2019 оны 6-р сарын 14
9 цаг 36 минут

ҮНДСЭН ХУУЛИЙН ӨӨРЧЛӨЛТ: 30 хоногийн дотор Ерөнхий сайдыг томилоогүй бол УИХ-ыг Ерөнхийлөгч тараана

Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төсөл боловсруулах ажлын хэсэг төслийн хэрэгцээ, шаардлагын тандалт судалгаа, зөвлөлдөх санал асуулгын үр дүн, Зөвлөлдөх зөвлөлийн зөвлөмж, олон нийтийн хэлэлцүүлгийн дүн, эрдэм шинжилгээний хурлууд, эрдэмтдийн санал, дүн шинжилгээ, харьцуулсан судалгаа зэрэгт дурдсан дүгнэлт, санал, зөвлөмжийг харгалзан үзсэний үндсэн дээр доор дурдсан дөрвөн багц асуудлаар Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төсөл боловсруулжээ. Үүнд:

1.     Улсын Их Хурлын хариуцлага, үйл ажиллагааг сайжруулахтай холбоотой нэмэлт, өөрчлөлт;

2.     Гүйцэтгэх эрх мэдлийн тогтвортой, хариуцлагатай байдлыг хангахтай холбоотой нэмэлт, өөрчлөлт;

3.     Шүүх эрх мэдлийн хариуцлага, хараат бус байдлыг хангахтай холбоотой нэмэлт, өөрчлөлт;

4.     Нутгийн удирдлагын тогтолцоог боловсронгуй болгохтой холбоотой нэмэлт, өөрчлөлт.

Дээрх дөрвөн багц асуудлын хүрээнд Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах журмын тухай хуульд нийцүүлэн Үндсэн хуулийн суурь үзэл баримтлал, үндсэн бүтэц, зарчмыг хөндөхгүйгээр 20 зүйлийгхамарсан нэмэлт, өөрчлөлтийн төсөл боловсрууллаа гээд энэ дөрвөн багц асуудлын хүрээнд төсөлд тусгагдсан зүйл, заалтуудыг гишүүдэд танилцуулсан юм.

Нэг. Улсын Их Хурлын хариуцлага, үйл ажиллагааг сайжруулахтай холбоотой нэмэлт, өөрчлөлтийн багцад:

1.Улсын Их Хурлын ээлжит чуулганы үргэлжлэх хугацааг 75 хоног болгох, Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанаар хуулийг нийт гишүүний олонхын саналаар эцэслэн батлах, Үндсэн хууль, бусад хуульд заасан, эсхүл хуралдаанд оролцсон гишүүдийн олонх нь дэмжсэн бол нууц санал хураалт явуулж болохоор зааж, Улсын Их Хурлын гишүүн өөр ажил, албан тушаал хавсран ажиллахыг хязгаарлах өөрчлөлт оруулав.

2.Улсын Их Хурлын нийт гишүүний гуравны хоёроос доошгүйн саналаар бүрэн эрхээ хэрэгжүүлэх боломжгүй гэж шийдвэрлэсэн бол Улсын Их Хурал өөрөө тарах, Улсын Их Хурлын анхдугаар чуулганы хуралдаан эхэлснээс 45 хоногийн дотор, Ерөнхий сайдыг шинээр томилох нөхцөл үүссэн өдрөөс хойш 30 хоногийн дотор Ерөнхий сайдыг томилоогүй бол Улсын Их Хурлыг Ерөнхийлөгч тараах, Улсын Их Хурал тарсан тохиолдолд сонгууль зарлах, явуулах хугацааг тогтоосноор 2000 онд оруулсан нэмэлт, өөрчлөлтийн нэгийг Улсын Их Хурлын хариуцлагыг дээшлүүлэх зорилгоор өөрчлөн найруулав.

3.Улсын Их Хурал сайд нарыг нэг бүрчлэн хэлэлцэж томилох бүрэн эрхээсээ татгалзах, мөн улсын төсвийг хэлэлцэн батлахдаа Засгийн газрын зөвшөөрөлгүйгээр зардлын шинэ төрөл үүсгэх, зарлага нэмэгдүүлэхийг хориглох, төрийн санхүү, төсвийн хяналт /аудит/-ыг хараат бусаар хэрэгжүүлэх байгууллагын бүрэн эрх, зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтоох нэмэлт, өөрчлөлт оруулав.

