2019 оны 6-р сарын 19
8 цаг 10 минут

Г.ЗАНДАНШАТАР: Тогтолцооны шинэчлэл, цэвэрлэгээ хийх нь нийгмийн захиалга болсон

УИХ-ын дарга Г.Занданшатар МҮОНТ-ээр Үндсэн хуулийн өөрчлөлтийн талаар сэтгүүлчдийн асуултад хариуллаа. Энэхүү ярилцлагад Монголын 10 гаруй телевизийн сэтгүүлчид оролцсон юм. Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн тухай хуулийн төсөл өргөн баригдаж анхны хэлэлцүүлэг үргэлжилж байгаа энэ үед  иргэдэд нэгдмэл ойлголт өгөхүйц ярилцлага энэ болов.

Тэрбээр ярилцлагынхаа үеэр Үндсэн хуулинд оруулах нэмэлт өөрчлөлт МАН, АН-ын дотоод асуудал биш. Ард түмний хөгжил, дэвшлийн асуудал гэдгийг  онцолсон юм.

Хүнээс хамааралтай систем бий болсон

УИХ-ын дарга  өнөөдрийн  хуримтлагдаад буй асуудал нь системийн шийдлээс үүдэлтэй гэдгийг онцолж байгаа юм. Тэрбээр “Өнөөдрийн асуудал өчигдрийн шийдлээс эхтэй гэж системийн онолд үздэг. Өнөөдөр хуримтлагдаад байгаа нийгмийн асуудал  Үндсэн хуулийн 2000 оны дордуулсан долоон өөрчлөлт, тогтолцоотой салшгүй холбоотой юм байна гэдэг дээр эрдэмтэн судлаачид санал нэгдсэн. Энэ алдаагаа засч байж байж л ирээдүй рүү явна. Өнгөрсөн сургамжууд дээрээ сургамж авч засч залруулж байгаа учраас илүү ирээдүйг харсан шийдвэр гэдэгт итгэлтэй байна” гэлээ.     

Өнөөдрийн үүсээд байгаа хүндрэлүүд хүндээ юу, тогтолцоондоо юу гэдэг дээр маргалддаг. Мэдээж хүн бол гэгээрсэн бурхан биш. Тиймээс энэ ардчилсан тогтолцоон дээр харилцан хяналт тэнцэл буюу тогтолцоон дотор л хүнийг бойжуулах ёстойгэдгийг спикер онцолж байгаа юм. 

Улс төрчдийн гаргаж байгаа хариуцлагагүй, зах замбараагүй байдлаас өнөөдрийн бүх алдаа дутагдал эхтэй гэдгийг хүлээн зөвшөөрөх ёстой. Сайн тогтолцоонд муу хүн байсан ч өнгөлөгдөөд явдаг, муу тогтолцоонд сайн хүн байсан ч зэврээд явдаг. Энэ жам ёсыг тэрбээр  онцолсон нь учиртай. Тэгвэл бидний  өнөөдрийн тогтоллцоо гажуудлаа засч чадахгүй,  хүнээс хамаардаг тогтолцоо бий болчихоод байгаа юм.  Өнгөрсөн 27 жилд цөөхөн хэсэг нь хэт баяжиж, нийт хэсэг нь ядуурч нийгмийн тэгш бус байдал гүнзгийрлээ. Энэ бол системийн  хаямралын гол эх сурвалж болж байна. 

Үндсэн хуулийн эцэг Б.Чимэд гуай “Үндсэн хууль бол араг яс булчингуудаар тогтсон нэгдмэл тогтолцоо юм. Системүүдийн систем юм. Үүнээс нэг л судас шөрмөс нь гэмтвэл нийгмийн буглаа үүсдэгийг дордуулсан  долоо өөрчлөлт харуулав” гэж хэлсэн байдаг.  Иймд нийгмийн системийн  цэвэрлэгээ өөрчлөлт хийх нь өнөөдрийн нийгмийн захиалга болсон гэдгийг УИХ-ын дарга  хэлж байгаа юм.  

