2019 оны 6-р сарын 15
11 цаг 30 минут

Ажлын хэсгийнхэн Оюутолгойн гэрээгээр Засгийн газарт ямар зөвлөмж өгөх вэ

УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагваар ахлуулсан ажлын  хэсгийн Оюутолгойд хийсэн шалгалтын тайланг УИХ одоо хүртэл хэлэлцээгүй байна. Ажлын хэсэг бүтэн жилийн турш ажилласны эцэст  шалгалтын дүгнэлтийг 14 хоногийн өмнө УИХ-ын Эдийн засгийн байнгын хороогоор танилцуулаад байгаа билээ.

УИХ дахь МАН-ын бүлэг энэ дүгнэлтийг УИХ-аар хэлэлцүүлэх нь зүйтэй гэсэн дүгнэлт гаргасан. Гэвч хууль тогтоогчид энэ асуудлыг хэлэлцэлгүйгээр Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийг хэлэлцэж эхлээд байна.

Хэрэв Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг  шинэ дэгээр хэлэлцэхээр бол энэ асуудал мөддөө хэлэлцэгдэхгүй байх магадлалтай. Учир нь Үндсэн хуультай холбоотой асуудлыг 45 хоног хэлэлцэж, энэ үеэр дундуур нь өөр ямар нэгэн хууль тогтоол хэлэлцэхгүй байх шинэ журмыг Дэгийн хуульд оруулаад буй.

Гэхдээ УИХ-ын ажлын хэсгээс гарсан дүгнэлтэд тулгуурлан Засгийн газарт чиглэл өгөх тогтоолын төсөл боловсруулах ажлын хэсгийг УИХ-ын даргын захирамжаар шинээр байгуулаад байна.

Энэ  ажлын хэсэгт Эдийн засгийн байнгын хороо, Хууль зүйн байнгын хорооны гишүүд хамтарч ажиллах бөгөөд ахлагчаар нь УИХ-ын гишүүн Б.Баттөмөр томилогдсон. Харин гишүүдээр нь УИХ-ын гишүүн Х.Болорчулуун, Г.Тэмүүлэн тэргүүтэй гишүүд ажиллана. Тус ажлын хэсэг Оюутолгойтой холбоотой шалгалтын дүгнэлтүүдийг нэгтгэж,   төслийг цаашид хэрхэх тухай тогтоолын төслийг боловсруулах юм.  Энэ бол Оюутолгойтой холбоотой  асуудлаар байгуулагдаж байгаа УИХ-ын хоёр дахь ажлын хэсэг юм.

Ажлын хэсгийн гишүүн Х.Болорчулууны хувьд Дубайн гэрээг шүүмжилдэг гишүүдийн нэг бөгөөд “бид энэ компанийг хөрөнгө оруулагч гэж дөвийлгөх  ч хэрэггүй" гэсэн санааг  илэрхийлэгч юм. Харин УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэнгийн тухайд  хоёр тал хэлэлцээрийн ширээний ард сууж гэрээг сайжруулах ёстой гэсэн байр суурийг илэрхийлдэг  гэдгийг онцолж байгаа юм.

Тэгэхээр УИХ-ын энэ ажлын хэсгийн Засгийн газарт ямар чиглэл зөвлөмж өгөх төсөл боловсруулахаас  Оюутолгой төслийн цаашдын дүр зураг тодорхой болно  гэсэн үг. Гэхдээ УИХ-ын гишүүдийн зүгээс энэ асуудлаар ямар байр суурь баримтлах нь одоогоор тодорхойгүй байна. Ерөнхий чиг хандлагаараа Дубайн  гэрээг хүчингүй болгож, хөрөнгө оруулалтын гэрээг сайжруулна гэсэн байр суурь давамгайлж байгаа юм.