4.Хуулийн биелэлтийг хангахтай холбоотой нийтийн ашиг сонирхлыг хөндсөн тодорхой асуудлаар хянан шалгах түр хороог байгуулах, түүний бүрэн эрх, ажиллах журмыг тогтоосон нэмэлтийг оруулав.

5.Улсын Их Хурлын сонгуулийн тогтолцоог хуулиар тогтоох боломжийг нээхийн зэрэгцээ ээлжит сонгууль явуулахын өмнөх нэг жилийн дотор Улсын Их Хурлын сонгуулийн тухай хууль батлах, түүнд нэмэлт, өөрчлөлт оруулахыг хориглосон.

6.Нам иргэдийн улс төрийн хүсэл зоригийг илэрхийлж, улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулах, намын дотоод зохион байгуулалт нь ардчилсан зарчимд нийцсэн байх, хөрөнгө, орлогын эх үүсвэр болон зарцуулалтаа нийтэд байнга ил тод байлгах үүрэг хүлээх, намын зохион байгуулалт, үйл ажиллагаа, санхүүжилт, ил тод байдал, төрөөс санхүүгийн дэмжлэг үзүүлэх болзлыг хуулиар тогтоохоор тусгав.

7.Төрөөс байгалийн баялгийг ашиглахдаа одоо болон ирээдүй хойч үеийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрх, үндэсний эдийн засгийн аюулгүй байдал, тогтвортой хөгжлийг хангах, тэгш байдал, шударга ёсны зарчмыг баримтлах, улсын эдийн засаг, нийгмийн хөгжлийг алс хэтээ харсан урт хугацааны төрийн бодлогоор тодорхойлох зохицуулалтыг Үндсэн хуульд тусгав.

Хоёр.Гүйцэтгэх эрх мэдлийн тогтвортой, хариуцлагатай байдлыг хангахтай холбоотой нэмэлт, өөрчлөлтийн багц асуудлын хүрээнд:

1.Улсын Их Хуралд олонх суудал авсан нам, эвслээс нэр дэвшүүлсэн хүнийг; аль ч нам, эвсэл олонхын суудал аваагүй бол хамгийн олон суудал авсан нам, эвсэл бусад нам, эвсэлтэй зөвшилцөн олонхыг бүрдүүлж нэр дэвшүүлсэн хүнийг; бусад тохиолдолд Улсын Их Хуралд суудал авсан нам, эвсэл зөвшилцөн олонхыг бүрдүүлж нэр дэвшүүлсэн хүнийг Ерөнхий сайдаар томилох саналыг Ерөнхийлөгч тав хоногийн дотор Улсын Их Хуралд оруулахаар өөрчлөв.

2.Ерөнхий сайд Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүний тухай хуулийн төслийг Ерөнхийлөгчтэй зөвшилцөн Улсын Их Хуралд өргөн мэдүүлэх, Ерөнхийлөгчтэй долоо хоногийн дотор зөвшилцөж чадаагүй бол Улсын Их Хуралд өөрөө өргөн мэдүүлэх, Ерөнхий сайд нь Улсын Их Хурал, Ерөнхийлөгчид танилцуулснаар Засгийн газрын гишүүнийг томилж, чөлөөлж, огцруулах бүрэн эрхтэй байхаар өөрчлөн найруулав.

3.Улсын Их Хурлын гишүүдийн дөрөвний нэгээс доошгүйн саналаар Ерөнхий сайдыг огцруулж, шинэ Ерөнхий сайдыг томилох тухай саналаа хамтад нь албан ёсоор тавибал Улсын Их Хурал гурав хоногийн дараа хэлэлцэж эхлэн 10 хоногийн дотор шийдвэрлэх, Улсын Их Хурлын нийт гишүүний олонхи уг саналыг дэмжсэн бол шинэ Ерөнхий сайдыг томилох, өмнөх Ерөнхий сайдыг огцруулах тухай Улсын Их Хурлын тогтоол батлагдсанд тооцох, Ерөнхий сайд огцорвол Засгийн газар бүрэлдэхүүнээрээ огцрохоор тусгав.

