2019 оны 6-р сарын 17
15 цаг 44 минут

Түрүү бөхчүүд: Монгол улсын арслан Лувсанмөрийн Чимэд

Төв аймгийн Мөнгөнморьт сумын харьяат “Мөнгөнморьтын” хэмээх Л.Чимэд арслан 1907 онд төрсөн. Түүний эцэг нь Хэнтий аймгийн Цэнхэрийн голоор нутагладаг 1911 оны Халхын даншиг наадмын үзүүр бөх Гэндэндаржаа арслан гэх боловч эх Хорлоо нь Чимэдийг өөрийн төрсөн ах Лувсанмөрөөр овоглосон байдаг. Ямар ч байлаа гэсэн түүний бөхийн удам нь эцэг талаасаа болох нь тодорхой юм. Л.Чимэд багадаа ах Навааншаравын хамт Номчийн хийдэд шавилан сууж байсан тул “Номчийн Чимэд” хочтой байснаа хар болж ид барилдан гарч ирэх үедээ нутаг усныхаа нэрээр “Мөнгөнморьтын Чимэд” гэсэн нэрийг зүүдэг болжээ.

Л.Чимэд багадаа жижгэвтэр биетэй , ноомой хүүхэд байснаа 17-18 насандаа суга өсөн , удалгүй нийслэлд ирж нагац ах Лувсанмөрийндөө хамт амьдарч түүний ажилсаг бөх , моринд хорхойтой сайн талыг өвлөн авч өөрөө барилдсанаас гадна бас морь уядаг байсан тухай түүний эхнэр Ч.Дулам дурсан ярьсан байна.

Л. Чимэд бүр арслан цолтой болсон хойноо буюу 1937 онд 17 настай Дуламыг гэргий болгон амьдарчээ. Л.Чимэд анх 1927 онд 19 настайдаа Цэнхэрмандалын наадамд барилдаж 4-т үлдэж улмарр ирэх жил нь Богд хан уулын аймгийн наадамд хүч үзэж эхэлжээ. Тэрээр анх 1930 оны наадамд зодоглож 1000 шахам бөхөөс найм давж Монгол улсын заан цолыг 22 настай хүртжээ.

Ээжийнхээ ах Лувсанмөрөөр овоглосон Л.Чимэд арслан Ардын төрийн наадамд 1 түрүүлж, 2 удаа үзүүрлэсэн. Тэрээр 1933 онд 880 орчим бөхөөс 7 давж улсын заан, 1934 онд 1024 бөхөөс Хэнтий аймгийн харьяат “Шар” хэмээх Б.Яндаагаар 9 даваад, 10-н даваанд Архангай аймгийн харьяат “Өөлдийн Улаан хүзүүт” хэмээх Х.Дэлэгт унаж үзүүрлэсэн. 1935 онд 720 гаруй бөхөөс Архангай аймгийн харьяат Ш.Гомбосүрэнгээр 10 даван түрүүлж улсын арсланцол хүртсэн. 1936 онд 1024 бөхөөс 9-н даваанд Дорноговь аймгийн харьяат “Гандангийн бүрхэг” хэмээх Г.Намжилваанчиг орхиж, 10-н даваанд Дорнод аймгийн харьяат “Хумбан хар” хэмээх Т.Балсанд унаж үзүүрлэсэн. Л.Чимэд арслан нь үүнээс гадна 1933 онд 7, 1937, 1938 онд 6, 1940 онд 6, 1943, 1944 онд тус бүр 5 давсан.

1934 онд 1024 бөхөөс 9 давж үзүүрлэсэн
1935 онд 720 бөхөөс 10 давж түрүүлж улсын арслан
1936 онд 1024 бөхөөс 9 давж үзүүрлэсэн

Л.Чимэд арслан аймгийнхаа баяр наадамд бүрэн бус мэдээгээр 1935, 1936, 1937 онуудад түрүүлж 1934 онд үзүүрлэжээ.

Л.Чимэд арслан 198 см өндөр гуалиг нуруутай , шар цоохор нүүртэй, хөнхөрдүү нүдтэй, жижигхэн чихтэй, өргөн зузаан цээжтэй , бүдүүн хүзүүтэй хоёр шуу нь том бөгөөд бяртай, хурдтай , эгэм тахим мэхийг аль ч талаараа хийдэг, хүнийг хоёр сугаар нь тэвэрч шилбүүрддэг, барьцгүй харвах, хамж дайрах, гол мэхүүдийг чадамгай хийдэг өрсөлдөгчөө барьж авахаар хөөж явахад нь наадмын талбай тоосорч байдагсан гэж түүний барилдааныг мэдэх хүмүүс ярьж байсан байна. Мөн улсын арслан Ш.Ванчинхүү хий харвах мэхийг Чимэд голлон хийж байдгаараа ихэд алдаршсан байлаа гэж бичжээ.

