6-р сарын 17
16 цаг 35 минут

Д.Сэржбүдээ: Хийн халаагуураар агаарын бохирдлыг арилгана

Лондон хот аж үйлдвэрээ хөгжүүлэхийн тулд нүүрсээр ажилладаг олон зуун үйлдвэр байгуулснаас үүдэн 1950-иад онд агаарын бохирдол нь гамшгийн түвшинд хүрч, амь насаа алдах иргэдийн тоо огцом өссөн. Энэ асуудлаа шийдвэрлэхийн тулд хийн хэрэглээг нэвтрүүлсэн түүхтэй.

Гэтэл өнөөдөр манай улсын агаарын бохирдол дэлхийн дундаж хэмжээнээс 30 дахин их, жилд дунджаар 2400 хүн энэ шалтгаанаар нас барж, өвлийн улиралд дутуу төрөлт 3.5 дахин нэмэгдэж, хүүхдийн өвчлөлийн 40 хувь нь уушги, амьсгалын замынх гэсэн аймшигтай судалгааг НҮБ дэлхий дахинаа мэдээлсэн. Энэ гамшгаас хамгийн хурдан салах ганц арга бол хийн халаагуурт шилжих гэдгийг учир мэдэх хүмүүс хэлдэг ч зориглон эхлүүлсэн нь үгүй.

Тэгвэл S&Royal группийн ерөнхийлөгч Д.Сэржбүдээ “Газком” компаниа байгуулан, гэр хорооллын утааг хийн халаагуураар арилгахаар Японы өндөр технологийг оруулан ирж, эхний айлууддаа суурилуулаад байна. Энэ талаар түүнтэй ярилцлаа.

-Хийн халаагуур оруулж ирэхээсээ өмнө та агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр ажиллаж байсан. Ямар арга хэмжээ авч байсан бэ?

-Би 2010 оноос судалгааны ажлаа эхлүүлсэн. Нийгмийн хариуцлагын хүрээнд агаарын бохирдлыг арилгахад анхаарлаа хандуулж, дэлхий нийтээр ямар инновац нэвтрүүлж хаана, ямар шинэ технологи гарч байгааг судалж ирсэн. 2014 онд хагас хийжүүлсэн зуухны төсөл эхлүүлж, улаанбаатар хотын зургаан дүүрэгт өөрийн хөрөнгөөр 400 гаруй зуух өгч байлаа. Мөн япончуудтай хамтран газрын гүний дулааныг ашиглах боломжийг судалж, гэрийн дээвэр дулаалах инновацын бүтээгдэхүүн үйлдвэрлэх гэх мэт юм юм л туршиж үзсэн. Ингэж явсаар дэлхий нийтийн агаарын бохирдлоос гарсан эцсийн бөгөөд ганцхан арга зам болох хийн халаагуурт тулж ирсэн нь энэ.

-Японыг сонгосон шалтгаан нь юу вэ?

-2017 оноос эхлэн хийн халаагуур үйлдвэрлэгчдийг судалж, дэлхийд нэгт бичигддэг Японы Rinnai компанийг сонгосон. Эднийх зуун жилийн түүхэндээ нэг ч удаа осол гаргаагүй туршлагатай, аюулгүй ажиллагааг дээд зэргээр хангасан үйлдвэр. Тэр ч утгаараа тоног төхөөрөмж нь дэлхийд шалгарсан, эрчим хүчний хэмнэлттэй, аюулгүй ажиллагааны маш өндөр технологитой. Би өөрөө хэрэглэгч нь учраас сайн мэднэ. Өнгөрсөн хоёрдугаар сард Rinnai компанитай хамтын ажиллагаагаа эхлээд, тоног төхөөрөмжөө эхний айлууддаа суурилуулж байна.

-Айл болон албан байгууллагад суурилуулахад ямар хүндрэл гарч байна. Шууд суурилуулах боломжтой юу?

