2019 оны 6-р сарын 18
15 цаг 27 минут

Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслийг 98.4 хувиар хэлэлцэхийг дэмжлээ

УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар Үндсэн хууль нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төслийг хэлэлцэж дууслаа. Улмаар хуралдаанд оролцсон гишүүдийн 98.4 хувь нь дэмжсэнээр Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг дараагийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төрийн байгуулалтын байнгын хороонд шилжүүлэв. 

Чуулганы үеэр гишүүд асуулт асууж, хариулт авсан юм. 

УИХ-ын гишүүн Л.Мөнхбаатар "Иргэдээс ирүүлсэн болон УИХ-ын гишүүдээс гаргасан нэлээд олон санал тусгагдаж чадаагүй нь хэлэлцүүлгээс харагдаж байна. Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөөр Үндсэн хуулийнхаа 35 хүртэлх хувийг хөндөж, нэмэлт өөрчлөлт оруулж болдог хуультай. Харин одоогийн энэ төсөл 28 хувьтай байгаа. Нэгэнт нэмэлт өөрчлөлт хийж байгаа дээрээ иргэдийн болон гишүүдийн саналыг нэмээд 35 хувьд нь хүргээд явах боломж байгаа юм болов уу гэж харж байна. Тухайлбал, Төрийн бэлэг тэмдэгийн асуудал байна. Монголчуудын уламжлалт бэлэг тэмдэг болсон Соёмбыг төрийнхөө сүлд болгоод явах боломж байна уу байна. Ер нь дэгийн болон журмын хуулиудаар Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах төслийн хоёрдугаар хэлэлцүүлэгт тусгагдаагүй асуудлуудын зарим заалт, бүлгүүдийг зарчмын зөрүүтэй санал гаргахыг хориглосон байдаг. Тиймээс өргөн баригдсан хуулийн төслийн хүрээнд л дараагийн хэлэлцүүлгийг хийнэ. Гэтэл ажлын хэсгийнхэн цаашид хэлэлцүүлгийн шатанд анхааръя гээд байх юм. Энэ хуулиараа боломжгүй гэдгийг анхаарах ёстой гэдгийг хэлье. Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулсан бол уг өөрчлөлтийг 8 жилийн хугацаанд хөндөхийг хориглосон хязгаарлалттай. Мөн хэлэлцүүлгийн явцад гишүүд сонгуулийн тогтолцоо, журмыг хуулиар тогтооно гэдэг асуудалд нэлээн анхаарлаа хандууллаа. Энд хоёр ялгаатай асуудал байна. Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн тогтолцоог хуулиар тогтооно гэдэг заалт оруулбал цаашид сонгуулийн тогтолцоог сонгуулийн хуулиар шийддэг болно л гэсэн үг" 

УИХ-ын гишүүн Ж.Батзандан "Өнгөрсөн долоо хоногт УИХ-ын дарга МУ-ын Ерөнхийлөгчтэй зөвшилцөнө гэж чуулганыг өндөрлүүлсэн байгаа. Тэгэхээр УИХ-ын дарга зөвшилцөх ажлын үр дүн ямар байгаа талаар мэдээлэл өгөхгүй юу. УИХ-ын зарим гишүүд нэгдэн Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлт дээр байр сууриа нэгтгээд байгаа. Тодруулбал, намын жагсаалтаар буюу намын ард нуугдаж сонгогддог сонгуулийн тогтолцоог Үндсэн хуулийн өөрчлөлтөөр оруулж ирэх гэж байна. Үүнийг хатуу эсэргүүцье. Ард түмэн намыг биш хувь хүнийг сонгодог тогтолцоогоор явах нь зүйтэй. Олон жил Монголын ард түмэн Төрийн сүлдийг өөрчлөх ёстой гэсэн байр суурьтай байгаа. Баялгын сангийн асуудлыг Үндсэн хуульдаа заавал оруулах ёстой. Олон гишүүд УИХ-ын гишүүдийн хариуцлагын асуудлыг оруулж ирэх ёстой гэж үзэж байгаа. Жишээ нь, хуралдаа суудаггүй гишүүдийг 30 хоног чуулганы хуралдаа суухгүй бол эгүүлэн татдаг байхаар өөрчлөх хэрэгтэй"

ТББХ-ны дарга, УИХ-ын гишүүн С.Бямбацогт "Үндсэн хуулийн өөрчлөлтийг маш олон жил, олон парламент ярьж, ард түмнийхээ санал асуулгыг сонсч байж хууль санаачлагчид УИХ-д өргөн барьсан юм байна лээ. Долоон удаа Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийг УИХ-д өргөн мэдүүлсэн. МУ-ын одоогийн Ерөнхийлөгч болон өмнөх Ерөнхийлөгчөөс Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөөр саналыг нь авч, Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн хуулийн төслийг өргөн барьсан байдаг. Үндсэн хуулийн нэгдэх хэлэлцүүлэг буюу хэлэлцэх эсэх асуудал нь шийдэгдсэний дараа УИХ-ын гишүүд, Ерөнхийлөгч, Үндсэн хуулийн цэц, ард иргэд гээд олон байгууллагаас саналыг нь авч зөвшилцөх, улстөрийн намуудтай зөвшилцөх ажлууд хийгдэх байх. Ингэж бүх нийтээрээ харилцан тохиролцож, ойлголцсоны дүнд Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн хуулийн төсөл батлагдах байх.