Л.Чимэд арслангийн гуяны хоёр өгзөг хойшоо овойсон, гарын хоёр хуруу том, гар нь учиргүй урт, мөрөн дээгүүр өрөөсөн гараа тавихад хүнд байдаг байсан ба тэрээр зодог шуудагаа өмсөөд засуул руугаа очиход маш их хурц, түүнийг харсан хүн ёстой л сүрдмээр байдаг. Барилдах талбай руугаа бол маш сайхан дэвдэг, очоод шавж байгаа нь үнэхээр гайхамшигтай бяр тэнхээ ихтэй аваргын энтэй бөх байжээ. Энэ талаар өндөр настан Ринчин гуай өгүүлэхдээ: Л.Чимэд арслан үхсэн адууг хөлийг нь хоньчилж боогоод хашаан дээгүүр давуулаад хаячихаж байхыг би нүдээрээ үзсэн гэжээ.

Л.Чимэд арслан шиг маш эрэмгий барилдаантай ухарч гишгэдэггүй , золбоолог зоригтой хурдан шаламгай барилддаг бөх ховор байна даа гэж ахмад буурлууд олонтой дурсан ярьдаг байжээ.

Л.Чимэд арслан багийн дарга ажилтай байсан ба зунжин наадам хэсч барилдахаас гадна албан журмын ноолуур , ноос , мах зэргийг цаг тухайд нь ардуудаас авч тушаачихдаг ажилсаг нэгэн байжээ.

Арслангийн эхнэр Ч.Дулам дурсахдаа : бид хоёр 12 жил хамт амьдарч , хоёр охин нэг хүү төрүүлсэн юм. Тэр маань дөчөөдхөн насандаа бурхны оронд заларсан. Би гэдэг хүн 9 настай, 2 настай хоёр охин, 4 сартай нэг хүүтэй үлдсэн. Хүү маань эцгийнхээ дараа удалгүй нас барчихсан. Харин нөхрөө бурхан болсны дараа хотод ирж суурьшин амьдарсан. Том охин Лхамсүрэн нь санхүүч , бага охин Дэчинцэрэн нь эмч болж улсад олон жил хөдөлмөрлөсөн гэжээ.

4
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

4 сэтгэгдэлСэтгэгдэл бичих

202.55.188.46Зочин   • 6 сарын 18. 12 цаг 21 минут

Аварга хүн л дээ. Ѳѳр ийм цолоо авч чадалгүй хохирсон хүмүүс цѳѳн боловч бий. С.Шагж, М.Лхагва, Д.Лувсанжамц нар юм. Эдгээр хүмүүс бол болзлоо бүрэн биелүүлсэн боловч улаан хувьсгалт үзэл, жалгархаг хандлагаас болж цолоо авч чадалгүй хилмэгдсэн бѳхчүүд юм. Гэндэн, Дэмид нарын үед Архангай, Ѳвѳрхангайн бѳхчүүд нэлээд нүүртэй байж, дэмжлэг хүлээж байв. Архангайгаас Буур Жамъян, Тѳмѳрбаатар нар шууд 9 давж үзүүрлээд арслан болж байсан. Банди бас л дунд шѳвѳгт Завханы Гогор Дорлигт унасан боловч түүнийг хүчээр давуулж байв. Тэр наадамд Банди 9 давж

202.55.188.46Зочин   • 6 сарын 18. 12 цаг 25 минут

арслан болжээ. Яг энэ үес Шагж, Лхагва нар тѳрийн наадмын түрүү булааццалдаж дэвжээ эзэгнэж байв. Гэвч тэднийг дэмжих мотор байхгүй, давхар хувь хүмүүсийнхээ үүднээс эрдүү, шарлахуу, аархуу байдлаасаа болж цолоороо хохирч үлджээ. Одоогийн ѳргѳдлийн, жалга довны, зээ нагацын татаастай аваргуудыг бодвол жинхэнэ аварга, жинхэнэ бѳх хүмүүс шүү д

202.55.188.46Зочин   • 6 сарын 18. 12 цаг 40 минут

ээ. Бас мээтэн Аюур бол мѳн л аварга цолны болзол хангасан хүн. Мѳн түүнчлэн арслан цолны болзол хангасан боловч цолоо авч чадалгүй хохирсон бѳхчүүд нэлээд бий.

