2019 оны 6-р сарын 18
9 цаг 45 минут

"Аваргын энтэй 10 арслан"

Арслан цол хvртсэн 44 бөхийн 10-д нь алдарт аварга цолтнуудын эгнээнд багтахуйц амжилт, боломж тохиосон ч харамсалтай нь учраануудаа дийлэлгvй өвдөг шороодсон байдаг. Аварга хэмээх алдар цолоос шүүрэн алдсан аваргын энтэй хүчтэнүүд

Нэгэн болбоос бөхийн түүхэнд “Цэргийн” гэгдсэн тодотголтой үлдсэн С.Шагж арслан юм. 
Тэрээр 1928, 1929 оны улсын их баяр наадамд дараалан үзүүрлэж, улмаар 1930 онд түрүүлж байжээ. Тэрээр 1927 оны наадмаар найм давж дөрөвт үлдэн заан цол, 1929 онд ес давж хоёр дахиа үзүүрлэн арслан цолыг хvртсэн байх аж. Тиймээс 1930 онд түрүүлэхэд нь аварга цол хүртээж болох байлаа. Хэрэв тэрээр энэ цолд хvрсэн бол Завхан аймгаас анхны аварга төрөх байжээ.

Удаахь нь “Урт гарт” хэмээх М.Лхагва арслан болой. 
Тэрбээр 1931 оны наадмаар заан цолтойдоо ес давж үзүүрлэж байв. 1933 онд түрүүлж арслан цолд хүрчээ. 1939 оны наадмаар аанай үзүүрлэсэн байдаг. Ийнхvv Завхан нутгаас хоёр дахь аварга төрөх байсан нь талаар болсон ажээ.

Гурав дахь нь Л.Чимэд арслан юм. 
1934 онд үзүүр, түрүүнд үлдэж Дэлэг арсланд унаж үзүүрлэжээ. 1935 онд түрүүлж арслан цолд хүрчээ. 1936 онд дахин түрүү булаалдаж, Балсан арсланд өвдөг шорооджээ. Түрүүлсэн бол Төв аймгаас анхны аварга төрөх байжээ.

Дөрөв дэх нь Д.Лувсанжамц арслан юм. 
Мань хүн 1937 онд үзүүрлэж, зургаан жилийн дараа буюу 1943 онд түрүүлжээ. Чингэж арслан цолд сая хүрсэн байна.

Тав дахь нь Ц.Бадамсэрээжид арслан юм. 
Тэрээр 1954, 1959 онд тус тус үзүүр, түрүү булаалдан Б.Түвдэндорж, Д.Дамдин аварга нарын ид үед дарагдсан юм. Тэрбээр түрүүлсэн бол Хөвсгөлөөс бас нэг аварга төрөх байлаа.

Зургаа дахь нь Ж.Чойжилсүрэн арслан юм. 
Тэрээр 1958, 1962 онд үзүүр, түрүү булаалдан Д.Дамдин аварга, Д.Жамц арсланд тус тус өвдөглөж түрүүлэх боломжоо алдаж байв. Ялангуяа Д.Жамц арслантай тун хариуцлагагүй барилдсан гэдэг. Тэр жил бөх сонирхогч олон түүнд их итгэл өгч, түрүүлнэ хэмээн найдлага тавьж байсан аж.

Долоо дахь нь У.Мижиддорж арслан юм. 
Тэрбээр 1963 онд Ж.Мөнхбат аварга(тэр vед заан цолтой байж)-тай үзүүр, түрүүнд үлдэж, өвдөг шороодсон гэдэг.

Найм дахь нь П.Дагвасүрэн арслан юм. 
Тэрээр 1973, 1976, 1977 онд гурвантаа үзүүр, түрүүнд хүрч Х.Баянмөнх аваргад хоёр, Д.Хадбаатар аваргад нэг удаа яалт ч үгүй өвдөг шороодож байжээ.

Ес дэх нь М.Мөнгөн-Оньс арслан юм. 
Тэрбээр 1982, 1984 онд Х.Баянмөнх, Д.Цэрэнтогтох аваргад тус тус өвдөг шороодон, Увс аймгаас төрөх магадлалтай асан гурав дахь аварга ийн талаар болжээ.

Арав дахь нь Д.Мөнх-Эрдэнэ арслан юм. 
Тэрээр хамгийн олон удаа түрүү булаалдсан хамгийн азгvй арсланд тооцогдоно. Чингэхдээ цагийг эзэлсэн их аварга Б.Бат-Эрдэнэтэй таван удаа түрүү булаалдаж ганцад нь ч болов өвдөглүүлж чадаагүй билээ.

