6-р сарын 14
12 цаг 50 минут

Хотын захирагч Азийн Хөгжлийн банкны удирдах зөвлөлийн гишүүдийг хүлээн авч уулзлаа

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Амарсайхан өнөөдөр Азийн Хөгжлийн банкны удирдах зөвлөлийн гишүүн, гүйцэтгэх захирал Кшатрапати Шиважигаар ахлуулсан тус банкны удирдах зөвлөлийн гишүүдийг хүлээн авч уулзлаа. Уулзалтад нийслэлийн Засаг даргын Хөгжлийн бодлогын асуудал хариуцсан нэгдүгээр орлогч Ж.Батбаясгалан, НЗДТГ-ын Гадаад харилцааны хэлтсийн дарга Ш.Сүхбаатар, нийслэлийн Засаг даргын зөвлөх М.Мэнд-Очир болон бусад албаны төлөөлөл, Азийн хөгжлийн банкны Монгол дахь суурин төлөөлөгч Ёланда Фернандез Ломмен болон хүрэлцэн ирсэн АХБ-ны удирдах зөвлөлийн найман гишүүн оролцсон юм.

Уулзалтын эхэнд Азийн Хөгжлийн банкны санхүүжилтээр нийслэл хотод хэрэгжиж байгаа “Улаанбаатар хотын нийтийн тээврийг хөгжүүлэх хөрөнгө оруулалтын хөтөлбөр” /BRT/ төслийн талаар, цаашид энэ төслийг санхүүжилтийн ерөнхий хэлэлцээрт заагдсан зорилго, чиглэлийнх нь дагуу хэрэгжүүлж, төслийн ажлыг эрчимжүүлэхэд анхаарч ажиллах талаар хоёр тал санал солилцлоо. Мөн “Улаанбаатар хотын гэр хорооллыг хөгжүүлэх, хөрөнгө оруулалтыг дэмжих хөтөлбөр”, “Улаанбаатар хотын орлогод нийцсэн ногоон орон сууц ба дасан зохицох чадвар бүхий хотын шинэчлэл төсөл”-ийг хэрэгжүүлэхэд тулгамдаж буй асуудал болон энэ хүрээнд хийж хэрэгжүүлж байгаа ажлын явц, үр дүн, цаашид шинээр хийж хэрэгжүүлэх төслүүдийн талаар ярилцсан юм.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан “Манай улсад хүрэлцэн ирж, төсөл хөтөлбөрийн хэрэгжилтийн явцтай танилцан, цаашид эрчимжүүлэх талд анхаарч ажиллаж байгаа та бүхэндээ талархал илэрхийлье. Нийслэлийн зүгээс Азийн Хөгжлийн банкны санхүүжилтээр хийж, хэрэгжүүлж байгаа төсөл хөтөлбөрүүдэд хамтарч ажиллахдаа таатай байдаг. Төсөл хөтөлбөрүүдийг цаашид амжилттай хэрэгжүүлэхэд бүх талаар анхаарч ажиллана” гэдгээ уулзалтын үеэр онцолж хэлсэн юм.

 

Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс

 

0
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

Улаанбаатар-Дархан чиглэлийн замыг хаасантай холбогдуулан түр замаар зорчих чиглэл14 минут 55 секундын өмнөДурангаар бөөр авах мэс заслыг Aрхангай аймагт анх удаа хийжээ54 минут 15 секундын өмнөҮндсэн хуулийн хоёрдугаар хэлэлцүүлэгт АН ямар байр суурь баримтлах вэ1 цаг 5 минутын өмнөӨнгөрөгч  6 дугаар сард монголчууд 6259 шинэ хүнээр бүл нэмжээ1 цаг 25 минутын өмнө11 жил морь дагасан мотоцикльтой цагдаа1 цаг 35 минутын өмнөӨнөөдрийн зурхай1 цаг 49 минутын өмнөЦаг агаарын мэдээ2 цаг 4 минутын өмнөЭрхэлсэн ажилдаа амжилт гаргасан цагдаагийн алба хаагчдыг цол, тэмдгээр шагналаа7 сар 18. 18:12УИХ-ын нэгдсэн хуралдаанаар тогтоолын төслүүдийг хэлэлцэж баталлаа7 сар 18. 17:04Хоёр дахь хүүхэд мэндэлсний дараа таны мэдрэх 11 зүйл7 сар 18. 17:00Хүн төрөлхтөн улам мулгуу болж байна гэв7 сар 18. 16:55Зургаан настай хүү 4600 удаа суниажээ7 сар 18. 16:50Маргааш цахилгаан шугам тоноглолд засвар үйлчилгээ хийх хуваарь7 сар 18. 16:45"Game of Thrones" цуврал 32 төрлөөр Эммигийн шагналд нэр дэвшлээ7 сар 18. 16:40ДОХ-ын хоёр тохиолдол нэмж бүртгэгджээ7 сар 18. 16:35Зуны амралтаараа уншвал зохих 10 ном7 сар 18. 16:30“Чернобыль” “Эмми авардс”-ын 19 номинацид нэр дэвшлээ7 сар 18. 16:25"Гаатуу"-гийн гараас мултрахгүй7 сар 18. 16:2071 жил ханилсан хос нэг өдөр таалал төгсчээ7 сар 18. 16:15''Гурван охин” хамтлагийн дуучин Х.Ану ээж болжээ7 сар 18. 16:10Лимонтой ус биеэс хорт бодисыг гадагшлуулдаг7 сар 18. 16:05МУГТ Н.Төгсцогт найз бүсгүйгээ танилцуулав7 сар 18. 16:00Чарльз Баркли “шинэ од” Зайон Уильямсонд турахыг зөвлөв7 сар 18. 16:00Б.Лхамдарь: Ургамал тоосоо гөвөх цагт цонхоо хаах хэрэгтэй7 сар 18. 15:55ДЭМБ-аас Конго улсад онц байдал зарлалаа7 сар 18. 15:50Чимээгүй, гэмгүй хохирогчид буюу Лидицегийн 82 хүүхдийн хөшөөний түүх7 сар 18. 15:45Т.Дэлгэрмөрөнгийн дэгжин гүнжүүд7 сар 18. 15:40Хар тамхины бүлэглэлийн толгойлогч Эль Чапо бүх насаараа хоригдоно7 сар 18. 15:30“The Hu” хамтлаг АНУ-д аялан тоглоно7 сар 18. 15:25Хөвсгөлд ослоор нас барсан 41 тохиолдол бүртгэгджээ7 сар 18. 15:20
© 2008 - 2019 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.