2019 оны 6-р сарын 14
9 цаг 00 минут

ҮНДСЭН ХУУЛИЙН ӨӨРЧЛӨЛТ: Засгийн газрын гишүүдийн 4-5 нь "давхар дээлтэй" байж болно

Үндсэн хуульд оруулах нэмэлт өөрчлөлтийн төсөл ямартай ч парламентын босго давж, Төрийн байгуулалтын байнгын хороогоор дэмжигдлээ. Гурван ч парламент дамжин яригдсан Үндсэн хуульд оруулах өөрчлөлт  бодит болж,  “галт тэрэг хөдөллөө” хэмээн тодотгож болмоор ч юм шиг.

Үндсэн хуульд “Хууль тогтоох дээд байгууллага бол УИХ мөн” гэсэн заалт бий. Монголд хуулийн засаглалыг бэхжүүлэхэд УИХ-ын үйл ажиллагааг боловсронгуй болгох, хариуцлагажуулах шаардлага байгаа нь тодорхой зүйл. Тэгвэл үүнтэй холбоотойгоор нэмэлт өөрчлөлтийн төсөлд ямар заалтууд шинээр орж байгааг тодруулж үзье.

Тодотгож хэлэх нэг зүйл бол, УИХ-ын үйл ажиллагаатай холбоотой нэмэлт өөрчлөлтийн зарим хэсэг нь 2000 онд оруулсан өөрчлөлтүүдийг өөрчилж, өмнөх заалтуудыг буцаан сэргээхэд чиглэж байгаа явдал юм.

Асуудлыг олонхиороо шийдэх ардчиллын зарчмыг хангах үүднээс хуулийг УИХ-ын нийт гишүүдийн олонхийн саналаар батлах заалт орж байна. Өөрөөр хэлбэл 39+1 саналаар батална гэсэн үг. Товчхондоо хууль эцэслэн батлах босгыг ингэж өндөрсгөж байгаа хэрэг.

Юуны өмнө УИХ хууль тогтоох байнгын ажиллагаатай байгууллага байх нөхцлийг хангах чиглэлээр зарим нэг заалт орсон байгаа. Тухайлбал, төслийн 24.2-т  “УИХ-ын ээлжит чуулган хагас жил тутам нэг удаа 75-аас доошгүй  ажлын өдөр чуулна” гэсэн заалт орж байна. Байнгын ажиллагаатай парламент байх үндсэн зарчмыг хангах үүднээс энэ заалтыг оруулж өгчээ. Харин одоо хүчин төгөлдөр байгаа хуулиар УИХ хагас жил тутамд 50-иас доошгүй ажлын өдөр чуулах заалттай байгаа юм. Ингэж 50 хоног болгох өөрчлөлтийг 2000 оны “дордуулсан долоон өөрчлөлт”-өөр хийсэн юм. Тэгвэл одоо өмнөх заалтыг буцаан сэргээж байна гэсэн үг.

Асуудлыг олонхиороо шийдэх ардчиллын зарчмыг хангах үүднээс хуулийг УИХ-ын нийт гишүүдийн  олонхийн саналаар батлах заалт орж байна. Өөрөөр хэлбэл нэгдсэн хуралдаанд оролцсон  гишүүдийн 39+1  саналаар батална гэсэн үг. Товчхондоо хууль эцэслэн батлах босгыг ингэж өндөрсгөж байгаа хэрэг. Ингэснээр хууль чанартай болно. 2000 онд  орсон нэмэлт өөрчлөлтөөр ирц 39 гишүүнээр бүрддэг болсон. Энэ дагуу одоо олонхиор буюу 20+1 гишүүнээр хууль батлагдаж байгаа.  Үүнийг өөрчлөх юм байна.

Өөр нэг асуудал. УИХ-ын гишүүдийн давхар дээлийн тухай юм.  Жишээ нь, өнөөгийн Засгийн газрын  гишүүдийн нэгээс бусад нь бүгд  парламент дотроосоо томилогдсон. Гүйцэтгэх эрх мэдэл хууль тогтоох эрх мэдэл хоёр ингэж холилдож сүлэлдэж, Засгийн газар УИХ-ын өмнө бүрэн утгаараа хариуцлага хүлээх чадвар суларсан нь  мөн л 2000 оны өөрчлөлттэй холбоотой  юм.

Үндсэн хуульд оруулах нэмэлт өөрчлөлтийн энэ төсөлд Засгийн газрын гишүүдийн 4-5 нь УИХ-ын гишүүнийн ажлыг хавсран гүйцэтгэж болно, харин бусад сайд нарын тухайд парламентын гаднаас сонгогдох зохицуулалт орхоор төсөл яригдаж байна.  

