснаас гарангуутаа Б.Бадрууганыг татаж гаргаж гэнэ. Найруулагч “Сайн боллоо” гэж магтаад “Яах гэж түүнийг татаж гаргав аа” гэж асуухад нь “Миний тоглож байгаа Хэнчбишийн дүрд хүн чанар жаахан ч гэсэн баймаар байна” гэж хариулсан тухайгаа хожим нь тэрбээр дурсан ярьсан байдаг.

ХИЙЦТЭЙ ЦАЙНЫ АМТ

Ж.Дорлигжав агсныхтай нэг зусланд гардаг байсан залуу түүнийг гэр бүлийнхэндээ халамжтай, найрсаг хүн байсан гэж ярилаа. Доолиог танихгүй хүн ховор болохоор киноны зурганд яваад ихэвчлэн эзгүй байдаг жүжигчинг гэртээ байхыг нь анхааран ажигладаг байсан ч байж мэднэ.

Харин охид, гэргий нь түүний гараа гарган чанадаг хийцтэй цайны тухай үргэлж дурсан ярьдаг. Гэргий Д.Ичинхорлоотойгоо гэр бүл болж, 1968 онд анхны хүүхдээ өлгийдөн авчээ.

Театрынхан ням гаригт ажиллаж, даваа гаригт амардаг болохоор нэг гэр бүлийн хоёрын амралт үргэлж зөрнө. Гэсэн ч Доолио заавал зав гарган, ням гаригийн амралтыг сайхан цайгаар хачирладаг байж. Хүүхдэдээ гар хүрэх нь бүү хэл ширүүн хардаггүй байсан гэсэн. Гэхдээ ажилдаа түүртээд тэр үү, эхнэрийнхээ гутлын хэмжээг ч мэддэггүй байсан гэнэ лээ. Томилолтоор явахдаа болж өгвөл Г.Равдантай хуваарилагдаж, түүнд арын ажлаа даалгадаг байж.

1978 он Москвад болсон тоглолтын үеэр. Баруун гар талаас Ж.Дорлигжав, Б.Мөнхдорж, Ч.Найдандорж Ё.Гантөмөр, урд талд М.Цолмонбаатар Энэ тухай нь “Ээжид таяг, эхнэрт “болсон” гэх зэргээр авах зүйлээ нарийн тэмдэглэдэг байж билээ” хэмээн гавьяат жүжигчин Г.Равдан дурссан.

Ж.Дорлигжав агсан 1943 оны тавдугаар сарын 15-нд төрсөн. Энэ өдөр бас гэргийнх нь төрсөн өдөр тохиодог. 1994 оноос хойш НҮБ-ын санаачилгаар тавдугаар сарын 15-ныг Гэр бүлийн өдөр болгосон юм билээ. Хаврын сүүлийн сарын энэ өдөр Доолиогийн гэр бүлийнхний том баяр болдог. Дэндүү эрт хорвоогоос одсон энэ авьяастныг хүмүүс гавьяат авах хүн гэж ярих нь бий. Гэсэн ч Арслан шиг, “Ангийн байцаагч” шиг бүтээсэн дүрээрээ мөнхөд амьдарч, үр ачдаа үргэлж дурсагдан явах хүндтэй хувь заяаг тэр бий болгоод буцжээ.

Түүний зээ хүү нь энэ жил Санкт-Петербургийн урлагийн сургуулийг төгссөн. Энэ зээгийнхээ нэрийг өвөө нь өгсөн гэнэ лээ. Төрсөн нутгийнхаа хайрхан Булганы нэрийг зээлэн хүүдээ өгч, хожим нь энэ хүү өвөөгийнхөө мэргэжлийг өвлөн жүжигчин болж буй нь энэ.

Ж.Солонго

14
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

14 сэтгэгдэлСэтгэгдэл бичих

202.131.243.186Зочин   • 6 сарын 17. 15 цаг 10 минут

бригадаар явж байсан нэг жүжигчин эмэгтэй -ДООЛИО ахаа минии нүд өвдөөд юу сайн бол гэж асуутал Доолио ах нь -нүдэнд хон хэрээ л сайндаа гэсэн гэдэг

103.229.120.210амрү   • 6 сарын 16. 9 цаг 17 минут

Ёстой төрмөл авьяастан шүү.

