6-р сарын 16
16 цаг 38 минут

Үерт дөрвөн настай хүүхэд урсаж амиа алдлаа

 2019 оны 06 дугаар  сарын 15-ны өдөр орсон аадар борооны улмаас  Говь-алтай аймгийн Тайшир, Төв аймгийн Лүн суманд  үер бууж, үерийн улмаас автозам усанд автаж, иргэд усанд боогдсон  дуудлагаар дээрх аймгуудын Онцгой байдлын газрын алба хаагчид ажиллан, 13 иргэний аюулгүй байдлыг ханган ажиллалаа.

   Тухайлбал, Төв аймгийн Лүн сумын нутгаар орсон түр зуурын хүчтэй борооны улмаас үер бууж,  Улаанбаатар хотоос Лүн сумын чиглэлийн улсын чанартай 110-113 дахь км-т  хатуу хучилттай автозамын зорчих хэсэг их хэмжээний усанд автаж, Баянхангай сумын иргэн Ц /4 настай эмэгтэй/ сураггүй болсон дуудлагаар /2019.06.15-ны өдрийн 17:30 цагт/ тус аймгийн Онцгой байдлын газрын дарга, хурандаа Н.Төмөрбаатараар ахлуулсан 20 алба хаагч, 3 автомашинтайгаар эрэн хайх ажиллагааг зохион байгуулж, иргэн Ц/4 настай эмэгтэй/-ын цогцсыг олж, Цагдаагийн байгууллагад шилжүүлэн өгсөн байна.

  Түүнчлэн Улаанбаатар хотоос Төв аймгийн Лүн сумын чиглэлийн А0301 замын 110-113 дугаар км-т автозамын зорчих хэсэгт их хэмжээний ус урсаж, замын байгууламжид эвдрэл үүсэж, тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг явуулах боломжгүй байгаа тул Тээврийн цагдаагийн албанаас тухайн хэсэгт автомашины хөдөлгөөнийг түр хугацаагаар хязгаарлалаа.

  Мөн Төв аймгийн Лүн сумын Цагаан-Уул багийн “Зэгэс” гэдэг газар иргэн Т-ын гэр усанд автаж, 8 хүн /5 том хүн, 3 хүүхэд/ усанд боогдсон тухай дуудлагаар /2019.06.15-ны өдрийн 21:52 цагт/ тус аймгийн Онцгой байдлын газрын 12 алба хаагч, 2 автомашинтайгаар ажиллаж, иргэдийг аюулгүй газарт нүүлгэн шилжүүлж аюулгүй болголоо.

 Говь-Алтай аймгийн Тайшир суманд 06 дугаар сарын 15-ны өдрийн 22:40 цагт орсон түр зуурын хүчтэй борооны улмаас малчин М, Б, Т нарын 3 гэр усанд автаж, 5 иргэн /2 том хүн, 3 хүүхэд/ усанд боогдсон гэсэн дуудлагаар /2019.06.16.-ны өдрийн 01:23 цагт/  тус аймгийн Онцгой байдлын газрын 6 алба хаагч, 1 автомашинтайгаар ажиллаж, 5 иргэн, 3 гэрийг аюулгүй газарт нүүлгэн шилжүүлэн, аюулгүй болгоод байна гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

8
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

8 сэтгэгдэлСэтгэгдэл бичих

103.229.123.195зочин   • 6 сарын 17. 9 цаг 07 минут

Ум ма ни бад мэ хум.

202.180.220.172ИРГЭН   • 6 сарын 17. 8 цаг 11 минут

ЭВИЙ МИНЬ ДЭЭ ҮРС МИНЬ МӨН Ч ОЛНООРОО ЦАГ БУСААР ҮРЭГДЭЖ ЭСВЭЛ ХАР НЯЛХААРАА ЗЭРЛЭГҮҮДЭД ХҮЧИНДҮҮЛДЭГ ЯМАР ҮЙЛТЭЙ БОЛЧИХСОН ЮМ ДЭЭ.

64.119.23.212Зочин   • 6 сарын 17. 8 цаг 07 минут

ХӨӨРХИЙДӨӨ НАСЛАЖ ЧАДСАНГҮЙДЭЭ УМ МААНАИ БАД МА МЫ ХУН

73.211.207.161Зочин   • 6 сарын 17. 1 цаг 03 минут

Damba ochir zam tavisanaa mdeegui gj hellee

66.181.161.17хариулагч   • 6 сарын 17. 8 цаг 18 минут

аливаа юмыг муулахын төлөө төрчихсөн нил хар сэтгэл,хар хэл амтай амьтад байх юмаа...өөрөө бол алд газар ч аятайхан болгож чадахгүй сүг байгаа даа..үгүй юм бол хүрээд ир,надтай газар шорооны ажил хийгээд үз...