Дордуулсан долоон өөрчлөлтөөр хууль батлах босгыг эрс багасгаж 20 гаруй гишүүн хууль батлаад явж байгаа. Харин одоо орж буй өөрчлөлтөөр хууль батлах босго 39 гишүүн болж нэмэгдэж байгаа ч лоббигоор хууль батлагдах нөхцлийг хааж чадах уу гэсэн эргэлзээг зарим сэтгүүлчид илэрхийлж буй .

Үндсэн хуулийн эцэг Б.Чимэд гуай “Үндсэн хууль бол араг яс булчингуудаар тогтсон нэгдмэл тогтолцоо юм. Системүүдийн систем юм. Үүнээс нэг л судас шөрмөс нь гэмтвэл нийгмийн буглаа үүсдэгийг дордуулсан  долоо өөрчлөлт харуулав” гэж хэлсэн байдаг.

Харин энэ асуудлын тухайд гэвэл дордуулсан 7 өөрчлөлтийг өөрчилж нийт гишүүдийн олонхиор буюу 38 + -ээр хууль баталдаг болох заалт шинэ төсөлд орж байна. Энд нэг зүйлийг тодотгоход 1991 онд Үндсэн хуулийн анхны төслийг боловсруулахдаа УИХ-ын гишүүдийн тоог хүн амынхаа өсөлт, нутаг дэвсгэрийн онцлог зэргээ тооцоод 146 гишүүнтэй байх төсөл яригдаж байсан юм билээ. Тэгээд Ерөнхийлөгчөө нийт ард түмнээсээ сонгодог болсонтой уялдуулаад 76 гэсэн тоон дээр тогтсон байдаг. Гэхдээ одоогийн Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах журмын тухай хуулиар бол УИХ өөрийнхөө эрх мэдлийг нэмэгдүүлэх, гишүүдийнхээ тоог нэмэх боломжгүй юм байна.  

Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах журмыг ягштал баримталж байгаа

Энэ бол УИХ-ын даргын сэтгүүлчдийн асуултад өгсөн хариу. Үндсэн Хуульд нэмэлт өөрчлөлт оруулах журмын тухай хуулийг 2010 онд Чимэд гуайн санаачилж боловсруулан батлуулсан. Энэ журмыг ягштал баримталж байгаа гэдгээ тэрбээр тодотгосон юм.  

Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах нь ганц нам, нэг парламентын дангаараа санаачилсан асуудал биш ээ. Гурван парламент дамжин яригдсан.  Арддын нам ч, Ардчилсан нам  ч эрх барьж байх үедээ хуульд нэмэлт өөрчлөлт оруулах асуудлыг санаачлаад бүр төсөл өргөн барьж байсан удаа ч бий. Түүнчлэн дордуулсан 7 өөрчлөлтийг засая гэж танай, манайгүй л олон жил   ярьсан. Тэгэхээр буруу асуудлыг засах нь яагаад хууль зөрчинө гэж. Бүх л улс төрийн хүчин ярьж байсан. Тэгэхээр чи хийхгүй бол би хийхгүй, Би хийхгүй бол чи хийхгүй гэсэн эс үйлдлүүд маань өнөөдрийн асуудлыг шийдэхгүй. Үндсэн хуулийн  жижигхэн өөрчлөлт  нийгэм эдийн засагт томоохон өөрчлөлт авчирдагийг Дэлхийн баннк, НҮБ-ын шинжээчид хэлж байгаагэдгийг анхааруулсан. 

АН өнөөдөр  "МАН дангаараа Үндсэн хуульд өөрчлөлт оруулах гэж байна" хэмээн хурал орхиж томоогүйтээд нэг л буурь суурьгүй харагдаад байгаа. Тэд эрх барьж байсан өмнөх парламентын үед УИХ-ын гишүүн Н.Батбаяраар ахлуулан Үндсэн хуулийг өөрчлөх ажлын хэсэг байгуулан төсөл өргөн барьж байсан ч хэлэлцэж амжаагүй. Үүнийгээ мартчихсан бололтой. 

