6-р сарын 14
16 цаг 46 минут

Торонтогийн "Үлэг гүрвэлүүд" анх удаагаа NBA-гийн аварга боллоо

АНУ-ын ҮСБХ-ны плэй-оффын аваргын төлөөх зургаадахь тоглолт өнөөдөр болж Торонто Рэпторс багийн ялалтаар өндөрлөлөө. 56 жилийн түүхтэй энэ баг анх удаагаа ҮСБХ-ны аваргаар тодорч буй нь энэ. Тэд Алтан мужийн Дайчдыг талбайд нь 114-110 харьцаагаар хожин энэхүү алдарыг хүртэх эрхтэй болсон юм. 
Өмнөх тавдахь тоглолтонд Голден Стэйт Уорриорс тун хүнд байдлаас цувралыг 2-3 болгон багтаа итгэл найдвар авчирсан. Гэвч тэд өнөөдөр мөн л том хохирол хүлээж К.Томпсонг гэмтэлд алдав. К.Томпсон өнөөдөр багтаа гол үүрэг гүйцэтгэж 30 оноо, 5 самбараас бөмбөг авалт, 2 бөмбөг таслалт гүйцэтгэн бусдыгаа хошуучилж явсан. Гэвч тэрбээр довтолгоо хийн, самбарт үсрээд буухдаа эвгүй гишгэн, өмнөх гэмтлээ сэдрээж орхив. Түүнийг гэмтсэнд К.Керри тун их бухимдаж байгаа нь телевизийн зураглаачийн дуранд өртөв.

Эхний хагаст Торонто ялимгүй илүүрхсэн ч /60-57/ гуравдугаар үе эхлээд Дайчид тэргүүлж эхэлсэн. Гэвч К.Томпсон гэмтсэн ба 88-86 харьцаагаар Дайчдын онооны илүүгээр өндөрлөв. Тоглолтын төгсгөл тун ширүүн болсон бөгөөд цаг дуусах мөчид С.Керри шидэж амжсан ч самбарт бөмбөг орсонгүй. Ингэснээр Торонто анх удаагаа лигийн аварга боллоо.

Торонтогоос өнөөдөр К.Лоури маш сайн тоглосоныг хэлэх хэрэгтэй. Тэрбээр 26 оноо, 7 самбар, 12 дамжуулалт, 3 бөмбөг таслалт хийж гүйцэтгэсэн байна. Мөн Фред ВанВлиит 22 оноогоор багтаа том тус хүргэсэн. Түүний холын зайн 11 шидэлтийн 5 нь байндаа буусан. К.Леонард 22 оноо багтаа нэмэрлэсэн бол П.Сиаким 26, С.Ибака 15 оноо авчээ.

Алтан мужийн Дайчдаас гэмтэл авсан К.Томпсон 30 оноогоор багаа тэргүүлсэн. А.Игоудала 22, С.Керри 21 оноо авсан бол Д.Грийн трибл-дабл 11 оноо, 19 самбар, 13 оновчтой дамжуулалт хийжээ.

Финалын MVP шагналын эзнээр Кавай Леонард тодорч, шагналаа гардан авсан байна.  Тэрбээр хоёрдахь удааг энэ шагналын эзнээр тодорлоо. 

Ч.Амар

 

6
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

6 сэтгэгдэлСэтгэгдэл бичих

66.181.176.232Зочин   • 6 сарын 15. 5 цаг 07 минут

Fuck c tompson gemteegui bol ch

139.5.217.48Зочин   • 6 сарын 14. 23 цаг 46 минут

95 ond baiguulagdsan bag, yun 56 jiliin tuuh. sambart bumbug ordguim shdee amaraa

122.201.24.73Зочин   • 6 сарын 14. 21 цаг 16 минут

goy goy

202.131.245.125АЛЛАХ АКБАР   • 6 сарын 14. 17 цаг 23 минут

Shine awarga tursund bayr hurgiy. Гэхдээ БҮХ СПОРТЫН ХААН ХӨЛБӨМБӨГ ШҮҮ ДЭЭ

202.126.88.59Зочин   • 6 сарын 14. 21 цаг 10 минут

Haana, АЛЬ УЛСАД БАЙГААГААСАА Л БОЛНО USA Д ХӨЛБӨМБӨГИЙГ ХҮН ҮЗДЭГГҮЙ

66.181.161.17Зочин   • 6 сарын 14. 13 цаг 56 минут

Ура ура ура!!!

