6-р сарын 13
19 цаг 00 минут

Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг 86.7 хувийн саналаар дэмжлээ

УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн нэгдүгээр хэлэлцүүлгийг хийлээ. Байнгын хорооны хуралдаанд оролцож буй гишүүд ажлын хэсгийн гишүүдээс асуулт асууж, саналаа хэлсэн юм. Үүний дараа санал хураалт явуулахад Байнгын хорооны хуралдаанд оролцсон 15 гишүүний 13 нь буюу 86.7 хувь нь Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг дэмжлээ. Уг хуулийн төслийг маргааш УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх юм. 

Хуралдааны үеэр гишүүд ямар байр суурь илэрхийлсэнийг хүргэж байна. 

УИХ-ын гишүүн О.Содбилэг "Өөрчлөлтийг зарчмын хувьд дэмжиж байна. УИХ-ын үйл ажиллагааг илүү хариуцлагатай тодорхой болгохын тулд 75-аас доошгүй ажлын өдөр ажиллана гэдэг саналаа би өгсөн. Мөн УИХ Ерөнхий сайдыг огцруулах асуудлыг хэлэлцэж байх үед хэлэлцэж байсан асуудлуудаа зогсоогоод ээлжит бус чуулган болж, ЗГ-ын асуудлаа хэлэлцээд ээлжит чуулганы асуудал хөндөгдөхгүй үргэлжлээд явна. Энэ нь УИХ хариуцсан ажлаа хийж байх ёстой гэх мэтчилэн саналаа бичгээр өгсөн. Гэтэл өгсөн саналууд ороогүй байна. Ажлын хэсэгт орж ажилласны үр дүн гарсангүй. 

Мөн Орхон аймгийг Эрдэнэт хот болгох асуудлыг оруулсан гэж байна. Төсөл дээр нэр зааж оруулсан юм харагдахгүй байна" 

Хууль санаачлагч, УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан "О.Содбилэг гишүүн чухал чухал санал гаргасан. УИХ-ын гишүүнийг 5 жилийн хугацаагаар сонгох, бүлгийн хуралдааны гишүүдийн дийлэнх нь ирсэн тохиолдолд санал дэмжигдэх, Ерөнхий сайдад нэр дэвших хүн УИХ-ын гишүүнээр сонгогдсон байх гэх мэтчилэн олон санал ирсэн. Энэ болгоныг ажлын хоёр дэд хэсэг хамтарч үзээд, том ажлын хэсэг рүү оруулах бололцоо муутай байна гэж үзсэн" 

УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ "Ерөнхийлөгчийг зургаан жилээр нэг сонгохоор цикл нь явж байгаад УИХ-тай нэг жил нэг сонгууль болж таарах нь. Энийг яаж зохицуулах юм бэ. Мөн Үндсэн хуулийн нэг зарчим Төрийн захиргааны хувьд нэгдмэл байна гэж байгаа. ИТХ-аас сонгогдсон Нийслэлийн Засаг дарга, ард түмнээс сонгогдсон дүүргийн Засаг даргатай хамтарч ажиллах болох нь. ИТХ-аас сонгогдсон аймгийн Засаг дарга, ард түмнээс сонгогдсон сумын даргатай хамтарч ажиллах болох нь. Энэ Төрийн захиргааны байгууллагын нэгдмэл байх зарчмыг алдагдуулж байгаа юм бишүү. Ерөнхийлөгчийн засаглалтай, парламентын засаглалтай оронд хэрэглэж байгаа зарчмыг тасдаад хэрэглэж байгаа юм бишүү. Үндсэн хуулийн цэцээс улстөрч хүнийг холдуулж байгаа юм байна. Энэ бол зөв" 

УИХ-ын гишүүн Д.Тогтохсүрэн "Ерөнхийлөгчийн сонгууль, парламентын сонгууль 2 хэзээ ч  давхцахгүй" гэв

Ж.Батзандан: -Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд реформын шинжтэй хэдэн хэдэн заалт орсон байна. Тухайлбал, сум, дүүргийн Засаг даргыг иргэд шууд сонгодог болох тухай заалт. Гэхдээ зарим болгоомжлох зүйл бий. Тухайлбал, Өмнөговь аймгийн Ханбогд сумын иргэдийн 50 хувиас илүү нь уул уурхайн нэг компанийн ажилчид. Тэгэхээр энэ сумыг Засаг дарга хаанаас сонгогдох нь тодорхой болно. Тиймээс энэ заалтыг нухацтай хэлэлцэх шаардлагатай байна.