Баялагтай ард түмэн ядуу амьдарч байгаа нь Үндсэн хуульд өөрчлөлт оруулах нэг шалтгаан

1992 оны Үндсэн хуулинд газрын доорхи баялаг бүх ард түмний өмч гэсэн заалт бий. Харин өнөөгийн бодит амьдрал дээр газрын баялагийн үр шимийг хэдхэн хүн хүртэж байгаа гэх шүүмжлэл байдаг. Энэ ч үнэн. Харин энэ асуудал Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн нэг шалтгаан болж байгаа юм. Төсөлд иргэдэд өмчлүүлснээс бусад газар, газрын хэвлий, түүний баялаг төрийн өмч мөн. Төрөөс байгалийн баялгийг ашиглахдаа  тэгш байдал, шударга ёс, үндэсний эдийн засгийн аюулгүй байдал, тогтвортой хөгжлийг хангах зарчмыг баримтлана гэсэн заалт орж байгаа. Энэ тухайд Г.Занданшатар:

-Өөрийнхөө хэмжээг мэдье гэвэл өөр бусадтай жишье гэж үг бий.  Бид Норвегийн баялгийн сан гэж их ярьдаг.  Норвегийн Үндсэн хуулиас  жишээ  туршлага авч энэ заалтыг оруулсан.

Нөөц баялгийг төрөөс ашиглахдаа тэгш байдал, тогтвортой хөгжлийн бодлого, нийгмийн шударга ёсны зарчимд нийцүүлж ашиглана.  Энэ нь нийт ард түмэндээ хүртээмжтэй баялгийн сан гэхчлэн бусад ард түмний сайн туршлагаас  авч байгаа гэдгийг онцолсон.  Газрын ил далд баялагтай ард түмэн яагаад ядуу  зүдүү амьдарч байгаа юм, үүнийг л өөрчлөхийн тулд Үндсэн хуульд ийм өөрчлөлт оруулж байгаа юм гэдгийг УИХ-ын дарга тодотгосон.

Үндсэн чиг үүргийн яамдын сайд нар давхар дээлтэй байж болно

Засгийн газрын тогтвортой хариуцлагатай байдлыг хангах нь чухал зорилт. Өнгөрсөн жилүүдэд нэг Засгийн газар 1,8 жил ажилласан. Хууль тогтоох  болон гүйцэтгэх эрх мэдлийн харилцан уялдааг хангах зорилгоор Засгийн газрын тодорхой тооны сайд УИХ-ын гишүүн байж болохоор заалт оруулж байгаа.  Давхар дээлийн тухайд үндсэн чиг үүргийн яамдын сайд нар давхар дээлтэй байж болох юм.

Ерөнхий сайд нь хариуцлагаа бүрэн хүлээдэг байх үүднээс танхимаа өөрөө бүрдүүлдэг болж байна.  Түүнчлэн дараагийн Ерөнхий сайдыг томилж байж Засгийн газар нь огцордог зохицуулалт орж байна.  Ингэснээр Засгийн газар тогтвортой хариуцлагатай байх тогтолцоог бүрдүүлж байгаа юм.

Ард түмний засаглах эрхийг хангах явдал энэ өөрчлөлтийн гол зорилго

Парламентын тасралтгүй ажиллагааг хангахын тулд УИХ 75 дээш хоногоор хуралддаг болж байна. Тэгэхээр УИХ хууль тогтоох ажиллагаа дээрээ илүү төвлөрч ажиллана гэсэн үг. УИХ-ын гишүүнийг эргүүлэн татах  асуудлыг Үндсэн хуулийн цэцийн тухай хуулиар нээлттэй хэлэлцэнэ. Харин УИХ-ыг тараах асуудлыг  нэмж оруулж байна. Ингэж байж УИХ-ын хариуцлагыг нэмэгдүүлнэ.  Хоёрдугаарт, УИХ-аас 4 хүн л сайд болно, Төсвийн зардлыг нэмж батлахгүй. УИХ хууль тогтоодог баталдаг, хариуцлагатай байх  зарчим руу өөрчлөлт орох юм. Өөр ашиг сонирхолтой хүмүүс бол УИХ-д нэрээ дэвшүүлэхгүй байх боломж бүрдэнэ. Дэлхий нийтийн жишиг ч ийм.

