2019 оны 6-р сарын 20
20 цаг 06 минут

Австралид байгаа монголчуудын "Үнэн төрх"

Мельбурн, Брисбэн, Камберра хоттой харьцуулахад Сидней яах аргагүй их хөлийн газар. Дуу шуу хадсан нүргээнт хот. Нүсэр том айл. Улс доторх улс. Амьдрах орчны хувьд бүх талаар хүнээ бодсон нь илт. Гэвч Мельбурныг арай л давж гүйцэхгүй. Тав тухын хувьд. Гэхдээ ногоон байгууламж, цэцэрлэгт хүрээлэн, усан оргилуур, явган хүний зам, талбай, автомашины зогсоол цөм энд бий. Дутуу юм бараг үгүй.

Нийтийн тээвэр нь хүртээмжтэй. Гэрийн гадаа буулгах нь холгүй. Энэ болгон нь хүмүүст амрах, тухлах боломж олгоно. Бухимдах шалтгаан гарахгүй. Эдгээрийг хөгжлийн нэг зах зух гэвэл онох байх. Тогтолцоо нь зөв болохоор хүнээ л тэргүүнд авч үзнэ. Энэ нь явган хүний гарцан дээр хүртэл харагддаг.

Харин баярын өдөр жолооч ямар нэгэн зөрчил гаргавал торгууль нь хоёр дахин нэмэгдэнэ. Үүнд элдэв тайлбар ч хэрэггүй. Таньж мэдэх цагдаа байлаа гээд ч тусыг эс олно. Хариуцлагаа хэн байсан ч үг дуугүй хүлээ гэсэн зарчим энд үйлчилнэ. Үгүй бол дахиад торгууль бичнэ. Баяр гээд манайхан “уучилдаг” бол харин энд баяр болж байхад гээд нэмж торгоно.

Улс нийтээрээ тэмдэглэх баяр нь ч олон. Ер торгуулийн систем нь айхтар хөгжсөн газар. Зогсоол дээр машинаа буруу байрлуулсан бол та хамгийн багадаа 110 орчим австрали доллар төлнө. Энэ нь төгрөгөөр бодоход бараг 200 орчим мянга. Татвар нарийндаа өндөр болохоор таны худалдан авалт тэр хэрээр үнэтэй тусна. Амьдрах зардал юун Монгол гэсэн үг… “Австралийн мөнгө Австралидаа үлддэг” гэх яриа эндээс эхтэй юм билээ.

Монголбанкны зарласан албан ханшаар төгрөг 1,821 австрали доллартай тэнцэж байна. Нэг өдрийн цалингаа та төгрөгөөр үржүүлж болох ч түүнийг та Австралид авч байгаа.

Сидней бол ажил, амьдрал буцлах амьсгал давчдам орон зай. Хамаг үндэстэн нэг дор чихэлдэн буй талбар. Энд ирсэн болгон нартай уралдаж амьдардаг. Нар сарны хооронд л “гүйдэг”. Ийм байхыг энэ хот, энэ улс өөрөө шаарддаг. Хэмнэл нь ийм. Энэ хэмнэлд ирсэн хүн дасахгүй бол амьдралаа бас өөрийгөө ч алдаж мэдэх захгүй далай.

Хэнэггүйхэн явбал нар сарны хооронд туйлдаж унаад залуу насаа ч үрж орхих амаргүй эх газар. Сүүлийн үед казино, хар тамхи тус улсын тулгамдсан асуудал болоод байгаа. Залуусынх нь дунд хар тамхины хэрэглээ ч өндөр бөгөөд үүний эсрэг улсаараа л тэмцэх аж. Стар гэж ярих казино тоглоом руу зовж олсон мөнгөө нэг хормын төдийд салхинд хийсгэх манай монгол залуучууд бас ч мэр сэр байх. Энэ нь залуу насны л буруу байх даа гэж бодогдох. Ингээд зогсохгүй хар тамхины аюул ч хажууд байгааг санахад ер илүүдэхгүй. Сайны хажуугаар саар гэгч дагана.