-Бидний судалгааны ажлын цөм нь гэр хорооллын айл өрхүүдийн халаалтад төвлөрч байгаа. Мөн төвийн дулаанд холбогдоогүй сургууль, цэцэрлэг хороо хотхонуудын халаалтыг шийддэг нам даралтын зуухуудыг судалсан. Айл өрхөд агаар халаагч төхөөрөмж, нам даралтын зуухаар галладаг газын бойлер санал болгож байна. Rinnai-д хийн халаагуураас эхлээд, усан болон тосон халаагуур буюу радиаторыг халаах хийн бойлер, шалны халаалтыг газаар халаах гэх мэт төрөл бүрийн тоног төхөөрөмж бий. Сургууль, цэцэрлэгийн уурын зуухны оронд газаар халаадаг тоног төхөөрөмжийг ч оруулж ирнэ. Улаанбаатар хотын хамгийн их агаарын бохирдолтой СХД-ийн алслагдсан нэг цэцэрлэгт хийн тоног төхөөрөмж суурилуулах ажил төлөвлөж байгаа. Халаах төхөөрөмж байрлуулахад уурын зуух шиг нүсэр байгууламж хэрэггүй, жижигхэн узелийн өрөөнд л хийчихдэг авсаархан мөртлөө хүчирхэг шийдэл байдаг юм. Нүүрс агуулах сав, үнс хаях газар гэх мэт агаар, хөрсний бохирдол үүсгэх том талбайдаа мод, зүлэг тарьж, ашиглах боломжтой гээд давуу тал ихтэй.

-Ашиглалтын зардалд сардаа хэд орчим төгрөг төлөх вэ?

-Манай улсын эдийн засгийн нөхцөл байдал сайнгүй, утаат бүсийн иргэдийн амьжиргааны түвшин тааруу энэ үед энэ зардлыг аль болох хямдхан байлгах боломжийг эрэлхийлж байна. Нүүрсний зардлыг, цахилгаан халаалтаар шийдсэнтэй харьцуулж, бага руу нь дөхүүлж байна. Нэг өрхийнх сард 200-300 мянга орчим төгрөг байх болов уу. Харин 300 квт хүчин чадалтай дулааны эх үүсвэр цахилгаан бойлероор шийдсэн газар сард 147 сая төгрөг төлдөг бол хийн халаагуурт 93 орчим сая төгрөг байх тооцоо гаргасан.

Хийн халаагуураар зуун давхар байшинг ч халааж болно

-Дулааны газын үнэ нь ахуйн хэрэгцээнийхээс хямд байх уу?

-Тийм ээ. Бид халаалтын хийн түлшний тогтмол хэрэглээг хангах үүднээс ОХУ-ын 3-4 компанитай тогтвортой байдлын гэрээ хийхээр ажиллаж байна. Шингэрүүлсэн хийн түлш ОХУ-д хамгийн түгээмэл. Бидний хэрэглэх газ бол пропан газ. Түүхий эдийн үнээс хамаарахгүйгээр Rinnai-н бүтээгдэхүүн эрчим хүчний асар их хэмнэлттэй учраас бид хийн халаагуураар агаарын бохирдлыг арилгана гэж зоригтой хэлж байгаа юм.

-Пропан газ нь одоо түгээмэл хэрэглэж байгаагаас илүү чанартай гэсэн үг үү?

-Пропан газ -42 хэм хүртэл хүйтэнд царцдаггүй, илчлэг өндөртэй. Бутан газ бол -5 хэмд царцдаг шүү дээ.

-Анх тавиулах зардлыг дундаж давхаргын айл хүчрэх үү?

-Аль болох боломжийн үнээр олон айл хамруулж байж агаарын бохирдлын эсрэг дорвитой үр дүнд хүрэх учраас энд төрийн дэмжлэг хэрэгтэй. Улс орноо гамшгийн хэмжээнд хүргэсэн агаарын бохирдлыг олон улсад устгасан тэр л аргаар, тэгэхдээ технологийн өндөр түвшинд аюул осолгүй шийдэх гэж байгаа энэ төслийг дэмжинэ гэж итгэж байна. Төрийн яамд болон нийслэлийн холбогдох удирдлагуудтай яриа хэлэлцээ хийж явна. Мөн банкуудтай ногоон зээлийн хөнгөлөлттэй хувилбар боловсруулахаар ажиллаж байна. Цаашлаад АХБ, дэлхийн банкны урт хугацааны зээлд хамрагдах зэргээр аль болох иргэдээс бага мөнгө гаргуулах, санхүүгийн дарамтад оруулахгүй байх арга замыг хайж байна. Улс орны амин чухал асуудал учраас энэ тал дээр бэрхшээл үүсэхгүй байх гэж найддаг.

