2019 оны 6-р сарын 13
15 цаг 36 минут

Дэмчогийн хийдийн ИД ШИД

Дэмчогийн хийд нь Өмнөговь аймгийн Ханбогд сумын нутаг дахь Галбын уулын байц хадан дунд оршдог ажээ. Дэмчогийн хийд нь Ханбогд сумын төвөөс баруун тийш 13 км-т оршдог. Галбын ууланд хааш хаашаа 30 км-ийн диаметр бүхий зөв эргэлтийн соронзон туйлаар энерги ялгаруулдаг орон зай бүхий тойрог газар байх бөгөөд гол цэг нь Дэмчогийн хийд гэж үздэг байна. Хийдийг ноён хутагт Д. Данзанравжаа ирээдүй цагийг билэгдэн байгуулсан гэдэг бөгөөд Цогцалын хийд ч гэж нэрлэх нь бий. Дэмчог гэдэг нь түвдээр “Дээд амгалан” гэсэн утгатай бөгөөд хийдийг дэлгэрч буй бадамлянхуа цэцгийг бэлгэдэн барьжээ. Бурхан багшийн их 8 үйлд зориулсан 8 цагаан суварга, дэлбээний гадна талд байрлах нар буруу тойрдог Нархажид буюу эх дагинасын суварга, гол дунд нь Диваажингийн орны Авидын цагаан суварга гэх эрдэнийн 10 цагаан суваргыг хийдийн хоймор хэсэгт бүтээжээ. Дэмчогийн хийд нь хоёр давхар чулуун хэрмэн хашаатай, үүд хэсэгтээ давхар босготой дааман хаалгатай байх ба дунд хэсэгтээ гол сүм баригдсан, сүм дуганг тойрсон 16 чулуун арсланг байрлуулан тавьсан, дорны ур хийцийг бүрэн хадгалсан. Дэмчогийн хийдийн найман суваргыг нарийн ажиглавал өөр өөрийн гэсэн онцлогтой юм байна. Зүүн хойд талын суваргаас эхэлж мөргөл үйлддэг бөгөөд суваргыг бурхан багшийг мэндлэхэд нь босгожээ. Харин хоёр дахь суваргыг бурхан багшийг хөлд ороход нь эрүүл энх өсч бойжлоо хэмээн барьсан аж. Бурхан багшийг номын хүрдээ эргүүлэхэд нь гурав дахь дахь суваргыг босгожээ. Харин анхныхаа номыг номлоход нь дөрөв дэх суваргыг бүтээсэн байна. Тав дахь суваргыг бурхан багшийг дээд тэнгэрийн 34 оронд үдээс өмнө заларч үдээс хойш бууж ирсэн их үйлд нь зориулж тэнгэрийн их суварга хэмээн нэрийджээ. Харин зургаа дахь нь эв эеийн суварга юм байна. / Ертөнцийн бүх амьтан эв, эетэй байхыг бэлгэджээ/. Харин Бурхан багш хүмүүний ертөнцөд ирээд тодорхой хэмжээгээр амьдраад бурхны оронд буцах цаг боллоо. Нирваан дүрээ үзүүлнэ гэдгээ олонд тунхаглахад нь зориулж долоо дахь суваргыг бүтээжээ. Найм дахь суваргыг насан хутгийн суварга гэж нэрийддэг юм байна. Бурхан багшийг нирваан дүрийг үзүүлэхэд насан хутгийг үзүүлэх болтугай хэмээн найм дахь суваргыг босгосон түүхтэй.
Дэмчогийн хийдийн цэцгийн дэлбээний баруун талд байрлах суварга хүмүүсийн анхаарлыг ихэд татаж байсан юм. Эл суваргыг нар буруу тойрох тусам ариусдаг юм байна. Харин голын суварга нь Монголын хамгийн өндөрт тооцогддог бөгөөд газраас дээш 22 метр юм байна. Сүмийнхээ сууринаас 17 метрийн өндөр аж. Хийдийн төв хэсэгт дөрвөн давхар суварга нь диваажингийн орны Авидын суварга юм байна. Тэрээр хийд буй Ханбогдын хормой газрыг “Хэрэв энэ газар орныг хүн биширч чадах юм бол хүнийхээс илүү газрынх нь ид шид ноёлсон, хүнд сайн сайхан бүхнийг өгч чадах, газрынхаа гүнд баялагтай, хорвоо ертөнц мөхөх, галав юүлэх хүнд хэцүү тэр цагт хэдхэн хүнээ аваад хоцрох гайхамшигтай гоё уул” хэмээн бичиж үлдээсэн ажээ. 
Дэмчогийн хийдийн хажууд буй эр бэлэг эрхтний хэлбэртэй хад байх бөгөөд ханийн тэнгэр, үрийн заяа дуудуулах гэж буй бүсгүйчүүд их ирж, сүслэн залбирдаг байна.Харин хийдийг тус хадны урд талд эм бэлэг эрхтнийг дүрсэлсэн байдлаар зохиомжилж барьсан гэнэ.