Цаг, минутаар хамаг ажил энд яригдана. Хэдий тийм боловч хүн болгоны хувьд өөртөө боломж нээх, амьдралаа өөрчлөх хүслэнт газар Сидней. Магадгүй эр болгоны эргэж хардаг хүүхэн шиг тийм дур булаам хот. Түр саатсан хүний сэтгэл хоргодох газар. Харин амьдарч үзсэн хүн бол сэтгэлээ захирч чадах хөрөнгөтний нийгэм. Энд мөнгө хураана гэж ирээд сайхан амьдраад буцсан хүмүүс их. Гэр бүлээрээ амьдарч буй хүмүүсийн хувьд байрны түрээс гэхэд долоо хоногийн дунджаар 400-500 орчим австрали доллар болж байна.

Амьдрах зардалд нэг айл гэхэд долоо хоногт ойролцоогоор 1-2 сая төгрөгт зарцуулж байж сая жигдрэх. Энэ зардал нэмэгдэхээс хорогдохгүй. Энд орлого амардаг бол зардал амардаггүй. Унтаж байхад ч зардал тооцогдож л байдаг. Тийм болохоор бүхнийг хэт сайхнаар харах нь өрөөсгөл. Хүмүүс ажилдаа явж байхад чи ажилгүй үлдэх ч үе өчнөөн гарна. “Өнөөдөр хөөрхий минь ажилгүй байгаа юм…” гээд чамайг байрны эзэн долоо хоногийн түрээсээс чөлөөлөхгүй. Тэр хүн бас цаанаа түрээс төлж буй.

2018 оноос хойш Сидней хотод ажлын олдоц эрс багассан гэж байна. Барилгажилт саарч, өндөр байшин барих тусгай зөвшөөрөл олгохоо хотын захиргаа нь зогсоосон гэх. Үргэлжилж буй төслүүдийн хувьд аль эрт тусгай зөвшөөрлөө авсан байсантай энэ нь холбоотой аж. Түүнээс том хэмжээний бүтээн байгуулалт шинээр өрнөх төлөв ойрд алга.

Монголд буй зуучлалын агентлагиудын өгч буй мэдээлэл бодит байдал дээр эсрэгээрээ ч байх талтай. Тухайлбал, Сиднейд ажил ховордож, энд байгаа хүмүүс нь ажилгүй өнжих тохиолдол түгээмэл болсон. Монголоос ирээд л маргааш нь ажил бэлэн гэвэл энэ бас эндүүрэл юм. Шинэ хүн гээд зарим нь голно. Гэтэл хууччуул нь ажилгүйчүүдийн эгнээнд шилжих вий гэсэн айдас хүйдэс дунд явна. Долоо хоногийн 1-2 өдөр нь ажилгүй байх энүүхэнд.

Барилгын ажил энд хамгийн өндөр цалинг санал болгодог. Тийм болохоор Сиднейг зорьж ирсэн эр хүйстэй болгон энэ ажил руу ханцуй шамладаг. Австраличууд өөрсдөө ч үүндээ ажиллана. Гэхдээ хамгийн хүндийг нь бус аль болох биед амар ажлыг нь тэд эзэлчихсэн байдаг. Монголчууд хаана нь ажиллаж байна гэвэл хамгийн хүнд хэсэг дээр нь бууж байна. Үүнийг төмөр хийнэ гэдэг.

Биеийн хүч хамгийн их шаардсан ажил бол энэ. Удаан хийгээд гарт нь орсон ч хийж байгаа хүнийнхээ тамир тэнхээг үргэлж барна. Өргөнө, зөөнө, бооно. Ийм ажил хийх хүн нуруугаа л сайн бодох хэрэгтэй юм билээ. Ядралт их учраас энергийн ундаагаар залуучууд хүч сэлбэнэ. Энэ нь элгэнд хамгийн муу бөгөөд байнга хэрэглээд байвал саахартай болоход хүргэдэг аж. Бодит байдал нэг ийм. Төмрийн ажил гол нь улам ховордож байна.

Зах зээлийн эдийн засаг энд жам ёсоороо явна. Төр нь хувийн хэвшилдээ итгэнэ, боломжийг нь олгоно. Замыг нь засна. Хүнд суртал, саадыг нь арилгана. Харин манайх шиг өөрсдөө компани байгуулж, бизнес хийх гэж холион бантан хутгахгүй. Мэргэжлийн холбоод нь эрх мэдлээрээ илүүрхэнэ. Заавал тооцоо судалгаа хийнэ. Эрдэмтэн, судлаач, мэргэжлийн байгууллагынхаа үгийг төр нь заавал сонсож байж сая шийдвэр гаргана. Сидней энэ болгонынх нь бүтээл.