-Хийн халаагуур өргөн хэрэглээнд нэвтрүүлэхэд эрх зүйн орчин хэр байна?

-Манай улсад хийн хангамжтай холбоотой эрх зүйн орчныг шинээр хийх зайлшгүй шаардлагатай. 1950-иад оны үеийн ЗХУ-ын хийн стандартыг одоо болтол мөрдөж байна. Бидний хийж байгаа ажил ISO 14001 стандарттай байхад, манай улсад ISO 9001-ийг мөрддөг. Тиймээс хууль санаачлагчдад саналаа оруулж, шинэчлэх асуудал тулгарч байна. Газ гэхээр аюулгүй ажиллагаа нэн тэргүүнд яригддаг. Иргэдийн дунд түгээмэл байдаг “газ дэлбэрдэг, аюултай” гэх ойлголтыг өөрчилж, хийн түлшийг зөв ашиглах сургалт нэгдсэн системээр явуулах хэрэгтэй байна.

-Технологи осол гаргахгүй гэдэгт итгэлтэй байна уу?

-Зуун хувь итгэлтэй байна. Яагаад гэвэл хийн халаагуур тавиулсан хүн баллоноо чирээд газаа өөрийн унаагаар зөөгөөд явахгүй. Суурилуулсан хайрцгийг ч нээхгүй, түлхүүр нь манай үйлчилгээний ажилчдад явдаг. Ухаалаг тоолуур хийн баллон суларсныг наашаа мэдээлж, ажиллагааны горимоороо хоёр дахь баллондоо шилждэг. Манай ажилтан мэдээллийн дагуу очиж суларсан баллоныг солино. Мөн гэрт нь ахуйн хэрэглээний хийн зуух тавьж өгнө. Энгийн газан плитка гадны нөлөөгөөр гал нь унтарсан ч газ нь алдагдсаар байдаг бол Rinnai аравхан секундын дотор хийгээ автоматаар хаадаг. Мөн хоолойд хий байгаа цагт холбоос нь яаж ч оролдоод салахгүй. хийг соруулсны дараа л салгаж болдог тул хүүхэд оролдоод газ алдагдана гэх ойлголт ч байхгүй.

-Ахуйн хэрэгцээний хийн зуух бас тавьдаг юм уу?

-Бидний зорилго утааг арилгахаас гадна эрчим хүчийг хэмнэж, зөв хэрэглээнд сургахад чиглэдэг. Газыг ахуйн хэрэглээнд ашиглах, цахилгаан эрчим хүч ашиглах нь газар тэнгэр шиг ялгаатай. Би өөрөө Rinnai-н газан плитка олон жил хэрэглэж байна. 10 кг газыг 26000 төгрөгөөр худалдаж аваад 3-4 сар хэрэглэдэг. Нэг сарын цахилгааны мөнгө ч хүрэхгүй байгаа биз дээ.

-Хэрэглэгчид хэр нааштай хандаж байна?

-Нааштай байлгүй яах вэ. Маш их захиалга өгч байна. Бүх үйлчилгээг бид үзүүлж иргэд зөвхөн сонгож, түүнийг хэрэглэх л үүрэгтэй. Яг л төвийн дулааны системд холбогдсон юм шиг зөвхөн ашиглалтын зардлаа л төлөөд явна.

• Эдийн засгийн нөхцөл байдал сайнгүй, утаат бүсийн иргэдийн амьжиргааны түвшин тааруу энэ үед энэ зардлыг аль болох хямдхан байлгах боломжийг эрэлхийлж байна. 

