2019 оны 6-р сарын 18
13 цаг 05 минут

Сайн хань амьдын диваажин

Хүний амьдралын хамгийн чухал сонголт нь хань ижил гэдэг үг зүгээр ч нэг гарчихаагүй юм. Ханилж яваа нөхрөөр нь хүнийг шинжих тухай эртний монголчуудын зүйр үг бас л үнэний ихээхэн ортой. Ийм болохоор эртнээс нааш өвөг дээдэс минь амьдын диваажинд аж төрье гэвэл сайн хань ижил сонго гэсэн нь хоосон үг, эсвэл хоосон цэцэрхэл огтоос биш билээ.

Ханиа сонгоно гэхээр элдэв баар цэнгээний газар хэсч, хэсэгхэн зуурын ганцаардлаас ангижрах ядмагхан арга төдийхнөөр төсөөлөх нь бас өрөөсгөл. Орчин цагийн охид, бүсгүйчүүд маань ганцаардлаас зүрхшээхдээ амьдралд хэт яарч буй нь нүдээ аниад тамд унаж буйгаас ялгаагүй хэрэг билээ. Ганц биений амьдрал зарим тохиолдолд тухайн хүнд амжилт бүтээл хийх, үр хүүхэд, хань ижилдээ бие, сэтгэлээ бэлдэх чухал цаг хугацаа юм.Энэ талаас нь амьдралаа харвал илүү үр өгөөжтэй мэт.

Ханиа яаж сонгох вэ гэж бидний олонх нь асуудаг. Хань болох хүнээ олох, түүнийг таних нь өгүүлбэртэй бодлогын учрыг тайлахаас огт ондоо хэрэг. Харин зүрх сэтгэлээ сонсч, ямар ч тохиолдолд дэргэдээс чинь холдож одохгүй, нэг л ирсэн бол буцах сэтгэлгүй тэр хэн нэгнийг олж харах, түүний төлөө амьдрахын учир юм.

Ханиа сонгоно гэхээр азын сугалаанд хожихтой адилтгах хүмүүс бий. Тэгвэл азын сугалааг хүртэл сонгоход тухайн хүнээс сэтгэл, бишрэл, залбирал, хичээл зүтгэл, итгэл найдвар шаардагддаг. Яг үүнтэй адилаар ханиа сонгохдоо түүндээ итгэж, түүндээ найдаж, түүний төлөө чи ч бас тийм л хэмжээний золиосыг өөрөөсөө гаргаж чадна гэдэгтээ итгэж чадаж байна уу. Энэ асуултад чи тийм гэж хариулж чадаж байвал, сонгосон хэн нэгэн чинь дэргэд чинь үүрд үлдэнэ гэдгийг сэтгэлийн чинь луужин хэлж байвал эргэлзэлгүй зөвхөн түүнийг л дага.

Хэчнээн том хаус амлаад ч, хэчнээн тансаг машин унаа тэрэг үзүүлсэн ч сэтгэл нь хоосон эрчүүд хань болох нь юу л бол. Харин ч бүсгүй хүнээр амны алчуураа хийж, гэрийн буг болгох сонирхолтой, өмч хөрөнгөтэйгөө зүйрлэгсэд хорвоогоор мундахгүй олон бий. Тэдэн дундаас л гэрэлтэж, зөвхөн чамд зориулагдсан, хүйтэн шөнөөр ч чиний төлөө хэдэн бээрийг ганцаар алхаж туулах сэтгэлийн хаттай, өвдөж зовоход чинь дэргэдээс чинь холдон хөндийрөх нь бүү хэл улам ойртон дотносох тийм л дулаан төөнөсөн хэн нэгэн чиний хань байх болно.

Эртний мэргэдийн үг цаг хугацаа өнгөрөх тусам алт шиг улам өнгө орж, үнэний магнайд гэрэлтэж байна. Тэвчээр, итгэл, халамж анхаарал, үнэнч сэтгэл, өөдрөг ариун оюун санаа энэ орчлонд амьдрах хүний сэтгэлийн алтан гадас нь юм. Хэчнээн ч харанхуй байсан гэсэн энэ зэвсгээр зэвсэглэсэн цагт сайн хань соронз мэт чамд татагдаж, хүсэл бүхэн чинь сэтгэлчлэн бүтэх болно.

Сайн хань амьдын диваажин, сайн санаа амьдралын бэлэг.