4.Ерөнхий сайд улсын төсөв, бодлогын тодорхой асуудлаар өөрт нь итгэл хүлээлгэх тогтоолын төслийгоруулбал Улсын Их Хурал гурав хоногийн дараа хэлэлцэж эхлэн 10 хоногийн дотор нийт гишүүний олонхийн саналаар шийдвэрлэх, хэрэв тогтоолыг баталсан бол Ерөнхий сайдад итгэл үзүүлж, тухайн асуудлыг дэмжсэнд тооцох, тогтоолыг батлаагүй бол Ерөнхий сайдыг огцорсонд тооцож шинэ Ерөнхий сайдыг 30 хоногийн дотор томилохоор тусгав.

5.Ерөнхий сайд, Засгийн газрын дөрвөөс илүүгүй гишүүн Улсын Их Хурлын гишүүний албан тушаалыг хавсарч болохоор тогтоож, Засгийн газрын гишүүн Улсын Их Хурлын гишүүнээр хавсран ажиллахыг хязгаарлан 2000 оны нэмэлт, өөрчлөлтийн нэгийг өөрчлөн найруулав.

6.Төрийн жинхэнэ алба нь мэргэшсэн, тогтвортой, хариуцлагатай байх, шатлан дэвших зарчимд үндэслэх, төрийн албан хаагчийг улс төрийн шалтгаанаар ялгаварлан гадуурхах, сонгуулийн үр дүнгээр, эсхүл хуульд зааснаас бусад үндэслэлээр төрийн албанаас халах, чөлөөлөхийг хориглох, төрийн албаны чадахуйн зарчмын хэрэгжилтэд тавих хяналт хараат бус байх талаар зохих нэмэлтийг оруулав.

7.Монгол Улсын Ерөнхийлөгчид тавих насны босгыг 55 болгон нэмэгдүүлж, бүрэн эрхийн хугацааг зургаан жилээр зөвхөн нэг удаа сонгохоор өөрчилнө. Ерөнхийлөгчид тодорхой бүрэн эрхийг зөвхөн Үндсэн хуулийн Гучин гуравдугаар зүйлд заасан хүрээнд хуулиар олгохоор өөрчлөн найрууллаа.

Гурав.Шүүх эрх мэдлийн хариуцлага, хараат бус байдлыг хангахтай холбоотой нэмэлт, өөрчлөлтийн багцад:

1.Хууль зүйн дээд боловсролтой, хуульчийн мэргэжлээр таваас доошгүй жил ажилласан, 30 нас хүрсэн иргэнийг анхан шатны шүүхийн шүүгчээр, тухайн шүүн таслах ажлын төрлөөр дагнан анхан шатны шүүхэд зургаагаас доошгүй жил шүүгчээр ажилласан иргэнийг давж заалдах шатны шүүхийн шүүгчээр, хууль зүйн дээд боловсролтой, хуульчийн мэргэжлээр 15-аас доошгүй жил ажилласан, 40 нас хүрсэн иргэнийг Улсын дээд шүүхийн шүүгчээр томилохоор өөрчлөн найруулав.

2.Улсын дээд шүүх Ерөнхий шүүгч, хорин нэгэн шүүгчээс бүрдэхээр зааж, уг шүүхийн шүүгчийг 12 жилийн хугацаагаар зөвхөн нэг удаа томилохоор өөрчиллөө.

3.Бүх шатны шүүхийн шүүгчийг Шүүхийн ерөнхий зөвлөл томилж, Ерөнхийлөгчид батламжлуулахаар хүргүүлэх, Ерөнхийлөгч энэ шийдвэрийг хүлээн авснаас хойш 21 хоногийн дотор батламжлах, эсхүл Үндсэн хуульд заасан шаардлага хангаагүй гэж үзвэл батламжлахаас татгалзаж үндэслэлээ нийтэд мэдээлэх, Улсын дээд шүүхийн шүүгчийг томилохдоо томилгооны сонсголд оруулж, томилох шийдвэрээ Улсын Их Хуралд танилцуулж, Ерөнхийлөгчид хүргүүлэхээр шинэчлэн найруулав.

4.Бүх шатны шүүхийн Ерөнхий шүүгчийг тухайн шүүхийн шүүгчдийн дотроос нийт шүүгчийн олонхийн саналаар гурван жилийн хугацаагаар сонгох, ерөнхий шүүгчийг тухайн шүүхэд нэг удаа улируулан сонгож болохоор өөрчлөв.