Томоохон өөрчлөлтийн тухай ярьдаг. Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах журмын тухай хуулиар Чимэд гуай ард түмний нэгэнт сонгосон төрийн байгууламжийн тогтолцоог өөрчлөхийг хуулиар хориглосон. Зөвхөн шинэ Үндсэн хууль баталж байж өөрчилнө. Геополитикийн нөхцөл байдал болон ардчиллыг төгөлдөршүүлэн  бэхжүүлэхийн тулд  одоогийн парламентын тогтолцоогоо илүү төгөлдөршүүлж  ард түмний засаглах эрхийг хангах явдал энэ өөрчлөлтийн гол зорилго. Тэгэхгүй бол цөөн тооны бүлэглэл энэ засаглах эрхийг удирдаад байна аа гэсэн ард түмний бодит шүүмжлэл байна.

УИХ-ын дарга Үндсэн хуулийн өөрчлөлтийн талаар ярих явцдаа парламентын гишүүдийн хариуцлага ёс зүйг нэмэгдүүлэх асуудлыг хөндөв. Тухайлбал, спикерийн хэлснээр одоо парламентын гишүүний ёс зүйн дүрмийг боловсруулж байгаа ажээ. Энэ ёс зүйн дүрмээр УИХ-ын гишүүн тендер, зээл зэрэг хувийн ашиг сонирхлын аливаа асуудалд оролцохыг хатуу хориглож байгаа.

Гэхдээ Үндсэн хууль бол ард түмний хүсэл эрмэлзлийн тунхаг учраас тэнд сүрдүүлэг оруулаад байж болохгүй. Харин үүгээрээ үүд хаалгыг нээж өгөөд үүнийгээ дагалдсан системийн өөрчлөлт хийхийг зорьж буй юм. Өөрөөр хэлбэл хууль эрх зүйн хувьсгал хийж Монгол Улсын тогтвортой хөгжлийн  боломжийг хангах  хамгийн оновчтой шийдлийг нь гаргаж ирж буй юм гэдгийг  тэрбээр онцлов. 

Засгийн газрын эрх мэдлийг нэмэхийн хэрээр УИХ хяналтаа сайжруулна

Хуулийн төсөлд Засгийн газрын эрх мэдэл ихээхэн хэмжээгээр нэмэгдэж байгаа. Харин ингэснээр УИХ-ын хяналт хэр байх бол гэсэн болгоомжлол байгаа юм. Энэ тухайд төсвийн болон сайд нараа томилох эрх мэдлийг Засгийн газарт өгч байгаагийнхаа хэрээр  парламент хянан шалгах эрх мэдлээ нэмэгдүүлж байгаа. Өөрөөр хэлбэл, хянан шалгах түр хороог сөрөг хүчний оролцоотойгоор байгуулж, төсөв мөнгө болон хүний эрхийг хангах асуудал дээр  тавих хяналтыг сайжруулна. Энэ бол нийтлэг жишиг.

-Хянан шалгах түр хороог  бас нэг шүүх гэж харж  болохгүй. Энд хууль тогтоох болон шүүх  эрх мэдлийн зааг ялгааг нарийн тогтоосон байгаа. Түр хороо хяналт шалгалтаа явуулна. Мөрдөж шалгана. Дуудаж асууна. Баримт материал бүрдүүлнэ. Үүнийгээ хууль хяналтын байгууллагад шилжүүлнэ. Гэхдээ энэ нь шүүх дүгнэлт гаргах  эх сурвалж болохгүй. Үүнийг баримт нотолгоо болгож ашиглах эсэх нь шүүхийн асуудал.