Засгийн газрын гишүүн УИХ-ын гишүүнээр хавсран ажиллах нь эерэг сөрөг хоёр талтай.  Ер нь парламентын засаглалтай орнуудад гүйцэтгэх засаглалын танхимаа 100 хувь парламентаас бүрдүүлдэг  жишиг байдаг аж. Гэхдээ ийм хувилбар нэг танхимтай, цөөхөн гишүүнтэй  Монголын улс төрд тийм ч таатай биш үр дагавартай, засаглалын тэнцвэр алдагдах гээд байдаг гэмтэй. Нөгөө талаасаа жинхэнэ утгаараа шүүмжлэлийн бай болдог.  Нээлттэй хэлэлцүүлэгт оролцсон иргэдийн 71 хувь нь үүнийг өөрчлөх ёстой гэж үзжээ.

Ингэж 4-5 гэсэн тоо тогтоож өгч байгаа нь учиртай. Үндсэндээ Сангийн яам, Гадаад харилцааны яам гэхчлэн бодлогын яамдын сайд нараа давхар дээлтэй байх боломжтой гэж үзэж байгаа аж.  Өөр нэг хувилбараар Засгийн газрын гишүүдийн 1/3 нь УИХ-ын  гишүүн байж болох заалт яригдаж байсан билээ. Гэтэл яг энэ үеэр Засгийн газар нь яамдынхаа тоог нэмж бараг 20 хүргэсэн удаа байгаа учраас  ингэж хатуу тоо хязгаар тогтоож өгчээ.   

Шинэ төсөлд УИХ-ын гишүүн нь албан үүрэгт нь үл хамаарах ажил албан тушаал хавсарч болохгүй бөгөөд  гишүүд саналаа илээр гаргаж асуудлыг шийдвэрлэхээс гадна Үндсэн хууль, бусад хуульд заасан, эсвэл хуралдаанд оролцсон гишүүдийн олонхи дэмжсэн бол нууц санал хураалт явуулах тухай заалт юм.

УИХ тарах тухай заалтыг илүү тодорхой болгохоор зорьж байна. Тухайлбал, УИХ-ын гишүүдийн  гуравны хоёроос доошгүйн саналаар бүрэн эрхээ хэрэгжүүлэх боломжгүй гэж үзсэн, Ерөнхий сайдаа 30 хоногийн дотор томилж чадаагүй бол УИХ тарах эрх зүйн зүйн нөхцөл бүрдэхээр тусгаад байна.

М.Нэргүй

 

 

 

9
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

9 сэтгэгдэлСэтгэгдэл бичих

202.9.43.94ард   • 7 сарын 1. 21 цаг 36 минут

Давхар дээлийг бүр мѳсѳн халах хэрэгтэй УИХ-ын гишүүн гүйцэтгэх засаглалд орсоноор яаж луйвар хийж болдогыг ЖДҮ-ийн хэрэг харуулж УИХ=ын гишүүд намыхаа нѳхдийг яаж гэмт хэргтнээ хамгаалдагыг ард түмэн харсан тийм учраас ДАВХАР ДЭЭЛИЙГ БҮР МѲСѲН ХАЛАХ ХЭРЭГТЭЙ ШҮҮ

103.26.195.15Өнөрхүү   • 6 сарын 14. 12 цаг 19 минут

Ерөнхий сайд нь л давхар дээлтэй байхад болоо шүү.76-ийн тоог цөөлж 35 болго.гишүүдийн тоо цөөрснөөр хулгай луйвар зохих хэмжээгээр буурна

202.179.27.132Зочин   • 6 сарын 14. 11 цаг 46 минут

Давхар дээлтэй гишүүдээр нь барьцаалж УИХ-ыг шантаажладаг туршлага бэлхнээ байхад бас 4-5 хүн давхар дээлтэй байлгах гээд байх юмаа. Давхар дээл ёстой хэрэггүй байна.

103.229.123.21Зочин   • 6 сарын 14. 11 цаг 19 минут

Давхар дээлээ болъё ИХ ХУРАЛД ЗӨВХӨН ХУУЛЬ БАТЛАХ ЭРХТЭЙ ХҮМҮҮСИЙГ СОНГОДОГ БОЛВОЛ АВИЛГА УСТАНА. ЯАМДЫГ МЭРГЭЖИЛ МЭРГЭШЛЭЭРЭЭ АЖИЛЛАЖ СУРЧ БАЙДАГ ХҮМҮҮС САЙД ХИЙХ ЁСТОЙ. ТЭР САЙДУУДЫГ ЕРӨНХИЙ САЙДТАЙ НЬ ХАРИУЦЛАГА ТООЦОХ МЕХАНИЗМЫ Г ТОДОРХОЙ БОЛГОЁ

119.40.103.61   • 6 сарын 14. 9 цаг 35 минут

Давхар дээл гэгчийг бүрэн мөсөн устгах ёстой. Өнгөрсөн хугацаанд давхар дээл гэгч чинь маш буруу нь нотлогдсон. Угаасаа энэ 2 засаг л чинь тус тусдаа гэдгийг ухаарах ёстой

103.9.91.40зочин   • 6 сарын 14. 9 цаг 19 минут

их хурал тарах,гишүүдийг эргүүлэн татах,огцруулах талаар тодохой заалт оруулмаар юм.