5.Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүдийн тоог 10 болгон нэмэгдүүлж, Ерөнхий зөвлөлийн бүрэлдэхүүн дэх зохистой төлөөллийг шүүгч болон хууль зүйн өндөр мэргэшилтэй иргэдээс тэнцвэртэй бүрдүүлж, дөрвөн жилийн хугацаагаар зөвхөн нэгэн бүрэн эрхийн хугацаанд ажиллуулахаар тусгана. Шүүгчдээс Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүдийг сонгохдоо нэгийг хяналтын шатны шүүхийн шүүгчдээс, нэгийг давж заалдах шатны шүүхийн шүүгчдээс, гурвыг анхан шатны шүүхийн шүүгчдээс тус бүр дундаасаа сонгохоор тусгалаа.

6.Улсын Их Хурлын холбогдох Байнгын хороо Шүүхийн ерөнхий зөвлөлийн шүүгч бус-гишүүдийг нэр дэвшүүлж, Улсын Их Хурал хуралдаанд оролцсон гишүүдийн гуравны хоёроос доошгүйн саналаар томилохоор зааж өгөв.

7.Шүүхийн ерөнхий зөвлөлийн даргыг гишүүд дотроосоо нэр дэвшүүлж, нийт гишүүний олонхын саналаар сонгож, зөвлөл шийдвэрээ нийт гишүүний олонхын саналаар гаргахаар тусгав.

8.Хуульд заасан үндэслэл, журмын дагуу шүүгчийг албан тушаалаас нь түдгэлзүүлэх, огцруулах болон бусад шийтгэл ногдуулах, чөлөөлөх шийдвэрийг Шүүгчийн хариуцлагын зөвлөл гаргахаар нэмнэ. Зөвлөл нь шүүн таслах ажлын туршлагатай хуульч, хууль зүйн эрдэмтэн, нэр хүндтэй иргэдийн тэнцвэртэй төлөөлөл бүхий есөн гишүүнтэй, зургаан жилийн хугацаагаар зөвхөн нэгэн бүрэн эрхийн хугацаанд ажиллаж, тус зөвлөлийн даргыг гишүүд дотроосоо нэр дэвшүүлж, нийт гишүүний олонхын саналаар сонгохоор нэмэв.

9.Үндсэн хуулийн цэцийн гишүүнээр хууль зүйн өндөр мэргэшилтэй, мэргэжлээрээ 15-аас доошгүй жил ажилласан, 40 нас хүрсэн иргэнийг томилгооны сонсгол хийсний үндсэн дээр Улсын Их Хурал нийт гишүүний олонхын саналаар томилохоор өөрчиллөө.

10.Үндсэн хуулийн цэцийн гишүүнийг есөн жилийн хугацаатай нэг удаа томилох, дахин томилохыг хориглохоор өөрчлөв.

Дөрөв.Нутгийн удирдлагын тогтолцоог боловсронгуй болгохтой холбоотой нэмэлт, өөрчлөлтийн багц асуудлын хүрээнд:

1.Улсын болон орон нутгийн харьяалалтай хот, тосгоны эрх зүйн үндэс, тэдгээрийн өөрийн удирдлагын болон засаг захиргааны зохион байгуулалтын зарчмыг хуулиар тогтоохоор тусгасан.

2.Сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал нь нутгийн өөрийн удирдлагын үндсэн байгууллага байх, хуулиар тогтоосон хязгаарын хүрээнд орон нутгийн татвар тогтоох, өмчийн эрх эдлүүлэх замаар эдийн засгийн үндсийг бүрдүүлнэ. Аймаг, нийслэлийн Төлөөлөгчдийн Хурал нь сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгчдөөс сонгогдсон төлөөлөгчдөөс бүрдэх, баг, хорооны иргэдийн Нийтийн Хурлын шийдвэр гаргах хүрээг тодорхойлж өгсөн болно.

