6-р сарын 20
18 цаг 35 минут

Эртний домогт өгүүлснээр Үнэн, Худал хоёр нэг удаа уулзаж гэнэ

"Үнэн гэдэг худгийн ёроолд хэвтэж байдаг юм" Демокрит

Эртний домогт өгүүлснээр Үнэн, Худал хоёр нэг удаа уулзаж гэнэ. Худал:
“~Өнөөдөр сайхан тогтуун өдөр байна” хэмээн үнэнээр хэлж гэнэ. Үнэн эргэн тойрноо ажин харвал үнэхээр л сайхан өдөр болж байв. Нэгэн худгийн дэргэд ирэх хүртлээ тэд хамтдаа их удаан алхжээ. Худал:
~“Энэ худгийн ус их дулаан байна. Хамт усанд оръё” гэж дахин үнэнээр хэлэв. Үнэн эргэлзэнгүйгээр худгийн усанд гараа дүрж үзвэл үнэхээр л бүлээхэн сайхан байв. Тэд хувцсаа тайчин, хамтдаа худгийн усанд булхажээ. Тэгтэл Худал уснаас гэнэтхэн гараад Үнэнийг хувцсыг өмсөөд зугтчихжээ. Уурлаж хилэгнэсэн Үнэн араас нь ухасхийн гарч Худлаас хувцсаа буцаан авахаар хөөв. Гэвч чармай нүцгэн Үнэнийг харсан хүмүүс түүнд туслах нь бүү хэл хорсол жигшил, ичгүүртэйгээр нүүр буруулцгаж байв. Хөөрхий Үнэн худагтаа буцан орж ичгүүртэй нүцгэн биеэ нуух болов.

Тэр цагаас хойш Худал хорвоо ертөнцөөр Үнэнийг хувцсыг өмсөн явж, нүцгэн Үнэнийг харах дургүй хүмүүсийн хүсэл дурд нь нийцдэг болжээ.

-Доорхи зураг нь 1896 онд энэхүү домгоор сэдэвлэн Францын зураач Жан Леон Жеромын – "Хүн төрөлхтнийг шийтгэхээр ташуур барин худгаас гарч буй нүцгэн Үнэн" хэмээх нэртэйгээр зурсан алдарт зураг юм))

...Байгалийн бүтээл, ҮНЭН хоёрт л гоо сайхан бий гэсэн санааг илэрхийлжээ.
Хэрэв тайлбарыг нь мэдэхгүй бол зүгээр ташуур барьсан нүцгэн эмэгтэй. Тэр нүцгэн тэгээд ташууртай, хилэгнэсэн царай зүстэйгээр юу хийх гэж байнаа л гэх байх. 
Тэгэнгүүт хувцастай Худал түүнийг гүтгэнэ. Хүмүүсийг харж байгаад нь итгүүлнэ. Ингээд л хэн ч жинхэнийг нь мэдэхгүйгээр ахин ташууртай эмэгтэйг жигшинэ. Үнэн Худал 2ыг ялгаж салган ойлгоход бэрх гэж энэ буюу...

13
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

13 сэтгэгдэлСэтгэгдэл бичих

122.201.22.16зочин   • 6 сарын 22. 8 цаг 42 минут

Үнэндээ хүний тархиэаас гарч байгаа ухаан л бол ухаан юм биш үү Энийг буруу зөв гэж Бурхан ёс суртахуун хууль журамаар ялгадаг байх Одоо цаг дээр амьдрах орчин үед үнэн худал 49/51 болох байх хаашаач эргэж мэдэх Тэгээд 50/50 болоод оногдвор нь 1 болоод 0.-1... болоод явхаар юу болдог юм бол доо

139.5.217.154зочин   • 6 сарын 21. 12 цаг 58 минут

Ц,Нямдорж Батзандан хоёр игээд л гадуур яваад байгаа юм байна

202.131.231.26Зочин   • 6 сарын 21. 11 цаг 15 минут

Монголд энэ биелэлээ олж буй. Ардчилалын гэх тодотголтой болгоныг гутаан дормжлох, гүтгэх их аян эхэлсэн байна

202.131.243.186Зочин   • 6 сарын 20. 9 цаг 40 минут

Хорвоод худал ноёрхсоор байх юм байнадаа.