Шинэ мэдээ

Ким Жон Унд хуягласан хоёр “Мерседес” автомашин худалдан авчээ3 цаг 50 минутын өмнөБразилийн цагдаа нар хуурамч Ferrari, Lamborghini-ийн үйлдвэрийг хаалаа3 цаг 55 минутын өмнөӨөрийгөө хөгжүүлэхэд тань туслах “МОНГОЛ ПОДКАСТУУД“4 цагийн өмнөҮндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг хоёр, гурав дахь хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Ажлын хэсэг хуралдлаа4 цаг 5 минутын өмнөОХУ: Ус таслах үеэр халуун усны газруудыг үнэ төлбөргүй болгох санал гаргажээ4 цаг 5 минутын өмнөНЭМҮТ: “Тэмбүүг устгая” аян үргэлжилж байна4 цаг 8 минутын өмнөТа биднийг хэзээ нэг цагт алж болох киноны 10н буруу ойлголт4 цаг 15 минутын өмнөОХУ: “Түргэний машин”-д саад болвол жолооны эрхийг хасна4 цаг 20 минутын өмнөСошиал од Молдир Мекенбаева маргааш Монголд ирнэ4 цаг 25 минутын өмнөК.Кардашиан, К.Вест нар хүүхдүүдээ танилцуулав4 цаг 30 минутын өмнөТоть шувуу бол төрмөл авьяастай амьтан...4 цаг 35 минутын өмнөАвтомашины хачирхалтай ослууд4 цаг 40 минутын өмнөЭко дүүрэгт хаман хот тарвасны хүлэмж бэлэглэлээ4 цаг 43 минутын өмнөХамгийн тачаангуй цусны бүлгийг тогтоожээ4 цаг 45 минутын өмнөИзраиль: 9000 жилийн настай эртний хотын туурь олджээ4 цаг 51 минутын өмнөШүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн албан хаагчид нийгмийн хариуцлагын хүрээнд “Халуун сэтгэл” хандивын аяныг зохион байгууллаа4 цаг 53 минутын өмнөСэлэнгэ аймгийн долоон газар нутагт түймэр гарчээ4 цаг 55 минутын өмнөТАНИЛЦ: Гадаадад тэтгэлэгт хөтөлбөрөөр суралцах шинэчилсэн мэдээлэл5 цаг 5 минутын өмнө“Төв номын сан” гурван сая гаруй номтой5 цаг 15 минутын өмнөУлс орны харах нүд, сонсох чих болсон “Эрүүгийн цагдаагийн алба“-ны 85 жилийн ой тохиож байна5 цаг 19 минутын өмнөЕвропын хамгийн том алмаз Архангельск мужаас олджээ5 цаг 20 минутын өмнөЛорд Кейнс ОУВС-д зочилсон нь5 цаг 25 минутын өмнөУрсула фон дер Ляйен Евро комиссын тэргүүнээр сонгогдлоо5 цаг 35 минутын өмнө"Эмээлт" зах дээр хонины нэхий үнэгүй, өлөн 2700 төгрөгийн үнэтэй байна5 цаг 40 минутын өмнөГоо сайхны мэс засал аминд нь хүрчээ5 цаг 45 минутын өмнөЯпончуудын хооллох соёлтой холбоотой 15 зөвлөмж5 цаг 55 минутын өмнөКристин Лагард Олон улсын валютын сангийн захирлын суудлаа өгөх хүсэлт гаргажээ6 цагийн өмнө“Google”-ийг Хятадтай холбоотой эсэхийг шалгана6 цаг 5 минутын өмнөMax үнэд орсон учраас иргэд жижиглэн, дайвар бүтээгдэхүүн авах нь нэмэгджээ6 цаг 15 минутын өмнөWSJ: БНАСАУ өнгөрсөн онд Ким Жон Унд зориулж хоёр мерседес худалдан авчээ6 цаг 20 минутын өмнө
© 2008 - 2019 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.