2019 оны 6-р сарын 15
11 цаг 15 минут

Импортын хуурамч гэрчилгээтэй хэргийг цагдаагийн байгууллагад шилжүүлжээ

Улаанбаатар хот дахь гүний гаалийн бүсэд ажиллаж буй мэргэжлийн хяналтын байцаагчдын байнгын хяналт шалгалтаар он гарсаар 63 зөрчил илрүүлж, Зөрчлийн тухай, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулиудын холбогдох заалтын дагуу 44 аж ахуйн нэгж, 19 иргэнд 46.050.000 төгрөгийн шийтгэлийн арга хэмжээ авч барагдууллаа.

 Хяналт шалгалтын явцад илэрсэн зөрчлүүдээс дурдвал:

  • Хяналт шалгалтын явцад Материал импекс дэх гүний гаалийн хяналтын бүсээр “Некст женерэйшн хеалт” ХХК-ийн импортолсон “Аменорм” нэрийн 50400 ширхэг, 62.7 кг, 12960000 төгрөгийн үнэ бүхий биологийн идэвхт бүтээгдэхүүнийг ХАБҮЛЛабораторид шинжлүүлэхэд хөгц мөөгөнцөр, агаартан бактерийн тоо хэвийн хэмжээнээс их гарсан.

 Монгол экспресс дэх гүний гаалийн хяналтын бүсээр иргэн О, М нар тусгай зөвшөөрөлгүйгээр БНСУ-аас 39 ширхэг, 1.020.000 төгрөгийн тарилгын уусмал, нүдний линз импортолсон. Иймд дээрх бүтээгдэхүүнүүдийг улсын байцаагчийн актаар хурааж, устгалд оруулж, 50439 ш, 13.980.000 төгрөгийн бүтээгдэхүүнийг Нийслэлийн зөвлөл”-д шилжүүллээ.

 Туушин дахь гүний гаалийн хяналтын бүсээр “Алтан торх рус” ХХК-ийн импортолсон Реддс, Эсса 2 нэрийн шар айраг стандартыг хангаагүй хөлдсөн тул 3440 хайрцаг, 72880 ширхэг, 64.697.000 төгрөгийн шар айргийг устгалд орууллаа.

 

  • Монгол экспресс дэх гүний гаалийн хяналтын бүсээр БНСУ-аас “Энто” ХХК-ийн WDFU3019163 тоот чингэлгээр импортолсон “Уранитин” нэрийн 3.7 тн, 202185 ш, 140.056.200 төгрөгний үнэ бүхий 10 мл-ийн савлагаатай уусмал эм нь тээвэрлэлтийн горим алдагдсанаас хөлдсөн зөрчлийг илрүүлж, Зөрчлийн тухай хуулийн дагуу торгуул шийтгэвэрийн арга хэмжээ авч, улсын ахлах байцаагчийн дүгнэлт гаргаж, гаалийн горимоор устгасан.

“Энто” ХХК-ийн шаардлага хангаагүй бүтээгдэхүүнийг зөвшөөрөлгүйгээр борлуулсан хууль бус орлого болох 360.000 төгрөгийн улсын төсөвт орууллаа.

  • “АБТЕМА” дахь гүний гаалийн хяналтын бүсээр “Юу И Ди” ХХК-ийн АНУ-аас импортолсон 9.2 тн хатаасан жимс, цагаан будаанд хяналт шалгалт хийхэд импортын гэрчилгээг хуурамчаар үйлдсэн зөрчил илэрсэн тул Зөрчлийн тухай хуулийн дагуу торгууль шийтгэвэр ногдуулж, хуурамч бичиг баримтын асуудлыг шалгуулж шийдвэрлүүлэхээр Нийслэлийн Цагдаагийн газарт албан тоот хүргүүллээ.

Гүний гаалийн хяналтаар хөгц мөөгөнцөртэй биологийн идэвхт бүтээгдэхүүн, хөлдсөн шар айргийг устгалд оруулж, импортын хуурамч гэрчилгээтэй хэргийг цагдаагийн байгууллагад шилжүүлжээ.

