6-р сарын 13
15 цаг 30 минут

З.Дашдаваа: Оюутолгой болон бусад томоохон хэргүүдийг шүүхэд шилжүүлнэ

Чуулганы өнөөдрийн хуралдаанаар “Авлигатай тэмцэх газрын зохион байгуулалтын бүтэц, орон тоо, албан хаагчийн албан тушаалын цалингийн хэмжээг шинэчлэн тогтоох тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэв. 

Тогтоолын төслийг Хууль зүйн байнгын хороо 2019 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн хуралдаанаараа хэлэлцсэн бөгөөд энэ талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Л.Мөнхбаатар танилцууллаа.  Уг танилцуулгад Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.5-д уг төслийг баталснаар тухайн санхүүгийн жилийн улсын төсвийн орлогын хэмжээ буурах, зарлагын хэмжээ нэмэгдэхээр байвал энэ тухай Засгийн газрын саналыг заавал сонсоно гэж заасны дагуу Хууль зүйн байнгын хорооноос Засгийн газарт хүсэлт хүргүүлж холбогдох саналыг авсан бөгөөд Засгийн газрын 2019 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн хуралдааны тэмдэглэлээр тогтоолын төслийг зарчмын хувьд дэмжсэн болно. Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 36дүгээр зүйлд заасан журмын дагуу “Авлигатай тэмцэх газрын зохион байгуулалтын бүтэц, орон тоо, албан хаагчийн албан тушаалын цалингийн хэмжээг шинэчлэн тогтоох тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг боловсруулсан бөгөөд Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулж, батлуулах нь зүйтэй гэж үзсэн талаар дурдав.

Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж, санал хэллээ. Гишүүдийн зүгээс авлига, хээл хахуультай холбоотой хэргүүдийг шалган шийдвэрлэхийн зэрэгцээ соён гэгээрүүлэх чиглэлээ түлхүү барьж ажиллах шаардлагатай байна гэж байлаа. Мөн Авлигатай тэмцэх газрын орон тоо, цалинг нэмэх асуудлыг дэмжиж байгаагаа илэрхийлэхийн зэрэгцээ өнгөрсөн хугацаанд авлигын үзүүлэлт буурахгүй байгаад анхаарч нийгэмд дуулиан тариад байгаа томоохон хэргүүдийн талаар үр дүн гаргаж, ажиллахыг анхааруулсан. Түүнчлэн нийгэмд хүлээлт үүсгээд байгаа Хөгжлийн банк, Оюутолгой, Эрдэнэт үйлдвэрийн 51 хувьтай холбоотой томоохон хэргүүдийг шийдвэрлэсэн эсэх болон сургууль, цэцэрлэгийн урсгал засвартай холбоотой асуудлаар багш, ажилтнуудыг Авлигатай тэмцэх газар дуудан, шалгаж байгаа асуудлыг тодруулав. 

Авлигатай тэмцэх газрын дарга З.Дашдаваа нийгэмд хүлээлт үүсгээд байгаа томоохон хэргүүд дээр тус байгууллагын албан тушаалтнууд ажил, амралтын өдөргүй уртасгасан цагаар ажиллаж байгааг хариултдаа онцлохын зэрэгцээ Оюутолгойтой холбоотой болон бусад хэргүүдийг энэ сардаа багтаан шалгаж дуусаад, шүүхэд шилжүүлнэ гэж байлаа. Мөн тэрбээр, аливаа хэргийг их, бага гэхгүйгээр хуулиар харьяалуулсан асуудлыг шийдвэрлэхээр ажиллаж байгаагаа тэмдэглээд Авлигатай тэмцэх газар Нийслэлийн боловсролын газар, салбарын яамтай хамтран ажиллаж  байгаагаа хариултдаа онцлов. Цэцэрлэг, сургуулийн засвар үйлчилгээтэй холбоотой мөнгө төгрөг, нийллэг зугаалга гэсэн бусад асуудлаар иргэдээс ирүүлсэн мэдээлэл,  гомдлыг нэгтгэж харьяа байгууллагуудад шилжүүлж, холбогдох хууль, тогтоомжийн хүрээнд ажиллаж, нэгдсэн журмаар эцэг, эхчүүдэд хариулт өгүүлэх чиглэл өгсөн. Авлигатай тэмцэх газар бүх хүнийг дуудалгүй, ажлын ачааллыг багасгах чиглэлээр тодорхой зохион байгуулалтын арга хэмжээнүүдийг авч ажиллаж байна гэв.  