202.179.27.131irleen   • 6 сарын 14. 9 цаг 12 минут

bitgii hutsaarai novshnuudaa ard tumen elgeeree hevteed baihad oorsdoo bayjhaal boddog yasan ariltsan dotortoi golognuud be

213.108.105.205Zochin   • 6 сарын 14. 9 цаг 08 минут

UIHural ni hurlaaraa, zaasag ni zasgaaraa l baival yasiin. Zaaval zasgiin gishuunii 4-5 ni davhar alba hashih yamar heregtei yum be. Deer bgaa hedhen ulstorch nertei noxduud zasag toriin buhii l albiig eeljlen hashij 30-aad jil bolloo sh dee. UIHural ni huulia batlaad l , zasgiin gazar ni uls orniihoo busad ajliig hiigeed yavahad l boloh bus uu. Said hiichiheer salbar salbariin chadvarlag mergejiltenguud baij l baihad zaaval hedhen ulstorchdiig buh tavisan met bailgah yamar heregtei yum be. Eronhii saidiig UIH dotroos tomiloh ni buruu.

66.181.189.38Зочин   • 6 сарын 14. 9 цаг 02 минут

yuvee

Шинэ мэдээ

Монгол, Энэтхэгийн Стратегийн түншлэлийг улам бэхжүүлнэ21 минут 55 секундын өмнөӨнөөдөр цахилгаан шугам тоноглолд засвар үйлчилгээ хийх хуваарь26 минут 55 секундын өмнөТОЙМ: Ээлжит бус сонгууль, Төрийн айлчалал, Авлигыг илчилсний шагнал...31 минут 55 секундын өмнөЭнэ өдрийн зурхай36 минут 55 секундын өмнөЕсөн бичил төсөл 240 мянган долларын санхүүжилт авлаа38 минут 5 секундын өмнөЦаг агаарын урьдчилсан мэдээ41 минут 55 секундын өмнөӨнөөдөр  нийслэлд хоёр зам хаагдана43 минут 45 секундын өмнөUNEP FI-д нэгдсэн банкуудын төлөөлөл “Хариуцлагатай банкны зарчмууд”-ыг баталгаажуулах баримт бичигт гарын үсэг зурна47 минут 32 секундын өмнөТөрийн банк утааг бууруулахад бодитой хувь нэмэр оруулахаар ажиллаж байна55 минут 52 секундын өмнөТАНИЛЦ: УИХ-ын ирэх долоо хоногт хэлэлцэх асуудал57 минут 49 секундын өмнөЖүдогийн шигшээ багийг хэн хэн  дасгалжуулах вэ2 цаг 12 минутын өмнөБоксын холбооныхон Э.Цэндбаатарын мөнгөн медалийн төлөөх тулааны шүүлтийг ЭСЭРГҮҮЦЛЭЭ9 сар 20. 23:13Э.Цэндбаатар хүрэл медалийн эзэн боллоо9 сар 20. 22:38Шүүхээс дуучин Б.Амархүүг 1 сар цагдан хорихоор шийдвэрлэлээ9 сар 20. 18:10Малчид, иргэд, тариаланчид, хадланчдад зориулсан мэдээ9 сар 20. 18:10БНСУ, Япон ажлын түвшний дипломат хэлэлцээ хийнэ9 сар 20. 18:00Дэлхийн хамгийн гайхалтай 21 цайз, шилтгээн9 сар 20. 17:55Бүх цаг үеийн шилдэг 500 дуу: №24 The Impressions, ‘People Get Ready’9 сар 20. 17:50АНУ-д үр хөндөлтийн тоо буурчээ9 сар 20. 17:45Их Британи ногоон төслүүдэд 678 сая ам.долларын хөрөнгө оруулна9 сар 20. 17:40Хүний биеийн тухай сонирхолтой баримтууд9 сар 20. 17:35Хүнд өвчтэй бүсгүй Зул сарын баяраа есдүгээр сард тэмдэглэв9 сар 20. 17:30АНУ-д электрон тамхинаас үүдэлтэй өвчний тохиолдлын тоо нэмэгдсээр байна9 сар 20. 17:25Ард нийтийн санал асуулга явуулах тогтоолд Ерөнхийлөгч ХОРИГ тавьлаа9 сар 20. 17:21Үлгэрийн баатар Шрэйкийн бодит дүр буюу Моррис Тийе9 сар 20. 17:20Гар утасны гэрэл таны биед ингэж нөлөөлнө9 сар 20. 17:15М.Цэвэлмаа ”Дэлхийн мисс”-т эх орноо төлөөлнө9 сар 20. 17:10Хуванцар тоглоомноос татгалзах кампанит ажлыг эхлүүлжээ9 сар 20. 17:05С.Мөнхсүх: Б.Болортуяа чөлөөт бөхөө орхиод жүдогоор хичээллэнэ гэж нэг удаа хэлж билээ9 сар 20. 17:00“Voice”-ын од Э.Ганбилэг хэлсэндээ хүрчээ9 сар 20. 16:55
© 2008 - 2019 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.