202.179.26.14WOW   • 6 сарын 19. 21 цаг 35 минут

NICE TRUTH

202.55.188.46Зочин   • 6 сарын 19. 16 цаг 18 минут

Худал хуурмаг явдал яагаад мѳнхѳд асуудал болж явдагийг мэдэх үү? Яанаад гэвэл үнэн гэж огт байдаггүй учраас тэр юм. Үнэн гэж зүйл огт үгүй. Хүмүүс ѳѳрийн бульхай, хариуцлаггүй байдлаа нуухын тулд үнэн гэдэг ойлголтыг зохиосон юм. Үнэн гээд хэлчихээр итгэчихдэг. Хэрэв худлаа биш байсан юм бол ѳѳрийгѳѳ итгүүлэх гэж хичээх ямар хэоэг байна аа? Тэхээр үнэн гэж байхгүй. Харин хүмүүсийн алдаа, хариуцлагагүй байдал мѳнхѳд үргэлжилнэ. Учир нь хүний нийгэм мунхагаар дүүрэн учраас. Нэг хэсэг нь овоо гэгээрч сэхээрч байтал цаана үй олноороо шинээр тѳрѳгс

202.55.188.46Зочин   • 6 сарын 19. 16 цаг 22 минут

ѳд, мэндлэгсэд мунхагийн манан дунд тѳѳрч байгаа учраас. Энэ бүхний үндэс нь хүний эрх ашиг юм. Хэрэв нийгмийн гишүүд сэхээрэх талдаа, мунхагийн харанхуйгаас харьцангуйгаар ангижирвал эрх ашиг харьцангуй хүмүүнлэг тѳлѳвшилтэй байна. Тийм нийгэм амгалан, эмх цэгцтэй байна. Аз жаргалтай байна гэх гээгүй шүү. Энэ бол тусдаа зүйл. Харин нийгэм мунхагийн харанхуйдаа живсээр байвал хүний эрх ашиг адгууслаг, харгис, ѳршѳѳлгүй байдлаар илэрнэ. Яг манай ѳнѳѳгийн улс тѳрийн орчин шүү дээ. Тэхээр үнэн, шударга ёс гэж ойлголт огт үгүй байх нь. Эрх ашиг, ха

202.55.188.46Зочин   • 6 сарын 19. 16 цаг 28 минут

риуцлага, тѳлѳвшил, ухамсар бол бодит зүйл. Энэ зураг ба домог яахав дээ. Эртний нийгэм бүдүүлэг харанхуй учраас нийгмийн эмх журам, ёс зүйн талаар иймэрхүү л бүдүүлэг ойлголттой байж л дээ. Манайд ч гэсэндээ. Үнэнийг олохын тулд хүнийг шахаа нэртэй элдэв муу юмсын доогуур мѳлхүүлж байхав дээ. Үнэнээ хүлээ гэж эрүүддэг. Хүлээмэгц нь хохирогчийн ѳмнѳ хэрэгтнийг бѳгсийг нь гаргаж байгаад 100 ташуурдаад явуулдаг. Үүнийгээ олон бүгдээр үнэнийг оллоо. Шударга байна гэж хүлээн зѳвшѳѳрдѳг. Гэтэл хѳѳрхийг хилсдүүлчихсэн бол яах бол? Шал гэмгүй амьтныг

202.55.188.46Зочин   • 6 сарын 19. 16 цаг 33 минут

занччихсан байвал, яахуу? Үүнийг шийдэх гэж хууль зүй гээч юм бий болсон. Үнэнийг тогтоохбн тулд биш болсон явдлыг бодитоор шүүхийн тулд, шударга ёсыг тогтоохын тулд биш эрх тэгш байдлыг хангахын тулд бичмэл хуулийн эрх зүйн актын үндэслэл дээр баримт нотолгоог түшиглэн асуудлыг шийдвэрлэдэг тийм нийгэм болж дэвшсэн. Ийм нийгэмд эх оронч байдал, шударга ёс, үнэн мѳн, улаан хамгаалагч, аливаа Нямдорж мэтийн шударга хүн огт хэрэгцээгүй болох учиртай юм. Зѳвхѳн хуулийн хүрээнд хариуцлага хүлээлгэнэ ээ гэж. Үүнийг эрхэлдэг шүүх инстүүц гэж байдаг.

202.55.188.46Зочин   • 6 сарын 19. 16 цаг 38 минут

Орчин үеийн парлиаментын засаглалтай орон улсын тѳр гэдэг нь засаг, хууль тогтоогч байгууллага буюу манайхаар уих тэгээд шүүх инстүүцүүдээс бүрдэнэ. Энд ерѳнхийлѳгч гэж инстүүц огт байхгүй. Тѳрийн 3 ѳндѳрлѳг гэж эднийг хэлээд байгаа юм. Түүнээс бэлгэдлийн тѳдий ерѳнхийлѳгч биш. Тѳрийн аливаа асуудлыг эд л хэлэлцэх ёстой юм. Гэхдээ хоорондоо ѳѳр ѳѳрсдийн хил заагтай. Жишээ нь Занданшатар буутай цэрэгтэй очиж хужаогийн комданийн лиценз, талбай дээрэмдэх ёсгүй. Хужаогийн компани улсыг хохироох асуудал тусдаа. Шүүхээр шийдэгдэнэ. Буутай цэрэг ч бай

202.55.188.46Зочин   • 6 сарын 19. 16 цаг 48 минут

явган байцаагч ч бай шүүхийн шийдвэр гэж хуудас барьж очих ёстой юм. Эсэргүүцвэл шүүхийн шийдвэр гүйцэтгэх алба асуудлыг шийдвэрлэнэ. Ингээд болохгүй бол орон нутгийн хүчний байгууллагыг дайчилна. Гэх мэтээр. Шүүхээр буруутай нь тогтоогдсон хэрэгтнийг суллуулахаар хууль зүйн сайд нь лобидоод байна гэдэг нь түшээ хүн ѳѳрѳѳ тѳрийн механизмыг эсэргүүцэж байна гэсэн үг шүү дээ. Ѳѳрѳѳр хэлбэл энэ нь гэмт хэрэг юм.