М.Нэргүй

2
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

2 сэтгэгдэлСэтгэгдэл бичих

202.9.42.123Зочин   • 6 сарын 22. 16 цаг 15 минут

ГАНЦ ОЮУТОЛГОЙ ГЭРЭЭ Ч БИШ БУСАД СТРАТЕГИЙН ОРД ГАЗРУУДАА ТӨР БУЦААН АВАХ ЁСТОЙ ЭНД ЗЭС АЛТНЫ ӨНДӨР АГУУЛАМЖТАЙ ЭРДЭНЭТ ШИГ ОРД БОЛОХ ХАРМАГТАЙН ОРДЫН ТАЛААР ХЭН Ч ДУУГАРАХГҮЙ БАЙНА.ОЛИГАРХИУД НЬ БАС ГАДНЫХАНТАЙ ХУВААГААД ИДЧИХСЭН ҮҮ?! НАРИЙН УЧРЫГ НЬ ОЛЖ ӨГӨӨЧ ЭЭ

66.181.185.140Хүү   • 6 сарын 16. 14 цаг 53 минут

Даруй хэлэлцээд засч залруулахыг нь залруулаад, сайжруулаад явбал монголчуудад л хэрэгтэй юм даа

Шинэ мэдээ

Х.Рухани: Нефть тээвэрлэгчийн халдлагад аль нэг улсын Засгийн газар холбоотой5 минут 27 секундын өмнөРоналдо замналынхаа 700 дахь гоолыг орууллаа10 минут 27 секундын өмнөАНУ цэргээ гаргаж эхэлжээ15 минут 27 секундын өмнөХөлбөмбөгийн шигшээ өнөөдөр Киргизийн багтай тоглоно20 минут 27 секундын өмнөТурк улс хэдэн зуун террористыг устгажээ25 минут 27 секундын өмнөКПОП: F(x) хамтлагийн гишүүн Сулли нас баржээ30 минут 27 секундын өмнөЭдийн засгийн салбарын Нобелийн шагналтнууд тодорчээ35 минут 27 секундын өмнөАгаарын бохирдлыг бууруулах чиглэлээр хийсэн ажлын үр дүнг хэлэлцэх “Нээлттэй сонсгол”-ыг зохион байгуулна40 минут 27 секундын өмнөСамбо бөхийн телевизтэй болжээ45 минут 27 секундын өмнөБНСУ-ын Хууль зүйн сайд огцрох тухайгаа мэдэгджээ50 минут 27 секундын өмнөВизийн хугацаа хэтрүүлсэн Нигериа Улсын тамирчдыг албадан гаргалаа55 минут 27 секундын өмнөХонконгт цагдаагийн ажилтан гэмтжээ1 цаг 1 минутын өмнөСонины онцлох мэдээний тойм1 цаг 6 минутын өмнөАделийн шинэ цомог хэзээ гарах нь тодорхой болжээ1 цаг 11 минутын өмнөӨнөөдөр болох үйл явдлууд1 цаг 16 минутын өмнөБНСУ, БНАСАУ-ын хөл бөмбөгийн шигшээ багууд тоглоно1 цаг 21 минутын өмнөП.Баатар: Хойд хөрштэйгээ хамтарч ажиллавал Байгаль нуурт нөлөөгүй усан цахилгаан станц барих бүрэн боломжтой1 цаг 41 минутын өмнөМэргэжлийн хяналтын дарга 10 саяын бөгж зүүх эрхтэй1 цаг 50 минутын өмнөҮндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлт АН-ын амь орсон гурван саналаар “баяжина”2 цаг 1 минутын өмнөБэтмэн машин хөлөглөгч П.Тэмүүжинтэй ярилцлаа2 цаг 11 минутын өмнөСУРВАЛЖИЛГА: 133 дугаар сургуулийн 1637 хүүхдийн сурах эрх НОЦТОЙГООР зөрчигдөж байна2 цаг 20 минутын өмнөӨнөөдөр цахилгаан шугам тоноглолд засвар үйлчилгээ хийх хуваарь2 цаг 31 минутын өмнөЭнэ өдрийн зурхай2 цаг 41 минутын өмнөЦаг агаарын урьдчилсан мэдээ2 цаг 51 минутын өмнөМаргааш цахилгаан шугам тоноглолд засвар үйлчилгээ хийх хуваарь10 сар 14. 18:20Малчид, тээвэрчид, тариаланчдад зориулсан мэдээ10 сар 14. 18:10Үхэж буй залуу хайртай бүсгүйтэйгээ гэрлэжээ10 сар 14. 17:55Нойргүйдээд байвал зөгийн балтай найзлаарай10 сар 14. 17:50Ажлын хажуугаар хүүхдүүддээ анхаархад цаг тань хүрэлцэхгүй байна уу10 сар 14. 17:45Буйлны үрэвсэл гэж юу вэ10 сар 14. 17:40
© 2008 - 2019 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.