3.Аймаг, нийслэлийн Засаг даргыг аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас нэр дэвшүүлж Ерөнхий сайд, баг хорооны Засаг даргыг сум, дүүргийн Засаг дарга томилох, сум, дүүргийн Засаг даргыг тухайн сум, дүүргийн иргэд сонгохоор тусгалаа. Аймаг, нийслэл, сум, дүүрэг, баг, хорооны засаг даргыг хуульд заасан үндэслэл, журмаар огцруулах, чөлөөлөхөөр тусгасан гэдгийг танилцуулав.

Мөн Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлт нь 2020 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн 12.00 цагаас эхлэн улс даяар дагаж мөрдөхөөр тусгасан. Түүнчлэн Монгол Улсын Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг дагаж мөрдөхөд шилжих журмын тухай хуулийг батлах бөгөөд Монгол Улсын Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөд нийцүүлэн холбогдох хуулийг шинэчлэн батлах хүртэл хугацаанд тухайн харилцааг зохицуулж ирсэн хуулийг баримтална. 

Б.Аз

17
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

17 сэтгэгдэлСэтгэгдэл бичих

182.160.0.176Зочин   • 6 сарын 18. 12 цаг 42 минут

Ямар ч хариуцлага тооцох механизмыг 30 жилд байхгүй болгосон,идэж ууж хулгай луйвар,офшор,давхар дээл,хуулийг засдаг,газар нутгаа зарж иддэг,60 тэрбумын,худалч популист,гэмт хэрэгтнүүдээр дүүрэн,ажилдаа ирдэггүй,татвар төлөгчидийн мөнгөөр тансаглагчид,алуурчид,ард иргэдийхээ амьжиргааг дордуулсан,шударга хүмүүнлэг зарчим алдагдуулсан,иргэдийнхээ жагсах эрхэнд халдсан ийм парламент Монголд хэрэггүй.Тэд бол Үндсэн хуулийг өөрчлөх эрхгүй.

66.181.184.231Лорд   • 6 сарын 15. 4 цаг 20 минут

Ерөнхийлөгчийн Засаглал уруу орчих гээд байна уу үгүй юу!!!Ёстой түй май шүү!

103.229.123.129Зочин   • 6 сарын 15. 0 цаг 31 минут

60 TERBUMAAR TURIIN ERHEND HUULI BUSAAR GARSAN GEMT BULEGLEL JDU-N HULGAICH HUCHINDEGCH ALUURCHID HYATDIIN TAGNUULUUD ODOO UNDSEN HUULID UURCHLULT HIIH ERHTEI YU!!!! MUU ULUN HUJAA NARAAR DUURSEN ADGIIN PARLAMENT ODOO MONGOLIIN TURUUR TOGLOJ DUUSAHGUIMA!!!! LUNDEE JANTSAN GEJ MUU UGUR HUJAA DORDHIIN 7-G HIIJ YAVSAN ODOO 20 JILIIN DARAA UHAARAA YU!!!!! 2020 OND BUGD HUIGAARAA UGUIRNEE TA NAR!!!!! MONGOLCHUUD UDAHGUI BOSNO BAIRIIG CHINE SHATAAJ UR HUUHDUUDIIG NI BUUDAH OIRHON BGAA SHU!!!!!!!

185.75.139.253Shar tohoi .   • 6 сарын 14. 23 цаг 42 минут

Gadaadiihanii setgelgeetein umhii pizdaa nariig ***** ***** hyyli huutsulduj uursudiin erh darhaa hamgaalsan balair tsag aldsan novshiin hulgaich zan gargaj baih hoorond .Mongoliin byhel erdesniig yngyi tsuusuur ban .Umhii 2 namiin pizdaa nar mini odoo bolio .Ouytolgoigoo zogsooj uursudiin erh darhandaa avsan ni deer .

