6-р сарын 13
18 цаг 10 минут

Малчид, иргэдийн анхааралд

Малчид, иргэдийн анхааралд: Өнөө маргаашдаа баруун аймгуудын нутгаар, цаашдаа ихэнх нутгаар үргэлжилсэн бороо орох тул үер усны аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна.

2019 оны 06-р сарын 13-ны 12-18 цаг хүртэлх цаг агаарын мэдээ: Багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруунаас секундэд 4-9 метр. 25-27 хэм дулаан байна.

2019 оны 06 дугаар сарын 13-ны 20 цагаас 06 дугаар сарын 14-ний 20 цаг

хүртэлх цаг агаарын урьдчил­сан мэдээ

БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлэрхэг. Ихэнх нутгаар бороо орно. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 4-9 метр, зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Сэрүүсч Алтай, Хангайн уулархаг нутгаар шөнөдөө 3-8 хэм, өдөртөө 10-15 хэм, Алтайн өвөр говиор шөнөдөө 13-18 хэм, өдөртөө 20-25 хэм, бусад нутгаар шөнөдөө 10-15 хэм, өдөртөө 17-22 хэм дулаан байна.

ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Шөнөдөө Хөвсгөлийн уулархаг нутгаар, өдөртөө Хангай Хөвсгөлийн уулархаг нутгаар бороо орно. Дуу цахилгаантай. Салхи баруун өмнөөс секундэд 4-9 метр, зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Шөнөдөө Хэнтэйн уулархаг нутаг, Туул, Тэрэлж голын хөндийгөөр 3-8 хэм, бусад нутгаар 10-15 хэм, өдөртөө Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар 19-24 хэм, бусад нутгаар 28-33 хэм дулаан байна.

ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруунаас секундэд 5-10 метр. Шөнөдөө бүх нутгаар 7-12 хэм, өдөртөө нутгийн баруун хэсгээр 25-30 хэм, бусад нутгаар 22-27 хэм дулаан байна.

ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР: Шөнөдөө багавтар үүлтэй. Өдөртөө үүлшинэ. Бороо орохгүй. Салхи зүүн өмнөөс секундэд 5-10 метр. Шөнөдөө 10-12 хэм, өдөртөө 30-32 хэм дулаан байна.

ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Шөнөдөө бороо орохгүй, өдөртөө Өмнөговийн баруун хэсгээр түр зуурын бороо орно. Дуу цахилгаантай. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр, өдөртөө Арц Богдын өвөр хоолойгоор секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Шөнөдөө Өмнөговийн нутгаар 16-21 хэм, бусад нутгаар 13-18 хэм, өдөртөө нутгийн баруун хэсгээр 23-28 хэм, бусад хэсгээр 29-34 хэм дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ: Шөнөдөө багавтар үүлтэй, өдөртөө үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 6-11 метр. Шөнөдөө 13-15 хэм, өдөртөө 29-31 хэм дулаан байна.

2019 оны 06 дугаар сарын 15-наас 06 дугаар сарын 19-нийг хүртэлх

цаг агаарын урьдчилсан төлөв

15-нд баруун, төв, говийн аймгуудын ихэнх нутгаар, 16-нд ихэнх нутгаар, 17 -нд төвийн аймгуудын ихэнх, говь болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 18-нд төв, зүүн аймгуудын нутгийн зарим газраар бороо орно. Дуу цахилгаантай. Салхи 15-нд говь талын нутгаар түр зуур секундэд 18-20 метр хүрч ширүүснэ. 15-нд нутгийн зүүн хагаст халах боловч цаашдаа ихэнх нутгаар сэрүүсч Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 3-8 хэм, өдөртөө 12-17 хэм, говийн бүсийн нутгаар шөнөдөө 12-17 хэм, өдөртөө 25-30 хэм, бусад нутгаар шөнөдөө 7-12 хэм, өдөртөө 18-23 хэм дулаан байна.

 

0
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

ШУУД: Сагсан бөмбөгийн 3x3 төрлийн ДАШТ8 цаг 58 минутын өмнөБразил руу визгүй зорчих орнуудын тоо нэмэгджээ6 сар 18. 18:00БНСУ-ын эрүүл мэнд, гоо сайхны бүтээгдэхүүний экспорт өсжээ6 сар 18. 17:55Спортын хамгийн инээдэмтэй зургууд6 сар 18. 17:50Улсын наадамд түрүүлэх магадлалтай бөхчүүд: Ч.Санжаадамба Даян аварга болох уу?6 сар 18. 17:47Сансарын хөлөг мэт баригдсан Буддын сүм6 сар 18. 17:45Мэдэгдэл6 сар 18. 17:40Том Хэнкс дэлгүүр ухжээ (бичлэгтэй)6 сар 18. 17:40Хүүхдээ буруу нэрээр хочлох нь аюултай6 сар 18. 17:35Мах шарах ухаалаг аргууд6 сар 18. 17:30Дэлхийн соёлын өвд бүртгэгдсэн сүрлэн гүүр6 сар 18. 17:25Оддын стилист эмэгтэйн өвөрмөц имидж6 сар 18. 17:20Cайхан амьдралын нууц бол ердөө л зөв явах6 сар 18. 17:15Илон Маск твиттер дэх хаягаа устгажээ6 сар 18. 17:10Хайрттайгаа үнсэлцээд нас баржээ6 сар 18. 17:05Шагналын тавцанг хаягдал хуванцараар хийнэ6 сар 18. 17:00Том зорилгын дэргэдэх жижиг асуудлууд6 сар 18. 16:55Энэтхэгийн эмч нар ажил хаяжээ6 сар 18. 16:50Бүх цаг үеийн шилдэг 500 дуу: №79 The Byrds, ‘Mr. Tambourine Man’6 сар 18. 16:45АНУ-ын хоригийн улмаас “Huawei”-н орлого буурна6 сар 18. 16:404 настай хүү машин хулгайлжээ6 сар 18. 16:35Өдөр бүр буцалсан халуун ус уувал яах вэ6 сар 18. 16:30АНУ Ойрхи Дорнодод нэмж цэрэг илгээнэ6 сар 18. 16:25Сайхан харагдахыг хүсвэл сайн унт6 сар 18. 16:20Зарааны зурагтай замын шинэ тэмдэг гарна6 сар 18. 16:15Эртний домогт өгүүлснээр Үнэн, Худал хоёр нэг удаа уулзаж гэнэ6 сар 18. 16:14Личий хэмээх жимс идсэн хүүхдүүд нас баржээ6 сар 18. 16:10Сайжруулсан шахмал түлшний үйлдвэрийн хүчин чадлыг нэмлээ6 сар 18. 16:06Лайв трэнд, алдарт эх Ч.Ану6 сар 18. 16:05Миний ээжийн Сантын нутгаар...6 сар 18. 16:02
© 2008 - 2019 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.