6-р сарын 15
9 цаг 30 минут

ДОЛОО ХОНОГ: УИХ Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг хэлэлцэж, Засгийн газар амьд мал экспортлох шийдвэрээсээ буцав

 Улирч буй долоо хоног Монголын улс төр, нийгмийн амьдралд томоохон үйл явдлаар дүүрэн өдрүүд байв. Ерөнхийлөгчийн шинэ долоо хоног гадаад айлчлалаар эхэлж, УИХ Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг хэлэлцэж эхлээд байна. 

ЕРӨНХИЙЛӨГЧ: Киргизстан улсад  албан ёсны айлчлал хийв

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга зургадугаар 12-ны өдрөөс эхлэн Киргизстан улсад айлчлав. Тэрбээр тус улсад болсон ШХАБ-ын дээд хэмжээний уулзалтад оролцсон юм. Энэ удаагийн уулзалтад 11 орон буюу ОХУ, Казахстан, БНХАУ, Тажикистан, Узбекистан, Энэтхэг, Пакистанаас гадна Афганистан, Беларусь, Иран, Монгол зэрэг улсын төр засгийн тэргүүн оролцлоо.

ШХАБ-ын гишүүн орнуудын даргалагчийн үүргийг энэ жил Киргизстаны Ерөнхийлөгч Сооронбай Жээнбеков гүйцэтгэж байгаа юм.

Сануулахад, ШХАБ-ын дээд хэмжээний уулзалт уг нь энэ сарын 14-15-нд төлөвлөгдсөн байсан ч тодорхой шалтгааны улмаас товоо наашлуулж, 13, 14-нд болж наашилсан юм.

 

ПАРЛАМЕНТ: Үндсэн хуульд оруулах нэмэлт өөрчлөлтийг хэлэлцэж эхэллээ

Даваа гарагт МАН-ын бүлэг хуралдаж МАН-ын мөрийн хөтөлбөрийн хэрэгжилт болон Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах асуудлыг хэлэлцлээ.  Бүлгийн гишүүдийн 100 хувийн саналаар Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах асуудлыг дэмжжээ. Ингэхдээ ард түмнээс асуух хэрэгтэй гэсэн байр суурьт хүрсэн юм.

УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн мэдээлэл хийх үеэрээ  “Үндсэн хууль дөрвөн явцтай. Тиймээс Хаврын чуулганаар хэлэлцэхийг дэмжээд чуулганыг завсарлуулаад, ээлжит бус чуулганаар хэлэлцэнэ” гэв.

Мягмар гарагт  УИХ-ын Байнгын хороод хуваарь ёсоор хуралдаж хэд хэдэн асуудал хэлэлцсэний дотор Байнгын хороодын дарга нарыг сонгох тухай байсан юм. Тодруулбал,  Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар тус байнгын хорооны даргыг шинээр томилох асуудлыг хэлэлцэж,  МАН-ын бүлгээс дэмжсэн С.Бямбацогт,  УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны хуралдаанаар тус байнгын хорооны даргад УИХ-ын гишүүн Х.Нямбаатар нарын нэрийг тус тус дэвшүүлж сонгов.  

- УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны хуралдаанаар 1992 оноос хойш гадаад улсад Монгол Улсаа төлөөлөн суугаа  дипломатчдын холбогдсон гэмт хэргийн талаарх Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатарын маэдээллийг хаалттай сонссон юм.

-Мөн өдөр УИХ-ын чуулганаар АТГ-ын зохион байгуулалтын бүтэц, орон тоо, албан хаагчийн албан тушаалын цалингийн хэмжээг шинэчлэн тогтоох тухай тогтоолын төслийг хэлэлцэж тус газрын  гэмт хэрэгтэй тэмцэх гүйцэтгэх ажилтны орон тоог 60 -аар нэмэх шийдвэр гаргалаа.

УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнийн Оюутолгой, Хөгжлийн банктай холбоотой дуулиантай том хэргүүдийг шалгах явц ямар байна вэ гэсэн  асуултад АТГ-ын дарга З.Дашдаваа: Том том хэргүүд дээр АТГ-ын ажилчид цаг, наргүйгээр ажиллаж байгаа. Эхнээс нь хэргүүдийг өгч байгаа. Энэ сард багтаан Оюутолгойн хэрэг  болон бусад томоохон хэргүүдийг шүүх рүү шилжүүлнэ  хэмээн хариулав.

УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар Пүрэв гарагт  /2019.06.13/ Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төслийн анхны хэлэлцүүлгийг хийж, хуралдаанд оролцсон нийт гишүүдийн олонх дэмжсэн юм. Иймд УИХ-ын Баасан гарагийн чуулганы нэгдсэн хуралдаанаар   Үндсэн хуульд оруулах нэмэлт өөрчлөлтийн анхны хэлэлцүүлгийг эхлэв.

