2019 оны 6-р сарын 14
10 цаг 40 минут

Хөвсгөл, Хэнтийд аялал жуулчлал хөгжүүлэх 38 сая ам.долларын гэрээг үзэглэжээ

Хөвсгөл нуурын болон Онон-Балжийн байгалийн цогцолбор газруудад эко аялал жуулчлал хөгжүүлэх, эдийн засгийн хүртээмжтэй хөгжлийн болон байгаль хамгааллын загвар бий болгох зорилготой, 38 сая ам.долларын хөнгөлөлттэй зээлийн хэлэлцээрт өчигдөр гарын үсэг зурлаа.

Засгийн газрыг төлөөлж Сангийн сайд Ч. Хүрэлбаатар, АХБ-ыг төлөөлөн АХБ-ны Монгол Улс дахь Суурин төлөөлөгч Ёланда Фернандез Ломмэн нар гарын үсэг зурав.

Гадаад жуулчдын тоо хоёр дахин, салбарын орлого хоёр дахин нэмэгдэнэ гэсэн хүлээлттэй байна.

Энэ төсөл дархан цаазтай газрын удирдлагыг сайжруулах, аялал жуулчлал хөгжүүлэх чиглэлээр АХБ-наас Монголд олгож буй анхны зээлийн санхүүжилт. Энэ санхүүжилт нь эдийн засгийг төрөлжүүлэх, уур амьсгалын өөрчлөлтөд тэсвэртэй дэд бүтцийг бий болгох, байгаль орчныг хамгаалах, орон нутгийн иргэдийн эдийн засгийн боломжийг нэмэгдүүлэх зэрэгт чиглэсэн засгийн газрын бодлого, үйл ажиллагаатай нягт уялджээ.

Хөвсгөл нуур Монгол орны хамгийн том цэнгэг усны нөөцтэй нуур. Харин Онон-Балжийн байгалийн цогцолбор газар нь Монголын түүхэн удирдагч болох Чингис хааны төрсөн нутаг юм.

Аялал жуулчлалын салбар 2017 онд улсын төсөвт 1.2 тэрбум ам.долларын орлого оруулан, 121,500 ажлын байр бий болгож, Монгол Улсын дотоодын нийт бүтээгдэхүүний 11.4 хувийг бүрдүүлсэн. Дээрх төслүүд хэрэгжүүлснээр гадаад жуулчдын тоо хоёр дахин, салбарын орлого хоёр дахин нэмэгдэнэ гэсэн хүлээлттэй байгаа юм. 

Тогтвортой аялал жуулчлалыг хөгжүүлэх энэ төслөөр аялагчдыг дэмжихийн зэрэгцээ орон нутгийн иргэдийн орлого олох боломжийг бий болгоход чиглэсэн орон нутагт түшиглэсэн аялал жуулчлалын төлөвлөлтийг сайжруулна. Түүнчлэн, Чингис Хаан аялал жуулчлалын цогцолбор, тасалбар түгээх цэг зэрэг аялал жуулчлалын төвүүд байгуулан, дэд бүтцийг шинэчилж, жуулчид болон нутгийн иргэдэд зориулсан ариун цэврийн өрөө болон хог хаягдлын байгууламжууд суурилуулж, тусгай хамгаалалттай газрын хамгаалалтын захиргааны менежментийг сайжруулна гэж АХБ-наас мэдээлэв.

0
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

Дархан хотод Юнителийн 3 дахь салбар Оргил худалдааны төвд нээгдлээ2 цаг 10 минутын өмнөМенингококкт халдварын үед ямар шинж тэмдэг илрэх вэ2 цаг 12 минутын өмнөОлон улсын Хөлбөмбөгийн холбооны Ерөнхийлөгч Инфантино маргааш Монголд ирнэ2 цаг 16 минутын өмнөОньсон тоглоомыг дэлгэрүүлнэ2 цаг 17 минутын өмнөНинжа дайчинд бүдэрсэн Т.Санчир2 цаг 22 минутын өмнөДэлхийн шашны ихэнх систем хүнийг айлгах дээр үндэслэсэн байдаг2 цаг 27 минутын өмнөАНУ-ыг “Airbus” компанитай холбоотой хэргээр Европод худалдааны хариу арга хэмжээ авахыг зөвшөөрчээ2 цаг 32 минутын өмнө5 жил тутам интернет роутерээ шинэчлэх шалтгаан2 цаг 35 минутын өмнөШигшээгийн хаалгач Б.Ариунболдын Японы багт үзүүлсэн тоглолтоос түүвэрлэв2 цаг 37 минутын өмнөШотланд чих цэвэрлэх хөвөнгийн худалдааг хоригложээ2 цаг 42 минутын өмнөКПОП: Хамгийн сайхан арьстай одод2 цаг 47 минутын өмнөЭх дагинын сүмд гал гарсан тухай цуврал бүтээнэ2 цаг 52 минутын өмнөМаргааш цахилгаан шугам тоноглолд засвар үйлчилгээ хийх хуваарь2 цаг 57 минутын өмнөВладимир Путин: Дайн болбол хамгийн бага хохирол амсах нь ОХУ3 цаг 2 минутын өмнөМонгол-Японы тоглолтын үеэр Монголын хөгжөөн дэмжигч, талбайд орж шуугиан тарьжээ3 цаг 7 минутын өмнөЯдуу цагаачаас захирал болсон Маен3 цаг 12 минутын өмнөГ.Эрдэнэчимэг: Хүүхдээ анхаардаггүй эцэг эхээс болж элдэв эрсдэл нэмэгдэж байна3 цаг 17 минутын өмнө#hashtag хэрэглэснээр илүү олон хүнд мэдээллээ хүргэж чадна3 цаг 22 минутын өмнөЭлектрон төхөөрөмжүүдэд дахин боловсруулсан хуванцар ашиглахыг уриалжээ3 цаг 27 минутын өмнөИх хэмжээний валют хууль бусаар хил нэвтрүүлэх гэж байсан Хятад иргэнийг илрүүлжээ3 цаг 27 минутын өмнөҮндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдаан болно3 цаг 32 минутын өмнөТансаг зэрэглэлийн “Sunshine villiage” хотхоны ус өмхийрснөөс долоон оршин суугч ХӨСҮТ-д эмчлүүлж байна3 цаг 35 минутын өмнөХүүгээ алдсан гэж бодож байсан ч 30 жилийн дараа уулзжээ3 цаг 37 минутын өмнөЯпонд амиа алдсан хүний тоо нэмэгджээ3 цаг 42 минутын өмнө“Бүгдийг иддэг” Майкл Лотито3 цаг 47 минутын өмнөЗасгийн газрын өргөтгөсөн хурал болов3 цаг 48 минутын өмнөХүүхдээ хэрхэн номонд дуртай болгох вэ3 цаг 52 минутын өмнөЛос Анжелес Лейкерс, Голден Стэйт Уорриорс багуудын улирлын өмнөх тоглолт3 цаг 57 минутын өмнө“Буянт-Ухаа 2” хорооллын орон сууцанд орохоор шалгарсан иргэдэд батламжийн гардууллаа4 цагийн өмнөИх Британийн тусгай хүчин Сирийг орхин явахаар бэлтгэж байна4 цаг 2 минутын өмнө
© 2008 - 2019 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.