2019 оны 6-р сарын 15
13 цаг 30 минут

Моносын ЭКО цайн дээр “Байгалийн цэвэр” гэсэн тэмдэглэгээг хууль зөрчиж байршуулжээ

Органик хүнсний тухай хууль, тогтоомжийг олон нийтэд сурталчилах, хэрэгжилжийг сайжруулах зорилгоор “Алсыг харъя-Органикийг сонгоё” сарын аяныг 05.15-06.15-ны хооронд ХХААХҮЯ, МХЕГ, ШӨХТГ болон НХХААГ хамтран зохион байгууллаа.
 
Аяны хүрээнд улсын хэмжээнд худалдаанд буй “органик”, “байгалийн цэвэр”, “байгалийн гаралтай цэвэр” гэсэн мэдэгдэл, шошго бүхий дотоодын болон импортын хүнсний бүтээгдэхүүнд тандалт судалгаа хийв. Тандалт судалгаанд 360 хүнсний зах, худалдааны төв, дэлгүүр, мухлагт худалдаалж байсан 9300 нэр төрлийн бүтээгдэхүүн хамрагдсан. Дотоодын үйлдвэрийн хүнсний бүтээгдэхүүний 38.9% нь Органик хүнсний тухай хууль, тогтоомжийг зөрчсөн шошготой байсан бол импортын хүнсний 35.7% нь тухайн импортлогч улсын баталгаажуулалтын тэмдэгтэй боловч www.organic.gov.mn“ Органик хүнсний бүртгэл, мэдээллийн сан”-д бүртгүүлээгүй байв. Иймд зөрчил гаргасан аж ахуйн нэгж, байгууллагад сануулга, албан шаардлага хүргүүллээ.
 
“Органик хүнсний тухай” хууль 2016 онд, холбогдох журам, аргачлал 2018 онд тус тус батлагдсан бөгөөд органик үйлдвэрлэл эрхлэх, органик хүнс үйлдвэрлэх  эрх зүйн орчин бүрдсэн боловч малчид, тариаланчид, үйлдвэрлэл эрхлэгч, хэрэглэгчдийн органик хүнсний талаарх мэдлэг, мэдээлэл хомс, ойлголт муу байгаагаас хууль, журмын хэрэгжилт удаашралтай, баталгаажилт хийгээгүй бүтээгдэхүүний шошгод органик болохыг илэрхийлсэн тэмдэг, тэмдэглэгээ, “органик”, “байгалийн гаралтай”, “байгалийн гаралтай цэвэр” гэсэн мэдэгдлийг хэрэглэж, хэрэглэгчдийг төөрөгдүүлэн, хуурамч хаяг, шошготой бүтээгдэхүүн үйлдвэрлэх зөрчил гарсаар байна.
 
“Органик” гэсэн тэмдэглэгээ, мэдэгдлийг Органик хүнсний тухай хуулийг зөрчиж бүтээгдэхүүний шошгод байршуулсан:
• “Гацуурт” ХХК-ийн 10 кг савлагаатай гурил, зөгийн бал
• “Монгол алтайн барагшуун” ХХК-ийн барагшууны ханд, цай,
• “Тэгшгал” ХХК-ийн зөгийн бал
• “Жем интернэшнл” ХХК-ийн GRAFT пиво,
• “Далт мөнгөн шанд” ХХК-ийн 2 төрлийн Загасгал цай,
• “Хөвсгөл Их тайга” ХХК-ийн Их тайга цай,
• “Бүрэн хайрхан ээж” ХХК-ийн Маалингийн үрийн гурил
 
“Байгалийн гаралтай цэвэр” гэсэн тэмдэглэгээ, мэдэгдлийг Органик хүнсний тухай хуулийг зөрчиж бүтээгдэхүүний шошгод байршуулсан:
• Михачи ХХК, Сэ-Тэ-Би ХХК-ийн зөгийн бал,
• Эко Эрдэнэ ХХК-ийн 2 нэр төрлийн варень,
• Гогте Фүүдс ХХК-ийн 2 нэр төрлийн өтгөрүүлсэн жүүс,
• Таван эрдэнэ ХХК-ийн ногоон цай
• Сэлэнгэ Шаамарын зөгийн бал,
• Юу-би-бренд ХХК-ийн бантан,
• Тэсо Корпорацийн Чацаргана, Нэрсний ундаа
• Баясах интернэйшнл ХХК-ийн Student самарны цуглуулга, жимстэй овъёоснууд
• Давс, цайны хужир
 