О.Содбилэг: -Ажлын хэсэгт орж ажиллаад тодорхой саналууд гаргасан боловч хуулийн төсөлд ороогүй байна. Тухайлбал, УИХ-ын ээлжит чуулган ажлын 75 өдөр чуулна гэсэн заалтыг бүр илүү тодорхой болгох хэрэгтэй. Хаврын чуулган жил бүрийн гуравдугаар сарын 1 буюу Эх орончдын өдөр эхэлдэг. Намрын чуулган долдугаар сарын 29 буюу анхны ардчилсан сонгууль явуулсан өдөр эхэлдэг болох гэх мэт саналууд гаргасан.

Мөн Ерөнхий сайдад нэр дэвшиж байгаа хүн нь УИХ-ын гишүүн байх ёстой. Ингэж байж Засгийн газар илүү хүчтэй болно. Өөрөөр хэлбэл, ард түмнээс мандат авсан хүн Ерөнхий сайдаар ажиллах ёстой.

УИХ-ын бүрэн эрхийн хугацааны тухайд таван жил болгох нь зүйтэй. Дөрвөн жил бол бодлогоо хэрэгжүүлэхэд хангалттай хүрэлцдэггүй. Гэхдээ ийм заалт орууллаа гэхэд одоогийн УИХ-д үйлчлэхээргүй байдлаар оруулах нь зөв.

М.Энхболд: -Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг хэлэлцэх асуудлаа парламент дотроо эвлэж, ойлголцсон түвшинд хэлэлцээд явах болов уу. Жишээлбэл, Дэгийн тухай хуультай холбоотой асуудалд зарим гишүүд санал гаргаж байна. Энэ асуудлыг бас нэг талдаа гарах, Ерөнхийлөгчийн саналыг аваагүй гэж зарим гишүүд хэлж байгаа нь үнэний ортой. Парламентын түвшинд нэгдмэл байр суурьтай байх нь цаашид гарах сөрөг зүйлсийг арилгах юм. Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах шаардлага байгаа бөгөөд бид өнөөдөр асуудлыг хэлэлцэж байгаа нь үр дүнд хүрч байгаагийн илрэл юм. 2016 онд байгуулагдсан энэ парламентад олгогдсон даалгавар бол Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлт. Бид амласан, амлалтаа биелүүлэх, даалгавараа биелүүлэх ёстой, биелүүлэхийн тулд парламент дотроо нэгдмэл байх ёстой юм. Нөгөө талаар өнгөрсөн хугацаанд Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах ажлын хэсэг, дэд хэсэг, санаачилсан УИХ-ын гишүүд, өмнөх парламентад байсан гишүүдэд талархал илэрхийлэх ёстой. Ялангуяа 2012-2016 оны хооронд ажилласан Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах ажлын хэсэг маш сайн ажилласан гэв. 

Б.Аз

20
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

20 сэтгэгдэлСэтгэгдэл бичих

66.181.161.92Зочин   • 6 сарын 17. 7 цаг 06 минут

Энэ үндсэн хууль баталж байсан хүмүүс та нар шиг албан тушаал мөнгө хоёрын төлөө улайран зүтгэх нь арай л бага байсан үеийнхэн шүү .Тийм учраас та нарын хязгааргүй шуналыг хазаарласан заалтуудыг өөрчлөх шаардлага гарчээ гэж ойлгож болохуу Үндсэн хуульд өөрчлөлт оруулах захиалгыг Рио тинто ч өгсөн байж мэднэ Эхлээд урвагч луйварчдаа зайлуулж Оюутолгойн гэрээг цуцалж шударга ёсыг тогтоосны дараа энэ тухай ярьцгаа!!!.

