2019 оны 6-р сарын 18
12 цаг 10 минут

Бяцхан оюун ухааны тамирчид Киргизстаныг гайхшруулж байна

Энэ сарын 16-наас 20-ны хооронд Бүгд Найрамдах Киргиз Улсын Иссык Кол хотод үргэлжилж буй "Mental Arithmetic-2019” цээж бодолтын нээлттэй тэмцээнд манай улсыг төлөөлөн Монголын Оюун Ухааны Академийн 4-12 насны 21 тамирчин багш, дасгалжуулагч нарын хамт оролцох байсан хэдий ч цаг агаарын хүндрэлийн улмаас нислэг саатаж арав хүртэлх насны 15 тамирчин маань тэмцээнд оролцох боломжгүй болсон билээ.

Нэгэнт билетээ авчихсан байсан бага насны 9 тамирчин маань ах, эгч нараа дэмжих, тухайн улсаар аялах хүсэлтэй байсан учир тус улсыг зорьсон юм.

Тэмцээн болж буй газар ирэхэд 9 насны ангилалын зөвхөн дээд түвшний тамирчдын дунд зохиогдох тэмцээн эхлэх гэж байлаа. Нэгэнт ирснийх бага насны тамирчдаа шагналт байрт орохгүй ч гэсэн тус тэмцээнд өрсөлдүүлэх хүсэлтэй байгаагаа илэрхийлэхэд зохион байгуулагчид зөвшөөрсөн юм. Тэмцээний дүн гарахад хамгийн гайхалтай нь манай 6 настнууд ах, эгч нараа ялж 6 медалийн 3-ыг нь хүртсэн юм. Тухайлбал, Б.Манлай, Ш.Ариун-Од нар тус тус мөнгөн медаль, Х.Мишээл хүрэл медаль хүртэж гайхамшгийг харууллаа.

Харин тэмцээний том насны ангилал буюу 10 насны үндсэн ангилалдаа өрсөлдсөн Б.Эрмүүн, Э.Бумдарь нараас Б.Эрмүүн хүрэл медалийн болзол хангасан бол дээд түвшинд өрсөлдсөн Д.Хүслэн алтан медаль хүртэж түрүүллээ.

Өнөөдөр 11, 12 насны ангилалд Г.Мөнх-Оргил, Б.Итгэлмаа, Б.Биндэръяа нар өрсөлдөх бол тэмцээний төгсгөлд нийт 400 тамирчны дунд зохиогдох "Absolute Champion” буюу "Үнэмлэхүй Аварга" шалгаруулах төрөл явагдана.

Энэ удаагийн багийн бүрэлдэхүүнд Хөвсгөл, Дархан-Уул, Сэлэнгэ (Зүүнхараа) аймгийн сурагчдаас гадна академийн харъяа "Язгуур" бага сургууль болон "Ивээлийн найзууд" цэцэрлэгийн хүүхдүүд багтаж байна.

Өнөөдөр орой шагнал гардуулах үйл ажилллагаа явагдана.

Бид 53 дахь олон улсын тэмцээндээ амжилтын буухиагаа үргэлжлүүлж байна.

Өнөөдөр өрсөлдөх бүх тамирчдадаа амжилт хүсье!

МОНГОЛЫН ОЮУН УХААНЫ АКАДЕМИ

2019.06.18 

МОНГОЛЫН ОЮУН УХААНЫ АКАДЕМИ
5
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

5 сэтгэгдэлСэтгэгдэл бичих

202.9.43.34Зочин   • 6 сарын 19. 11 цаг 36 минут

энэ ****** идсэн новшийн хөгийн сэтгүүлч нэртэй авсны таг, булш ухагч хүүрийн бичиж байгааг ойлгох юм алга..

103.111.68.3zochin   • 6 сарын 19. 11 цаг 29 минут

hoorhon mundag yumaa bayr hurgey

103.229.123.138зочин   • 6 сарын 18. 14 цаг 29 минут

Гарчигаа зѳв бичээч ээ, сэтгүүлч гуай! Бяцхан оюун ухаантай гэж юу гэсэн үг вэ? Ухаан муутай гэсэн үг үү? Энэ сэтгүүлч нэртэй юмс тѳрѳлх хэлний дүрэм болон найруулга зүйн хичээлд суумаар юм.