• Энгийн газан плитка гадны нөлөөгөөр гал нь унтарсан ч газ нь алдагдсаар байдаг бол Rinnai аравхан секундын дотор хийгээ автоматаар хаадаг.

-Заавал төвийн дулааны шугам бараадахгүй, хаана ч барилга барьж болох нь ээ. Хүчин чадал нь хэр вэ. жишээ нь, “туушин”-г халааж дийлэх үү?

-Өнөөдөр Монголын хамгийн өндөр барилга “туушин”-г та асууж байна. Хийн халаагуураар зуун давхар байшинг ч халааж болно. 1960-1970-аад онд баригдсан төвийн шугамаа тойроод барилгажуулсаар үүсгэсэн зохиомол түгжрэлийг арилгахын тулд бие даасан, ухаалаг эрчим хүч зайлшгүй шаардлагатай. Энэ асуудлыг үндсэндээ манайх шийдэж байна. Улаанбаатар хотын дахин төлөвлөлтөд жинтэй хувь нэмэр оруулах ажил дөнгөж эхэлж байна. Эрчим хүчний хамгийн оновчтой шийдэл бол бие даасан систем.

-Энэ бүх ажил төлөвлөснөөр чинь явбал танай компани үндэсний хэмжээний болж томрох юм байна. Гэхдээ энгийн нэг хувийн хэвшлийн компани агаарын бохирдол, хот төлөвлөлт, эрчим хүчний асуудлыг төрийн оролцоогүйгээр хийх боломжтой гэж бодож байна уу?

-Улс оронд тулгамдаж буй асуудлыг арилгахын тулд бид хоёргүй сэтгэлээр зүтгэх хэрэг гарч байна. Үүнд мэдээж төрийн оролцоо, дэмжлэг хэрэгтэй. Хувийн хэвшил гэхээр л ашиг хонжоогоо бодно гэсэн үг биш шүү дээ. Жинхэнэ төр, хувийн хэвшлийн түншлэлийн бодит жишээ үүн дээр харагдана. Үндэсний хэмжээний асуудлыг шийдэхийн тулд нэгдүгээрт сэтгэл, хоёрдугаарт зориг хэрэгтэй. гуравдугаарт, хамтын ажиллагаа гэх мэт олон хүчин зүйл нөлөөлнө.

-Өнгөрсөн хугацаанд агаарын бохирдлыг арилгахад 800 гаруй тэрбум төгрөг зарцуулсны 500 нь ямар ч үр дүнгүй байсныг шалгалтаар илрүүлсэн. Энэ жилийн хувьд 121 тэрбумыг агаарын бохирдлыг бууруулахад төсөвлөж байна. Энэ мөнгө танай компанийн хувьд хэр их мөнгө вэ?

-Зөв зарцуулбал энэ мөнгөөр гэр хорооллыг утаанаас бүрэн салгана. Төртэй хамтраад ажиллавал маш богино хугацаанд асуудлыг шийдвэрлэх боломж бий. Би эхлүүлсэн ажлаа заавал дуусгана. харин та бүхэн дэмжээрэй.

Бид өвөг дээдсээс өвлөсөн улсаа хөгжүүлэхэд санаа зовдог, хийж бүтээдэг халуун цустай хүмүүс 

-Улс төрийн өнцгөөс хүндрэл гарч магадгүй юм даа. Яагаад гэвэл таны ах уул уурхайн сайд, гэтэл дүү нь төрөөс гаргасан шахмал түлшний бодлогыг бүрэн халах технологи нэвтрүүлэхээр эхэлчихсэн байдаг...?

-Улс төрийн өнцгөөс харна гэвэл арай л өрөөсгөл. Үндэсний аюулгүй байдлын хэмжээнд хүрчихсэн асуудалд улс төр хийх үү, ямар ч улсын хувьд ард түмний эрх ашгийг нэн тэргүүнд тавьдаг. Агаарын бохирдлоос үүдсэн суурь өвчнүүд, нас баралт, хэн ч ялгаагүй нэрвэгдэж байгаа энэ гамшгийг улс төрийн өнцгөөс харвал дэндүү харамсалтай. Ерөнхий сайд, Байгаль орчны сайд, нийслэл, дүүргийн засаг дарга нартай уулзаж төслөө танилцуулсан. улс төрийн өнцгөөс харж, тоглолт хийх маягаар хандсан хүн одоогоор алга байна.