МУ-ын Үндсэн хуулийн 21 дүгээр зүйлийн 2-т УИХ-ын гишүүнийг иргэд шууд сонгоно гээд орчихсон байгаа. Ийм заалттай. Энэ заалт огт хөндөгдөөгүй. Өөрөөр хэлбэл, Үндсэн хуулийн 21.2-т УИХ-ын гишүүнийг сонгууль өгөх эрх бүхий иргэд нийтээрээ чөлөөтэй, шууд сонгоно. Саналаа нууцаар гаргаж, 4 жилийн  хугацаатайгаар сонгоно гэсэн заалт өөрчлөгдөөгүй"

УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан "МУ-д хууль ёсоор оршин суугаа бүх иргэд хуулийн өмнө эрх тэгш байна гэж ҮНдсэн хуульд заасан байгаа. Гэтэл хүн бүр хуулийн өмнө эрх тэгш байна уу гэвэл үгүй. Монголд 511 шүүгч байна. Гэтэл 376 шүүгчтэй холбоотой 234 гомдол гарсан байна. Тэгэхээр 511 шүүгчийн гаргасан хоёр шийдвэрийн нэгд нь иргэд гомдолтой үлдэж байна гэсэн үг. Ийм байж МУ-д шударга шүүх тогтох уу. ХОМ-ээр шүүгчид хамгийн их хөрөнгөтэйгээр шалгарч байна. Тэгэхээр Үндсэн хуулийн өөрчлөлтөөр МУ-д шударга, хараат бус шүүхийг яаж бий болгох вэ. Яаж мэдлэгтэй, чадвартай, авлигад идэгдээгүй шүүгчидтэй болох вэ"

ТББХ-ны дарга, УИХ-ын гишүүн С.Бямбацогт "Одоогийн Үндсэн хуульд зааснаар Улсын дээд шүүхийн шүүгчийг ШЕЗ-өөс УИХ-д танилцуулна. Бусад шүүгчийг ШЕЗ-өөс санал болгосноор МУ-ын Ерөнхийлөгч томилно гэсэн заалттай. Өөрөөр хэлбэл, ШЕЗ сонгон шалгаруулалтаа явуулдаг. Яаж явуулдаг, ямар шаардлага тавьж, хэрхэн сонгон шалгаруулж байгаа нь тодорхой бус. Тэрийг нь Ерөнхийлөгч нэг бол томилдог. Нэг бол татгалздаг. Үүнтэй холбоотойгоор ажлын хэсэг ярилцаад, шалгуур шаардлагыг тодорхой болгоё. Ерөнхийлөгч томилдог биш. Батламжилдаг болоё. Ямар тохиолдолд татгалзах уу, яаж нийтийн сонсгол явуулах уу зэрэг олон нийтэд нээлттэй, хараат бусаар үйл ажиллагаа явуулах зарчмыг баримталж ажиллах бололцоог хангах чиглэлээр тодорхой заалт оруулсан" гэв. 

Б.Аз

6
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

6 сэтгэгдэлСэтгэгдэл бичих

66.181.169.108зочин   • 6 сарын 27. 9 цаг 16 минут

ҮХ-ийг өөрчлөхийн тулд бусад нам эвсэл иргэний хөдөлгөөнийг оролцуулан шийдэх ёстой ард түмэнд нээлттэйгээр телевизийн суваг бүрээр цацаж ажиллах ёстой тэгэж байж зөв бурууг шүүнэ оувс луйварчдын заавраар үх өөрчлөхгүй байгаасай төгрөгний ханшны уналтын эсрэг тэмцэхгүйгээр монголын ард түмэн ядуурлаас гарч чадахгүй бүх нийтийн санал асуулга явуулах нь зүйтэй

66.181.182.89Зочин   • 6 сарын 18. 20 цаг 29 минут

Чи,би өөрчлөхгүй гэсэн хэрүүлээс салахсан. Нийт хүний 3/1 ядуу,монголын хөрөнгийн 95% нь цөөхөн хүний гарт,тэд энэ танхимд сууж байгаа нөхцөлд энэ өөрчлөлт ард түмэнд өгөөж нь байдаг болов уу гэх аврагын үг жинтэй байлаа.Энэ үгэнд өөрчлөх үндсэн хууль хариу өгсөн байгаасай гэж ерөөе дээ,

122.201.24.160Зочин   • 6 сарын 18. 20 цаг 04 минут

tomiloh batlamjlah 2 adilhan ih hural erunhiilugch ali ali ni erh medlee nemeh arga bna

