6-р сарын 19
9 цаг 45 минут

Түрүү бөхчүүд: Шударга арслан Шаравын Ванчинхүү

Ш.Ванчинхүү Дөрвө­дийн үнэн зоригт хан айм­гийн Тариачины зүтгэлт бэйсийн хошуу , одоогийн Ховд аймгийн Буянт су­мын нутаг Хар ус нуурын Цагаан голын “Цагаан тэмээт” гэдэг газар 1909 оны шороон тахиа жил айлын ес дэх хүү болон төржээ.

Ш.Ванчинхүү 17 нас­тай­гаасаа эхлэн орон нут­гийн наадмуудад барил­даж эхэлсэн ба 1930 онд хошууныхаа наадамд 21 настай түрүүлж байжээ.

Мөн тэрээр Хэнтий аймагт томилолтоор очиж ажиллаж байхдаа 1930 онд Хэнтий аймгийн баяр наа­дамд түрүүлж аймгийн арслан цол авчээ.

Ш.Ванчинхүү 1932 оны УБН-д анх аймгийн арслан цолтой барилдаж 1000 шахам бөхөөс зургаа давж “өсөх идэр заан” цол хүртжээ.

1934 онд Ховд айм­гийн­хаа баяр наадамд ба­рил­даж түрүүлжээ.

1936 оны УБН-д ба­рилд­сан 1024 бөхөөс 7 давж “Саруул сайжрах” чимэг.

Мөн энэ ондоо Ховд болон Увс аймгуудын баяр наадамд түрүүл­жээ.

1939 оны УБН-д нэ­гийн даваанд Архангай аймгийн харъяат малчин залууд унажээ.

1940 оны УБН-д 512 бөхөөс ес давж түрүүлж 31 насандаа Монгол улсын Уран хүчит, саруул шалам­гай арслан цол авчээ.

1945 оны УБН-д 512 бөхөөс зургаа давжээ.

Мөн 1945 оны Баян-өлгий аймгийн баяр наа­дамд түрүүлжээ.

Ш.Ванчинхүү арслан УБН-д ердөө таван удаа барилджээ. Энэ нь нам , улсын өндөр албан тушаал орон нутагт харшиж явсан учраас УБН-д тэр бүр зо­дог­лох боломж нь хяз­гаар­лагдаж байсантай хол­боотой юм.

Ш.Ванчинхүү арслан 1950 онд 41 настайдаа аймгийнхаа баяр наадамд зодоглож түрүүлж нутгийн наадамчин олноо баясгаж явжээ.

Мөн үүнээс гадна айм­гийнхаа баяр наадамд 1932-1935 онуудын хоо­ронд хоёр удаа үзүүрлэ­жээ.

Мөн 1941-1943 онд на­мын боловсон хүчний дээд сургууль төгсөөд Баян-өлгий, Булган аймгийн хорооны нэгдүгээр нарийн бичгийн даргаар томилог­дон ажиллажээ.

Тэр сурч мэдэхийн тө­лөө, сурч мэдснээ бүтээл­чээр хэрэглэж эх орон ард түмнийхээ өмнө түүхэн хөгжлийн явцад дэвшин тавигдсан цаг үеийн зо­рил­туудыг биелүүлэх их үйлст өөрийн ухамсарт амьдралаа чин үнэнчээр зориулсан хүний нэг юм. Тэрээр энэ их нөр ажлын хажуугаар биеийн тами­рын төрөл болох үндэсний бөх, гар бөмбөг, хөл бөм­бөг, шатар, даам тоглох, цана тэшүүрээр гулгах, сур шагай харвах, урт өнд­рийн харайлт, гүйлт зэр­гээр хичээллэж тэмцээн уралдаанд байнга орол­цож явснаа дурсан ярьж, үндэсний бөхөөр гаргасан амжилт энэ бүхний ач буян гэжээ.

Ш.Ванчинхүү арслан өөрийн өндөр боловсрол , мэдлэгтээ түшиглэн “Мон­гол бөхийн барил­дааны тухай” ном бичиж хэвлүүлсэн юм.