“Байгалийн цэвэр” гэсэн тэмдэглэгээ, мэдэгдлийг Органик хүнсний тухай хуулийг зөрчиж бүтээгдэхүүний шошгод байршуулсан:
• “Газар шим” ХХК-ийн артишок ундаа, өтгөрүүлсэн ханд,  Өег салат, төрөл бүрийн даршилсан ногоо,
• “Хуба Хаяа” ХХК-ийн чацарганы тос, охь 
• Моносын ЭКО цай, “Эко малинги” ХХК-ийн малингийн тос, тэжээл, үр
• Гүрж ногоон цай, Монгол цай, Хөвсгөл цай, Их тайга цай, Шүүдэргэнэ цай, Шар тостой цай, Эко цай
• “Мандах сутай  трейд”  ХХК-ийн  гоньд, бууз амтлагч, цагаан гаа, лаврын навч, ногоон сонгино
• “Агь” ХХК-д үйлдвэрлэсэн“Баяжуулсан гурил” “Баяжуулсан лапша” нэрийн өргөн гоймон
• Завхан аймаг, Завхан баялаг ХК-ийн  “Нэрс” нэрийн жүүс ундаа
• “Улиастай нэрийн” дарс
• “Bagro” ХХК-ийн зөгийн бал
 
Түүнчлэн аяны хүрээнд хуулийг таниулах сургалт, сурталчилгааны ажлын хүрээнд есөн удаагийн сургалтаар 400 гаруй үйлдвэрлэгч, хэрэглэгч, ЕБС-ийн сурагчид болон бусад байгууллагынханд мэдээлэл, зөвлөгөө өгчээ.
 Эх сурвалж: МХЕГ
 
18
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

18 сэтгэгдэлСэтгэгдэл бичих

202.21.108.133Зочин   • 6 сарын 16. 22 цаг 36 минут

ЗДАА ГЭЖ ИЙМ УДАЖ БАЙЖ ШАЛГАСАН НЭР ЗҮҮХДЭЭ ЯАХАВ ДЭЭ ХАМАГ ХҮМҮҮС ЧИНЬ ХОРТ ХАВДАР ТУСААД ДУУСЛАА. ЖИЛД ӨЧНӨӨН ТЭРБУМ ТӨГРӨГ ЗАРЖ ДУТУУ ХАГАС ЭМЧЛҮҮЛЖ БАЙНА ЯАГААД ХЯНАЛТ ИЙМ СУЛ БАЙДАГ ЮМ БЭЭ ХЭЛЭХ Ч ҮГ АЛГА ЗДААА

64.119.20.157Иргэн   • 6 сарын 16. 19 цаг 18 минут

ЭМД-р моносын аптeкаас эм авахаар ижил үйлчилгээтэй гээд өөрийнхөө эмийг шахаад байдаг. . Би Гeрманы урсафалк авья гэж байхад урсамоноо өгчихсөн байсан. Тэр дор нь хэлээд солиулах гэсэн нь Гeманых нь тоо нь хүрэхгүй байна. Нэгэнтээ биччихсэн юм чинь буцааж болохгүй. Адилхан үйлчилгээтэй юмыг маяглаад гэж загнаад сольж өгөөгүй шүү

43.242.243.165Зочин   • 6 сарын 17. 8 цаг 11 минут

Урсомон нь хулхи хүчил ба хүн авдаггүй тул шахаад байгаа юм бүү уугаарай. Үүний оронд солонгосын Усосан, чехийн Урсосаныг уувал ямар ч аюулгүй хамаагүй дээр.. .

64.119.19.238Зочин   • 6 сарын 16. 17 цаг 31 минут

Бөмбөгөрт зарагдаж ббайгаа төмснүүд нь монгол гэсэн мөртлөө маш удаан болдог амтгүй шар өнгөтэй юм билээ. Хаана жинхэнэ монгол үрийн амттай төмс зарагддаг юм бол.

64.119.19.238Зочин   • 6 сарын 16. 17 цаг 29 минут

Моносын Ацидофилис гэх америк эм нь АНУ-ын үнээсээ 5 дахин хямд үнээр зарагддаг хуурамч бактер буюу хеликобактер шүү. Урсомон эмийг нь уувал гүйлгэжнэ шүү иймд гадны эмийг авбал дээр. Шүүхэд өгвөл Ганзориг гэдэг хуулийн мэргэжилтэн нь мөнгөний төлөө юу ч өгөөхөд бэлэн шунэлтай худалч өвөн бий шүү.