124.158.95.14ИРГЭН   • 6 сарын 14. 11 цаг 14 минут

ЯАНАА, ЭНЭ ЛУЙВАРЧИД ЧИНЬ ОДОО ХУУЛИА БАТЛАЧИХААД БИД НАР 5 ЖИЛ БОЛНОО ГЭЭД ГЭДИЙЧИХ ЮМ БИШ ҮҮ?? ӨӨРСДӨДӨӨ ТААРУУЛААД ХУУЛИЙГ ӨӨРЧЛӨӨДБАЙХ ЮМ, ХЭРЭГ ХИЙЧИХЭЭД ХӨӨН ХЭЛЭЛЦЭХ ХУГАЦААГ ӨӨРЧЛӨӨД Л ЗҮГЭЭР ГАРЧИХНА, ЯАМААР Ч ЮМ БЭ? 76 ХУЛГАЙЧИЙГ???

103.229.123.129Зочин   • 6 сарын 14. 10 цаг 51 минут

60 TERBUMIIN GEMT BULEGLEL JDU-N HULGAICH HYATDIIN TAGNUU ALUURCHIN HUCHINDEGCH NAR NIILEED UNDSEN HUULID GAR DURCH BUUR BUZARLAAD DUUSLAALDAA!!!! YAAHVEE PZDA!!!! YADAJ BHAD 2020 OND ENE HEDEN NOVSHIIG ARCHIH UED UHEHDEE UHER BUUGAA TAVIH MET MONGOLIIN OLON ARD TUMNII TULUUH HUULIUDIIG BUUR ERGULEED HAYLAALDAA!!!! ENE LUNDEE JANTSAN GEH ZUNUG PZDA DORDHIIN 7-G BAS HIISEN ODOO 20 JILIIN DARAA INGEJ YALZARUULCHAAD UHAARAA YU!!!!!!!

202.179.31.10зочин   • 6 сарын 14. 9 цаг 34 минут

Мөн ч их холион бантан өөрсдийгөө хамгаалсан хууль гэгч юм гаргаж батлах юм даа. ямар ч эсэргүйцэлгүй 86,7 хувь гэчихжээ. Эцэг хуулинд бүү ойрт лүндээжанцаан

202.131.243.186зочин   • 6 сарын 14. 9 цаг 23 минут

4 жил цөөдөөд байгаа юм байхдаа.Хэлэлцэх үер нэг гишүүн энэ их хурлыг сонгууль явуулахгүй байнга ажиллуулья гэж санал гаргаад 100 хувийн саналаар мөнх суух гээд байгаа юмуу.

202.70.46.18Зочин   • 6 сарын 14. 7 цаг 53 минут

ЭНЭ ИХ ХУРАЛ БОЛ ҮХ-Д ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ БҮРЭН ЭРХ 90 ОНООС ХОЙШХИ ЦОРЫН ГАНЦ УИХ ЮМ..УЧИР НЬ МОНГОЛД МАНАНГ УСТГАЖ ШОДОРГОС ТОГТООХОД ГАРАМГАЙ ГАВЬЯА БАЙГУУЛЖ МОНГОЛЫН УЛС ТӨРИЙГ СҮҮЛИЙН 25 ЖИЛ ЭЭЛЖ ДАРААЛАН БАРЬЖ БАЙГАА 2 НАМЫН ҮНЭН НҮҮР ЦАРАЙГ ЯРУУ ТОД БОЛГОЖ ӨГСӨН...20 ОНД АРД ТҮМЭН СОНГОЛТ ХИЙХЭД МАШ ХЯЛБАР БОЛЁОН БӨГӨӨД МАНАН 60 ТЭРБУМЫНХАН,АН ХЭЗЭЭ ЧАХИЖ СОНГОГДОХ ЭРХ БАЙХГҮЙ БОЛСОН..