66.181.177.230Зочин   • 6 сарын 14. 22 цаг 59 минут

Лхир

66.181.177.230Зочин   • 6 сарын 14. 23 цаг 00 минут

АНХААР‼️ "АН-ЫН МОНГОЛЖИНГОО" ГЭХ ХҮҮХНЭЭС БОЛГООМЖИЛ! ЛУЙВАРЧДЫН АН-ЫН ЗАХИАЛГЫН ИЧГҮҮРГҮЙ ТУРХИРАГЧ. --------------------- ӨЧИГДРӨӨС ЗАСАГ ТӨР ОГЦУУРЛНА ГЭСЭН ХҮҮХЭН ГЭНЭТ ГАРААД ИРЛЭЭ. ГЭТЭЛ ЭНЭ НЬ ЭРДЭНЭТИЙН 49%-ИЙН ЛУЙВРЫН ХЭРГЭЭР СААТУУЛАГДАН ШАЛГАГДАЖ БУЙ "САХАЛ" ЭРДЭНЭБИЛЭГИЙГ ШҮҮХ СУЛЛАХААС ТАТГАЛСНЫ ДАРАА АН-ЫН ЗҮГЭЭС АВЧ БУЙ АРГА ХЭМЖЭЭ АЖЭЭ. ЭРДЭНЭБИЛЭГИЙГ СУЛЛУУЛАХ ГЭСЭН АН-ЫН ӨМНӨХ ЖАГСААЛ АМЖИЛТГҮЙ БОЛСОН ТУЛ ОДОО Т.ЭНХСАЙХАН ГЭХ ЭНЭ ХҮҮХНИЙГ ТУРХИРУУЛАХААР ТАВЬЖ БАЙГАА АЖ. ЭНХСАЙХАН НЬ АН-ЫН ДАРГА С.ЭРДЭНИЙН ХҮН, ЖИНХЭНЭ "ЗҮҮН Г

202.9.43.206Зочин   • 6 сарын 14. 17 цаг 39 минут

Ажлын хэсэг, болон Лүндээжанцан нар " Уугуул иргэн" гэдгийг тайлбарлахдаа бөөрөнхийлөөд байнаа. Монгол улсын Ерөнхийлөгчөөр манай улсын иргэншилтэй л бол ХЯТАД хүн ч сонгогдож болох юм байна. Уг нь цөөхөн хүн амтай жижиг улс цэвэр монгол төрийн тэргүүнтэй баймаар байна. Хуулиндаа "уугуул" гэдгийг 3 аас доошгүй үе нь монгол хүн байхыг заамаар, тэгэхгүй тодорхойгүй бөөрөнхий байвал "хай би монгул ва" гэдэг Ерөнхийлөгчтэй болно шүү

202.179.27.192Зочин   • 6 сарын 14. 17 цаг 49 минут

92 ONOOS HOISH TIIM HUJAA HUULITAI ODOOG BOLTOL YAVLAA CHI HAAGUUR NI BAIVAA ALI ESVEL HULDUUGCHIND BAIJAAGAAD GARCH IREE YU.

202.179.27.192Зочин   • 6 сарын 14. 17 цаг 39 минут

CONSTITUTION GEDEG NI BODI HUULI, ZAALT, MURDUMJ ,YAZGUUR

66.181.177.230Зочин   • 6 сарын 14. 23 цаг 10 минут

ХХБ-НЫ "ЭЗЭН" САХАЛ ЭРДЭНЭБИЛЭГИЙН #АЙМШГИЙН ШУНАЛ‼️ ТҮҮНИЙ МАФИ ТӨРИЙН ӨМЧИЙГ ТӨРИЙН ӨӨРИЙНХ НЬ МӨНГӨӨР АВСАН БАЙСАН НЬ ИЛЭРЧЭЭ. ТЭР ХЭНД Ч СУЛ ЗҮЙЛ ҮЛДЭЭХГҮЙ ТОМ БҮГДИЙН ХУУ ХАМАН АВСНЫ ДАРАА БҮХНИЙГ ХЯНАЖ УДИРДДАГ ЭЗЭН БОЛСОН БАЙЖЭЭ. ИНГЭСНЭЭР ШҮҮХ ЗАСАГЛАЛЫН БАРАГ 70% БҮРЭН АТГАНДАА БАЙЛГАЖ, УИХ-ЫН 20 ГАРУЙ ГИШҮҮН ЗӨВХӨН ТҮҮНИЙ ДОХИОГООР АЖИЛЛАЖ БАЙНА‼️ ТҮҮНД ЯЛ ӨГЧ ШУДАРГА ҮНЭНИЙГ ТОГТООХ МАГАДЛАЛ БАГА БАЙНА. ХЭРЭВ ЯЛ ӨГӨХГҮЙ БОЛ МОНГОЛЧУУД #МАНАН БҮЛЭГЛЭЛИЙН ЭСРЭГ ИХ ТЭМЦЭЛД БОСОХ ЁСТОЙ‼️

202.179.27.192Анхдугаар Үндсэн хууль   • 6 сарын 14. 17 цаг 28 минут

ZA MUU ORDONI SHIREE SANDAL NASAARAA HUHSUN NUSAN BUUNUUDAA JINHENE BUGD NAIRAMDAH MONGOL ARD ULSIN UNDSEN HUULI CHINI 1924,1940,1960 -OND SHINECHLEGDEJ BAISAN BAINA.1960 ONI HUULIIG TER CHIGEER NI TAVICHIH,ENE BOL JINHENE MONGOL HUND ZOHISON UNDSEN HUULI MUN...