УИХ-ын даргын өчигдрийн ярилцлагаас Үндсэн хуульд орж буй өөрчлөлтүүд бүхэлдээ дурдагдлаа. Мөн учир шалтгаан, уялдаа холбоог нь тодорхой үндэслэлээр тайлбарласан.

Тухайлбал, Ерөнхийлөгчийн эрх мэдэл буураагүй харин ч зарим талаар нэмэгдэж байгаа юм байна. Ерөнхийлөгчөөр 55 нас хүрсэн иргэн нэг удаа 6 жилээр сонгогддог байхаар төсөлд тусгажээ.

Хуульд орж буй том өөрчлөлтийн нэг нь улсын болон орон нутгийн стутастай хотын тухай асуудал болж байна. Ингэснээр аймгийн төвүүд хот байх эрх зүйн үндэс нээгдэнэ. Мөн сум, дүүргийн Засаг даргаа иргэд нь сонгодог өөрчлөлт орохоор яригдаж банйа.  Өөрөөр хэлбэл, сум дүүргийн Засаг дарга нар  шууд иргэдийнхээ өмнө хариуцлага хүлээдэг болж байна гэсэн үг. 

Үндсэн хуульд орж буй нэмэлт өөрчлөлтийн хамгийн чухал хэсэг нь шүүхийн хараат бус байдлыг хангах тухай бөгөөд энэ хүрээнд УДШ-ийн одоо байгаа 25 шүүгчийг цөөлж 21 болгож байгаагийн зэрэгцээ 40 нас хүрсэн иргэн нэг удаа 12 жилээр сонгогддог байх төсөл орж байна.  Түүнчлэн бүх шатны Ерөнхий шүүгчийг тухайн шүүхийн шүүгчдийн дотроос олонхийн саналаар 3 жилийн хугацаагаар сонгох юм байна.

УИХ-ын даргын Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлттэй холбоотой хэлсэн чухал санаа гэвэл энэхүү өөрчлөлтийг хийснээр Монгол улс задрал руу биш  нэгдэл рүү явна гэдгийг онцолж байгаа юм.

М.Нэргүй

14
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

14 сэтгэгдэлСэтгэгдэл бичих

64.119.17.153ч ..муу .. хэлэх .. эрхгүй.   • 6 сарын 27. 8 цаг 45 минут

МАН .. дангаараа ..ҮХ-д .. өөрчлөлт .. оруулах .. эрх.. байхгүй.. хүчээрээ.. түрүү.. барьж.. оруулбаас ..зөрчил .. их ..байна.. Санал.. нэмбэл.. хууль.. батлахдаа .. 38 ..биш..41.. гишүүд.. баталдаг .. байх.. УИХ-ын ..гишүүдийг .. эргүүлэн ..заалтыг..тодорхойлж.. тусгах..Тэтгэврийн..насанд .. хүрсэн .. бурхиудыг .. чөлөөлөх ..насыг .. тогтоох..УИХ-д 3 ..удаа .. сонгогдох .. эрхтэй .. байхаар ..ҮХ-даа заах.. Ерөнхийлөгчийн .. засагтай ..болох.. Хүний .. нэр ..хүндэд ..халдаад .. хүнийг .. шийтгэдэг.. Ерөнхийлөгчийг .. хэн

202.9.44.132Зочин   • 6 сарын 20. 13 цаг 22 минут

яриа нь түг таг гэсэн хүн байх юм. ярьж байгаа зүйл нь хүнд өчихгүй юмаа. биеэ бэлд, яриагаа цэгцэл

64.119.20.211зочин   • 6 сарын 19. 13 цаг 26 минут

манан гэнэ уу ,мафи гэнэ уу, ямар ч байсан энэ улс орныг самарч дуусгасан хумуус,тэдний телеений этгээдуудээс улэмж хамааралтай хун юм билээ.Одоо эд нар манан2 гэгчийг бий болгоод бна .