Харин  УИХ дахь Ардчилсан намын Зөвлөлийн гишүүд Үндсэн хуулийг хууль, журмын дагуу өөрчлөхгүй бол хэлэлцүүлэгт орох боломжгүй гэдгээ илэрхийлж хуралдааныг орхин гарсан юм.

 

ЗАСГИЙН ГАЗАР: Засгийн газар амьд мал экспортлох шийдвэрээ цуцлалаа

-Монгол Улсын Засгийн газар хоёр жилийн өмнө буюу 2017 онд мал  амьдаар нь экспортод гаргахаар шийдвэр гаргаж, бэлтгэл ажлыг хангажээ. Гэсэн ч энэ нь олон нийтийн зүгээс ихээхэн эсэргүүцэлтэй тулгарч байгаа юм.  Лхагва гарагт хуралдсан Засгийн газрын хуралдаанаар Монголын мах, ноос ноолуур, хүнсчдийн холбооны санал санаачилгыг харгалзан үзэж, Засгийн газрын өмнөх шийдвэрийг хүчингүй болгохоор шийдвэрлэлээ. Ингэснээр малыг амьдаар нь  экспортлохгйү, аль болох дотооддоо  өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэж гадагш гаргах бодлого барихаар болж байна.

-Засгийн газрын мөн  хуралдаанаар Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замын суурь бүтцийн барилгын ажлын зөвшөөрлийг “Монголын төмөр зам” ТӨХК-д олгож, эрчим хүч, дохиолол, холбоо, өртөө, зөрлөгийн барилга байгууламжийн барилгын ажлын зөвшөөрлийг зохих журмын дагуу шуурхай олгож байхыг холбогдох сайд, аймгийн Засаг дарга нарт үүрэг болголоо.

НАМ:Ж.Батзандан, Л.Болд нар намаа бүртгүүлэхээр дээд шүүхэд хандлаа

УИХ-ын гишүүн Л.Болд, Ж.Батзандан нарын санаачлан, үүсгэн байгуулж буй Шударга иргэдийн нэгдсэн эвсэл нам /ШИНЭ/-ыг  албан ёсоор бүртгүүлэх хүсэлтээ энэ сарын 12-ны өдөр Улсын дээд шүүхэд гаргалаа. Тус нам зургадугаар сарын 6-ны өдөр Төрийн ордонд анхдугаар их хуралдаанаа хийж, намын дүрэм, намын даргаа сонгосон юм. Их хуралд оролцсон гишүүдийн олонх нь УИХ-ын гишүүн Ж.Батзанданг ШИНЭ намын даргаар сонгосон юм.

Одоогоор Монгол Улсад нийтдээ 32 нам албан ёсоор бүртгэлтэй байдаг бөгөөд ШИНЭ намыг УДШ бүртгэвэл  33 дахь намтай болох юм.

 

НИЙСЛЭЛ:“Улаанбаатар” зочид буудлын урдах цэцэрлэг болон МУИС-ийн хичээлийн II байрны өмнөх газрын эзэмших эрхийг цуцлав

-Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Амарсайхан захирамж гаргаж ид Сүхбаатар дүүргийн наймдугаар хорооны нутаг, “Улаанбаатар” зочид буудлын урд талд байрлах 10,800 метр квадрат талбай, МУИС-ийн хичээлийн хоёрдугаар байрны өмнөх 1,200 метр квадрат газрын гэрчилгээг цуцлах тухай дурджээ. Дээрх хоёр газар нь “Сахал”  Д.Эрдэнэбилэгийн эзэмшлийн “Улаанбаатар хотын банк” ХХК-ийн эзэмшилд байдаг аж.

Ашиглалтад олгохыг хориглосон байршилд газар эзэмшүүлж эрхийн гэрчилгээг олгосон, газрын төлбөрөө хугацаанд нь бүрэн төлөөгүй,газар эзэмшигч нь хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа хоёр жил дараалан ашиглаагүй учраас газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох шийдвэр гаргажээ.

М.Нэргүй

11
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

11 сэтгэгдэлСэтгэгдэл бичих

202.126.88.191Зочин   • 6 сарын 17. 6 цаг 59 минут

Улаан сайдад махны хангамжийг сайжруул гэж үүрэг өгсөн баймаар гэтэл мань хүн эсрэгээр сонсчихсон юм шиг.эсвэл энэ засаг хэлсэн үгний эсрэг ажилдаг юмуу.