Түүнээс нэг нөхөр гэнэт гарч ирээд би ийм юм хийнэ гэж ярих боломжгүй, ярьсан ч тэр нь бүтнэ гэдэг үлгэр. Ийм популист улстөрч хол явдаггүй эрүүл нийгэм, зөв тогтолцоо энд байна.

Монголд зуны дэлгэр цаг ирж байхад энд намар навчсаа гөвнө. Хөхүүртэй айраг исэж, наадмын тухай яриа ам дамжиж, өдөр улам тэнийж байхад харин энд өдөр хумигдах. Өглөө, оройд жиндүүлж мэдэхээр сэрүү татна. Австраличууд аль хэдийнэ зузаалж эхэлсэн бол харин эндхийн монголчууд халууцсан янзтай гадуурх хүрмээ тайлаад барьчихсан явах нь түгээмэл…

Манайхны хувьд ирж л байвал, очиж л байвал учир нь олдоно доо гээд тэмүүлдэг зүг нь Австрали болж хувирсан. Виз л гарчихвал хайртай бүхэндээ баяртай гэж хэлээд нисэхэд бэлэн яваа. Ялангуяа, Ази тивийнхэн энэ ногоон тив улсыг сүрэг сүргээрээ нөмрөн буй. Хамгийн үнэтэй автомашиныг Сиднейд хятадууд унаж, томоохон брэндүүдтэй худалдаа, үйлчилгээний төвийн гол худалдан авагч нь өнөөх хятадууд л байх. Тэд Австрали тивийн үл хөдлөх хөрөнгийн зах зээлийг үйлчилгээний салбартай нь хамт атгаж байна. Эрт ирсэн хүмүүс боломжийг эрт олж харсан нь дамжиггүй.

Өмнөд хөршийнхний хүрээгүй тив, эзлээгүй салбар дэлхийд алга аа. Хятадууд Австрали хүнээс илүү аз жаргалтай, баян чинээлэг амьдарч байна, ингэж бас харагдаж чадаж байна. Ер нь Ази тивийнхэн гангалах, дэгжин байхаа хэнээр ч заалгахгүй хүмүүс л дээ. Тэр нь өмсөж зүүсэн байдал, хэрэглээгээр нь шууд анзаарагдах. Харин Австраличууд энгийнээс энгийн явах. Тэр нь их сайхан. Угаасаа бие хаа гэж зурчихсан мэт төрчихсөн улс болохоор илүү дутуу чимэг зүүлт хэрэггүй ч гэж үздэг байх. Өрнө, Дорнын хүмүүсийн соёл, хандлагын ялгаа нь эндээс тод ажиглагдана.

Хэрэв чи зөв хандлагатай, бусдад саад болдоггүй, ёс суртахуунтай, хууль дагадаг л бол энд гял цал эсвэл брэнд гэж туйлшрах харин хэрэггүй. Ядруу муу харагдсан ч хүний тооноос хасагдахгүй. Харин хууль зөрчих л юм бол чамайг нийгмээрээ биш юм гэхэд нэг хэсэг нь хүн байна ч гэж тоож харахгүй. Ер нь дарга, цэрэг байсан ч энд хууль адилхан тэгш үйлчилнэ. Үүнийг л манайх шууд авч нутагшуулмаар санагдсан. Гаднын туршлага их ярьдаг оронд яагаад ийм энгийн зөв соёл нь дэлгэрч болохгүй гэж…

Австрали дотроо Сидней ивээл хишгээ ирсэн болгонд харамгүй хайрлаж, тэднийг ажил, орлогоор тасралтгүй залгуулсаар ирсэн. Хөлсөө урсга, тамираа бар. Зүдэрч олсон юм амттайг энэ улс хүмүүст мэдрүүлсэн, ажилд бас сургасан, амьдрал үзүүлсэн. Ажиллахаас гадна зугаалах, амрах, сурах тэр эрх чөлөөг нь давхар олгосон.

Харин одоо цагаачлал улам хавтгайрч, хөлтэй, хэлтэй болгоны хүрч ирдэг, ирсэн нь үлддэг болсон тул Сидней үүнд хатуурхаж, хамаг байдаг сайхан зангаа бараад байх шиг. Тухайлбал, саяхан болж өнгөрсөн Австралийн сонгуулийн уриа лоозон ч иргэдийнхээ эрх ашгийг эхэнд тавих тухай байв. Дэлхий нийтээр цагаачлалын асуудал хурцдаж байгаа. Австрали ч ялгаагүй жил, жилээр визний нөхцөлөө чангатгаж байна. Аяллын визээр ирсэн хүмүүс сургалт болгож өөрчлөх нь энд нэмэгдсэн тул цаашдаа Монголоос аяллаар ирэхэд хүртэл асуудал гарч мэдэхээр байна. Хэн нь жинхэнэ жуулчин гэдгийг таних аргагүй болж байна гэж хошигнох аястай.

