6-р сарын 17
12 цаг 30 минут

Ш.Баатар: Аяга угаах ариун буянтай ажил

Гадаадад буй монголчуудыг аяга угаасаар ухаан санааны бухимдалтай (бүр сэтгэцийн конфлекстэй гэсэн шүү) болсон хүмүүс гэж нэлээд нэр бүхий улс төрчид, бизнесийн бүлгийн олны танил хүмүүс твиттер дээр тохуурхах маягтай жиргэж байхыг би саяхан харлаа. Сонгуулийнх нь бухимдал, хорсол хараахан тайлагдаагүй тэднийг буруутгаад одоо яахав ээ. Гэхдээ энэ талаар санал бодлоо нэг удаа хэлье гэж бас бодов.


Аяга угаах ариун буянтай ажил гэж би өөрөө боддог шүү.

Хүн болохын тулд ажлынхаа гараагаа аяга угааж эхэлдэг хэмээн би бодном. Би бага насаа эмэг эхтэйгээ өссөн нэгэн. Хүн гэрт ороод гарахаар эмээ маань за аягаа угаагаарай миний хүү гэнэ. Би бөөн баяр хөөртэй болоод, зочны цай уусан аягыг авч угаадаг байлаа. Дахиад хүн хар орж ирвэл аяга угаах ажилтай болно гэж заримдаа бүр тэсэн ядан хүлээж суудаг байв. Тэгэхээр аяга угаах маань миний ажил хөдөлмөр сурах анхны гараа байлаа. Одоо ч би хоол ундаа идэж уучихаад аяга тавгаа угаах дуртай. Нэг л сэтгэлд дотно байдаг юм. Хэдийвээр хүний нутагт олон жил сурч, хөдөлмөрлөхдөө аяга угааж амьдралын гараагаа эхлээгүй ч тийнхүү байдлаар эхэлж буй нутаг нэгтнээ хараад би тэдэнд улам их хайр хүрдэг билээ. Тэд хаанаас ч хэнээс ч хулгай хийгээгүй, тэд бас луйвар, дээрэм хийгээгүй. Тэд төрийн мөнгөөр казино тоглосонгүй, тэд улсаа мөн худалдсангүй. Тэд амь зуухаар, амьдралаа залгуулж яваа эгэл нэгэн монгол хүн юм.

Аяга угааж амьдралынхаа гараагаа эхэлсэн хүмүүс нүдний өмнө өөдөлж, өсөж дэвжээд, хэдхэн жилийн дараа ажил төрөл нь сайжраад, амьдрал нь улам дээшлээд, нутагтаа үлдсэн ар гэр, ахан дүүсээ хоногийн хоолтой залгуулж, тэжээгээд явчихдаг юм.

Тэгэхээр аяга угааж амьдралаа эхэлсэн хүмүүсийг тохуурхах биш, харин магтан дуулвал зохино.

Монголын нийгэмд буй, бусдыгаа доромжилж буй нөхдийг танин мэдэж, хэн нь хэн бэ? гэдгийг олж харж сурах цаг болжээ. Гадна буй хүмүүсийг "татвар төлөөгүй амиа хоохойлж суугаа байж улс орноо шүүмжиллээ" гэх хүн бас байна. Улсад тэд татвар төлөөгүй нь үнэн буй за. Гэхдээ тэд гадаадад гарснаараа төдий чинээ улс орны үүрэх ачааг хөнгөлж, нутагтаа үлдсэн хэдэн зуун мянган монголчуудын ахуй амьдралыг залгуулж, их ачааг үүрч яваа шүү. Тэгэхээр тэд хэд нугалаад төлсөөн! Нэг нүүдэл ахиулаад бодоорой! Тэдний Монголд оруулсан хөрөнгө оруулалт бол айл бүрт шууд тусгалаа олж, улсын ачаанаас мөн тэр хэмжээгээр ахин хөнгөлж байгаа. Үүнтэй хэн ч маргахгүй байх аа. С.Баяр, С.Батболдын Засгийн Газрын үед харьд буй монголчуудын Монгол орны хөгжилд оруулж буй хувь нэмрийг төрөөс ихээхэн үнэлж, удаа дараа мэдэгдэл хийж, мэндчилгээ дэвшүүлж байсныг нь тод санаж байна. Харин түүнээс хойших Засгийн Газруудын үед "улс орны эдийн засаг хөгжихөөр улсаас хувь авах гэж ядарч байхад гарсан эдгээр нөхөд ирж байна" гэж адлах үг цухалзуулдаг төрийн албан хаагчид мэр сэр бий болсныг үзэж, сонсож билээ.