202.179.25.134Зочин   • 6 сарын 18. 12 цаг 39 минут

Тийм бна ш дээ. Гарчиг алдаатай бнаа. Засаарай." Бяцхан оюун ухаан" гэсэн бна. /ухаан муутай гэж эсрэгээрээ ойлгогдож байна шүү/

122.201.26.172бяцхан тархитай сэтгүүлчээ   • 6 сарын 18. 12 цаг 12 минут

ОЮУН УХААНЫ БЯЦХАН ТАМИРЧИД ГЭДЭГГҮЙ ЮМУУ, бяцхан тархитай сэтгүүлчээ

Шинэ мэдээ

Есөн бичил төсөл 240 мянган долларын санхүүжилт авлаа6 минут 9 секундын өмнөЦаг агаарын урьдчилсан мэдээ9 минут 59 секундын өмнөӨнөөдөр  нийслэлд хоёр зам хаагдана11 минут 49 секундын өмнөUNEP FI-д нэгдсэн банкуудын төлөөлөл “Хариуцлагатай банкны зарчмууд”-ыг баталгаажуулах баримт бичигт гарын үсэг зурна15 минут 36 секундын өмнөТөрийн банк утааг бууруулахад бодитой хувь нэмэр оруулахаар ажиллаж байна23 минут 56 секундын өмнөТАНИЛЦ: УИХ-ын ирэх долоо хоногт хэлэлцэх асуудал25 минут 53 секундын өмнөМонгол, Энэтхэгийн Стратегийн түншлэлийг улам бэхжүүлнэ31 минут 31 секундын өмнөЖүдогийн шигшээ багийг хэн хэн  дасгалжуулах вэ1 цаг 40 минутын өмнөТОЙМ: Ээлжит бус сонгууль, Төрийн айлчалал, Авлигыг илчилсний шагнал...1 цаг 40 минутын өмнөБоксын холбооныхон Э.Цэндбаатарын мөнгөн медалийн төлөөх тулааны шүүлтийг ЭСЭРГҮҮЦЛЭЭ9 сар 20. 23:13Э.Цэндбаатар хүрэл медалийн эзэн боллоо9 сар 20. 22:38Шүүхээс дуучин Б.Амархүүг 1 сар цагдан хорихоор шийдвэрлэлээ9 сар 20. 18:10Малчид, иргэд, тариаланчид, хадланчдад зориулсан мэдээ9 сар 20. 18:10БНСУ, Япон ажлын түвшний дипломат хэлэлцээ хийнэ9 сар 20. 18:00sdfsdf9 сар 20. 17:55Дэлхийн хамгийн гайхалтай 21 цайз, шилтгээн9 сар 20. 17:55Бүх цаг үеийн шилдэг 500 дуу: №24 The Impressions, ‘People Get Ready’9 сар 20. 17:50АНУ-д үр хөндөлтийн тоо буурчээ9 сар 20. 17:45Их Британи ногоон төслүүдэд 678 сая ам.долларын хөрөнгө оруулна9 сар 20. 17:40Хүний биеийн тухай сонирхолтой баримтууд9 сар 20. 17:35Хүнд өвчтэй бүсгүй Зул сарын баяраа есдүгээр сард тэмдэглэв9 сар 20. 17:30АНУ-д электрон тамхинаас үүдэлтэй өвчний тохиолдлын тоо нэмэгдсээр байна9 сар 20. 17:25Ард нийтийн санал асуулга явуулах тогтоолд Ерөнхийлөгч ХОРИГ тавьлаа9 сар 20. 17:21Үлгэрийн баатар Шрэйкийн бодит дүр буюу Моррис Тийе9 сар 20. 17:20Гар утасны гэрэл таны биед ингэж нөлөөлнө9 сар 20. 17:15М.Цэвэлмаа ”Дэлхийн мисс”-т эх орноо төлөөлнө9 сар 20. 17:10Хуванцар тоглоомноос татгалзах кампанит ажлыг эхлүүлжээ9 сар 20. 17:05С.Мөнхсүх: Б.Болортуяа чөлөөт бөхөө орхиод жүдогоор хичээллэнэ гэж нэг удаа хэлж билээ9 сар 20. 17:00“Voice”-ын од Э.Ганбилэг хэлсэндээ хүрчээ9 сар 20. 16:55Хий өвчний гол шалтгааны нэг нь чийг татдаг гутал9 сар 20. 16:50
© 2008 - 2019 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.