99.241.52.203Зочин   • 6 сарын 14. 23 цаг 38 минут

saihan gegeeleg hun bailaa huurhii. daanch nasalsanguidee chaavas. ariin haalganii ardiin jujigchdees ch denduu iluudee iluu.

202.72.245.122с   • 6 сарын 14. 16 цаг 49 минут

Кино жүжгийг нийтэд гаргахаас өмнө том сэхээтэн урлагийн мэргэжлийн хүмүүс үзэж засаж байж жүжигчин НАйруулагчийн зааврыг ойлгож төлөвшдөг Гэтэл одоо нэг дов голд төрсөн нь үндсэн шалгаан гэх болж,Бас киног бол шүүжгүй Шууд зориулалтын магтддаг баг Баахан дэмжлэг өгдөг

202.70.33.242Javkhaa   • 6 сарын 14. 11 цаг 04 минут

ger buliin bolon ur huuheduudiihen holbogdoh hayag medeh hun bna uu

64.119.20.116Булган   • 6 сарын 14. 10 цаг 38 минут

Яалт ч үгүй Булган хайрхан гэж их догшин Хайрхан байдаг.Зээдээ тэр нэрийг өгсөнийг нь бодвол их л нутаг амьтай хүн байждээ.

166.137.240.128Зочин   • 6 сарын 14. 1 цаг 49 минут

Myagmarnarangiin hajuud ardiin shuu

103.9.90.53Зочин   • 6 сарын 13. 18 цаг 46 минут

Хамгийн гоёо, сайхан дүр нь Харуул занги шүү дээ, олон дахин үзмээр. киноны жанжин шугам нь Амьнаас үнэтэй малгайн жинс, Монгол төр, нутаг. Агуу Намдаг бичиж Долио тоглож, хэн найруулсан билээ дээ.

103.14.36.18Зочин   • 6 сарын 13. 16 цаг 42 минут

Ёстой гайхалтай мундаг жүжигчин шүү, өнөөгийн урлагийн тайзанд мөн ч их үгүйлэгдэж байна даа.

202.72.245.122б   • 6 сарын 13. 16 цаг 02 минут

Жүжиг киног өндөр боловсролтой том сэхээтнүүд урьдчилан үзэж шүүмж өгч олон удаа засаж сайжруулж Жүжигчин болж төлөвшдөг байлаа. Гэтэл одоо сум нутаг гэх мэтээр товойлгох болж

66.181.164.171irgen   • 6 сарын 13. 14 цаг 37 минут

Ih mundag jyjigchin bsan. Huuhed bhdaa togloltiig ni uzej blaa.Odoo ch sanaand ilhen bdag yum.

202.72.245.122ы   • 6 сарын 13. 13 цаг 53 минут

Аугаа Оросын Зөвлөлтийн том сургуулийн жүжиглэх урлагийн нууцгүйгээр Монголчууд баахан хувь хүн яриад хөгжил үгүй боллоо.

202.55.188.42Зочин   • 6 сарын 13. 13 цаг 37 минут

Баянхонгор монгор яахвээ хѳѳе. Утга учиргүй наад жалгархал чинь энэ улсыг дампууруулж дууслаа. Тэр бол задгай авьяасаас гадна сайхан эр хүн байжээ. Хүнийг инээлгэнэ гэдэг чинь ганцхан жүжиглэл биш. Яг байгаагаараа, ориг дүр чинь орчныхоо гажуудлыг янзын контрастад оруулж ил гаргадаг юм шүү дээ. Тэр яг тийм барилтай хүн байсан. Ѳѳр нэг тийм авьяастан бол Латиф юм. Батсүх, Батзаяа нар бас ийм школоор ѳѳрсдийгѳѳ нээсэн боловч менежментээ ѳѳр зүйл рүү алдчихсан. Одоо манай шоунд живсэн хошин шог дахиад ийм дүр бүтээж чадах нь юу л бол. Салхи Дамбий

202.55.188.42Зочин   • 6 сарын 13. 13 цаг 42 минут

уг нь их дажгүй карийраа хийсэн боловч хадгалж чадахгүй юм. Батаа шоундаа живсэн. Уг нь ийм ориг дүрийг хошин шогоор ч юмуу анхлан бүтээгээд драм руу гулсуулчихвал бид дажгүй жүжигчин бүтээчихэж болох юм шүү дээ. Дорлигжавын дүрүүд жигтэйхэн гоё драмлаг дүрүүд байдаг. Монголын кино урлагт ийм дүрийг мѳнхѳлсѳн ѳѳр нэг хүн бол Л.Лхасүрэн юм. Жүжигчний дүр драмын талаасаа тѳгс байна гэдэг ерѳѳсѳѳ үндсэн зорилгын 80 хувь биелэж байна гэсэн үг.