Ялангуяа “Монгол бө­хийн зарим мэх” 1978 он номондоо монгол бөхийн барилдааны олон мэхнүү­дийг дотор нь барьцгүй хаях мэх , цэрвүү барьцны мэх , лав барьцны мэх гэж үндсэн гурван хэсэг бол­гон хуваасан байдаг.

Мөн энэ товхимолд мэхийг яаж хийх ба хариу­лахыг оновчтой тайлбар­лаж, биечлэн хийж байгааг харуулсан фото зургууд­тай тэр нь хойч үеийн бөхчүүдийн ширээний ном болон үлдсэн үнэтэй бүтээл юм. Энэ номуудаа­раа монгол бөхийн барил­дааны хөгжилд гарамгай гавьяа байгуулсан Ш.Ван­чинхүү арслангийн мөн­хийн бүтээл дурсгал болон үлджээ.

Ш.Ванчинхүү арслан жижгэвтэр биетэй тогж­гор шар хүн байсан бөгөөд их яргай булчинлаг мах­тай, түргэн гавшгай барил­даантай, олон сайхан ху­вил­бар мэхтэйн дотор хө­лөөр өлгөх, хавирах, зайлж бусгах, гүйж орох, гар ачих, хутгах, цохих мэхүү­дийг чадамгай хийдэг, хараа овсгоо сайтай, тэ­рээр би гуч орчим мэхийг хийж, хариулж чаддаг хэ­мээн өгүүлж байжээ.

Түүний бичсэн “Мон­гол бөхийн зарим мэх” ном өнөө үеийн бөхчүү­дийн үнэт гарын авлага болсоор байна.

Ш.Ванчинхүү арслан­гийн нэр төр хөөцөлддөг­гүй шударга шулуун занг одооч гэсэн олон хүн ба­хар­хан дурсдаг. Түүний шударга зангийн нэгэн жишээг дурдахад : 1936 оны УБН-ын наймын да­ваанд Дорнотын Балсан арслантай тунаж барилдан хэн нь хаясан нь тодор­хойгүй хамт унажээ. Бал­сан арслан түүнд тахимаа өгөх гэтэл Ванчинхүү тат­галзаж, би биш та давсан шүү дээ гээд тахимаа өг­чээ. Ийн давсан Балсан арслан тэр жилийн наа­дамд урамтай сайхан ба­рил­даж түрүүлж байжээ.

Монгол улсын энэ ал­дарт бөх 1978 онд 69 нас­тайдаа ертөнцийн мөнх бусыг үзүүлжээ.

9
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

9 сэтгэгдэлСэтгэгдэл бичих

43.250.126.130Бөх сонирхогч   • 6 сарын 29. 11 цаг 24 минут

УБН гэдэгт тайлбар хийхгүй яасан юм бэ.

202.9.43.171иргэн   • 6 сарын 23. 18 цаг 48 минут

Улсын баяр наадам гэсэн үг шиг байна даа

202.9.44.150Зочин   • 6 сарын 23. 8 цаг 05 минут

УБН юу гэж байгаагаа энэ мэдээ оруулсан нөхөр өөрөө мэдэхгүй байгаа

66.181.169.108Зочин   • 6 сарын 20. 11 цаг 33 минут

УБН гэж юу гэсэн үг юм бэ?. Товчлох үгээ товчил.

202.9.43.93Бигэр   • 6 сарын 20. 9 цаг 38 минут

Ховдын хязгаарын Тариачин хошуу нь Дөрвөд аймагт ямар ч хамаарал байхгүй шүү. Манай хошууны сүүлчийн ноён Жамсран ( Жанжаа бэйс ) гэж хүн байсан юм. Ванчинхүү арслан нь мтний аав Найдантай авга талаасаа ойрхон төрөл садангийн хэлхээтэй хүмүүс юм.