Яагаад тэр гэж үү… Энэ хот улс ачааллаа дийлэхгүй болж байна гэнэ. Зах зээл нь ханаж эхэлж байна гэнэ. Амьдралын өртөг нь улам бүр нэмэгдэж, орон байрны түрээс жилээс жилд өсөж байна гэнэ. Замын түгжрэл бас бий болсон гэнэ. Шатахууны үнэ сүүлийн үед нэмэгдэж, өндөг, талхны үнэ хүртэл хэлбэлзэж, үүнийг дагаад инфляц савлаж, үндэсний мөнгөн тэмдэгтийнх нь ханш америк долларын эсрэг суларч байна.

Австраличууд өөрсдөө ажилгүй болж байна. Хотын төвөөр явахад зоос гуйсан нэгэнтэй таарах бол ердийн үзэгдэл. Ийм хүмүүс энэ улсын иргэд нь байна. Хөгжлийн цаана хүнд амьдрал, хөндөх сэдэв ч өчнөөн гэдэг л энэ байх. Австралид шатахууны үнэ өсөхөөр өндөгний үнэ хэдэн центээр нэмэгдэх. Харин маргааш нь буувал дагаад үнэ уруудна.

Харин манайх үнэ өсөх сургаар нэг нэмж, өссөн хойно нь бас нэмнэ. Шатахууны үнэ буурсан ч нөгөө үнэ өөрчлөгдөхгүй, хэвээрээ үлдэнэ. Монгол, Австрали аль аль нь шатахууны хувьд бусдаас хамааралтай. Дэлхийн зах зээлийн ханшаар Австрали яваа бол манайх төр зохицуулна гээд зохицуулсан ч юм үнэндээ алга.

Ер нь Австрали тив хоёр дахь Ази болсон мэт санагдах. Хятад, Япон, Солонгос, Энэтхэг, Монгол гээд зүс царай ойролцоо, нуруу туруу ч бараг адилхан хүмүүс энд бэлчинэ. Ялангуяа, Хятад, солонгосчууд дийлэнх нь байна. Гэхдээ хаа ч явсан монгол хүн монгол хүнээ хараад нэр усаар нь хэлж мэдэхгүй ч яах аргагүй энэ монгол хүн байна даа гэж бодох сайхан. Энэхүү тэмдэглэлээ Сидней хотын монголчууд хамгийн олноор амьдардаг Wolli гэж газраас бичиж сууна.

Манайхаар бол энэ нь 3, 4-р хороолол юм байна. Энд монголчуудтайгаа байнга таарна. Тэдний нэг нь байгаа газраа Улаанбаатартай зүйрлэж хэлсэн нь дээрх нэр гэнэ. Нэг, хоёр алхаад л “Сайн уу…” гэх нь холгүй. Гэхдээ ингэж хоорондоо сайрхаж мэндлэхгүй. Тэгэх тэнхэл ч заримдаа бас байхгүй. Хар бор ажлын хүндийг нугалсан хүнд ярих чинь хүртэл тамир бардаг ажил. Тийм болохоор ярих гээд байх ч шаардлага байхгүй. Учиргүй нэгнээ мэддэг биш бол тэгээд зөрөөд л өнгөрнө.

Энд буй монголчууд ажил, сургуулийн хооронд цагтай уралдаж, долоо хоногийн байрны түрээс бас сургуулийн төлбөр гээд өчнөөн асуудалтай нүүр тулж амьдардаг хүмүүс. Харин нүүр номоор нь шагайсан улс “Чи ёстой наанаа жаргаж байна даа…” гэж нэгнээ хэлдэг гэх. Үнэндээ хүн хаана ч явсан өөрт таарсан зовлон, жаргалаа үүрээд л явдаг юм байна. Үүнийг Сиднейд ирээд гурван жил болсон Т.Анар хэлж байсан юм.

