6-р сарын 14
8 цаг 20 минут

Б.Үржинханд: Сэлэнгэ аймагт гэмт хэргийн илрүүлэлт 17 хувиар өсчээ

Хойд урд хөрштэй хиллэдэг хилийн боомттой аймгуудад гэмт хэрэг зөрчил ихээр бүртгэгддэг. Тухайлбал, ОХУ-тай хил залгаа оршдог Сэлэнгэ аймагт энэ оны эхний таван сарын байдлаар иргэд, аж ахуйн нэгж, байгууллагаас гэмт хэрэг, зөрчлийн шинжтэй 1414 гомдол, мэдээлэл иржээ. Үүний 512 буюу 36,2 хувь нь гэмт хэргийн шинжтэй, 902 буюу 63,8 хувь нь зөрчлийн шинжтэй дуудлага мэдээлэл байна.

Үүний тодорхой хувийг хил орчмын хэрэг зөрчил буюу хар тамхи, хууль бус бараа тээвэрлэлт, зөвшөөрөлгүй эм эмийн зүйлсийг нэвтрүүлэхийг завдсан гэх мэт хэрэг зөрчлүүд эзэлдэг байна.  Тодруулбал, эм, эмийн хэрэгсэлийг хилээр хууль бусаар нэвтрүүлэх, гаалийн татвараас зайлсхийх гэмт хэрэг нийтлэг үйлдэгддэг аж. 

Тиймээс Сэлэнгэ аймгийн цагдаагийн газраас энэ төрлийн гэмт хэрэг зөрчлийг бууруулах зорилгоор Гаалийн газар, Тагнуулын газар, Хилийн цэргийн 0101, 0243 дугаар ангиуд, Гадаадын ингэний харъяатын газартай хамтран ажилладаг юм байна. 

Мөн Алтанбулаг боомтыг түшиглэн чөлөөт бүс ажилладаг учраас олон хүн цугларч эмх замбараагүй байдал үүсдэг тул Цагдаагийн ерөнхий газрын даргын тушаалаар 2018 оны долоодугаар сарын 30-ны өдөр Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сум, Чөлөөт бүсд цагдаагийн хэсэг байгуулагджээ.

-СЭЛЭНГЭ АЙМАГТ ГЭМТ ХЭРГИЙН ИЛРҮҮЛЭЛТ 17 ХУВИАР ӨСЧЭЭ-

Бид Алтанбулаг сумын цагдаагийн хэсгийн дарга, цагдаагийн дэд хурандаа Д.Нарантай уулзаж, хил дээр гардаг хэрэг зөрчлүүдийн талаар тодруулахад, “Сэлэнгэ аймгийн Алтанбулаг суман дахь хилийн боомт, Чөлөөт бүс 24 цагаар үйл ажиллагаа явуулдаг. Мөн Алтанбулаг суманд 500 гаруй иргэн ажиллаж байгаатай холбогдуулан цагдаагийн хэсэг байгуулах шаардлага тулгарсан. Тус хэсэг нь найман хүний бүрэлдэхүүнтэйгээр олон нийтийн аюулгүй байдлыг ханган ажиллаж байна. Хилийн орчимд залилах гэмт хэрэг ихэвчлэн гардаг. Мөн Монгол Улсын иргэд ОХУ-руу аялалаар болон албан ажлаар явахдаа согтууруулах ундааны зүйл хэрэглэж оочер дараалал дайрснаас болж төрийн албан хаагчидтай маргалдах зөрчил ихэвчлэн гардаг” гэв.

Харин аймгийн цагдаагийн газар хил орчмын гэмт хэрэг зөрчлийг бууруулах тал дээр хэрхэн анхаарч ажилладаг талаар Сэлэнгэ аймгийн цагдаагийн газрын ахлах мэргэжилтэн, цагдаагийн ахмад Б.Үржинхандаас тодруулахад,  “Алтанбулаг суманд гарч буй гэмт хэргийн тоо нэмэгдэх хандлагатай байна. Ерөнхийдөө Сэлэнгэ аймаг нутаг дэвсгэр томтой, 17 сумтай хүн ам ихтэй учраас хэрэг зөрчил гарах нь элбэг.

 Он гарснаас хойш эхний таван сарын байдлаар Улсын хилээр хууль бус бараа нэвтрүүлэхийг завдсан хоёр гэмт хэрэг бүртгэгдсэн. Энэ хэргийг цагдаагийн байгууллага харьяалан шалгадаг. Манай цагдаагийн газраас хилийн цэргийн 0101, 0243 ангиудтай байнгын хамтарч ажилладаг. Тэр дундаа улсын хилээр хууль бусаар бараа нэвтрүүлэх гэмт хэргийг хамтран илрүүлж байна. Алтанбулаг боомт орчимд эм болон эмийн зүйл хууль бусаар нэвтрүүлэх гэмт хэрэг зонхилон үйлдэгдэх болсон. Цагдаагийн байгууллагын техник хэрэгсэл харьцангуй сайжирсан ч бусад оронтой харьцуулахад дор үзүүлэлттэй байдаг. Бид гэмт хэрэг илрүүлэлтэд эрэлч нохой, техник хэрэгслээ түлхүү ашиглаж байна” гэв.