202.179.27.192Зочин   • 6 сарын 14. 17 цаг 28 минут

Монгол Улс 1924 оны арваннэгдүгээр сарын 26-ны өдрийн 16 цаг 17 минутад Улсын Анхдугаар Их Хурлын 14 дүгээр тогтоолын 1 дүгээр зүйлээр БНМАУ-ын Анхдугаар Үндсэн хуулийг баталсан юм. Анхдугаар Үндсэн хууль 6 бүлэг, 50 зүйлтэй ба 1931 оны хоёрдугаар сарын 14-ний өдрийн БНМАУ-ын 24 дүгээр Бага Хурлаас гаргасан тогтоолоор 1924 онд батлагдсан анхдугаар Үндсэн хуулийн 11 ба 34 дүгээр зүйлд нэмэлт, өөрчлөлт оруулсан байна. Тодруулбал, Улсын Бага Хурлын эрх хэмжээ болон сонгуулийн эрхийн хүрээнд өөрчлөлт оруулсан юм.

202.179.27.192Зочин   • 6 сарын 14. 17 цаг 33 минут

Монгол Улс түүхэндээ 1924, 1940, 1960, 1992 онуудад Үндсэн хуулийг дөрвөн удаа хэлэлцэн баталж гаргасан ба Монгол төрийн тулгуур баримт болох Үндсэн хууль нь төр, иргэн хоёрын харилцааны үндсийг тодорхойлж, шударга ёсны талаарх ард түмний суурь үнэлэмжийг илэрхийлдэг дээд хэм хэмжээний нийлбэр юм.

66.181.189.242Зочин   • 6 сарын 14. 12 цаг 07 минут

энэ лүндаажанцан гэж нөхөр юу хийж байгаа мэдэхгүй мугуйдлан зүтгээд ард түмэн хэлэлцээгүй юмыг уих оруулж байгаа нь өөрийгөө хэт ойворгон этгээд гэдгээ харуулж байна.нэг л их мэдэгч амьтан монгол улс дахиад хэдэн жил төргүй анархист байдлаар явахыг хуульчлах гэж зүтгэж байна.нэгэн цагт чамайг шүүх болно шүү

124.158.112.3Зочин   • 6 сарын 14. 11 цаг 34 минут

2020 онд бие даагч нар олонхи болж та нарын хийсэн ард түмний эсрэг бүх хуулийн заалтуудыг чин ганцхан алх тогшилтоор хүчингүй болгоноо ард түмэн үндсэн хуулинд ямар заалт оруул гэж хүсээд байгаа вэ гэвэл: 1.засгийн газар дэд сайдгүй байнаа 2.Их хуралд намын бүлгүүд байхгүй байх,намын гишүүн-их хурлын гишүүн хоёроо салгаа Нам нь намынхаа байранд хуралд ,ИХГишүүн их хурлын танхимд төрийн төлөөллийн ажлаа хий гэсэн хоёрхон л өөрчилөлт шүү дээ

124.158.112.3Зочин   • 6 сарын 14. 11 цаг 26 минут

энэ хуулинд бие дааж ялалт байгуулсан гишүүдийн тухай хаалттай байгаа нь үндсэн хуулийг илт зөрчсөн үйлдэл болсон. Одоогийн эрх баригчид 2020 онд бие даагч нар ялалт байгуулан олонхи болох бөгөөд намууд цөөнхи болно гэдгээс үнэхээр айж шээс гоожиж бушуухан ямар ч аргаар хамаагүй намууд засгийн эрхэнд байлгах зорилгоо хадгалахын тулд " бие даагч гишүүд ялалт байгуулан ард түмнийг төлөөлөх эрхтэй тул засгийн газар байгуулах эрхтэй " гэдэг энэхүү заалтыг хүчээр дарж нууж ҮХ-ийн өөрчилөлтөд аль болох тусгахгүй байхаар шийдэж байна. 2020 онд ялнаа

