6-р сарын 13
16 цаг 16 минут

Л.Оюун-Эрдэнэ: Үндсэн хуулийн цэцээс улстөрч хүнийг холдуулж байгаа нь зөв

Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаан эхэллээ. Хуралдаанаар Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг хэлэлцэж байна. 

УИХ-ын гишүүн О.Содбилэг "Өөрчлөлтийг зарчмын хувьд дэмжиж байна. УИХ-ын үйл ажиллагааг илүү хариуцлагатай тодорхой болгохын тулд 75-аас доошгүй ажлын өдөр ажиллана гэдэг саналаа би өгсөн. Мөн УИХ Ерөнхий сайдыг огцруулах асуудлыг хэлэлцэж байх үед хэлэлцэж байсан асуудлуудаа зогсоогоод ээлжит бус чуулган болж, ЗГ-ын асуудлаа хэлэлцээд ээлжит чуулганы асуудал хөндөгдөхгүй үргэлжлээд явна. Энэ нь УИХ хариуцсан ажлаа хийж байх ёстой гэх мэтчилэн саналаа бичгээр өгсөн. Гэтэл өгсөн саналууд ороогүй байна. Ажлын хэсэгт орж ажилласны үр дүн гарсангүй. 

Мөн Орхон аймгийг Эрдэнэт хот болгох асуудлыг оруулсан гэж байна. Төсөл дээр нэр зааж оруулсан юм харагдахгүй байна" гэв. 

Хууль санаачлагч, УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан "О.Содбилэг гишүүн чухал чухал санал гаргасан. УИХ-ын гишүүнийг 5 жилийн хугацаагаар сонгох, бүлгийн хуралдааны гишүүдийн дийлэнх нь ирсэн тохиолдолд санал дэмжигдэх, Ерөнхий сайдад нэр дэвших хүн УИХ-ын гишүүнээр сонгогдсон байх гэх мэтчилэн олон санал ирсэн. Энэ болгоныг ажлын хоёр дэд хэсэг хамтарч үзээд, том ажлын хэсэг рүү оруулах бололцоо муутай байна гэж үзсэн" гэлээ. 

УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ "Ерөнхийлөгчийг зургаан жилээр нэг сонгохоор цикл нь явж байгаад УИХ-тай нэг жил нэг сонгууль болж таарах нь. Энийг яаж зохицуулах юм бэ. Мөн Үндсэн хуулийн нэг зарчим Төрийн захиргааны хувьд нэгдмэл байна гэж байгаа. ИТХ-аас сонгогдсон Нийслэлийн Засаг дарга, ард түмнээс сонгогдсон дүүргийн Засаг даргатай хамтарч ажиллах болох нь. ИТХ-аас сонгогдсон аймгийн Засаг дарга, ард түмнээс сонгогдсон сумын даргатай хамтарч ажиллах болох нь. Энэ Төрийн захиргааны байгууллагын нэгдмэл байх зарчмыг алдагдуулж байгаа юм бишүү. Ерөнхийлөгчийн засаглалтай, парламентын засаглалтай оронд хэрэглэж байгаа зарчмыг тасдаад хэрэглэж байгаа юм бишүү. Үндсэн хуулийн цэцээс улстөрч хүнийг холдуулж байгаа юм байна. Энэ бол зөв" гэв. 

УИХ-ын гишүүн Д.Тогтохсүрэн "Ерөнхийлөгчийн сонгууль, парламентын сонгууль 2 хэзээ ч  давхцахгүй" гэв. 

Байнгын хорооны хуралдаан үргэлжилж байна. 

Б.Аз

1
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1 сэтгэгдэлСэтгэгдэл бичих

202.126.89.193Мөнгөн   • 6 сарын 14. 0 цаг 08 минут

Их хурлын сонгуулийн жил ерөнхийлөгч нас барвал эсвэл ажлаа өгвөл давхцдаг юм байгаа биз дээ

Шинэ мэдээ

ШУУД: Сагсан бөмбөгийн 3x3 төрлийн ДАШТ8 цаг 44 минутын өмнөБразил руу визгүй зорчих орнуудын тоо нэмэгджээ6 сар 18. 18:00БНСУ-ын эрүүл мэнд, гоо сайхны бүтээгдэхүүний экспорт өсжээ6 сар 18. 17:55Спортын хамгийн инээдэмтэй зургууд6 сар 18. 17:50Улсын наадамд түрүүлэх магадлалтай бөхчүүд: Ч.Санжаадамба Даян аварга болох уу?6 сар 18. 17:47Сансарын хөлөг мэт баригдсан Буддын сүм6 сар 18. 17:45Мэдэгдэл6 сар 18. 17:40Том Хэнкс дэлгүүр ухжээ (бичлэгтэй)6 сар 18. 17:40Хүүхдээ буруу нэрээр хочлох нь аюултай6 сар 18. 17:35Мах шарах ухаалаг аргууд6 сар 18. 17:30Дэлхийн соёлын өвд бүртгэгдсэн сүрлэн гүүр6 сар 18. 17:25Оддын стилист эмэгтэйн өвөрмөц имидж6 сар 18. 17:20Cайхан амьдралын нууц бол ердөө л зөв явах6 сар 18. 17:15Илон Маск твиттер дэх хаягаа устгажээ6 сар 18. 17:10Хайрттайгаа үнсэлцээд нас баржээ6 сар 18. 17:05Шагналын тавцанг хаягдал хуванцараар хийнэ6 сар 18. 17:00Том зорилгын дэргэдэх жижиг асуудлууд6 сар 18. 16:55Энэтхэгийн эмч нар ажил хаяжээ6 сар 18. 16:50Бүх цаг үеийн шилдэг 500 дуу: №79 The Byrds, ‘Mr. Tambourine Man’6 сар 18. 16:45АНУ-ын хоригийн улмаас “Huawei”-н орлого буурна6 сар 18. 16:404 настай хүү машин хулгайлжээ6 сар 18. 16:35Өдөр бүр буцалсан халуун ус уувал яах вэ6 сар 18. 16:30АНУ Ойрхи Дорнодод нэмж цэрэг илгээнэ6 сар 18. 16:25Сайхан харагдахыг хүсвэл сайн унт6 сар 18. 16:20Зарааны зурагтай замын шинэ тэмдэг гарна6 сар 18. 16:15Эртний домогт өгүүлснээр Үнэн, Худал хоёр нэг удаа уулзаж гэнэ6 сар 18. 16:14Личий хэмээх жимс идсэн хүүхдүүд нас баржээ6 сар 18. 16:10Сайжруулсан шахмал түлшний үйлдвэрийн хүчин чадлыг нэмлээ6 сар 18. 16:06Лайв трэнд, алдарт эх Ч.Ану6 сар 18. 16:05Миний ээжийн Сантын нутгаар...6 сар 18. 16:02
© 2008 - 2019 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.