66.181.170.229Зочин   • 6 сарын 18. 16 цаг 32 минут

Ард түмнээс санал хураалт хэлбэрээр зөвшөөрч буй эсэхийг нь үзээрэй Хэн ч үндсэн хуульд энэ нөхдүүдээр өөрчлөлт оруулахыг хүсэхгүй Цэвэр ариун хүмүүс нь 2020 онд өөрчлөх хэрэгтэй

202.9.42.73иргэн   • 6 сарын 18. 15 цаг 46 минут

МАН үндсэн хуулийн өөрчлөлтөө чанартай олигтойхон хийх ёстой,ард түмэн дэмжиж байна шүү,АН ажлын садаанууд ердөө хамаагүй,амжилт хүсье.

202.72.245.122irgen   • 6 сарын 18. 15 цаг 31 минут

Turinnhuu SULDIIG l uurchilmuur baina

Шинэ мэдээ

Дархан хотод Юнителийн 3 дахь салбар Оргил худалдааны төвд нээгдлээ2 цаг 59 минутын өмнөМенингококкт халдварын үед ямар шинж тэмдэг илрэх вэ3 цагийн өмнөОлон улсын Хөлбөмбөгийн холбооны Ерөнхийлөгч Инфантино маргааш Монголд ирнэ3 цаг 5 минутын өмнөОньсон тоглоомыг дэлгэрүүлнэ3 цаг 5 минутын өмнөНинжа дайчинд бүдэрсэн Т.Санчир3 цаг 10 минутын өмнөДэлхийн шашны ихэнх систем хүнийг айлгах дээр үндэслэсэн байдаг3 цаг 15 минутын өмнөАНУ-ыг “Airbus” компанитай холбоотой хэргээр Европод худалдааны хариу арга хэмжээ авахыг зөвшөөрчээ3 цаг 20 минутын өмнө5 жил тутам интернет роутерээ шинэчлэх шалтгаан3 цаг 24 минутын өмнөШигшээгийн хаалгач Б.Ариунболдын Японы багт үзүүлсэн тоглолтоос түүвэрлэв3 цаг 25 минутын өмнөШотланд чих цэвэрлэх хөвөнгийн худалдааг хоригложээ3 цаг 30 минутын өмнөКПОП: Хамгийн сайхан арьстай одод3 цаг 35 минутын өмнөЭх дагинын сүмд гал гарсан тухай цуврал бүтээнэ3 цаг 40 минутын өмнөМаргааш цахилгаан шугам тоноглолд засвар үйлчилгээ хийх хуваарь3 цаг 45 минутын өмнөВладимир Путин: Дайн болбол хамгийн бага хохирол амсах нь ОХУ3 цаг 50 минутын өмнөМонгол-Японы тоглолтын үеэр Монголын хөгжөөн дэмжигч, талбайд орж шуугиан тарьжээ3 цаг 55 минутын өмнөЯдуу цагаачаас захирал болсон Маен4 цагийн өмнөГ.Эрдэнэчимэг: Хүүхдээ анхаардаггүй эцэг эхээс болж элдэв эрсдэл нэмэгдэж байна4 цаг 5 минутын өмнө#hashtag хэрэглэснээр илүү олон хүнд мэдээллээ хүргэж чадна4 цаг 10 минутын өмнөЭлектрон төхөөрөмжүүдэд дахин боловсруулсан хуванцар ашиглахыг уриалжээ4 цаг 15 минутын өмнөИх хэмжээний валют хууль бусаар хил нэвтрүүлэх гэж байсан Хятад иргэнийг илрүүлжээ4 цаг 15 минутын өмнөҮндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдаан болно4 цаг 20 минутын өмнөТансаг зэрэглэлийн “Sunshine villiage” хотхоны ус өмхийрснөөс долоон оршин суугч ХӨСҮТ-д эмчлүүлж байна4 цаг 24 минутын өмнөХүүгээ алдсан гэж бодож байсан ч 30 жилийн дараа уулзжээ4 цаг 25 минутын өмнөЯпонд амиа алдсан хүний тоо нэмэгджээ4 цаг 30 минутын өмнө“Бүгдийг иддэг” Майкл Лотито4 цаг 35 минутын өмнөЗасгийн газрын өргөтгөсөн хурал болов4 цаг 36 минутын өмнөХүүхдээ хэрхэн номонд дуртай болгох вэ4 цаг 40 минутын өмнөЛос Анжелес Лейкерс, Голден Стэйт Уорриорс багуудын улирлын өмнөх тоглолт4 цаг 45 минутын өмнө“Буянт-Ухаа 2” хорооллын орон сууцанд орохоор шалгарсан иргэдэд батламжийн гардууллаа4 цаг 48 минутын өмнөИх Британийн тусгай хүчин Сирийг орхин явахаар бэлтгэж байна4 цаг 50 минутын өмнө
© 2008 - 2019 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.