 

 

2
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

2 сэтгэгдэлСэтгэгдэл бичих

64.119.18.16Д.Алтаа   • 6 сарын 16. 7 цаг 49 минут

Ажлаа сайн хийж байгаад баярлалаа. Ер нь бол ингэж л ажиллах ёстой. Энэ хариуцлагагүй үйлдлүүдэд том шийтгэл ногдуулах нь зүйд нийцнэ. Энэ бол гэмт хэрэг, бүр том гэмт хэрэг. Бусдыг хууран мэхэлж ажиллаж амьдарна гэж байж болшгүй зүйл. Үйл ажиллагааг нь бүрмөсөн хаах хэрэгтэй. Сэтгэл зүрхгүй хариуцлагагүй хүмүүс чинь аюул шүү.

150.129.142.137зочин   • 6 сарын 15. 11 цаг 00 минут

Баярлалаа

Шинэ мэдээ

Роналдо Сери А лигт хамгийн цөөн тоглолтод 25 гоол оруулсан 5 дахь хөлбөмбөгч боллоо2 цаг 42 минутын өмнөАмархан хийгээд амттай тураах дэглэм2 цаг 47 минутын өмнө"Барселона" хожиж, "Реал Мадрид" хожигдлоо3 цаг 1 минутын өмнөНӨАТ-ын сугалааны азтанууд өнөөдөр тодорно3 цаг 2 минутын өмнөНийслэлийн 380 жилийн ойд зориулсан бүх нийтийн гүйлт, дугуйн уралдаан боллоо3 цаг 17 минутын өмнөӨнөөдрийн зурхай3 цаг 32 минутын өмнөFATF Монгол, Исланд, Зимбабвийн эсрэг ямар ч санхүүгийн хориг тавихгүй гэж мэдэгджээ3 цаг 40 минутын өмнөЦаг агаарын мэдээ3 цаг 47 минутын өмнөАвтобус тоормосгүй болсон учраас осол гарсан хэмээн мэдүүлжээ10 сар 19. 20:23Дуучин Нарагийн экс нөхөр Батцацрал дахин нэг хүний амьдралыг бусниулжээ10 сар 19. 19:19Зам даваа гүвээ хаагдаж, халтиргаа гулгаа үүсч болзошгүйг онцгойлон анхааруулж байна10 сар 19. 17:57Дулааны цахилгаан станцуудын шүүлтүүрийн ашиглалтын хугацаа дуусч байна10 сар 19. 17:52АНУ Европоос импортлодог зарим төрлийн бараанд нэмэлт татвар тогтоолоо10 сар 19. 15:00Түүхэнд анх удаа эмэгтэйчүүдийн баг задгай сансарт ажиллалаа10 сар 19. 14:55Ор сураггүй болсон нуурын эрдэмтэд тайлж чадсангүй10 сар 19. 14:50Ургац хураалт 83,9 хувьтай10 сар 19. 14:45Хэрэв 20-иод наснаас эхлэн таргалбал эрт нас барна10 сар 19. 14:40Нэг бүсгүйд дурласан эхнэр нөхөр хоёр10 сар 19. 14:35НӨАТ-ын сугалааны тохирол маргааш болно10 сар 19. 14:30Гэрийн нөхцөлд шүдний өнгөө сэргээх 8 алхам10 сар 19. 14:30Японы эзэнт гүрний ирээдүйн хувь заяа 13 настай хүүгийн мөрөн дээр10 сар 19. 14:25Ханхүүтэй гэрлэсэн орчин үеийн "Үнсгэлжин"-үүд10 сар 19. 14:20Каталонд бэртэж гэмтсэн хүний тоо 89 болжээ10 сар 19. 14:15Яармагийн замд явган зорчигч нарт зориулсан гэрлэн дохионы товчлуур ажиллана10 сар 19. 14:14Тарвага худалдан авсан, тээвэрлэсэн зөрчлүүдийг шалгаж байна10 сар 19. 14:10“Жокер” ашиг орлогоороо boxoffice-ийг дахин тэргүүлжээ10 сар 19. 14:05Автобус огт тоормосгүй болсон учраас осол гарсан хэмээн мэдүүлжээ10 сар 19. 14:00Нийслэлд хэрэгжүүлж байгаа төсөл хөтөлбөрүүдийн хэрэгжилтийг эрчимжүүлэхийг үүрэг болгов10 сар 19. 14:00Алан хядах ажиллагаанд бэлтгэж байсан сэжигтнийг баривчилжээ10 сар 19. 14:00Улайсдаг гэрлийн хэрэглээнээс татгалзъя10 сар 19. 13:55
© 2008 - 2019 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.