 

Ханийгаа муу хэлдэггүй хүнийг

Хүний дээдээр шагнадаг гэнэ

Хазайхад нь түшдэг хүнийг

Хамгийн сайхантай золгуулдаг гэнэ

Байгаадаа хангалуун хүнийг Буян үргэлж дагадаг гэнэ

Бусдыгаа үнэлж мэддэг хүнийг

Бүхий л сайхантай учруулдаг гэнэ

Ач тусыг мэддэг хүнийг

Ашидын ерөөл ивээдэг гэнэ

Амьдрал аа хайрлаж явдаг хүнээс

Амны хишиг салдаггүй гэнэ

Хайрыг хайрлаж чаддаг хүнийг

Ханийн заяа орхидоггүй гэнэ

Журмыг сахиж эрхэмлэдэг хүнийг

Жаргал үргэлж хүрээлдэг гэнэ

2
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

2 сэтгэгдэлСэтгэгдэл бичих

202.179.31.93доржпунцаг   • 6 сарын 20. 6 цаг 51 минут

хичнээн орой гэрлэнэ төдий олон доль зохиж гар дамжсан хүнтэй учирна 25 бол 25 нөхөр сольсон 35 бол 35 хүүхэн үзсэн гэсэн үг

66.181.190.155Sara   • 6 сарын 18. 14 цаг 25 минут

МУУ ХАНЬ АМЬДЫН ТАМ.

Шинэ мэдээ

Ханхүү Харри болон Меган Маркл нарын хааны гэр бүлийн алтан дүрмийг зөрчиж байсан4 минут 36 секундын өмнөОрдууд хэрхэн өтөлдөг вэ? /Хошин зурхай/9 минут 36 секундын өмнөВладимир Имамович Норов ("ШХАБ-ын цэцэрлэг") барих хөтөлбөрийн үйл ажиллагаатай танилцлаа14 минут 36 секундын өмнөТэргүүлж явсан Окиноуми уналаа19 минут 36 секундын өмнөЭ.Сноуденд орогнох эрх олгохыг дэмжжээ24 минут 36 секундын өмнөЖүдогийн ДАШТ-ий шилдэг 20 цэвэр ялалт29 минут 36 секундын өмнөТрамп: “Пхеньян руу дараа очъё”34 минут 36 секундын өмнөМУАЖ Ш.Чимэдцэеэ цомог, номоо зарж сууна39 минут 36 секундын өмнө“General Motors” компанийн 50 мянган ажилтан ажил хаяжээ44 минут 36 секундын өмнөМбаппе, Неймар нар Аваргуудын лигийн “Реал Мадрид”-тай хийх тоглолтыг өнжинө49 минут 36 секундын өмнөХамгийн сайныг хүүхдүүддээ зориулаарай54 минут 36 секундын өмнөАжилдаа явах гэж гэрээсээ гараад сураггүй болжээ59 минут 36 секундын өмнөБНАСАУ дотооддоо үйлдвэрлэсэн шинэ ухаалаг гар утсаа худалдаалж эхэлжээ1 цаг 5 минутын өмнөҮндэслэлгүй хөрөнгөжсөн Р.Эрдэнэбүрэнд холбогдох хэргийг ШҮҮХ ямар учраас ЦАГААТГАВ!1 цаг 10 минутын өмнөЧөлөөт бөхийн ДАШТ: Эмэгтэйчүүдийн 50, 53, 55, 72кг-ийн жингийн сугалаа1 цаг 15 минутын өмнөТосон баримал VS Бодит зураг1 цаг 20 минутын өмнөЭмил Хески Лэмпард, Жеррард хоёрыг доош нь хийв1 цаг 25 минутын өмнөВ.Путин Саудын Арабад "С-300" худалдан авахыг санал болгожээ1 цаг 30 минутын өмнөД.Отгондалай: Одоогоор албан ёсны гэрээ хийгээгүй, “Топ Ранк”-ийг хүлээж байна1 цаг 35 минутын өмнөМадуро: Сөрөг хүчнийхэнтэй хэлэлцээрээ үргэлжлүүлэхэд бэлэн1 цаг 40 минутын өмнөӨнөөдөр баруун аймгуудын нутгийн баруун хэсгээр бороотой1 цаг 45 минутын өмнө"It: Chapter Two" кино “Box Office”-ийг дахин тэргүүллээ1 цаг 50 минутын өмнөСексгүй байх нь гэнэтийн үхэлд хүргэдэг1 цаг 55 минутын өмнөКпопын урт хөлтэй үзэсгэлэнт охид2 цагийн өмнөЖеки Чан Оросын фэнүүдээсээ хүлцэл өчжээ2 цаг 5 минутын өмнөЖээнбеков Киргизстан улсыг Латин цагаан толгойн үсэгт шилжүүлэхийг эсэргүүцлээ2 цаг 10 минутын өмнөАвстралийн шигшээ багт хожигдлоо2 цаг 15 минутын өмнөБНМАУ-ын баатар, маршал Ю.Цэдэнбал агсны 103 жилийн ой тохиож байна2 цаг 20 минутын өмнөCалбартаа “элэггүй” Б.Бямбадорж Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн дарга болтлоо дэвших зөв үү, У.Хүрэлсүх сайд аа?2 цаг 25 минутын өмнөРоналду дээд амжилт руу дөтөлсөөр2 цаг 30 минутын өмнө
© 2008 - 2019 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.