6-р сарын 14
11 цаг 16 минут

“Монгол-Хятадын Экспо” ирэх есдүгээр сард зохион байгуулагдана

Монгол улс, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын хооронд байгуулсан “Иж бүрэн стратегийн түншлэлийн харилцаа хөгжүүлэх тухай хамтарсан тунхаглал”-ыг хэрэгжүүлэх зорилгоор “Монгол-Хятадын Экспо” гурав дахь удаагийн арга хэмжээг 2019 оны 9 дүгээр сард Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Өвөр Монголын Өөртөө Засах Орны Хөх хот болон Улаанцав хотноо зохион байгуулахаар бэлтгэл ажлыг ханган ажиллаж байна.

Энэхүү арга хэмжээг зохион байгуулах бэлтгэл ажлыг ханган удирдан чиглүүлэх, төр, хувийн хэвшлийн байгууллагын үйл ажиллагааг уялдуулан зохицуулах үүрэг бүхий Ажлын хэсгийн бүрэлдэхүүнийг Засгийн газрын 2019 оны 225 дугаар тогтоолоор батлуулж, анхдугаар хурлыг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ч.Улаан өнөөдөр удирдан зохион байгууллаа.

Ажлын хэсгийн дарга Ч.Улаан арга хэмжээний хүрээнд хэрэгжүүлэх ерөнхий ажлын төлөвлөгөөг урьдчилсан байдлаар танилцуулж,зохион байгуулахдаа “нэг цонхны бодлого”-баримтлан, дэд ажлын хэсгүүд-хариуцаж байгаа газруудтай хамтран ажиллаж, Ерөнхий ажлын хэсэгт тогтмол ажлаа тайлагнаж, мэдээлэл хүргүүлж байхыг анхаарах, бэлтгэл ажил зуны улиралд явагддаг тул амралтаа авч байгаа албан хаагчдыг орлох хүнийг тодорхойлж нягт уялдаа холбоог хангаж ажиллах талаар үүргийг өглөө.

Дээрх арга хэмжээ нь “Хөрөнгө оруулалтын төсөл танилцуулах”, “Хурал, форум”, “Үзэсгэлэн худалдаа”, “Соёлын солилцоо” гэсэн чиглэлийн хүрээнд зохион байгуулагдах юм.

 
 
0
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

Улаанбаатар-Дархан чиглэлийн замыг хаасантай холбогдуулан түр замаар зорчих чиглэл12 минут 51 секундын өмнөДурангаар бөөр авах мэс заслыг Aрхангай аймагт анх удаа хийжээ52 минут 11 секундын өмнөҮндсэн хуулийн хоёрдугаар хэлэлцүүлэгт АН ямар байр суурь баримтлах вэ1 цаг 3 минутын өмнөӨнгөрөгч  6 дугаар сард монголчууд 6259 шинэ хүнээр бүл нэмжээ1 цаг 23 минутын өмнө11 жил морь дагасан мотоциклтой цагдаа1 цаг 33 минутын өмнөЭрхэлсэн ажилдаа амжилт гаргасан цагдаагийн алба хаагчдыг цол, тэмдгээр шагналаа7 сар 18. 18:12УИХ-ын нэгдсэн хуралдаанаар тогтоолын төслүүдийг хэлэлцэж баталлаа7 сар 18. 17:04Хоёр дахь хүүхэд мэндэлсний дараа таны мэдрэх 11 зүйл7 сар 18. 17:00Хүн төрөлхтөн улам мулгуу болж байна гэв7 сар 18. 16:55Зургаан настай хүү 4600 удаа суниажээ7 сар 18. 16:50Маргааш цахилгаан шугам тоноглолд засвар үйлчилгээ хийх хуваарь7 сар 18. 16:45"Game of Thrones" цуврал 32 төрлөөр Эммигийн шагналд нэр дэвшлээ7 сар 18. 16:40ДОХ-ын хоёр тохиолдол нэмж бүртгэгджээ7 сар 18. 16:35Зуны амралтаараа уншвал зохих 10 ном7 сар 18. 16:30“Чернобыль” “Эмми авардс”-ын 19 номинацид нэр дэвшлээ7 сар 18. 16:25"Гаатуу"-гийн гараас мултрахгүй7 сар 18. 16:2071 жил ханилсан хос нэг өдөр таалал төгсчээ7 сар 18. 16:15''Гурван охин” хамтлагийн дуучин Х.Ану ээж болжээ7 сар 18. 16:10Лимонтой ус биеэс хорт бодисыг гадагшлуулдаг7 сар 18. 16:05МУГТ Н.Төгсцогт найз бүсгүйгээ танилцуулав7 сар 18. 16:00Чарльз Баркли “шинэ од” Зайон Уильямсонд турахыг зөвлөв7 сар 18. 16:00Б.Лхамдарь: Ургамал тоосоо гөвөх цагт цонхоо хаах хэрэгтэй7 сар 18. 15:55ДЭМБ-аас Конго улсад онц байдал зарлалаа7 сар 18. 15:50Чимээгүй, гэмгүй хохирогчид буюу Лидицегийн 82 хүүхдийн хөшөөний түүх7 сар 18. 15:45Т.Дэлгэрмөрөнгийн дэгжин гүнжүүд7 сар 18. 15:40Хар тамхины бүлэглэлийн толгойлогч Эль Чапо бүх насаараа хоригдоно7 сар 18. 15:30“The Hu” хамтлаг АНУ-д аялан тоглоно7 сар 18. 15:25Хөвсгөлд ослоор нас барсан 41 тохиолдол бүртгэгджээ7 сар 18. 15:20Ирэх сарын 9 хүртэл Үндсэн хуулийн төслийн хэлэлцүүлэгт бэлтгэнэ7 сар 18. 15:11Улаанбаатар-Дарханы замыг 11 дүгээр сар хүртэл ХААНА7 сар 18. 15:10
© 2008 - 2019 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.