202.126.88.139Зочин   • 6 сарын 16. 17 цаг 10 минут

Тийм монос нэртэй тос эм витаминууд нэг л биш ээ

202.126.88.139Зочин   • 6 сарын 16. 17 цаг 09 минут

Монос данда худла хулхины эм витаминууд хийдэг....монсын аарцтай витамины үрэл.чачарганатай үрэл гэх мэт баахан үрэлнүүд бүгд хулхины аугацаа нь дуусчихсан хатаж хөгцөрч суудсан хүүхэд идэхийн аргагүй хорнууд ыгааг шалгах хэрэгтэй...бас элдэв аргаар хийсэн хуурамч баргашуун нэртэй шингэн ундаанцудыг алгах хэрэгтэй....иймэрхүү юмнууд өшөө зөндөөн бдгийг нэг бүрчлэн шалгамаар бна

103.57.95.85bb   • 6 сарын 16. 13 цаг 47 минут

hudla gazar

202.9.43.243иргэн   • 6 сарын 16. 12 цаг 00 минут

Овоо л доо.Одоо энэ МХГ ажиллаж нь уудаа уул нь энэ байгууллага сайн ажилаа байвал элдэв өвчин багасах л учиртай юм даа... Баяр хүнгэе. Бидны төлөө ажиллаж байгаад...Наад шуналтай нөхөд чинь та нарыг доромжлоод байгаа юм уу яагаад байгаа юм????

64.119.20.157иргэн   • 6 сарын 16. 11 цаг 05 минут

Зэрэгт эмчилгээний зориулалтаар ууна гэнээ. Эмнэлгүүдийг татан буулгаад энэ л цайг ууцгаах юм бишүү

64.119.20.157иргэн   • 6 сарын 16. 11 цаг 04 минут

Хэн дуртай нь өвс ургамал түүж савлаад цай гэж зарж байгаав Бүр эмчилгээний зориулалттай гээд шүү. Топиус ХК -ний Булцуут цэцгийн цайны хайцган дээрээ бичсэн зүйлийг нь бичье: Эмчилгээни: Бүх төрлийн хорт хавдар. Уушигны сүрье. Зүрхний шигдээс. Элэг. Ходоод гэдэсний шархлаа. Хеликобактерие. Чихрийн шижин. Бөөрний дутагдал. Үе мөч. Цистит. Тулай. Харшил. Цусны даралт. Тураах. Архинаас гаргах. Химийн ба радиацын хордлого. Холестринаас ангижруулах. Давс гадагшлуулах. Тархины судасны нарийсалт. Цус харвалт. Хөгшрөлт удаашруулах эмчи й зориулалт

66.181.161.57Зочин   • 6 сарын 16. 9 цаг 24 минут

Үхсэн үндэсний үйлдвэрлэл вэ

64.119.18.16Д.Алтаа   • 6 сарын 16. 7 цаг 16 минут

Үндэсний үйлдвэрлэлээ дэмжье гээд аваад хэрэглээд байсан манайхан гэж ийм л байгаа юм шүү дээ. Өөрсдийгөө мэдэхгүй хятадыг муу хэлнэ. Ер нь тэгээд нарийндаа бол эко, байгалийн гэхээрээ ч сайн байдаг биш гэсэн шүү. Тэрнээс хэрэгтэй хэрэггүйг нь ялгаж салгаж хэрэглэх арга технологи гэж байдаг гэнэ лээ. Юм мэдэх хүний үг гэсэн шүү. Энэ үнэн байх. Сайн гээд л түүж авчраад нухац нунтаглаад савлаад гаргаад байдаг нь бас судалгаа шинжилгээ муу, мэдлэг дутмагийнх биз. Хүнсний асуудалд нарийн мэргэжлийн хүн-технологич заавал шаардлагатай байж таараа.

90.220.40.203Зочин   • 6 сарын 16. 2 цаг 52 минут

organik buteegdhuuniig uildverlehed ih azil hugacaa ordog iimd torguuli sain ogch bainga shalgalt hiih heregtei huzaagiin hogch gesen organik bizdee

90.220.40.203Зочин   • 6 сарын 16. 2 цаг 50 минут

hudal huurmag ym uildverleed une hurgez baigaa iimd torguuliig ogoh heregtei ondor uneer shuudee

64.119.20.157зочин   • 6 сарын 15. 20 цаг 43 минут

Одоо ер нь төмсийг савлаад л ЭКО гэсэн ногоон шошго наагаад л дэлгүүрүүд маш үнэтэй зарж байгаа шүү дээ ЭКО гэсэн шошгыг хэн ч компютэрээр хийгээд хэвлэчихнэ шүү дээ. Одоо ЭКО-гүй юм байхгүй болсон. Энэ жилийн цагаан сарын үзэсгэлэн худалдааг харж байхад хүн болгон л цай саван гээд нүүрний тос гээд л хийдэг бүгд байгалийн цэвэр бүтээгдэхүүн гэдэг болсон байсан шүү . Их Тайгын тэр аарцтай ундаа нь аарц нь маш муухай удсан хуршмал амттай хоол биш хор болохоор эд байна лээ.