Гадна байгаа хүмүүс өнөө ч гэсэн ар гэр, ахан дүүсээ үргэлжлүүлэн тэжээсээр яваа нь үнэн шүү. Харин тэдэндээ зориулсан төрийн бодлого л дутагдаж байна. Монгол улсын ЗГ, УИХ, "Шинэ" Ерөнхийлөгч энэ тал дээр санаа тавина хэмээн ихэд найдаж байна.

Аяга угаах бол ариун цагаан хөдөлмөрийн эхлэл шүү.
Ширчингийн Баатар
9
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

9 сэтгэгдэлСэтгэгдэл бичих

192.82.64.220иргэн   • 6 сарын 18. 11 цаг 17 минут

аяга угаахыг элдвээр хэлж байгаа нөхдүүд үнэндээ угаах аяга ч үгүй ядуу өссөн, эсхүл орон гэрт нь хүн ордоггүй харамч хариг айлд өссөн, нэг бол аягаа ч угаадаггүй бохир орчинд өссөн л байгаа.

59.153.85.98Зочин   • 6 сарын 18. 10 цаг 53 минут

Ажил гололгүй чин сэтгэлээсээ хийхэд заавал хариу нь буян болж гэх юм уу эерэгээр өөрт нь болон үр хүүхдэд нь ирдэг байхаа.Хар бор хатуу хүтүү ажил хийж байгаа хүмүүсийн лай ланчиг үйлийн үр нь нимгэрч л байгаа байх гэж би боддог.

203.169.49.114Зочин   • 6 сарын 18. 9 цаг 52 минут

dg saihan ajil shuu dee

202.55.184.18Зочин   • 6 сарын 18. 9 цаг 43 минут

Хулгайч нар аяга угааж чадахгүй, учир нь тэд зөв амьдарч дуусах нь амьдралын утга учир бас үр хүүхдийнхээ зам мөрийг засаж байдаг гэдгийг ойлгохгүй. Улс төрчид гэх хулгайч нарын хулгайлсан мөнгө үр хүүхдийхээ ирээдүйг хар тамхичин, залхуу, бусдыг үзэн ядагч, эсвэл бүр хулгайнаас өөр юу ч мэдэхгүй дараа үеийн хөөрхийлэлтэй хулгайч болгон баллахыг аяга угаадаг ард аль хэдийн мэддэг, харж байгаа болохоор улс төрийг биш аяга угаахыг сонгодог юм даа.

103.212.119.105Зочин   • 6 сарын 17. 16 цаг 39 минут

Twitter гэдэг сувгаар ухаантай болж харагдах гэсэн юмнууд өөрөсдийгөө нэг ч гэсэн удаа хөндлөнгөөс хардаг болоосой. Хөөрхий зайлуул хаха

103.212.119.105Зочин   • 6 сарын 17. 16 цаг 38 минут

Аяга ч угааж үзээгүй юмнууд "тэнгэрээс" унасан мэт аашилж ухаантай ухаантай юм ярихыг оролдоол инээдтэй шүү харахаар.

