6-р сарын 19
12 цаг 50 минут

Монголын "Тамирчдын өдөр"-ийг тэмдэглэнэ

Засгийн газрын 2010 оны 172 дугаар тогтоолын хавсралтаар баталсан журмын 3.6.3, дөрөвдүгээр бүлгийн 4.1.19 дэх заалтыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд салбарын ололт амжилт, олимпизмийн үзэл санаа, шинээр байгуулагдсан спорт холбоодыг олон нийтэд мэдээлж сурталчлах, иргэдэд спортын үйлчилгээ үзүүлэх, салбарын албан хаагч, ажилтныг шагнаж урамшуулан алдаршуулах, олимп, паралимпийн медальтан, олимпийн наадамд оролцогчдод хүндэтгэл үзүүлэх зорилгоор жил бүр тэмдэглэгдэг Монголын “Тамирчдын өдөр”-ийг, “Олон улсын олимпийн өдөр”, “Токио олимп сан”-гийн нээлттэй хамтатган 2019.06.22-ны өдрийн 10:30-15:00 цагт Спортын төв ордны өмнөх талбайд зохион байгуулна. 
Өдөрлөгийн үйл ажиллагаа үндсэн хоёр хэсгээс бүрдэх бөгөөд эхний хэсэгт Монголын “Тамирчдын өдөр”, “Олон улсын олимпийн өдөр”-т зориулсан ёслол хүндэтгэлийн арга хэмжээ, “Токио олимп сан”-гийн нээлт болно. Дараагийн хэсэг спорт, урлагийн тоглолтоос гадна нийслэл, дүүргүүдийн биеийн тамир, спортын хороод, спортын холбоод, спорт клубууд үйл ажиллагаагаа сурталчилж, үзүүлэх тоглолтуудыг хийнэ. Мөн спортын чиглэлд үйл ажиллагаагаа явуулдаг аж ахуй нэгж, байгууллага, спортын брэндүүд асар ажиллуулж, олон нийтэд үйл ажиллагаагаа сурталчилна. 
Түүнчлэн энэ өдөр Монголын үндэсний олимпийн хорооны музей, дүүргүүдийн биеийн тамир, спортын хорооны спортын заал, талбай иргэдэд тодорхой хугацаанд үнэ төлбөргүйгээр үйлчилнэ.

Биеийн тамир, спортын газар

0
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

Өнөөдөр болох үйл явдлууд6 минут 54 секундын өмнөУлаанбаатар-Дархан чиглэлийн замыг хаасантай холбогдуулан түр замаар зорчих чиглэл31 минут 7 секундын өмнөДурангаар бөөр авах мэс заслыг Aрхангай аймагт анх удаа хийжээ1 цаг 11 минутын өмнөҮндсэн хуулийн хоёрдугаар хэлэлцүүлэгт АН ямар байр суурь баримтлах вэ1 цаг 21 минутын өмнөӨнгөрөгч  зургадугаар сард монголчууд 6259 шинэ хүнээр бүл нэмжээ1 цаг 41 минутын өмнө11 жил морь дагасан мотоцикльтой ЦАГДАА1 цаг 51 минутын өмнөӨнөөдрийн зурхай2 цаг 5 минутын өмнөЦаг агаарын мэдээ2 цаг 20 минутын өмнөЭрхэлсэн ажилдаа амжилт гаргасан цагдаагийн алба хаагчдыг цол, тэмдгээр шагналаа7 сар 18. 18:12УИХ-ын нэгдсэн хуралдаанаар тогтоолын төслүүдийг хэлэлцэж баталлаа7 сар 18. 17:04Хоёр дахь хүүхэд мэндэлсний дараа таны мэдрэх 11 зүйл7 сар 18. 17:00Хүн төрөлхтөн улам мулгуу болж байна гэв7 сар 18. 16:55Зургаан настай хүү 4600 удаа суниажээ7 сар 18. 16:50Маргааш цахилгаан шугам тоноглолд засвар үйлчилгээ хийх хуваарь7 сар 18. 16:45"Game of Thrones" цуврал 32 төрлөөр Эммигийн шагналд нэр дэвшлээ7 сар 18. 16:40ДОХ-ын хоёр тохиолдол нэмж бүртгэгджээ7 сар 18. 16:35Зуны амралтаараа уншвал зохих 10 ном7 сар 18. 16:30“Чернобыль” “Эмми авардс”-ын 19 номинацид нэр дэвшлээ7 сар 18. 16:25"Гаатуу"-гийн гараас мултрахгүй7 сар 18. 16:2071 жил ханилсан хос нэг өдөр таалал төгсчээ7 сар 18. 16:15''Гурван охин” хамтлагийн дуучин Х.Ану ээж болжээ7 сар 18. 16:10Лимонтой ус биеэс хорт бодисыг гадагшлуулдаг7 сар 18. 16:05МУГТ Н.Төгсцогт найз бүсгүйгээ танилцуулав7 сар 18. 16:00Чарльз Баркли “шинэ од” Зайон Уильямсонд турахыг зөвлөв7 сар 18. 16:00Б.Лхамдарь: Ургамал тоосоо гөвөх цагт цонхоо хаах хэрэгтэй7 сар 18. 15:55ДЭМБ-аас Конго улсад онц байдал зарлалаа7 сар 18. 15:50Чимээгүй, гэмгүй хохирогчид буюу Лидицегийн 82 хүүхдийн хөшөөний түүх7 сар 18. 15:45Т.Дэлгэрмөрөнгийн дэгжин гүнжүүд7 сар 18. 15:40Хар тамхины бүлэглэлийн толгойлогч Эль Чапо бүх насаараа хоригдоно7 сар 18. 15:30“The Hu” хамтлаг АНУ-д аялан тоглоно7 сар 18. 15:25
© 2008 - 2019 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.