Мөн Сэлэнгэ аймгийн Цагдаагийн газраас аймгийн хэмжээнд үйлдэгдэж байгаа нийт гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх чиглэлд онцгой анхаарч олон талт арга хэмжээг төрийн болон төрийн бус байгууллагуудтай хамтран зохион байгуулдаг аж. Тухайлбал, “Нэг хором”, “Хүүхдийг гэмт хэргээс урьдчилан сэргийлье”, “Сар шинэ”, “Илрүүлэлт”, “Хилийн зөрчил”, “Бодис”, “Зөв тусгал” зэрэг нэгдсэн болон хэсэгчилсэн арга хэмжээг орон нутгийн төрийн болон төрийн бус байгууллагуудтай хамтран зохион байгуулжээ.

Үүний үр дүнд зөвхөн “Зөв тусгал” арга хэмжээний хүрээнд л гэхэд, аймгийн хэмжээнд 158 байгууллагын 5400 гаруй ажилтан, алба хаагчид, ерөнхий боловсролын 34 сургуулийн 6000 гаруй сурагчийг хамруулж, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх сургалт, нөлөөллийн ажлыг зохион байгуулан ажилласан байна.

Т.Од

 

 

 

 

 

 

 

1
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1 сэтгэгдэлСэтгэгдэл бичих

64.119.25.77иргэн   • 6 сарын 14. 9 цаг 30 минут

хххх гэмт хэрэг нь өсчихсөн юм биш үү.

Шинэ мэдээ

Эрхэлсэн ажилдаа амжилт гаргасан цагдаагийн алба хаагчдыг цол, тэмдгээр шагналаа7 сар 18. 18:12УИХ-ын нэгдсэн хуралдаанаар тогтоолын төслүүдийг хэлэлцэж баталлаа7 сар 18. 17:04Хоёр дахь хүүхэд мэндэлсний дараа таны мэдрэх 11 зүйл7 сар 18. 17:00Хүн төрөлхтөн улам мулгуу болж байна гэв7 сар 18. 16:55Зургаан настай хүү 4600 удаа суниажээ7 сар 18. 16:50Маргааш цахилгаан шугам тоноглолд засвар үйлчилгээ хийх хуваарь7 сар 18. 16:45"Game of Thrones" цуврал 32 төрлөөр Эммигийн шагналд нэр дэвшлээ7 сар 18. 16:40ДОХ-ын хоёр тохиолдол нэмж бүртгэгджээ7 сар 18. 16:35Зуны амралтаараа уншвал зохих 10 ном7 сар 18. 16:30“Чернобыль” “Эмми авардс”-ын 19 номинацид нэр дэвшлээ7 сар 18. 16:25"Гаатуу"-гийн гараас мултрахгүй7 сар 18. 16:2071 жил ханилсан хос нэг өдөр таалал төгсчээ7 сар 18. 16:15''Гурван охин” хамтлагийн дуучин Х.Ану ээж болжээ7 сар 18. 16:10Лимонтой ус биеэс хорт бодисыг гадагшлуулдаг7 сар 18. 16:05МУГТ Н.Төгсцогт найз бүсгүйгээ танилцуулав7 сар 18. 16:00Чарльз Баркли “шинэ од” Зайон Уильямсонд турахыг зөвлөв7 сар 18. 16:00Б.Лхамдарь: Ургамал тоосоо гөвөх цагт цонхоо хаах хэрэгтэй7 сар 18. 15:55ДЭМБ-аас Конго улсад онц байдал зарлалаа7 сар 18. 15:50Чимээгүй, гэмгүй хохирогчид буюу Лидицегийн 82 хүүхдийн хөшөөний түүх7 сар 18. 15:45Т.Дэлгэрмөрөнгийн дэгжин гүнжүүд7 сар 18. 15:40Хар тамхины бүлэглэлийн толгойлогч Эль Чапо бүх насаараа хоригдоно7 сар 18. 15:30“The Hu” хамтлаг АНУ-д аялан тоглоно7 сар 18. 15:25Хөвсгөлд ослоор нас барсан 41 тохиолдол бүртгэгджээ7 сар 18. 15:20Ирэх сарын 9 хүртэл Үндсэн хуулийн төслийн хэлэлцүүлэгт бэлтгэнэ7 сар 18. 15:11Улаанбаатар-Дарханы замыг 11 дүгээр сар хүртэл ХААНА7 сар 18. 15:10Г.Аким: Би аялсан бүх улсын улсынхаа номын сангаар зочилсон7 сар 18. 15:05Эмбер Хердийг найз нь “мурив”7 сар 18. 15:00Меркель эрүүл мэндийн шалтгаанаар ажлаа өгөхгүй7 сар 18. 14:55Өдөр бүр йога хийснээр таны биед гарах 6 өөрчлөлт7 сар 18. 14:50“StarLadder - 2019 Major” тэмцээнд Монгол тоглогч өрсөлдөнө7 сар 18. 14:45
© 2008 - 2019 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.