66.181.186.34Зочин   • 6 сарын 19. 13 цаг 29 минут

СЭТГЭЦ ЖИРИЙН БИШ ХҮН ЛАМЫН ХҮЧЭЭР ТӨР ЗАСГИЙГ ОГЦРУУЛНА ГЭВ ҮҮ! ---------------------------- "САХАЛ" ЭРДЭНЭБИЛЭГИЙГ "ЭРДЭНЭТИЙН 49%"-ИЙН ЛУЙВРЫН ХЭРГЭЭР СААТУУЛАН ШАЛГАЖ ЭХЭЛСНЭЭС ХОЙШ С.ЭРДЭНЭ ТОЛГОЙЛОГЧТОЙ АН-ЫХАН "ЭЗЭН"-ЭЭ СУЛЛУУЛАХААР УЛАЙРЧ БАЙНА. ЭХЭНДЭЭ АН-ЫХАН ЖАГСААЛ ЦУГЛААН ХИЙХ ГЭСЭН БОЛОВЧ АРД ИРГЭД ДЭМЖСЭНГҮЙ. ИНГЭЭД ЖАГСААЛ НЬ БҮТЭЛГҮЙТСЭН ТУЛ "АЛАЛЦВАЛ АЛАЛЦЪЯ" ГЭСЭН НЭГ ХҮҮХНЭЭР ИРГЭДИЙГ ТУРХИРУУЛАХ ГЭЖ ҮЗСЭН БОЛОВЧ ИРГЭД ҮҮНД НЬ АВТСАНГҮЙ. ИНГЭЭД ЭЦЭСТ НЬ АРГАА БАРААД ӨНӨӨДӨР ТӨРИЙН ОРДНЫ ХАЖУУД ЛАМ НАРААР НОМ УНШУУЛЖ УТАА

66.181.178.28Зочин   • 6 сарын 19. 11 цаг 48 минут

Баттулга eрөнхийлөгчийн засаглалтай болвол Монгол улс тусгаар тогтнолоо алдана .

122.201.31.30МАН хийж чадах байлгүй дээ!   • 6 сарын 19. 11 цаг 26 минут

Занданшатар зөв хүн шир санагдсан. Ажилд нь амжилт!

64.119.20.157зочин   • 6 сарын 19. 11 цаг 19 минут

Энэ нэг юм Женкогоос авсан үүргээ биелүүлэх гээд л тогтолцоо яриад байх юм . Хугацаагаа дуусахаас өмнө ерөнхийлөгчийн засаглалтай болгох хууль гаргуулах л гэж Занданшатарыг УИХ-ын даргад зүтгүүлээ биз дээ.

202.179.25.113ergen   • 6 сарын 19. 11 цаг 15 минут

uhsen atsnii chin huul oorchloh be ard tumnii amdral odor ereh tusam dordoj baihad oor hiih um oldohgui baina u

43.228.131.132Зочин   • 6 сарын 24. 15 цаг 00 минут

чи ийм тэнэг сда юм чинь амьдрал чинь дагаад сайнгүй байх нь ойлгомжтой шдэ.

202.131.227.174Зочин   • 6 сарын 19. 9 цаг 31 минут

3 жил ярилаа,Хийхгүй бол зай болмоор юмаа.

66.181.182.134Зочин   • 6 сарын 19. 9 цаг 28 минут

Ssakuud sandal shireenii huulia boliod ouytolgoid anhaarlaa handuulaach lalriin sandal shiree chin hend hamaatai uym uhej dald ormoruud 20 ond uurd zailah bolnoo

202.126.88.54Зочин   • 6 сарын 19. 8 цаг 58 минут

Гувран жил гаруй бужигналаа. Уг нь 65 уулаа биздээ. Эвлэж нэгдээд ганцхан жил уүсынхаа төлөө ажиллачих л даа.

182.160.35.234zochin   • 6 сарын 19. 8 цаг 37 минут

Энэ их хурал үндсэн хуульд Монгол түмнийхээ эрх ашгийг хамгаалах өөрчлөлт хийх чадамжгүй. Тиймээс үндсэн хуулиас савраа татацгаа гэж хэлмээр байна.