-Сонгуулийн өмнөх жил шүү дээ. Хэн ч яаж ч эргэж болно. Ядаж сонгуулийн дараа эхэлж болоогүй юм уу?

-Нийгмийн хариуцлагаа ухамсарласан эрүүл ухаантай хүн болгон дэлхий нийтийн утаанаас салсан энэ замыг л сонгож таарна. Энэ ажлыг нэвтрүүлээд, ард иргэдээ эрүүл тайван орчинд амьдруулъя гэж зорьж, хөдөлсөн нь энгийн нэг бизнес эрхэлдэг хүн болохоор энэ төслийг бүтэхгүй гэж та бүхэн ойлгоод байх шиг байна. Сонгуулиас болж дахин нэг жил хойшлуулна гэвэл миний санаанд багтахгүй. Энэ нэг жилийн утаанд дахиж хэдэн ураг хэвлийдээ амьгүй болж, хэдэн хүүхэд уушгины хүнд өвчнөөр өвдөж, хэдэн иргэнээ цаг бусаар алдахыг харах ёстой юм бэ. Би үүнийг сонгуулийн дараа гэж хойш тавьж чадахгүй. Өөрийн нөөц бололцоогоор урагшлуулсаар л байх болно.

-Магадгүй эрх баригчид санаачилж эхлүүлсэн бол харин ажил болж, “утааг арилгасан хүн” гэж түүхэнд үлдэх байсан ч юм уу?

-Гавьяа харж энэ ажлыг эхлүүлээгүй гэдгээ хариуцлагатай хэлье. Гамшгийг арилгахын тулд иргэн хүний хувьд зориглож эхлүүлсэн ажил гэдгийг ойлгоорой.

-Улсын заан Д.Долгорсүрэн гуайн хүүхдүүд зорьсондоо тууштай зүтгэдэг зан чанартай нь анзаарагддаг. Хэрхэн хүмүүжсэн бол?

-Бид гэр хороололд өссөн. Түлээ хагалж, нүүрс зөөж, усанд яваад Л.Багадаа телевизээр зүлэг ногоо гарахаар “яагаад манай гэр хороолол ийм гоё ногоон байж болдоггүй юм бол” гэж их боддог байсан. Одоо ч харахад нэг их өөрчлөгдсөн зүйл алга. Өөрчлөлтийг би л хийх ёстой юм байна. Өвөг дээдсээс өвлөж авсан энэ улсаа яаж хөгжүүлэх талаар санаа зовдог, юм хийж бүтээдэг халуун цустай хүмүүс бол бид. Үүн дээр ямар нэг улс төрийн зорилго байхгүй.

-Хэрэв утааг бууруулбал танаар их бахархах байх. Ийм гамшгийн хэмжээнд хүрсэн бохирдлыг арилгахад том хувь нэмэр оруулсан гэх утгаараа...

-Энэ бол иргэний үүрэг. Мэдээж ганцаараа хийхгүй. Эх орноо гэсэн сэтгэлтэй хүмүүстэй хамт хийнэ шүү дээ. Би улс орон минь сайхан хөгжин цэцэглээсэй гэж хүсдэг өөдрөг оптимист үзэлтэй хүн. Технологийн том хувьсал болсон энэ компанитай холбогдохын тулд жил хагасыг зарцууллаа. Одоо би аваад ирлээ. Улс маань энэ асуудлаас гарах нь цаг хугацааны л асуудал болж байна. Хийх цаг хугацаандаа асуудлуудыг амжилттай шийдэж дараагийн хойч үедээ даатган үлдээгээд сэтгэл амар байх чинь хүн болж төрсний үйл хэрэг гэж боддог. Би Японы парламентын гишүүд, том компанийн хүмүүсийн өмнө “Та нар Монгол Улсад минь туслаач ээ” гэж хоёр гараа дэлгээд гуйж байсан удаатай. Rinnai компанийн захирал багадаа агаарын бохирдлын улмаас токиод сургуульд суралцах боломжгүй болж, нутагтаа төгсөж байснаа ярьсан. Өөрөө энэ гамшгийн хор хохирлыг мэддэг учраас хамтран ажиллах саналыг минь хүлээж авсан байх. Токио 1964 оны олимпын өмнө утаанаасаа салах зорилго тавиад, хэдхэн жилийн дотор хийн халаагуураар утаагаа бүрэн арилгасан түүхтэй. Монгол Улсын агаарын бохирдлыг нүдээр харуулах үүднээс ирэх 11 дүгээр сард би Rinnai компанийн захирлыг авчрахаар урьсан. Хамтын ажиллагааны хүрээнд олон улсын байгууллагуудыг урьж, яриа хэлцлийн шатандаа явж байна.