202.179.26.4зочин   • 6 сарын 14. 7 цаг 52 минут

одоогийн их хурал үндсэн хуулийг өмчлөн өөрчлөх эрхгүй. Тэгээд ч гаргасан төслийг нь харсан зарчмын чухал өөрчлөлтгүй шүүгчийн томилох жилийг багасгасан ч гэх шиг . Энэ улс орны тогтолцоонд ямар ч хамаагүй_ Харин их хурлыг 2 танхимтай болгох, эдгээр нь байнгын болон байнгын бус ажиллагаатай байж хяналт тавьдаг, хот гэдэг статусыг бий болгож Дархан Эрдэнэтийг хамруулах гээд чухал заалтууд байхгүй. Зүгээр л өөрсдөө амиа авч үлдэх гэсэн, өнөө маргаашийн ааргацаан ард түмнийг хуурах гэсэн зүйл. Энд бүх намууд эсэргүүцэж байгааг дэмжиж байнаа.

103.229.121.139Зочин   • 6 сарын 13. 23 цаг 38 минут

Ene hulgaichuud samarj hayna daa.

103.229.123.129Зочин   • 6 сарын 13. 23 цаг 37 минут

60 TERBUMIIN GEMT BULEGLEL JDU-N HULGAICH HYATDIIN TAGNUU ALUURCHIN HUCHINDEGCH NAR NIILEED UNDSEN HUULID GAR DURCH BUUR BUZARLAAD DUUSLAALDAA!!!! YAAHVEE PZDA!!!! YADAJ BHAD 2020 OND ENE HEDEN NOVSHIIG ARCHIH UED UHEHDEE UHER BUUGAA TAVIH MET MONGOLIIN OLON ARD TUMNII TULUUH HUULIUDIIG BUUR ERGULEED HAYLAALDAA!!!! ENE LUNDEE JANTSAN GEH ZUNUG PZDA DORDHIIN 7-G BAS HIISEN ODOO 20 JILIIN DARAA INGEJ YALZARUULCHAAD UHAARAA YU!!!!!!!

203.91.115.41Зочин   • 6 сарын 13. 22 цаг 37 минут

ОТ гэрээг даруй цуцлаа Энэ гэрээнээс болж монгол улс өрөнд орж сүйрлээ

111.125.9.8Зочин   • 6 сарын 14. 1 цаг 46 минут

hutsalgui hurdan uhej dald or buzar komnizmiin uldegdel mini.

203.91.115.42Зочин   • 6 сарын 14. 3 цаг 42 минут

Чи өөрөө үх. Муу новшийн зэрлэг капитализмын үлдэгдэл минь

202.9.42.27Зочин   • 6 сарын 13. 22 цаг 28 минут

ганц бүлэгд бөлдөгдүүлсэн УИХ дэмий биздээ

202.179.25.139Зочин   • 6 сарын 13. 22 цаг 23 минут

76 zailaa

202.9.45.187Иргэн   • 6 сарын 13. 22 цаг 20 минут

Эрхэм УИХ н гишүүд хэлэлцэх асуудлаа эрэмбэлж чадахгүй юм даа Одоо бол Оюутолгойд УИХ аас хийсэн шалгалтын дүнг хэлэлцэж байх цаг. Эд нарт эх орны эрх ашиг хамаагүй бололтой Сонгогчдоос та нарын ажилд тавих үнэлгээнд ОТ гэрээг хэрхэн Монгол улсад ашигтай болгож чадсан эсэхээс их зүйл шалтгаалах болно шүү

167.98.64.143naraa   • 6 сарын 13. 22 цаг 05 минут

enkhbold ni nom harchihsan , nohooh ni utsaa harchihsan ingej l toriin ajil hiij bna doo

202.9.43.27Зочин   • 6 сарын 13. 21 цаг 12 минут

МАН АН 2 намаа цэвэрлээд шударга болоод төлөвшөөд тогтолцоогоо өөрчилж засаж байж нийгэмээ өөрчилж засна.Харин ҮХ ийг өөрчилчвөл бүх зүйл сайн сайхан болчих шюм шиг сэрүүн зүүдлэхээ болимоор юм.

139.5.217.171Зочин   • 6 сарын 13. 21 цаг 11 минут

Жаргалаар эхлээд зовлонгоор дуусдаг 4 ийн тоо хэрэггүй ээ. 5 жилээр сонгох нь зүйтэй

202.9.44.78Tyua   • 6 сарын 13. 21 цаг 02 минут

UIH gushuudiig 5 jileer songono genee.tenegteh yma

64.119.23.74Иргэн   • 6 сарын 13. 19 цаг 51 минут

Жинхэнэ солиотой хүн л МАН үндсэн хууль боловсруулж чадна гэдэгт итгэх байх. Өмнө нь таван ч удаа боловсруулсан нь бүтэлгүйтээ биз дээ.