43.228.129.229Зочин   • 6 сарын 17. 16 цаг 17 минут

манай хэдийг бодвол дархан аварга бнаа

Шинэ мэдээ

Бразилд нярай хүүхэд ээж аавтайгаа инээмсэглэн сэлфи татуулжээ4 минут 20 секундын өмнөСтерлинг шигшээ багаас хасагдлаа9 минут 20 секундын өмнөНийгмийн давхаргын ялгааг арилгахаар "элит" сургуулиудыг хаана14 минут 20 секундын өмнөХүүхдэд зан үйлийн хохирол учруулсан багшийг 100 мянган төгрөгөөр торгох хуулийн заалттай19 минут 20 секундын өмнөДэлхийн нефтийн эрэлт нэмэгдэнэ24 минут 20 секундын өмнөЗургаан суманд ойгоос мод бэлтгэхийг хоригложээ29 минут 20 секундын өмнө#TimberlandMongolia 7th Anniversary #Nature Needs eroes34 минут 20 секундын өмнөД.Трампыг автомашинуудын татварыг дахин хойшлуулна хэмээн найдаж байна39 минут 20 секундын өмнөЧөлөөт бөхийн ДЦАШТ-д хүчээ сорих 6 багийн бүрэлдэхүүн44 минут 20 секундын өмнөУсархаг борооны улмаас Венец хотын 80 гаруй хувь нь усанд автжээ49 минут 20 секундын өмнөТүүхий нүүрс хадгалж хэрэглэсэн зэрэг зөрчлүүдийг илрүүлжээ54 минут 20 секундын өмнөХүний эрхийн дэд хороо нээлттэй хэлэлцүүлэг зохион байгуулна59 минут 20 секундын өмнөЛавров Оросыг АНУ-ын сонгуульд бэлдэх талаар: Бид асуудлыг шийднэ, санаа зовох хэрэггүй1 цаг 5 минутын өмнөТоть шувуу урт наслахын бэлгэ тэмдэг1 цаг 10 минутын өмнө149 тооны бод, 116 тооны бог хулгайлсан малын хулгайчдыг дайчлан баривчилжээ1 цаг 15 минутын өмнөБоливид 7 хүн амиа алджээ1 цаг 20 минутын өмнөСэрэмжлүүлэг: Гар утас хэтэвчээ далд халаасандаа хийж байхыг зөвлөж байна1 цаг 25 минутын өмнөЛампард: Ситигийн дээр байгаа нь сайхан1 цаг 30 минутын өмнөХурдацтай хувьсан өөрчлөгдөж буй дэлхий ертөнцөд амжилтад хүрэхэд шаардлагатай 7 ЧАДВАР1 цаг 35 минутын өмнөМонгол иргэд Парагвай улс руу визгүй зорчдог боллоо1 цаг 40 минутын өмнөБНХАУ, Грекийн төрийн тэргүүн нар Акрополис музейд зочилжээ1 цаг 45 минутын өмнөТомуу, томуу төст өвчнөөс сэргийлье1 цаг 50 минутын өмнөЖанин Аньес өөрийгөө ерөнхийлөгчийн үүрэг гүйцэтгэгчээр зарлажээ1 цаг 55 минутын өмнөЕрөнхий сайд танхимаа бүрдүүлэх, сонгуулийг холимог тогтолцоогоор явуулахыг байнгын хороо дэмжлээ2 цагийн өмнөАвлигыг мэдээлэх 110 утсыг аймгийн зах, худалдааны төвд сурталчлав2 цаг 5 минутын өмнөЛос Анжелес Клипперс өнгөрсөн жилийн аваргуудыг буулгаж авлаа2 цаг 10 минутын өмнө2030 он гэхэд дөрвөн сая хүн амтай болох төлөв гарчээ2 цаг 15 минутын өмнөХятад: Цэцэрлэгийн хүүхдүүд рүү идэмхий натри цацжээ2 цаг 20 минутын өмнөБуруу тариа хийж өвчтөний амь насыг хохироосон гэх сувилагчийг шалгаж байна2 цаг 25 минутын өмнөХоёр хүүхдээ зулбуулсан гэх Б.Төгсбилгүүний ар гэрийнхэн мэдээлэл хийлээ2 цаг 30 минутын өмнө
© 2008 - 2019 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.