192.82.64.215Зочин   • 6 сарын 19. 11 цаг 20 минут

үнэхээр тийм шүү. үнэн байсан хүн дандаа доромжлогдож гадуурхагдана. ямар ч сайн байгаад муу хэлүүлнэ. гэтэл худалчууд үнэхээр бузар амьтад мөртлөө хамгийн тэргүүн эгнээнд сайнуудын нэг гэгдэж явдаг. учир нь ийм байжээ. тэгээд л хөөрхий үнэн гүтгэгдсээр иржээ

43.228.131.113Зочин   • 6 сарын 19. 11 цаг 16 минут

маш гоё үнэнийг өгүүлсэн, ухаан хайрласан домог байна...

Шинэ мэдээ

Б.Хурц нартай холбогдох шүүх хурал энэ сарын 23-нд болно17 минут 9 секундын өмнөТүрүү их насыг  Land cruiser-200 автомашинаар байлж, унаач хүүхдийг нэг өрөө байраар шагналаа1 цаг 3 минутын өмнө"Айраг фестиваль" Монголын уламжлалт наадгайгаар наадамчин олныг баясгаж байна1 цаг 23 минутын өмнөБарилгын гурван давхраас унах гэж байсан 3 настай хүүг аварчээ3 цаг 57 минутын өмнөИх хурд-8: Завхан аймгийн уяач Т.Галбадрахын бор түрүүллээ4 цаг 29 минутын өмнөД.Эрдэнэ-Очир олон улсын дуурийн дуулаачдын уралдаанд гуравдугаар байр эзэлжээ6 цаг 13 минутын өмнөНЭМҮТ: Лифтнээс татгалзая7 цаг 7 минутын өмнөХөвсгөл аймгийн уралдаанч хүү 9 настай П.Эрдэнэбат нэг өрөө байрны эзэн боллоо7 сар 20. 19:04Шилмэл хүлгийн уралдаанд Ц.Чимэдбавуугийн хүрэн халзан түрүүллээ7 сар 20. 17:34Орчин цагийн хамгийн найдвартай 10 автомашин7 сар 20. 15:00НӨАТ-ын сугалааны тохирол маргааш болно7 сар 20. 14:50Кавайн “Клипперс”-т ирсэн нууц түүх7 сар 20. 14:40Түрээсийн орон сууцанд бүртгүүлэхдээ анхаарах зүйлс7 сар 20. 14:30АНУ-д хэт халж байна7 сар 20. 14:20Түрүү азаргыг Land cruiser-200 автомашинаар байлж, унаач хүүхдийг нэг өрөө байраар шагналаа7 сар 20. 14:17Бреттон Вудсыг шинэчлэх нь7 сар 20. 14:10Өглөөний цайгаа уухгүй байх нь ямар хор уршигтай вэ?7 сар 20. 14:00Трамп: АНУ Ираны дроныг сөнөөсөн7 сар 20. 13:50Цэцэрлэгийн цахим бүртгэл ирэх даваа гарагт эхэлнэ7 сар 20. 13:5050-60 мянган хүний суудалтай, битүү дээвэртэй цэнгэлдэх барина7 сар 20. 13:40Академич Р.Барсболдод хутга тулгасан дээрэмчдийг баривчилжээ7 сар 20. 13:17Келли Брүк, ДиКаприотой шөнийг хамт өнгөрүүлжээ7 сар 20. 13:01Ирэх долоо хоногт цахилгааны хягзаарлалт хийгдэх газрууд7 сар 20. 12:19Б.Нямжавын улаан хээр Түрүү магнайд хурдаллаа7 сар 20. 12:13Долдугаар сарын 25-наас НЭГ ЧИГИЙН УРСГАЛТАЙ болох авто замууд7 сар 20. 11:45НЭМҮТ: Давсаа багасгая7 сар 20. 10:58Монгол туургатны морьтны өв, соёлын "Их хурд-8" наадам эхэллээ7 сар 20. 10:30Чуулганы хуралдаантай, цагдаагийн баяртай долоо хоног7 сар 20. 10:20Өнөөдрийн зурхай7 сар 20. 9:30Цаг агаарын мэдээ7 сар 20. 9:00
© 2008 - 2019 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.