202.131.227.174зочин   • 6 сарын 17. 14 цаг 10 минут

аягаа сайн угааж сурвал эрүүл байх нэг алхам шүү

202.21.100.210Долоодог Дамбаа   • 6 сарын 17. 14 цаг 24 минут

Аягаа долоох нь эрүүл мэндийн зөв хэвшил шүү

202.131.231.26Зочин   • 6 сарын 17. 13 цаг 09 минут

Би тантай санал нэг байна. Аяга угаах бол сайхан ажил

Шинэ мэдээ

Түрүү их насыг  Land cruiser-200 автомашинаар байлж, унаач хүүхдийг нэг өрөө байраар шагналаа30 минут 58 секундын өмнө"Айраг фестиваль" Монголын уламжлалт наадгайгаар наадамчин олныг баясгаж байна50 минут 56 секундын өмнөБарилгын гурван давхраас унах гэж байсан 3 настай хүүг аварчээ3 цаг 25 минутын өмнөИх хурд-8: Завхан аймгийн уяач Т.Галбадрахын бор түрүүллээ3 цаг 58 минутын өмнөД.Эрдэнэ-Очир олон улсын дуурийн дуулаачдын уралдаанд гуравдугаар байр эзэлжээ5 цаг 42 минутын өмнөНЭМҮТ: Лифтнээс татгалзая6 цаг 35 минутын өмнөХөвсгөл аймгийн уралдаанч хүү 9 настай П.Эрдэнэбат нэг өрөө байрны эзэн боллоо7 сар 20. 19:04Шилмэл хүлгийн уралдаанд Ц.Чимэдбавуугийн хүрэн халзан түрүүллээ7 сар 20. 17:34Орчин цагийн хамгийн найдвартай 10 автомашин7 сар 20. 15:00НӨАТ-ын сугалааны тохирол маргааш болно7 сар 20. 14:50Кавайн “Клипперс”-т ирсэн нууц түүх7 сар 20. 14:40Түрээсийн орон сууцанд бүртгүүлэхдээ анхаарах зүйлс7 сар 20. 14:30АНУ-д хэт халж байна7 сар 20. 14:20Түрүү азаргыг Land cruiser-200 автомашинаар байлж, унаач хүүхдийг нэг өрөө байраар шагналаа7 сар 20. 14:17Бреттон Вудсыг шинэчлэх нь7 сар 20. 14:10Өглөөний цайгаа уухгүй байх нь ямар хор уршигтай вэ?7 сар 20. 14:00Трамп: АНУ Ираны дроныг сөнөөсөн7 сар 20. 13:50Цэцэрлэгийн цахим бүртгэл ирэх даваа гарагт эхэлнэ7 сар 20. 13:5050-60 мянган хүний суудалтай, битүү дээвэртэй цэнгэлдэх барина7 сар 20. 13:40Академич Р.Барсболдод хутга тулгасан дээрэмчдийг баривчилжээ7 сар 20. 13:17Келли Брүк, ДиКаприотой шөнийг хамт өнгөрүүлжээ7 сар 20. 13:01Ирэх долоо хоногт цахилгааны хягзаарлалт хийгдэх газрууд7 сар 20. 12:19Б.Нямжавын улаан хээр Түрүү магнайд хурдаллаа7 сар 20. 12:13Долдугаар сарын 25-наас НЭГ ЧИГИЙН УРСГАЛТАЙ болох авто замууд7 сар 20. 11:45НЭМҮТ: Давсаа багасгая7 сар 20. 10:58Монгол туургатны морьтны өв, соёлын "Их хурд-8" наадам эхэллээ7 сар 20. 10:30Чуулганы хуралдаантай, цагдаагийн баяртай долоо хоног7 сар 20. 10:20Өнөөдрийн зурхай7 сар 20. 9:30Цаг агаарын мэдээ7 сар 20. 9:00Өглөө бүр инээмсэглэлээр угтаж чадвал эрч хүч нэмэгдэнэ7 сар 19. 17:30
© 2008 - 2019 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.