Түүний хувьд одоо коллежид сурч байгаа бөгөөд ирэх жил төгсөөд Монгол руугаа шууд буцна гэж байна. Бизнесийн удирдлагаар сурдаг гэсэн. Хичээлийнхээ хажуугаар барилга дээр ажилладаг бөгөөд ингэж амьдрах зардал, сургалтын төлбөрөө олдог гэв. Гэр бүлээрээ байдаг учраас мөнгө хурааж, хуримтлуулах гэхээс илүү олсноо хүргэдэг гэж тэр хэлж байсан. Хүүхдийн сургалтын төлбөр гэхэд бараг жилийн 20 гаруй сая төгрөг болдог юм байна.

Монголоос ирээд удаагүй хүмүүсийн нэг нь У.Болорсайхан. Топ 100 аж ахуйн нэгжийн толгойд явдаг нэгэн компанид ажиллаж байсан тэрээр эхнэрийнхээ хамтаар иржээ. Гэр бүлийн хүн нь сурч, харин өөрөө ажиллах юм байна. Юуны өмнө гаргасан зардлаа олно гээд ажил голохгүй хийж байна гэв. Хүүхдүүдээ аль болох хурдан Монголоос аваад хамт байх, тэгээд эндээ гэр бүлээрээ төвхнөх бодолтой явна. Гурван жилийн дараа дахиад байх эсэхээ тэр үед шийдэх бөгөөд ер нь хүүхдүүдээ сургуульд орох дөхүүлээд Монгол руу буцна гэж өгүүлэх. Ирсэн хүнд буцах бодол хол. Гэхдээ энд цаг хугацаа гэгч ниснэ.

Хүн л юм чинь дэл сул зардал их гарах нь дамжиггүй. Унтах нойроо хугаслан байж хар үүрээр явж, үдшийн бүрэнхий дундуур орон гэрээ эндхийн хүмүүс бараадна. Ажил, хичээл ингэж таарна. Австралиад мөнгө ургадаггүй, харин хүмүүс өөрсдөө ирж “тарьдаг”. Халуунд нь халж, ажлын хүндийг хийж мөнгө олдог. Түүнээс үргэлж далайн эрэг дээр тэрбумтан шиг тухалж, дуртай дарсаа шимэн суудаг газар бол Сидней биш юм билээ. Хааяа л ийм байх үе гарна. Тэр нь амралтын өдрүүд эсвэл аль нэг баяр болж таарна. Ирсэн болгон нь эндээс мөнгө хураагаад явж чаддаггүй гэх. Цаг үе нь монгол төгрөгийн ханш шиг өөрчлөгдөж байгаа аж. Хүн болгон бас адилгүй болохоор тэр…

Cиднейд жил болсон О.Дөлгөөнзул хэлний бэлтгэлд явж байна. Түүний хувьд барилгын цэвэрлэгээнд явдаг ч эндээс олсон мөнгө нь сургалтын төлбөр, амьдрах зардалд нь яг таардаг аж. Наашаа ирэх гэж аав ээж, ах эгчээсээ багагүй мөнгө төгрөг авсан болохоор эндээ ажил хийж төлбөрөө олоод, илүү гарснаараа амьдрах гэж хичээдэг гэлээ. Түүний хувьд хэл сурах илүү чухал байсан болохоор энэ хүртэл явжээ. Харин анх гаргасан зардлаа олж чадахгүй гэдгээ тэр ирсэн хойноо л ойлгосон гэж байсан. Барилгын цэвэрлэгээний ажилд монгол бүсгүйчүүд хэнийг ч дагуулахгүй бөгөөд дайраад л ордог доо гэж Дөлгөөнзул хэллээ.

Барилгын цэвэрлэгээнд химийн маш хүчтэй бодис ашигладаг гэж байсан. Будаг толбо арилгаж, зүлгэдэг болохоор ашиглахгүй байж болохгүй. Ажлын хүнд нөхцөл гэж үүнийг хэлэх байх. Эмэгтэйчүүд барилгын цэвэрлэгээнээс гадна айл явж цэвэрлэнэ. Австрали, Хятад гээд аль ч айлын хамаг ажлыг нь хэдхэн цаг дор нугалж, шил толь болгох. Нөхөр энд ажлаад эхнэр зүгээр суух аргагүй. Солонгост ч ийм л гэх. Солонгостой харьцуулахад Австрали өртөг нь дийлдэхгүй орон.