20
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

20 сэтгэгдэлСэтгэгдэл бичих

202.179.31.5зочин   • 6 сарын 18. 15 цаг 11 минут

Ёстой зөв гоё санаа байнаа. Хөдөө орон нутагт их хэрэгтэй юм байна. Яаж холбогдож тодруулж тавиулах вэ?

64.119.21.225Зочин   • 6 сарын 18. 9 цаг 12 минут

Sard 200-300n myangan togrog gedeg chin untei bna.sarin tsalin heduu yaj amidarah yu idej uuh iim naad zahiin zardliig bodson uu.ene nohriin nudend mongo haragdsan zuud yarij bna

64.119.18.16Зочин   • 6 сарын 18. 8 цаг 53 минут

салах нь зөв.

64.119.18.16Зочин   • 6 сарын 18. 8 цаг 52 минут

Агаарын бохирдлыг бууруулах бус бүр арилгана гэж байна. Ийм итгэлтэй байгаа юм чинь наад төр засгийн дарга нарт үзүүлж харуулан толгойг нь жаахан цэнэглээд өгөөч. Олон жил олон ч нам эвслээрээ агаарын бохирдлыг бууруулах талаар мөн ч олон удаа улиг болтол уран сайхан донгодсон доо. Харамсалтай нь үр дүн огт гараагүй. Одоо сайжруулсан түлшинд хүмүүс жаахан итгэмээр болж байна. Ер нь бол түүхий нүүрснээс бүрмөсөн

66.181.170.73Зочин   • 6 сарын 18. 8 цаг 37 минут

shunaltai humuus uls torluu tsubarsaar

103.212.118.108Ert   • 6 сарын 18. 8 цаг 24 минут

Saikhan shaah umaa, yahbgj ingej hudlaa shaaj bdin

59.153.112.165Түшээ   • 6 сарын 18. 5 цаг 38 минут

Аавтайгаа илүү их адилхан юм байна. Санаа маш зөв. Дэлхийд хий л давамгайлж байгаа. Алдагдвал тэсэрч дэлбэрэх маш их аюултай. айлд нэг гайгүй хүү байгаа байлгүй дээ. Давгаа, Сумьяа хоёр ялгарахгүй архичид юм билээ. Сая Сумьяатай нь явсан хүмүүс залхаад ирсэн байна билээ.

150.129.142.253би   • 6 сарын 17. 23 цаг 55 минут

үнэ чухал юмуу эрүүл мэнд чухалуу

176.59.32.163oooo   • 6 сарын 17. 21 цаг 35 минут

ta nar get bol ahduugeerei hudala yarij ulsin tsirkiig hahuul ugch Sugar gedeg nuhurt hereg huuchirajgui shuu tsirkee butsaha avna davga sumya geed zaillaarai

202.9.42.168Зочин   • 6 сарын 17. 21 цаг 32 минут

энэ гаын хиии ч гэсэн тогноос илүү юу гэхээс дутуугүй их нэмэгдсэн байналээш дээ.импортоор хямд орж ирнэ гэж юу байх вэ .их л үнэтэй нүүрснээсээ ч ѳндѳр үнэ хэлээд байнадаа жнэ нѳхѳр мѳнгѳнии дон той этгээд байна ашигаа ахтайгѳѳ хамтрах нэ