172.58.229.173Зочин   • 7 сарын 2. 12 цаг 27 минут

yalt ch ugui l sadan yum bna lee

202.179.31.37бөхөө   • 6 сарын 19. 15 цаг 12 минут

УБН гэдэг нь хаанах юм бол

202.9.43.246Зочин   • 6 сарын 19. 22 цаг 01 минут

УЛСЫН БАЯР НААДАМ ГЭЖ БАЙГАА ЮМ БОЛОВ УУ

66.181.161.95иргэн   • 6 сарын 19. 13 цаг 04 минут

худлаа юм яри . 1940 оны наадамд дорнотын"гулзгай"хэмээх дамчаа арслантай барилдаж "хайн"тусаад дээрх маргаан болж бсн түүхтэй

Шинэ мэдээ

Эрхэлсэн ажилдаа амжилт гаргасан цагдаагийн алба хаагчдыг цол, тэмдгээр шагналаа1 цаг 12 минутын өмнөУИХ-ын нэгдсэн хуралдаанаар тогтоолын төслүүдийг хэлэлцэж баталлаа2 цаг 20 минутын өмнөХоёр дахь хүүхэд мэндэлсний дараа таны мэдрэх 11 зүйл2 цаг 24 минутын өмнөХүн төрөлхтөн улам мулгуу болж байна гэв2 цаг 29 минутын өмнөЗургаан настай хүү 4600 удаа суниажээ2 цаг 34 минутын өмнөМаргааш цахилгаан шугам тоноглолд засвар үйлчилгээ хийх хуваарь2 цаг 39 минутын өмнө"Game of Thrones" цуврал 32 төрлөөр Эммигийн шагналд нэр дэвшлээ2 цаг 44 минутын өмнөДОХ-ын хоёр тохиолдол нэмж бүртгэгджээ2 цаг 49 минутын өмнөЗуны амралтаараа уншвал зохих 10 ном2 цаг 54 минутын өмнө“Чернобыль” “Эмми авардс”-ын 19 номинацид нэр дэвшлээ2 цаг 59 минутын өмнө"Гаатуу"-гийн гараас мултрахгүй3 цаг 4 минутын өмнө71 жил ханилсан хос нэг өдөр таалал төгсчээ3 цаг 9 минутын өмнө''Гурван охин” хамтлагийн дуучин Х.Ану ээж болжээ3 цаг 14 минутын өмнөЛимонтой ус биеэс хорт бодисыг гадагшлуулдаг3 цаг 19 минутын өмнөМУГТ Н.Төгсцогт найз бүсгүйгээ танилцуулав3 цаг 24 минутын өмнөЧарльз Баркли “шинэ од” Зайон Уильямсонд турахыг зөвлөв3 цаг 24 минутын өмнөБ.Лхамдарь: Ургамал тоосоо гөвөх цагт цонхоо хаах хэрэгтэй3 цаг 29 минутын өмнөДЭМБ-аас Конго улсад онц байдал зарлалаа3 цаг 34 минутын өмнөЧимээгүй, гэмгүй хохирогчид буюу Лидицегийн 82 хүүхдийн хөшөөний түүх3 цаг 39 минутын өмнөТ.Дэлгэрмөрөнгийн дэгжин гүнжүүд3 цаг 44 минутын өмнөХар тамхины бүлэглэлийн толгойлогч Эль Чапо бүх насаараа хоригдоно3 цаг 54 минутын өмнө“The Hu” хамтлаг АНУ-д аялан тоглоно3 цаг 59 минутын өмнөХөвсгөлд ослоор нас барсан 41 тохиолдол бүртгэгджээ4 цаг 4 минутын өмнөИрэх сарын 9 хүртэл Үндсэн хуулийн төслийн хэлэлцүүлэгт бэлтгэнэ4 цаг 13 минутын өмнөУлаанбаатар-Дарханы замыг 11 дүгээр сар хүртэл ХААНА4 цаг 15 минутын өмнөГ.Аким: Би аялсан бүх улсын улсынхаа номын сангаар зочилсон4 цаг 19 минутын өмнөЭмбер Хердийг найз нь “мурив”4 цаг 24 минутын өмнөМеркель эрүүл мэндийн шалтгаанаар ажлаа өгөхгүй4 цаг 29 минутын өмнөӨдөр бүр йога хийснээр таны биед гарах 6 өөрчлөлт4 цаг 34 минутын өмнө“StarLadder - 2019 Major” тэмцээнд Монгол тоглогч өрсөлдөнө4 цаг 39 минутын өмнө
© 2008 - 2019 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.