Бусдын адил сурах гэж ирээд мөнгө хөөсөн хүний нэг бол Л.Бадрал. Сиднейд ирээд хоёр жил болсон ч хичээлдээ бус ажилдаа хамаг цаг хугацааг тэрээр зарцуулсан гэв. Ажлаа эхэнд тавьсаар, сурахаа цалгардуулсан ч гэлээ өөрийн амьдралаа босгох хэмжээний мөнгийг тэр олжээ. Монголд очоод байр авна гэж байсан. Ажиллах эрхтэй болохын тулд виз шаардах учраас сургалтын виз дор ажилладаг гэж ярьсан юм. Ийм залуус олон гэдгийг Л.Бадрал нэмж хэллээ. Түүний хувьд ганц бие учраас илүү мөнгө хуримтлуулах боломж байсан гэдгийг тэр дурдсан юм.

Сүүлийн үед Сиднейд ажил багассан талаар уулзсан хүн болгон ярьж байна. Хүмүүс харин нэмж ирсээр. Тэд яах вэ гэхэд буцахаас л аргагүй болно гэх. Хатуу сонсогдох ч энэ нь үнэн аж. Гэхдээ Сидней хотоос 200 орчим км-ын зайтай Камберрад барилга, бүтээн байгуулалт бага багаар өрнөж л байна. Мөн Мельбурнд барилгын ажил гардаг тул хүмүүс тийшээ ч явж ажиллах болжээ. Хэдий энэ мэт байдлаар ажлын байр мэр сэр гардаг боловч одоогийн ажиллах хүчний эрэлт нь нийлүүлэлтээ хэдийнэ давсан гэж Сиднейд сурч буй Л.Одмандах хэлсэн юм. Түүний хувьд хөдөлмөрийн зах зээлийн талаар ихээхэн сонирхдог гэсэн.

Визтэй бол энэ улсад ирж болно, ажилтай бол үлдэж болно, амьдарч болно. Гэхдээ цаг цагаараа юмс байдаггүй гэдэг л хамгийн том дохио, сануулга юм уу даа. Үнэн гэвэл амьдрах өртөг нь хүмүүсийг энд удаан тогтоодоггүй аж. Австралид өвдөх, ажилгүй байх нь тэнгэр нурсан хэрэг. Тус орныг зорьж ирсэн залуучууд сурна, сурахын хажуугаар цалингаа бас бодож, нэг өдөр ч гэсэн ажилгүй суухаас айдаг. Сараар биш долоо хоногоор энд амьдрал хэмжигдэж, ажиллахаас өөр аргагүй. Ажиллаж байж амьдрах эрхээ хүн өөрөө олж авна. Өлсөхгүйн тулд ч заримдаа ажиллах хэрэг гарна. Үнэн ийм.

Сидней хот Австралийн зүрх нь. Хэний ч эрх танхи хүү, охинд амьдрал олон өнгөтэй гэдгийг учирлах, ухааруулах газрын нэг. Гоё сайхнаа нуугаагүй, хэцүү бэрхээ ч халхлаагүй ил цагаан Сиднейд урт намар болж байна. Залуу хүний заавал унших ном гэдэг шиг нүдээр үзэх, болж өгвөл амьдрах газрын нэг нь Сидней мөн. Харин хэр удах эсэхийг хэлж мэдэхгүй тийм олон эрсдэл энд бий. Монголчууд гэлтгүй хүний өөрийн бүх улс энд эрвийх, дэрвийхээрээ хөдөлж байж амьдрал залгах аж.

Австрали гоё гэсэн, энд л ирчихвэл би яг л болох гээд байна, амьдрах гээд байна, мөнгө хураах гээд байна, манай тэр явсан ёстой сайхан амьдарч байгаа гэж олон хүн ярьдаг. Эзэн хичээвэл заяа ивээх газар Сидней мөн. Гэхдээ бүхнийг орон хотод даатгаж болохгүй. 10 жилийн хэн байгаа юм чинь гэж найдаж бүр болохгүй. Бүгд л дор бүрнээ цагт баригдаж, сунаж унатлаа ажиллаж явааг санахад бас гэмгүй. Хоёр жилийн өмнө ирсэн хүнд нөхцөл байдал өөр байсан, боломж илүү байсан. Харин одоо тийм биш. Тэр үед өнөөдөр түүх болсон. Дахиад шинэ түүх бичигдэж байна.