Эдгээр арван хvчтэн амжилтаа ахиулах гэж бие биетэйгээ арсалдсан их аваргуудын замд тааралдан, хөлд нь “үрэгдсэн” гэхэд хилсдэх юун. Нөгөө талаар бөх сайтай нутгаас сайн бөхчүүл төрдөг гэдэгчлэн сайхь аваргуудыг хурцалж, амжилт алдрын оргил өөд “дөрөөлүүлцсэн” гавьяатай бөхчvvд юм.

 
15
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

15 сэтгэгдэлСэтгэгдэл бичих

180.150.113.215Зочин   • 6 сарын 18. 18 цаг 16 минут

Шагж арслангийн хүүгийн зураг шүү Даваасамбуу гээд Самбуу даргын жолоочоор ажиллаж байсан хүн одоо энх тунх байгаа мэдээлэл тавихдаа анхааралтай байхыг хүсье!!!

202.72.245.122х   • 6 сарын 18. 15 цаг 58 минут

Тавьтаргүй нөхөр гэж санагдахаар хөшөө шиг

202.179.31.59Зочин   • 6 сарын 18. 14 цаг 24 минут

Гантогтох 3 үзүүрлээд арслан ч болоогүй байна шүү дээ

202.55.188.46Зочин   • 6 сарын 18. 12 цаг 27 минут

Дутуу даваатай арслангуудыг ямар арслан гэхэв дээ. Харин эндээс Шагж, Лхагва, Лувсанжамц нар болж гэм жинхэнэ аваргууд боловч хохирч үлдсэн хүмүүс.

202.55.188.46Зочин   • 6 сарын 18. 12 цаг 37 минут

Мээтэн Аюурыг оруулах ёстой.

43.242.242.61Зочин   • 6 сарын 18. 11 цаг 48 минут

Дэмүүл арсланг яагаад оруулахгүй байнаа

202.126.88.136Zochin   • 6 сарын 18. 11 цаг 45 минут

Munkherdene arslan bol avarga shuude ugui l ratio hunii neg

124.158.124.185Зочин   • 6 сарын 18. 11 цаг 42 минут

хадаа аварга бол гарцаагүй сэлэнгэ баруунхараад төрө мөнхбат хараагийнхан ***** ихтэй гэж дарамтлаад угтаал болгосон хадаа угтаалд төрөх битгий хэл цэргээс өмнө ч тэнд очоогүй

172.58.41.126Зочин   • 6 сарын 18. 10 цаг 28 минут

Za za 60 n chuigantsiin 1 ni turuulne. Delhiid neree garga ehleed.

66.181.164.204БӨХ СОНИРХОГЧ   • 6 сарын 18. 10 цаг 02 минут

Лхавга, Чимэд гуай нар ч өнөөдрийн үнэлэмжээр Даян аварга цолтой болж таарч байгаа шүү.

66.181.164.204БӨХ СОНИРХОГЧ   • 6 сарын 18. 10 цаг 00 минут

Шагж, Лхавга, Чимэд нар үзүүрлэхдээ 9 давж, түрүүлэхдээ 10 давж байсан арслангууд шүү. Яах аргагүй АВАРГА цолтонгууддаа. Шагж бол бүүр 2 удаа 9 давж үзүүрлэж байсан шүү.10 давж түрүүлсэнийг тооцвол өнөөдрийн үнэлэмжээр Дархан аварга цолтон болж таараад байгаа юмдаа.Өнөөгийн төр засаг бөхийн холбооныхон эдгээр хүчтэнгүүдэд Аварга цолыг нь нөхөн олгож нутгийнх нь уул ус зон олныг баясгаж бурханы оронд байгаа хүчтэнүүдийн ариун сүнсийг амаржуулах хэрэгтэй байна.Вандан, Самдан аваргуудад цолыг нь нөхөөд олгож байсан түүх бол саяханых шүү.

103.111.68.3Мээтэн   • 6 сарын 18. 9 цаг 59 минут

заримд нь аварга өгөөгүй болохоос одоогоор аварга ш дээ Мээтэн Аюур арслан аварга ш дээ бас л бичих бсан шүү их л дутуу бичсэн бна

202.126.88.231Зочин.   • 6 сарын 18. 9 цаг 48 минут

Завханы аварга гэвэл Батсуурь аварга яах аргагүй мөн юм. Завхан аймгийн Жаргалан суманд төрсөн хүн. Сүүлд тус сумыг Говь Алтай аймагт таслан өгсөн байдаг. Өөрөө ч барилдах хугацаандаа намайг Завхан аймгийн харьяат гэж дуудаж бай гэж хэлж цолоо ч тэгж дуудуулдаг байжээ.