202.21.102.226Зочин   • 6 сарын 19. 8 цаг 45 минут

Яг үнэн

Шинэ мэдээ

Маргааш цахилгаан шугам тоноглолд засвар үйлчилгээ хийх хуваарь10 сар 14. 18:20Малчид, тээвэрчид, тариаланчдад зориулсан мэдээ10 сар 14. 18:10Үхэж буй залуу хайртай бүсгүйтэйгээ гэрлэжээ10 сар 14. 17:55Нойргүйдээд байвал зөгийн балтай найзлаарай10 сар 14. 17:50Ажлын хажуугаар хүүхдүүддээ анхаархад цаг тань хүрэлцэхгүй байна уу10 сар 14. 17:45Буйлны үрэвсэл гэж юу вэ10 сар 14. 17:40Баянзүрх сумын Мандал толгойд “Хийморь” шүтээнийг цогцлоов10 сар 14. 17:35Энэтхэгийн ерөнхий сайд хог түүжээ10 сар 14. 17:30КПОП: (G)-IDLE энэ сар эгч нарыгаа тэргүүллээ10 сар 14. 17:25Манай гэр бүлүүдэд байдаг нийтлэг зовлон нь хардалт10 сар 14. 17:203 нас хүртэл нь хүүхэддээ заавал заах хэрэгтэй зүйлс10 сар 14. 17:15Танд хэрэгтэй зөвлөгөө: Арьсаа чийгшүүлэх аргууд10 сар 14. 17:10Гадаад боксчид буриад хэлийг дэмжлээ10 сар 14. 17:05Нарны эрчим хүчээр цэнэглэдэг автомашинуудын уралдаан эхэлжээ10 сар 14. 17:00Бүх цаг үеийн шилдэг 500 дуу: №14 Bob Dylan, ‘Blowin’ in the Wind’10 сар 14. 16:55Бяцхан балетчид “Vibe” олон улсын наадмаас хүрэл медаль хүртлээ10 сар 14. 16:53Ч.Хүрэлбаатар: Төсвийн 2 их наяд төгрөгийн алдагдлыг бонд гаргаж зээл авч нөхөхгүй10 сар 14. 16:50Хүүхдээ хувийн зохион байгуулалт сайтай сурагч болгох аргууд10 сар 14. 16:50Сургалтын төлбөрийн оронд хуванцар сав, хог авдаг сургууль10 сар 14. 16:45С.Амарсайхан: Нийслэлийн эмнэлгүүдийн түргэн тусламжийн парк шинэчлэлийг 50-60 хувьд хүргэнэ10 сар 14. 16:42Иран улс 40 тэрбум ам.долларын байгалийн хийн нөөц илрүүлжээ10 сар 14. 16:40Метал урсгал залуучуудын төлөвшил, хувь хүний хөгжилд сайнаар нөлөөлдөг гэв10 сар 14. 16:35Шударга Иргэдийн Нэгдсэн Эвсэл намын УИХ дахь Зөвлөлийн ээлжит хурал боллоо10 сар 14. 16:30"Doctor Sleep" ирэх сарын 8-нд нээлтээ хийнэ10 сар 14. 16:30Санаанд оромгүй хөгжилтэй байдлаар унтаж буй хүмүүсийн зурагнуудаас10 сар 14. 16:25УИХ-ын дарга шахмал түлшний асуудлаар ажлын хэсгийнхэнтэй уулзаж байна10 сар 14. 16:21Наяад жилийн өмнөх трактор10 сар 14. 16:20Орос дасгалжуулагч, герман довтлогчтой Кыргызстаны шигшээ баг10 сар 14. 16:15Томуугийн эсрэг вакциныг ямар тохиолдолд хийхгүй вэ10 сар 14. 16:10Амьд харилцааг бий болгоцгооё10 сар 14. 16:05
© 2008 - 2019 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.