202.21.118.6Зочин   • 6 сарын 14. 9 цаг 45 минут

30 honogt 3 g tomildog baij hutsnaa aan

Шинэ мэдээ

Японд олон мянган хүнийг нүүлгэн шилжүүлжээ10 сар 16. 18:10Малчид, тээвэрчид, тариаланчид, ард иргэдийн анхааралд10 сар 16. 18:05“Их 20”-ийн Сангийн сайд нар уулзана10 сар 16. 18:00Гар утасных нь цэнэг дууссанаас болж торгуулжээ10 сар 16. 17:55Линз болон хиймэл сормуусны сөрөг тал10 сар 16. 17:50Хөл бөмбөгийн хаалгачдын тухай сонирхолтой баримтууд10 сар 16. 17:45Бразилд зул сарын үеэр олон мянган түр ажлын байр бий болж магадгүй10 сар 16. 17:40Бүх цаг үеийн шилдэг 500 дуу: №12 Sam Cooke, ‘A Change Is Gonna Come’10 сар 16. 17:35Нидерланд: Ертөнцийн төгсгөлийг хүлээн 9 жил хонгилд амьдарчээ10 сар 16. 17:30Амьдралдаа өөрчлөлт оруулах 14 энгийн алхам10 сар 16. 17:25Таван настай малчин охины тухай баримтат кино бүтээгджээ10 сар 16. 17:20Хөгшрөлтийн үйл явцыг тухайн хүний алхалтын хурдаар тодорхойлох боломжтой гэв10 сар 16. 17:15Вакцин хүрэлцээгүйгээс мал хорогдсон гэж үзжээ10 сар 16. 17:10Хоакин Феникс гал унтраах машин мөргөжээ10 сар 16. 17:05НАСА-ын ахмад эрдэмтэн: Ангараг гарагт амьдрал байж болохыг бид 40 жилийн өмнө илрүүлсэн10 сар 16. 17:00Галт уулс хүн төрөлхтөнд ялагджээ: Саяны галт уулсын нөлөөлөл10 сар 16. 16:55АНУ-ын боксчин Патрик Дэй толгойдоо гэмтэл авч, эмнэлэгт хүргэгджээ10 сар 16. 16:50А.Хишигдалай: Айлын тогоо яах вэ, өөрийнхөө тооноор нар мандахыг харж байвал амьдрал сайхан10 сар 16. 16:45Яагаад мацаг барих хэрэгтэй вэ10 сар 16. 16:40Доналд Трампын бага охин Тиффани10 сар 16. 16:35Улаан-Үдэд Монголын иргэн 50 мянган доллараа дээрэмдүүлжээ10 сар 16. 16:32Биднийг интернэт ухаад сууж байх зуур дэлхий ертөнцийг өөрчилж буй 7 хүүхэд10 сар 16. 16:30Маргааш цахилгаан шугам тоноглолд засвар үйлчилгээ хийх хуваарь10 сар 16. 16:25Иран улс 40 тэрбум ам.долларын ашиг өгөх байгалийн хийн орд илрүүлжээ10 сар 16. 16:20“Harley-Davidson” цахилгаан мотоциклын үйлдвэрлэлээ зогсоожээ10 сар 16. 16:15Цөмийн дайн дэгдэх эрсдэл нэмэгдэж байгааг хэлжээ10 сар 16. 16:10Б.Жавхлан: Саарал жагсаалтыг улс төржүүлж, өндөр авахуулж байгаа нь сайн хэрэг10 сар 16. 16:06Зэрлэг ан амьтдын шилдэг зурагчныг тодруулжээ10 сар 16. 16:05Хятад АНУ-д эрс эсэргүүцлээ илэрхийлжээ10 сар 16. 16:00Б.Бат-Эрдэнэ: Ж.Мөнхбат гишүүн хөрөнгө, орлого нь яагаад огцом нэмэгдсэн талаар тайлбар ирүүлээгүй10 сар 16. 15:57
© 2008 - 2019 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.