103.17.109.131Зочин   • 6 сарын 18. 10 цаг 42 минут

Засагт ханы голомт Говь-Алтай юм шүү. Завхан бол Говь-Алтайгаас тасарч гарсаныг түүх гэрчилнэ. манжийн дарлалын үед амбан нь суурьшиж байсан төдий газар

66.181.185.52Түүхч   • 6 сарын 19. 7 цаг 04 минут

Юу гэж балайраад байгаа балай вэ. Говь-Алтай аймаг Завхан аймгаас тасарч байгуулагдсан аймаг гэдгийг мэддэггүй байлай юу

Шинэ мэдээ

Хоёрдугаар ээлжийн цэрэг татлага эхэллээ19 минут 35 секундын өмнө“Цахим орчны хүүхэд хамгаалал” форум болно23 минут 16 секундын өмнөТаеквондогийн Софиа гран при тэмцээн28 минут 16 секундын өмнөLIVE: Гаалийн албан татварыг хөнгөлж, буцаан олгох тухай, НӨАТ-аас чөлөөлөх тухай хуулийг хэлэлцэж байна28 минут 17 секундын өмнө"Маргааш бүх нийтийн гүйлт “Дүнжингарав” худалдааны төвийн урд талын зам дээр болно"33 минут 16 секундын өмнөАНУ Европын холбооны бараа бүтээгдэхүүнд татвар ногдуулжээ38 минут 16 секундын өмнөЯпонд хаан ширээнд залах ёслолын дараах баярын үйл ажиллагаа хойшлогдож магадгүй43 минут 16 секундын өмнө2019 оны нөлөө бүхий 100 эмэгтэйчүүд48 минут 16 секундын өмнөДэлхийн аваргын алт, хошой хүрэл медальтан Г.Баасансүрэн53 минут 16 секундын өмнөБ.Сүнжидмаа: Геологи хайгуулын салбарынхан 80 жилийн хугацаанд үр дүнтэй, амжилттай ажиллаж ирсэн55 минут 23 секундын өмнөБулган аймгийн төрийн байгууллагуудын үйл ажиллагаатай танилцаж, мэргэжил арга зүйн зөвлөгөө өгч ажиллалаа58 минут 16 секундын өмнөЖүжигчин Сон Хэ Кю хуурамч мэдээлэл цацсан нитизүүдийн эсрэг гомдол гаргаж баривчлуулжээ1 цаг 4 минутын өмнө9 настай хүүхдийг мөргөж амь насыг нь хохироожээ1 цаг 9 минутын өмнөБүлэг 7 орны дээд хэмжээний уулзалт Трампын эзэмшилд болно1 цаг 14 минутын өмнө11 сарын 05нд болох "Залуу инженерүүдийн үндэсний чуулган"-ы салбар хэлэлцүүлэг Барилгын салбарын залуу инженерүүдийн уулзалтаар эхэллээ1 цаг 17 минутын өмнөБНХАУ-ын эдийн засгийн өсөлт урьдчилсан таамаглалд хүрсэнгүй1 цаг 19 минутын өмнөСүхбаатар дүүрэг дэх цагдаагийн газар “Гэр бүлийн хүчирхийллийн эсрэг үйл ажиллагаа”-г идэвхижүүлнэ1 цаг 24 минутын өмнө“Энхийн хавар” ажиллагааг зогсооно1 цаг 29 минутын өмнөЭрдэнэт үйлдвэрийн оёдолчид 3.3 тэрбум төгрөгийн хувцас оёжээ1 цаг 34 минутын өмнөДархан хот байгуулагдсаны 58 жилийн ой тохиолоо1 цаг 39 минутын өмнө"Eglish Open" тэмцээн: Аваргуудад халгаатай шөнө1 цаг 44 минутын өмнөИх Британи Европын холбооноос гарах эсэхээ маргааш шийдвэрлэнэ1 цаг 49 минутын өмнөУсаар дамжих гэдэсний халдвараас хэрхэн сэргийлэх вэ1 цаг 54 минутын өмнөLIVE: Замын хөдөлгөөний 14:30 минутын мэдээллийг дамжуулж байна1 цаг 59 минутын өмнөКаталонид бүх нийтийн ажил хаялт болно2 цаг 4 минутын өмнө2019-2020 оны өвөлжилтийн бэлтгэл, бэлэн байдлыг шалгах дадлага сургууль хийлээ2 цаг 9 минутын өмнө“NBA” их хэмжээний алдагдал хүлээжээ2 цаг 14 минутын өмнөДэлхийн хамгийн олон хүүхэдтэй ээж 44 дэхээ төрөөд зогсоно2 цаг 19 минутын өмнөМонголд анхны тэрбум ам.долларын орлоготой компани тодорлоо2 цаг 24 минутын өмнөУкрайны баг "Евро-2020"-д оролцох 5 дахь шигшээгээр тодорлоо2 цаг 29 минутын өмнө
© 2008 - 2019 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.