Ингээд “Авлигатай тэмцэх газрын зохион байгуулалтын бүтэц, орон тоо, албан хаагчийн албан тушаалын цалингийн хэмжээг шинэчлэн тогтоох тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг батлахыг хуралдаанд оролцсон гишүүдийн 69.6  хувь нь дэмжсэнээр чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаан өндөрлөв. 

Б.Аз

11
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

11 сэтгэгдэлСэтгэгдэл бичих

182.160.32.99Гомбо   • 6 сарын 14. 18 цаг 51 минут

Хүн хэлмэгдүүлээд ял завшуулаад хачин ааш араншин гаргадаг нөхдүүд хамт сууж л байна шүүдээ.Одоо л хусч хаяхгүй юмбол чамайг нэг л мэдэхэд атгандаа хийчихсэн чи тэдний хаясан өгөөшийг үмхчихсэн бөөн нээнтэгт баригдчихсан,Элбэгээд загнуулаад сууна даа

202.179.27.175Зочин   • 6 сарын 14. 16 цаг 24 минут

шүүх нь шударга болоогүй цагт зөв шийдэх үүүү?

202.179.25.254ХИЛЧИН   • 6 сарын 14. 7 цаг 54 минут

ОДОО Л ЮУ ХИЙЖ ЧАДДАГАА ХАРУУЛАХ БАЙХ ДАА.ЦАЛИН ОРОН ТООГ НЭМЭХДЭЭ УЛС ЭХ ОРОНЫХОО ХУЛГАЙД АЛДАГДСАН ХӨРӨНГӨ МӨНГӨТӨЙ ДҮЙЦҮҮЛЖ ХАНГАЛТТАЙ НЭМЭХ ХЭРЭГТЭЙ.ЭХ ОРНЫ МАНААЧ БОЛ АТГ.НЭР ТӨРИЙН АЛБА.ШУДАРГА ШУУРХАЙ АЖИЛЛАЖ БАЙГАА ГЭДЭГТ ИТГЭЖ БАЙНА.ЭХ ОРНЫ МАНААНД УРАГШАА АЛХААД МАРШ.АМЖИЛТ ХҮСЭЕ.

178.85.140.24Зочин   • 6 сарын 14. 2 цаг 59 минут

Heden.hulgaichiig.n.MASH.hatuu.shiiteg.tegeed.O.Tolgoin.novshhuud.arai.oor.boloh.bailgui. MGL-chuud.yuchadah.yum.gesen.aytai.baidag.Sy.Bat-boldoos.ehel.MGL-.uls.huultai.gedgiig.medruul.Daraan.harii.25-jileer.yalal.harii.

156.56.145.62zzzz   • 6 сарын 14. 0 цаг 44 минут

Bolovsroliin bagsh nariig changalj baihaar tom hulgachdaa shiideechee

202.9.42.75иргэн   • 6 сарын 13. 22 цаг 34 минут

АТГ шалгасан хэргээ шүүхэд өгдөг хууль монголд байхгүй. энэ дарга ажлаа мэдэхгүй л байна даа. Хэргийг шүүхэд шилжүүлэх эсэхийг прокурор шийддэг хуультай.

174.210.7.84Zochin   • 6 сарын 13. 19 цаг 49 минут

Oilgomjtoi deed hemjee avah hereguud sh dee yug ni huleedeg bn aa.