Ирж байж үнэнийг мэдэх, дунд нь орж байж бүхнийг ойлгох, бусдын үнэнд итгэх хүн болгонд чухам үнэнийг хуваалцаж байна. Сидней хотын олон улсын нисэх буудалд өдөр бүр бараг таван минут тутам шинэ онгоц газарддаг. Аль нэгээр нь та ирж яваа, эсвэл ирэх тухай бодож эхэлсэн байх. Аялах сайхан, амьдрах харин өөр шүү. Шинэ хэмнэл, шинэ орчин таныг угтаж авна. Эрсдэл, боломж аль аль нь энд зэрэгцэн оршдог гэдгийг үргэлж санаарай.

Б.Баяртогтох

2019.05.21

42
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

42 сэтгэгдэлСэтгэгдэл бичих

109.41.129.98Z   • 7 сарын 14. 22 цаг 00 минут

Neg l udur Australi tiviig toirson dalainuud humruud ugvul tgd l unguruu terniihee orond shn Mngldoo amidrah shig ulziitei ium haana Ch ugui

203.91.118.180Тэгшээ   • 6 сарын 25. 14 цаг 09 минут

австралид одоо ажиллаж амьдардаг хүмүүс нь сардаа хэдэн австрали доллар олдог зардалд нь хэд нь яавдагаа сэтгэгдэл хэсэгт үлдээгээд явуул зүгээр одоо явах гэж төлөвлөж байгаа хүмүүс үнэн бодит мэдээлэл хэрэгтэй

203.91.118.180Болд   • 6 сарын 25. 14 цаг 08 минут

Зээлийн системыг бодлоготойгоор сайтах хөгжүүлмээр байна , нэгэнт зээл авсан залуучууд хөдөлмөрлөнө залхуурч хэвтэхгүй архи уухгүй гэх мэт

203.91.118.180Сайнаа   • 6 сарын 25. 14 цаг 07 минут

татвар зээлийн асуудлыг шийдээд монголдоо үйлдвэржилтээ ихэсгэх юм бол гадагшаа явах урсгал багасна

203.91.118.180үнэн   • 6 сарын 25. 14 цаг 06 минут

монголчууд гадаад байгаа шигээ эх орондоо морь нохой шиг хөдөлмөрлөвөл монголдоо сайхан амьдрах боломж нь байна гадаадад маш их өрсөлдөөнтэй харин монголд сэтгээд эсвэл гадаадаас сайн хуулаад хийвэл бизнес их байна

202.126.88.234Зочин   • 6 сарын 22. 1 цаг 49 минут

Nigger

202.179.31.242Зочин   • 6 сарын 21. 14 цаг 03 минут

маш сайхан үнэн зөвөөр нь бичсэн монголын сайхан мэдлэгтэй чадвартай сайхан залуучууд охидууд гадагшаа гармааргүй байна. Төрийг удирдаж байгаа томчуудын буруу улс эх орноо ирээдүй хойч үеээ бодохгүй.Цалин бага монгол хүний хөдөлмөрийн үнэмлэмж бага тэгээд л хөөрий залуучууд амьдралаа дээшлүүлж ганц амьдрах хорвоод хэцүүдэж л явна даа.

124.158.109.140зочин   • 6 сарын 21. 11 цаг 09 минут

одоо бидний амьдарч байгаа үед монгол орноо хөгжүүлж, луйварчин улстөрчдөөс, муусайн хятадуудаас салах хэрэгтэй..ажаад байхад бид гадаад руу гараад үнэхээр сайн ажилладаг, харин монголдоо бол амардаг...амрангаа ажилладаг...хариуцлага энд байхгүй, цаг барьдаггүй, тийм байхад яаж улс орон маань хөгжих вэ та минь ээ?

202.179.31.59Зочин   • 6 сарын 20. 10 цаг 33 минут

Элдэв чимэггүй үнэнээр нь бичижээ. Бид гадагшаа явж бие, сэтгэлээ бармааргүй л байх юм. Яагаад вьетнам, хятадууд гээд олон улсаас Монголд ирж амьдраад байгаа юм бэ, манайд мөнгө хийх боломж байгаад л тэр.....