103.57.93.57Зочин   • 6 сарын 17. 21 цаг 25 минут

Ингэж худлаа яриад яахав дээ. Би тооцоо хийж үзсэн. Нэг кг бутаны илчлэг 3.3 кг багануурын нүүрсний илчлэгтэй тэнцүү 1 кг хийн үнэ 2600 төгрөгөөр Улаанбаатарт зарж байгаа, тэгвэл 3.3 кг нүүрсний үнэ 104 төгрөг. Ингээд нэг өрх жилд хэдэн төгрөг зарахыг бодоод үздээ. Хийн түлшний үнэ нүүрсний үнээс хэр өндөр гарч байна, нүүрсний үнээ дийлдэггүй бид тэр өндөр үнэтэй хийн үнийг төлж чадахаар байна уу?

66.181.161.69Зочин   • 6 сарын 17. 21 цаг 18 минут

энэ бас нэг зөв алхам мөн болой

202.9.42.227иргэн   • 6 сарын 17. 19 цаг 09 минут

Утаанаас салах 2 арга байдаг нь дэлхийн олон том хотуудад танигдаж хэрэглэж хэвшсэн. Энэ бол цахилгаан, хий 2 юм. Бид гэр хороололоо орон сууц болгоод ч утааны асуудлаа ганцхан цахилгаанаар шийднэ гэхэд хэцүү лдээ. Тэгээд ч бүгд орон сууцанд өртэй ажилгүй яаж амьдрах вэ. Өөрийн орны байгалийн хийг ашиглах л хэрэгтэй. Импортын хий бол үнийн хувьд хяналтгүй.

139.5.216.244zochin   • 6 сарын 17. 19 цаг 08 минут

denduu unetei bas l.ulsaas mongo tsohih geed bolovson deerem hiih geed l edniihen.shunaliin buzruud

202.126.88.137Зочин   • 6 сарын 17. 18 цаг 56 минут

Ноднин 22 мянга, энэ жил дахиад 20 мянга гаруй ниитдээ 40 гаран мянган айлын цахилгааны шугамыг сайжруусан. Одоо шөнийн цагт дулаанаа хуримтлуурдаг халаагуураа зоригтой тавиад санхүүжилтээ тэр их мөнгөнөөсөө шийдээчээ хийх компаниуд нь бэлэн байна

82.35.47.65Od   • 6 сарын 17. 17 цаг 16 минут

Manaih yagaad gaz heregleed utaagaa arilgadaggui yum bol? Gaz ni baiddaggui bolohoor boldogui yum baihdaa gej boddog baisan harin ene huu chin harin ajil yariad baina uu ugui yu? Gaz heregleel ehelchuul tegeel utaa baihgui boliishdee! Bayar hurgii! Ajilaa amjilttai duusgaarai Serjbudee!

88.130.155.62Зочин   • 6 сарын 17. 17 цаг 05 минут

nögöö 5n tolgoin ordiin hajuud baigaliin hiin asar ih nööts ilerlee gesen ju bolov....mön huren nuursnii orduudaa ashiglaad gaz hii bolovsoruulah,Orosoos urd hörshluu tavih baigaliin hiin hooloig nutgaaraa damjuulaad bas ashiglah geed olon shiidel baih jm

192.82.65.120Boldoo   • 6 сарын 17. 16 цаг 52 минут

Том зорилготой, зөв сэтгэлээр ажиллаж байна амжилт хүсье.

119.40.98.74Ганаа   • 6 сарын 17. 16 цаг 48 минут

Дэлхий нийтээрээ хийн түлз хэрэглэж байж л утаанаас ангижирсан. Манай нөхцөлд нүүрснээс үнэтэй. Гэхдээ хэрэглээг нь нэмэгдүүлэхэд 30 орчим хувиар хямдруулж цахилгаан эрчим хүчний үнээс хямд байлгах бүрэн боломжтой. Гол хэмнэлтийг орон байраа дулаалснаар гаргаж, одоо түлж байгаа нүүрсний өртгөөс ч бага өртгөөр утаагүй, тохь тухтай амьдрах бүрэн боломж бий. Завсрын шийдэл гэх шахмал түлш, цахилгаан, нараар Улаанбаатарын утааг алга болгохгүй, манай уур амьсгал, цахилгаан хангамж хүрэлцэх ч үгүй. Анхнаасаа энэ шийдэл рүү зоригтой орох байсан юм.