103.14.38.98Зочин   • 6 сарын 15. 17 цаг 29 минут

teged ymar ni baigaliin tsever organik baigaliin garaltai tsever bolohin be edgeer buteegdhuunuud tegeed bugd huuramch uu ali angilald bagtaj yamar shoshogo tavih baisan yum be todorhoi tailbarlaad bicheed uguuchee jiriin ard irged bid medehgui bainaa monos gazar shim bugd huuramch uu todorhoi zaagaad uguuchee

202.9.42.7зочин   • 6 сарын 15. 16 цаг 41 минут

Одоо тэгээд бид чинь дандаа хульхи юм л хэрэглээд байна шүү дээ. мэдээлэлийн хэрэгсэлээр ялгаж салгаад сайн гаргаад өгөөчээ. хэрэглэх хэрэглэхгүйгээ мэдэж нэг талд нь гармаар байна. наад хулгайчуудынхаа эрхийг хасч хаагаад өгөөчээ

Шинэ мэдээ

Дуучин Ч.Бат-Эрдэнэ Нийслэлийн соёл, урлагийн газрын даргаар томилогджээ10 минут 4 секундын өмнөБолгарт шилдэг бөхчүүдээ “Хүрэл борцовк”-оор шагнадаг боллоо15 минут 4 секундын өмнөТөсвөөс мөнгө суулгуулан хураан авдаг улаанбуудай асуудал дагуулах нь20 минут 4 секундын өмнөНҮБ-аас зарласан “Хүний эрхийн өдөр” тохиож байна25 минут 4 секундын өмнөШШҮХ-ийн эмч нарыг шүүх хурал гурав дахь удаагаа хойшиллоо30 минут 4 секундын өмнөПутин WADA-ийн шийдвэрийг "улстөржсөн" гэж үзэж байна35 минут 4 секундын өмнөФранц Улсын Элчин сайд Филипп Мэрлинийг хүлээн авч уулзлаа40 минут 4 секундын өмнөЦааг зэрлэг амьтдаас хамгаалахын тулд бог мал шиг хариулж байна45 минут 4 секундын өмнөС.Амарсайхан: Оюутан залуучууд хандлагаа өөрчилж, манлайлах цаг болсон50 минут 4 секундын өмнөЛ.Чинбат явсан ч, Аса аварга ирлээ55 минут 4 секундын өмнөГишүүн асан Д.Гантулгын хэрэгт хуурамч дүгнэлт үйлдсэн шинжээчдийг шүүнэ1 цаг 1 минутын өмнөИргэдийн нэр барьж шантаажлагсад хэн вэ1 цаг 6 минутын өмнө“Нарны хүү, сарны охин” компанийн захирал Д.Гүрсоронзыг яллагдагчаар татжээ1 цаг 11 минутын өмнөЗалуучуудад зориулсан “Идэвхжилтийн төв”-ийн нээлт боллоо1 цаг 16 минутын өмнөЖҮДО: Саид Моллаиг Израилд урьжээ1 цаг 21 минутын өмнөВ.Путин, В.Зеленский нар богино хугацаанд ганцаарчилсан уулзалт хийжээ1 цаг 26 минутын өмнөЕрөнхийлөгчийн хоригийг хэлэлцэнэ1 цаг 31 минутын өмнө“Жендэр ба хөгжил” нийслэлийн анхдугаар чуулган боллоо1 цаг 36 минутын өмнөЭрдоган Туркийн зочид буудлын байрны татварын тухай хуульд гарын үсэг зуржээ1 цаг 41 минутын өмнөЯпоны ДНБ III улиралд 1.8 хувиар өсжээ1 цаг 46 минутын өмнөХүүхдийн ЯДУУРЛЫГ тусгайлан тооцно1 цаг 51 минутын өмнөЭртний Египетийн фараонуудын хүч чадлын билэг тэмдэг болох сахиус Оманаас олджээ1 цаг 56 минутын өмнөГ.Бадрах: Би амжилтад яардаггүй2 цаг 1 минутын өмнөСонины онцлох мэдээний тойм2 цаг 11 минутын өмнөӨнөөдөр болох үйл явдлууд2 цаг 16 минутын өмнөЭнэтхэгийн үйлдвэрт гарсан галын улмаас 40 гаруй хүн амиа алджээ2 цаг 21 минутын өмнөД.Өнөрбат: Утаа ихэссэн харагдаж байгаа нь инверсийн давхаргатай холбоотой2 цаг 40 минутын өмнөГадаад өр 10 хүрэхгүй жилийн дотор 9.5 дахин нэмэгдсэн ч мега төслүүд гарт баригдаж, нүдэнд харагдсангүй2 цаг 51 минутын өмнөП.Амаржаргал: Гишүүд 50:26 системээр сонгогдвол хоорондоо зөрчилдөж эхэлнэ3 цаг 10 минутын өмнөД.Гансүх:  Жуулчид Монголд очвол хоол, ундыг нь болгоомжтой хэрэглээрэй гэсэн сөрөг сэтгэгдэл маш их тараадаг3 цаг 10 минутын өмнө
© 2008 - 2019 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.