Шинэ мэдээ

Тэтгэврийн шинэчлэлийг эсэргүүцсэн ажил хаялтыг цагдаа нар дэмжжээ4 цаг 47 минутын өмнө2019 оны ТРЭНД: Байгаль, ан амьтны шилдэг гэрэл зургууд4 цаг 52 минутын өмнө6 тайчигчаар ирээдүйн эхнэрээ сольжээ4 цаг 57 минутын өмнөЖинхэнэ мэт 3D зургууд5 цаг 2 минутын өмнө2020 онд трэнд болох жижиг байрны ИНТЕРЬЕРИЙН ШИЙДЭЛ5 цаг 7 минутын өмнөАлуурчин халим хөгширснийхөө дараа тугалнуудаа асардаг5 цаг 12 минутын өмнө2019 оны ТРЭНД: Хамгийн халуухан клип5 цаг 17 минутын өмнө2019 оны үгээр "тэд"-ийг нэрлэв5 цаг 22 минутын өмнөСайн унтаж амрах нь эрүүл мэндэд маш олон талын ашиг тустай5 цаг 27 минутын өмнө“Шимэгч” шилдэг кино боллоо5 цаг 32 минутын өмнөШанхайн “Disneyland”-ийн тасалбарын үнэд өөрчлөлт орно5 цаг 37 минутын өмнөМалчид, иргэдэд зориулсан мэдээ5 цаг 42 минутын өмнөБүх л хүмүүс гялалзсан цагаан шүдтэй болохыг хүсдэг5 цаг 47 минутын өмнөМаскийг хэрхэн зөв хэрэглэх вэ5 цаг 52 минутын өмнөФранцын оргилуун дарсны импортын үнийг нэмэгдүүлбэл хариу арга хэмжээ авахаа анхаарууллаа5 цаг 57 минутын өмнөВидео: 2019 онд YOUTUBE сайтаас хамгийн их хандалт авсан кпоп дуунууд6 цаг 2 минутын өмнөБНСУ-ын Элчин сайдын яамнаас АНХААРУУЛГА гаргалаа6 цаг 6 минутын өмнөЭцэг, эхчүүд хүүхдийнхээ гэмт хэрэг үйлдэх гол шалтгаан болдог6 цаг 7 минутын өмнөМиами Хит нэмэлт цагт Атланта Хаукс багийг буулгаж авлаа6 цаг 12 минутын өмнө“Дисней” кино компани 10 тэрбум ам.долларын ашиг олжээ6 цаг 17 минутын өмнөХятадын төрийн дууллыг үл хүндэлсэн сагсчинг торгожээ6 цаг 22 минутын өмнөАхмадын дэлхийн аврага шалгаруулах шатрын тэмцээнд дэд байр эзэллээ6 цаг 27 минутын өмнөШинэ жилийн баярыг архигүй тэмдэглэхийг уриаллаа6 цаг 27 минутын өмнөШинэ жилийн баяр ба дуучдын ханш6 цаг 32 минутын өмнөТанзани улсын ерөнхийлөгч 5.000 гаруй хоригдлыг өршөөлөө6 цаг 37 минутын өмнөНисэх зурваст дрон орж агаарын тээвэрт саад болохоос сэргийлэх систем бүтээжээ6 цаг 42 минутын өмнөЖирэмсэн үед согтууруулах ундаа хэрэглэж болох уу6 цаг 47 минутын өмнөБ.Ганхуяг: Төр сайн менежер байж болохыг "Эрдэнэс-тавантолгой" компани харуулсан6 цаг 52 минутын өмнөБНХАУ газрын тос, хийн хоолойн үндэсний компани байгуулна6 цаг 57 минутын өмнөЗасгийн газрын ээлжит хуралдаан 2019 оны 12 дугаар сарын 11-ний өдөр болж дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ7 цаг 2 минутын өмнө
© 2008 - 2019 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.