202.9.43.222Зочин   • 6 сарын 13. 19 цаг 40 минут

ТЭГЭЭД ШИЛЖҮҮЛВЭЛ ХУРДАН ШИЛЖҮҮЛЭЭЧДЭЭ ТЭГЭХ ГЭЖ БАИНА ИНГЭХ ГЭЖ БАИНА ГЭЖ ХЭЧНЭЭН ЖИЛ БАИЛГАХ ГЭСЭН ЮМ БЭ

103.9.90.98Зочин   • 6 сарын 13. 19 цаг 20 минут

Эрүүгийн хэргийг атг шүүхэд өгдөг болцон юм ууу прокурор өгөх эсэхийг шийддэг худлаа ярих гэж

90.196.53.155Зочин   • 6 сарын 13. 18 цаг 18 минут

Эхлээд атг-ийн хууль урвуулж хунийг захиалгаар хэрэгт хийж бсн хэд хэдэн ажилтныг шоронд хийх хэрэгтэй. Тэд энэ байгууллагадаа хэвээр ажиллаж бгаа цагт атг-д итгэхийг аргагуй

64.119.22.87Зочин   • 6 сарын 13. 17 цаг 14 минут

Захиалгаар ажиллаж, "гомдлын мөрөөр" гэх нэрийн дор зарим "хамгаалах дээдэстэн" байхгүй бор зүрхээрээ явж, шудрага ажилладаг нэгнээ зөвхөн яллахын тулд бусдаар хуурамч мэдүүлэг, бичиг гаргуулож авдаг байцаагчдаа яах гэж байна даа. Аль эсвэл АТГ гэх байгууллага бүхэлдээ ингэж ажил хийдэг юм уу?

Шинэ мэдээ

ШУУД: Сагсан бөмбөгийн 3x3 төрлийн ДАШТ8 цаг 6 минутын өмнөБразил руу визгүй зорчих орнуудын тоо нэмэгджээ6 сар 18. 18:00БНСУ-ын эрүүл мэнд, гоо сайхны бүтээгдэхүүний экспорт өсжээ6 сар 18. 17:55Спортын хамгийн инээдэмтэй зургууд6 сар 18. 17:50Улсын наадамд түрүүлэх магадлалтай бөхчүүд: Ч.Санжаадамба Даян аварга болох уу?6 сар 18. 17:47Сансарын хөлөг мэт баригдсан Буддын сүм6 сар 18. 17:45Мэдэгдэл6 сар 18. 17:40Том Хэнкс дэлгүүр ухжээ (бичлэгтэй)6 сар 18. 17:40Хүүхдээ буруу нэрээр хочлох нь аюултай6 сар 18. 17:35Мах шарах ухаалаг аргууд6 сар 18. 17:30Дэлхийн соёлын өвд бүртгэгдсэн сүрлэн гүүр6 сар 18. 17:25Оддын стилист эмэгтэйн өвөрмөц имидж6 сар 18. 17:20Cайхан амьдралын нууц бол ердөө л зөв явах6 сар 18. 17:15Илон Маск твиттер дэх хаягаа устгажээ6 сар 18. 17:10Хайрттайгаа үнсэлцээд нас баржээ6 сар 18. 17:05Шагналын тавцанг хаягдал хуванцараар хийнэ6 сар 18. 17:00Том зорилгын дэргэдэх жижиг асуудлууд6 сар 18. 16:55Энэтхэгийн эмч нар ажил хаяжээ6 сар 18. 16:50Бүх цаг үеийн шилдэг 500 дуу: №79 The Byrds, ‘Mr. Tambourine Man’6 сар 18. 16:45АНУ-ын хоригийн улмаас “Huawei”-н орлого буурна6 сар 18. 16:404 настай хүү машин хулгайлжээ6 сар 18. 16:35Өдөр бүр буцалсан халуун ус уувал яах вэ6 сар 18. 16:30АНУ Ойрхи Дорнодод нэмж цэрэг илгээнэ6 сар 18. 16:25Сайхан харагдахыг хүсвэл сайн унт6 сар 18. 16:20Зарааны зурагтай замын шинэ тэмдэг гарна6 сар 18. 16:15Эртний домогт өгүүлснээр Үнэн, Худал хоёр нэг удаа уулзаж гэнэ6 сар 18. 16:14Личий хэмээх жимс идсэн хүүхдүүд нас баржээ6 сар 18. 16:10Сайжруулсан шахмал түлшний үйлдвэрийн хүчин чадлыг нэмлээ6 сар 18. 16:06Лайв трэнд, алдарт эх Ч.Ану6 сар 18. 16:05Миний ээжийн Сантын нутгаар...6 сар 18. 16:02
© 2008 - 2019 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.