Шинэ мэдээ

Л.Пүрэвдорж: “Төрийн мөнгөний бодлогын Үндсэн чиглэлийг УИХ-аас батална” гэсэн заалтыг Үндсэн хуулиас хасах ёстой2 цаг 43 минутын өмнөХүүхдэдээ цагаан хоол идүүлж хатингаршуулсан эцэг эхийг яллав2 цаг 45 минутын өмнөИлон Маскийн сансарт илгээсэн автомашин нарыг бүтэн тойрчээ2 цаг 50 минутын өмнөДөрвөн настай Х.Ивээл Оросын телевизээр оюун ухаанаа сорино2 цаг 55 минутын өмнө“Morrisons” компани дэлгүүрүүдээ хааж, ажилтнаа цомхотгоно3 цагийн өмнөМалчид, ард иргэд, тариаланчидын анхааралд3 цаг 5 минутын өмнөТейлор Свифт хуучний дуунуудаа шинэчилнэ3 цаг 10 минутын өмнөАНУ болон "Талибан" хөдөлгөөний төлөөлөгчдийн ээлжит хэлэлцээ эхэлжээ3 цаг 15 минутын өмнөФОТО: Солонгосын хамгийн алдартай 25 кпоп эмэгтэй хамтлаг3 цаг 20 минутын өмнөЭрик Сегал ба гологдсон кино зохиолоос Бестселлер роман болж хувирсан түүний "Хайрын түүх"3 цаг 25 минутын өмнөХонконгийн жагсаалын талаарх ташаа мэдээлэл бүхий “YouTube” сувгуудыг хаажээ3 цаг 30 минутын өмнөФорбес зөвлөж байна: Элон Маскын амьдралын 10 ДҮРЭМ3 цаг 35 минутын өмнөБ.Бямбадорж: Улсын эмнэлэг хувьдаа авах гэж гүйх ёс суртахууны доройтол, хэтийдсэн шунал надад байхгүй ээ3 цаг 40 минутын өмнөТэжээж байсан арсландаа бариулжээ3 цаг 45 минутын өмнөИспанийн хөлбөмбөгийн Ла лиг3 цаг 50 минутын өмнөХоолноос нь хар хорхой гарсан Кимбаб Чонгүг рестораны үйл ажиллагааг зогсоолоо 3 цаг 55 минутын өмнө“ABU Robocon–2019 Mongolia” олон улсын роботын тэмцээн Монгол Улсад анх удаа болно4 цагийн өмнөБНСУ-ыг зорин аялах жуулчдын тоо ихээхэн нэмэгджээ4 цаг 5 минутын өмнөСамар мухар олгойн үрэвсэл үүсгэдэггүй4 цаг 10 минутын өмнөЗөвхөн Монголд харж болох зурагнууд4 цаг 15 минутын өмнөБНСУ-ын экспорт есөн сар дараалан буурах төлөвтэй байна4 цаг 20 минутын өмнө“Хөх” Энхмаагийн шоуны будалт4 цаг 25 минутын өмнөМорин шоргоолжнууд мөнгийг нь зоогложээ4 цаг 30 минутын өмнөДэлхий дээрх хачирхалтай мөөгнүүд4 цаг 35 минутын өмнөПольш: Аянга цахилгаанд дөрвөн хүн амь үрэгдэж, 100 гаруй хүн бэртжээ4 цаг 40 минутын өмнө“Лалын улс”-ын гурван толгойлогчийн талаарх мэдээлэлд шан амлажээ4 цаг 45 минутын өмнөГвардиолла, Агуэро нар юунаас болж маргав4 цаг 50 минутын өмнөБаавгай буусан намар4 цаг 55 минутын өмнөВьетнам Улсын Элчин сайдыг хүлээн авч уулзлаа5 цагийн өмнөВенесуэлд өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ өсжээ5 цаг 5 минутын өмнө
© 2008 - 2019 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.