188.155.76.116irgen   • 6 сарын 17. 1 цаг 36 минут

ulsiin, ard tymnii, olon niitiin baih estoi gazruudiig yamar yhej baisan novsh ni huvi hyn ogson um be ???!!! hariuzlaga toozooch…hezeech iim zavaan nuuz huivaldaan luivaraar ingej gazaraar naimaa hiihiig horigloh estoi, ard tymnii omch…ulsiin omch l baih estoi !¨

66.181.176.150Hotiin buh gazar niitiinh.   • 6 сарын 17. 0 цаг 28 минут

Hen hezee yah gej olgosiin. Ter nuhduuded hariutslaga tootsooch. Niitiin talbaig huvichichiljach boldog l yum.baina. Ene nuhur eldev yumaar barigdaad ene niitiin talbai ni il boloh shiv. Iiimerhuu gazriin luivriig bugdii ni il bolgoh heregtei. Hot chini niiteeree amidardag gazar. Neg durak umchluud baidag bazar bish. Bugd niitiinh.

103.10.23.111Б ,Ц   • 6 сарын 16. 22 цаг 49 минут

Эзэн нь юмаан мэдэж иргэн нь усаан хашнаа гэж үг би Үндсэн хууланд гар хүрэх эрх Монгол улсын эзэд болох ард түмэнд би Эзнийхээ итгэлийг алдаж хээрийн боохойтой хамтарч эзнээсээ урваж хөрөнгийг нь хулгайлсан 76 гаан хулгайч нохой нарт байхгүй Би таа нарын нохой болож чадна надад итгэл өгч сонгооч гэж гуйж гувшаж тангаргалаж бөхөлзөж дөрвөн жил манаач хийг эрх олож авсан нохой нар ба эздийхээ итгэлийг алдсан хулгайч нар Үндсэн хууль хэмээх зөвхөн ард түмний мэдэх зүүлд гар хүрэх эрхгүй

202.9.43.198Зочин   • 6 сарын 16. 19 цаг 21 минут

АНХНААСАА БУРУУ САНААТАИ ШИИДВЭР САННААЧИЛДАГ БАРЬЖ ОРЖ ИРДЭГ МАЛНУУДАД АРГА ХЭМЖЭЭ АВЧ ХЭН САНААЧИЛСНЫГ АРД ТҮМЭНД ИЛ ЗАРЛААЧЭЭ

202.179.31.45Зочин   • 6 сарын 16. 19 цаг 11 минут

Малыг амьдаар нь хятад руу гаргана гэдэг бол үнэхээр тэнэг шиидвэр байсан Махны үйлдвэрүүдээ өөрсдөө эзэмшээд ядахад махныха а бизнесыг өөрсдөө барьж байхгүй бол хятадууд махан дээр хэрхэн ашиг хиидгииг энэ жил харлаа Хятадууд зун намар махыг 3000-4000 ын хооронд авчихаад өвөл болонгуут өсгөсөөр 13000.хүргэж зарлаа Хэдхэн сарын дотор 1кг махнаас 10000 ыг унагаж ашиг хиилээ Малчид ч малаа үнэтэй зарж чадаагүй хэрэглэгч ч хямд мах авч чадалгүй хятадууд л дунд нь ажиллаж байна Аймгуудын удирдлагуудад хахууль өгөөд л хятадууд өөрсдөө махны үйлдвэ

202.9.42.168Зочин   • 6 сарын 16. 12 цаг 29 минут

эргэж буцсаар байгаад чад хиих ман намын имэдж .энгэнэ гээд болив тэгнээ гэдэг. тэгнээ гэчихээд үгүй гэдэг ман намын үг болгон худлаа. үйлдэл бүр нь хуурамчаа болохыг хүмүүс мэдээд ердѳѳ ч итгэхээ больсон.Хүрэлсүх нь гараад улам дордуулж байнаа .огцорвол яасан

66.181.188.175хотын иргэн   • 6 сарын 15. 18 цаг 59 минут

Үндсэн хуулинд оруулах өөрчлөлтийн төслийг нийт ард түмнээр хэлэлцүүлж санал аван шийдвэр гаргах хэрэгтэй Тэгэхгүй бол аль нэг буюу хэсэг бүлэг намуудын шийддэг асуудал огт биш шүү Эцэг хуулийг маш сайн шинэчилж чадвал Монгол улс хөгжинө эс чадвал сүйрнэ шүү Ялангуяа намуудын үгээр явж огт болохгүй тэд бол улс эх орны эрх ашиг биш хувиа бодогч нар юм

124.158.107.88зочин   • 6 сарын 15. 15 цаг 04 минут

урвагч хулгайч сайд нар миньээ дахиж монгол улс байгаа цагт малыг амьдаар нь гаргана гэж дуугараарай тэнэгүүд минь урвагч л ард түмний эсрэг ажилладаг юм шүү

120.16.180.189Zochin   • 6 сарын 15. 13 цаг 04 минут

Sahal Erdenebileg ch yahav shunaliin tulam bj.Gehdee hen uguv uu ter gazruudiig.Tcever Avilgal .