103.9.90.98Зочин   • 6 сарын 17. 19 цаг 43 минут

энэ компани мэдээллийг хаанаас авч болох болоо мөн дэлгүүрийн байршил хаана вэ

Шинэ мэдээ

Эрхэлсэн ажилдаа амжилт гаргасан цагдаагийн алба хаагчдыг цол, тэмдгээр шагналаа7 сар 18. 18:12УИХ-ын нэгдсэн хуралдаанаар тогтоолын төслүүдийг хэлэлцэж баталлаа7 сар 18. 17:04Хоёр дахь хүүхэд мэндэлсний дараа таны мэдрэх 11 зүйл7 сар 18. 17:00Хүн төрөлхтөн улам мулгуу болж байна гэв7 сар 18. 16:55Зургаан настай хүү 4600 удаа суниажээ7 сар 18. 16:50Маргааш цахилгаан шугам тоноглолд засвар үйлчилгээ хийх хуваарь7 сар 18. 16:45"Game of Thrones" цуврал 32 төрлөөр Эммигийн шагналд нэр дэвшлээ7 сар 18. 16:40ДОХ-ын хоёр тохиолдол нэмж бүртгэгджээ7 сар 18. 16:35Зуны амралтаараа уншвал зохих 10 ном7 сар 18. 16:30“Чернобыль” “Эмми авардс”-ын 19 номинацид нэр дэвшлээ7 сар 18. 16:25"Гаатуу"-гийн гараас мултрахгүй7 сар 18. 16:2071 жил ханилсан хос нэг өдөр таалал төгсчээ7 сар 18. 16:15''Гурван охин” хамтлагийн дуучин Х.Ану ээж болжээ7 сар 18. 16:10Лимонтой ус биеэс хорт бодисыг гадагшлуулдаг7 сар 18. 16:05МУГТ Н.Төгсцогт найз бүсгүйгээ танилцуулав7 сар 18. 16:00Чарльз Баркли “шинэ од” Зайон Уильямсонд турахыг зөвлөв7 сар 18. 16:00Б.Лхамдарь: Ургамал тоосоо гөвөх цагт цонхоо хаах хэрэгтэй7 сар 18. 15:55ДЭМБ-аас Конго улсад онц байдал зарлалаа7 сар 18. 15:50Чимээгүй, гэмгүй хохирогчид буюу Лидицегийн 82 хүүхдийн хөшөөний түүх7 сар 18. 15:45Т.Дэлгэрмөрөнгийн дэгжин гүнжүүд7 сар 18. 15:40Хар тамхины бүлэглэлийн толгойлогч Эль Чапо бүх насаараа хоригдоно7 сар 18. 15:30“The Hu” хамтлаг АНУ-д аялан тоглоно7 сар 18. 15:25Хөвсгөлд ослоор нас барсан 41 тохиолдол бүртгэгджээ7 сар 18. 15:20Ирэх сарын 9 хүртэл Үндсэн хуулийн төслийн хэлэлцүүлэгт бэлтгэнэ7 сар 18. 15:11Улаанбаатар-Дарханы замыг 11 дүгээр сар хүртэл ХААНА7 сар 18. 15:10Г.Аким: Би аялсан бүх улсын улсынхаа номын сангаар зочилсон7 сар 18. 15:05Эмбер Хердийг найз нь “мурив”7 сар 18. 15:00Меркель эрүүл мэндийн шалтгаанаар ажлаа өгөхгүй7 сар 18. 14:55Өдөр бүр йога хийснээр таны биед гарах 6 өөрчлөлт7 сар 18. 14:50“StarLadder - 2019 Major” тэмцээнд Монгол тоглогч өрсөлдөнө7 сар 18. 14:45
© 2008 - 2019 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.