5
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

5 сэтгэгдэлСэтгэгдэл бичих

64.119.23.84суврага   • 9 сарын 23. 10 цаг 37 минут

суврага бариагүй байсан бол онгон дагшин гоё газар байх байлаа,,,

203.91.112.133Зочин   • 6 сарын 20. 15 цаг 52 минут

Зөвхөн нүдэндээ үзэгдэж, гарт баригдах зүйлд лд итгэдэг хүмүүсийн бүлэг байх юмаа. Угтаа бол шинэ юм бүхэн мартагдсан хуучин юм байдаг гэж алдартай үг байдаг. Хуучны гээд адлаад байгаа хүмүүс өөрсдийнхөө хэм хэмжээг л харуулж байгаа юм

202.9.44.239Mongol zurh   • 6 сарын 18. 8 цаг 02 минут

Medrel muutai yumnuud mongol mon uu..mongoloos zailaach

103.194.176.117зочин   • 6 сарын 15. 11 цаг 39 минут

Аль элэн галавийн балгасн туурин дээр нэг мөнгө хийх гэсэн хэдэн нөхөд балгасан дээр хэдэн тоосого өрчихөөд түүнийгээ тахин шүтэн маягаар хмүүсийн тархийг угааж байх юм Нэг иймэрхүү хар шар феодалын манжийн үеийн сүсэг бишрэлээсээ үхэр монголчууд гарахгүй бололтой тэнд очисон хүн заавал нэг довцог маягийн чулуун дээр завилж суужихаад үхэр шиг мөөрч өгнө дөө

103.111.68.3Зочин   • 6 сарын 14. 9 цаг 16 минут

Сайхан хийд бна лээ сая очоод ирсэн сэтгэл сэтгээд сайхан бна оо. Хамаг амьтны тусын тулд амар амгалангийн дээдийг хүсэн ерөөе!

Шинэ мэдээ

Р.Сэддорж: Тэмээний баяр дэлхийд данстай аялал жуулчлалын эвент болсон2 цаг 35 минутын өмнөОХУ-ын гурван компанийг хоригийн жагсаалтаас хасжээ8 цаг 28 минутын өмнөДэлхийн хамгийн том мөсөн арал хурдтай хайлж байна8 цаг 33 минутын өмнөҮсэнд тань хэрэгтэй эмийн ургамлууд8 цаг 38 минутын өмнөБерлинд эко зул сарын баяр тэмдэглэхийг уриалжээ8 цаг 43 минутын өмнөБүтээлдээ өөрийн хөргийг нуусан алдарт зураачид8 цаг 48 минутын өмнөВильнюсын нисэх онгоцны буудал зорчигчдоос хураан авсан эд зүйлсээс гацуур засчээ8 цаг 53 минутын өмнөХоолны хордлогын сэжигтэй тохиолдол гарсан газруудад ажиллаж байна8 цаг 58 минутын өмнөКонгын дайны үеэр ашигт малтмал хууль бусаар зөөсөн хэргийг шалгана9 цаг 3 минутын өмнө“Shazam - 2” кино 2022 онд нээлтээ хийнэ9 цаг 8 минутын өмнөХиймэл оюуны ачаар Бетховены X симфонийг бүрэн ноотложээ9 цаг 13 минутын өмнөБилл Гэйтсийн санал болгосон энэ өвөл унших ТАВАН НОМ9 цаг 18 минутын өмнөЦэргийн хөгжмийнхөнд ойн баярын бэлэг барив9 цаг 23 минутын өмнөЭрдэнэт үйлдвэр ШУА-тай хамтран лагийг үнэргүйжүүлэх судалгаа хийж байна9 цаг 28 минутын өмнөМалчин эмэгтэйчүүд эрхээ эдэлж чадаж байна уу9 цаг 33 минутын өмнөАмралтын өдрүүдээр үр бүтээлтэй байх 10 ЗӨВЛӨМЖ9 цаг 38 минутын өмнөТойм: НДШ-ийг нэмэхээ больж, 1072 хувьцааны ногдол ашгийг нэхлээ9 цаг 40 минутын өмнөYouTube шилдгүүдээ шалгаруулав9 цаг 43 минутын өмнөРэнчинлхүмбэ сум Цахим үйлчилгээний нэгдсэн төвтэй болно9 цаг 48 минутын өмнөШилдэг дайчдын шинэ жил нижгэр боллоо9 цаг 53 минутын өмнөВьетнам Улсад хулгайн хэргээр Монголын 20 иргэн саатуулагджээ9 цаг 58 минутын өмнөОны шилдэг залуу тоглогчоор Г.Минжин тодорлоо12 сар 14. 13:25Гэртээ зуун настыг олон тоогоор тарьж ургуулаарай. Эрүүл арьс болон үсийг тэтгэгч!12 сар 14. 13:20БАХАРХАЛ БАХАРХАЛААРАА Л байгаасай…12 сар 14. 13:15МЭДҮҮШТЭЙ: Хүүхдэд ухаалаг утас өгч болох “ХАМГИЙН АЮУЛГҮЙ” нас12 сар 14. 13:10Манайхан наймд бичигдэж байна12 сар 14. 13:05Хүсэл мөрөөдөл хаана зогсдог вэ!12 сар 14. 13:00Улсын хилээр байгалийн үнэт чулуу, ховор ургамал нууж БНХАУ-ын хил рүү нэвтрүүлэх байжээ12 сар 14. 12:55Хартай эхнэрийн хачин үйлдэл12 сар 14. 12:50Хятадын төрийн байгууллагууд гадны технологиос татгалзахаар болжээ12 сар 14. 12:45
© 2008 - 2019 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.