203.91.112.133Зочин   • 6 сарын 15. 10 цаг 21 минут

монголчууд маань дэлхий дээрх хамгийн хүнлэг энэрэнгүй хүмүүс шүү, Одоо харин малыг нядалгаанд оруулахдаа их зовоолгүй л төхөөрдөг бочихвол болох гээд байгаа юм. Малыг аймшигтайгаар алахыг сонсоод л зүрх шимшрээд байх юм

Шинэ мэдээ

Келли Брүк, ДиКаприотой шөнийг хамт өнгөрүүлжээ7 минут 47 секундын өмнөИрэх долоо хоногт цахилгааны хягзаарлалт хийгдэх газрууд49 минут 51 секундын өмнөБ.Нямжавын улаан хээр Түрүү магнайд хурдаллаа54 минут 58 секундын өмнөМаргааш НӨАТ-ын сугалааны 50 сая төгрөгийн азтан тодорно1 цаг 5 минутын өмнөДолдугаар сарын 25-наас НЭГ ЧИГИЙН УРСГАЛТАЙ болох авто замууд1 цаг 24 минутын өмнөНЭМҮТ: Давсаа багасгая2 цаг 11 минутын өмнөМонгол туургатны морьтны өв, соёлын "Их хурд-8" наадам эхэллээ2 цаг 39 минутын өмнөЧуулганы хуралдаантай, цагдаагийн баяртай долоо хоног2 цаг 49 минутын өмнөӨглөө бүр инээмсэглэлээр угтаж чадвал эрч хүч нэмэгдэнэ7 сар 19. 17:30Академич Р.Барсболдод хутга тулган дээрэмдсэн этгээдүүдийг илрүүлжээ7 сар 19. 17:02АНУ: FaceApp аппликейшнийг аюулгүй байдалд заналхийлнэ гэж үзжээ7 сар 19. 17:00“Мисс бөх“ Молдир Мекенбаевагийн тухай 12 баримт7 сар 19. 16:55Таксинд явж байсан эмэгтэйг хүчирхийлж тээврийн хэрэгслийг дээрэмдсэн этгээдүүдийг баривчиллаа7 сар 19. 16:51Тамхинаас гарахад эхний арав хоног л хэцүү байдаг7 сар 19. 16:50Академич Р.Барсболдод хутга тулган дээрэмдсэн этгээдүүдийг илрүүлжээ7 сар 19. 16:45Хөлбөмбөгийн солилцооны эргэн тойронд7 сар 19. 16:4550-60 мянган хүний суудалтай, битүү дээвэр бүхий Үндэсний төв цэнгэлдэх хүрээлэн барина7 сар 19. 16:4240 жил үсээ засуулж, угаагүй эр7 сар 19. 16:40Нэгхэн шөнийн дотор биеэс хортой бодисыг гадагшлуулах итгэмээргүй арга7 сар 19. 16:35АНУ-ыг эдийн засгийн террорист заналхийлэл хэрэгжүүлж байна хэмээв7 сар 19. 16:302019 оны хамгийн их борлуулалттай ТОП-10 цахилгаан машин7 сар 19. 16:20Дурлалын дуу7 сар 19. 16:152019 оны дэлхийн шилдэг 50 рестораны жагсаалт7 сар 19. 16:10Өдөр бүр нимбэгтэй ус уух 8 шалтгаан7 сар 19. 16:00Дэлхийн хамгийн нэр хүндтэй төр, нийгмийн зүтгэлтнүүдийг Билл Гейтс, Мишель Обама нар тэргүүлэв7 сар 19. 15:55Дэлхийн хамгийн цацраг идэвхит газрыг нэрлэжээ7 сар 19. 15:50Дэлхийн хамгийн цацраг идэвхит газрыг нэрлэжээ7 сар 19. 15:50Хууль бусаар ашигт малтмал олборлож байсан иргэдийг илрүүлжээ7 сар 19. 15:44Дэлхийн II дайнд 14 сая хүний амийг аварсан цахим эриний эцэг Алан Турингийн бодит түүх7 сар 19. 15:40Сталлоне матарт “хайртай”7 сар 19. 15:35
© 2008 - 2019 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.