202.126.89.249Зочин   • 6 сарын 16. 21 цаг 17 минут

Дамбаочир хулгайч чинь одоо уих гишүүн болсон

59.153.114.148Зочин   • 6 сарын 16. 20 цаг 09 минут

Нөгөө молиго Очирын хулхи зам шалгалтын өмнө өвдөг сөхөрсөн л дөө өөрөөр нь засуул олон тэр бумыг авсан молиго зам зас

64.119.20.91Зочин   • 6 сарын 16. 19 цаг 51 минут

нөгөө Дамба Очир молигын тавьсан зам. Үерийн ус зайлуулах далан хоолой хийгээгүй чанаргүй зам тавьсны балаг

Шинэ мэдээ

Улаанбаатар-Дархан чиглэлийн замыг хаасантай холбогдуулан түр замаар зорчих чиглэл17 минут 44 секундын өмнөДурангаар бөөр авах мэс заслыг Aрхангай аймагт анх удаа хийжээ57 минут 4 секундын өмнөҮндсэн хуулийн хоёрдугаар хэлэлцүүлэгт АН ямар байр суурь баримтлах вэ1 цаг 8 минутын өмнөӨнгөрөгч  6 дугаар сард монголчууд 6259 шинэ хүнээр бүл нэмжээ1 цаг 28 минутын өмнө11 жил морь дагасан мотоцикльтой цагдаа1 цаг 38 минутын өмнөӨнөөдрийн зурхай1 цаг 52 минутын өмнөЦаг агаарын мэдээ2 цаг 7 минутын өмнөЭрхэлсэн ажилдаа амжилт гаргасан цагдаагийн алба хаагчдыг цол, тэмдгээр шагналаа7 сар 18. 18:12УИХ-ын нэгдсэн хуралдаанаар тогтоолын төслүүдийг хэлэлцэж баталлаа7 сар 18. 17:04Хоёр дахь хүүхэд мэндэлсний дараа таны мэдрэх 11 зүйл7 сар 18. 17:00Хүн төрөлхтөн улам мулгуу болж байна гэв7 сар 18. 16:55Зургаан настай хүү 4600 удаа суниажээ7 сар 18. 16:50Маргааш цахилгаан шугам тоноглолд засвар үйлчилгээ хийх хуваарь7 сар 18. 16:45"Game of Thrones" цуврал 32 төрлөөр Эммигийн шагналд нэр дэвшлээ7 сар 18. 16:40ДОХ-ын хоёр тохиолдол нэмж бүртгэгджээ7 сар 18. 16:35Зуны амралтаараа уншвал зохих 10 ном7 сар 18. 16:30“Чернобыль” “Эмми авардс”-ын 19 номинацид нэр дэвшлээ7 сар 18. 16:25"Гаатуу"-гийн гараас мултрахгүй7 сар 18. 16:2071 жил ханилсан хос нэг өдөр таалал төгсчээ7 сар 18. 16:15''Гурван охин” хамтлагийн дуучин Х.Ану ээж болжээ7 сар 18. 16:10Лимонтой ус биеэс хорт бодисыг гадагшлуулдаг7 сар 18. 16:05МУГТ Н.Төгсцогт найз бүсгүйгээ танилцуулав7 сар 18. 16:00Чарльз Баркли “шинэ од” Зайон Уильямсонд турахыг зөвлөв7 сар 18. 16:00Б.Лхамдарь: Ургамал тоосоо гөвөх цагт цонхоо хаах хэрэгтэй7 сар 18. 15:55ДЭМБ-аас Конго улсад онц байдал зарлалаа7 сар 18. 15:50Чимээгүй, гэмгүй хохирогчид буюу Лидицегийн 82 хүүхдийн хөшөөний түүх7 сар 18. 15:45Т.Дэлгэрмөрөнгийн дэгжин гүнжүүд7 сар 18. 15:40Хар тамхины бүлэглэлийн толгойлогч Эль Чапо бүх насаараа хоригдоно7 сар 18. 15:30“The Hu” хамтлаг АНУ-д аялан тоглоно7 сар 18. 15:25Хөвсгөлд ослоор нас барсан 41 тохиолдол бүртгэгджээ7 сар 18. 15:20
© 2008 - 2019 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.