202.9.43.204Зочин   • 6 сарын 20. 10 цаг 15 минут

Монголчуудын хийдэг цорын ганц ажил барилга биш шүүдээ, томоохон компаниудад нь менежер хийж маш амжилттай яваа олон монголчууд бий. Харамсалтай нь тэд монголд ирээд амьдралын түвшин нь хэд хэдэн шатаар доошлооно шүүдээ, бие биенийгээ хуураад яахав

202.21.117.34Зочин   • 6 сарын 20. 10 цаг 04 минут

Уулын буга хараад унаж яваа морио голов гэдэг шиг гадны гял цал хөгжилтэй орнуудыг эх оронтойгоо харьцуулж голж муулаад байгаа хүмүүс болиороо.Миний эх орон тайван амгалан, сайхан амьдаръя гэвэл боломж байна. Гагцхүү эх орноо хөгжил дэвшилтэй болгоё гэвэл хүн бүр уйгагүй хөдөлмөрлөх хэрэгтэй. Өмнөх ажлаа чин сэтгэлээсээ хийж гадаадад сурсан мэдсэнээ эх орондоо зориулах хэрэгтэй. Бидний өвөг дээдэс, энэ бие үр ач нар минь энэ л нутагт амьдарч насыг элээх жамтай. Төрсөн гэр орноо аятайхан тохижуулсан айл ямар харагддаг билээ түүн шиг эх орноо ч

202.131.225.214дорнод   • 6 сарын 20. 9 цаг 32 минут

Манайхан гадаадад хоёр нарны хооронд үхтэлээ ажилладаг. Эцэг өвгөдийн хүний эрхээр жаргахаар өөрийн эрхээр зовсон нь дээр гэж үг бий.Хар ажил хийх гэж явдагаа болих хэрэгтэй..Гадаадын залуучууд нь монголчуудыг түүхээс үзсэн боолчууд гэж ойлгож байна шүү дээ. Монголдоо гадаадад ажилдаг шигээ ажиллахад дороо баяжина. Жимс ногоо тарихад л баяжина

202.21.109.5Zochin   • 6 сарын 20. 5 цаг 23 минут

Hun amidarcg baimaar saihan l gazar da humuus ni uur buhimdalgui hun bur huulia bieluuleed yabaad bhaar taiban amgalan buH ym zui zohisooroo bdag ym bilee de

78.183.132.118Zochin   • 6 сарын 20. 4 цаг 09 минут

Юугаа хийдег юм тийшее Австрали уруу явж Тегвел !!! Тегж их зовдог боl !! Tiishee zuglej baisnaas !! Tegj ih zovj zuderdeg bol uvchin emgegt barigdana !!! Mongoldoo eh orondoo baisan ni iluu bish uu !! Ter als hol bogluu gazar tegeed tumur mod uureed ajillana gej arai heterne !!! Heterne heterne gehed aimshigtai gazar bna !!! Hairan saihan eruul biye uvchtei bolgood ireh um bna daa !!!!

209.167.52.34Зочин   • 6 сарын 20. 3 цаг 09 минут

Mongold ajillana gedeg bol ajil hiihguitei adil, undur hugjiltei orond bol tsag barih, tsagtaa irj, yavj, ajillaj bga tsagtaa ur duntei ajillah geed ajil deerh sahilga bat, uhamsar, ntr geed bugd uur, haritsuulj haraagui humuus bol sain oilgohgui l dee. Gehdee mongolig bodvol ted hudulmuriin ayulgui ajillagaa, hunee ajilluulah nuhtsliig sain burduulj ugdug yum, bas ajillasan l bol terendee taarah tsalingaa avna, ajlin tsagaas iluu gargaj ajillahad tsalin ni dahin nemegddeg

202.126.88.189Зочин   • 6 сарын 20. 3 цаг 31 минут

Uuchlaarai iluu tsagaar ajilluulah durgui baidag yum ter chini aziin hujaa oronuudad l baidag baih

68.147.97.38Зочин   • 6 сарын 20. 11 цаг 01 минут

Ajilluulah shaardlaga garval ajilluuldag shde, yalanguya seasonal buyu barilga, zam grh met ajluud doloo honogiin 40 tsagaas iluu garsan tsag bolgonig esvel hagas buten sain esvel bayar taarval tsaling x1.5 r nemj ugdug

88.130.155.133Зочин   • 6 сарын 20. 1 цаг 38 минут

neeree zaluus maani zovoj olsonoo tömör tejeedeg bol haramsaltai...kazino toglood bayjina gesen goridolgo erthen martsan ni deeree..

202.179.26.14BORN TO SURF   • 6 сарын 19. 21 цаг 56 минут

I LIKE SYDNEY

176.179.164.126Зочин   • 6 сарын 19. 21 цаг 42 минут

Ulsiin Zardal tergelgeer sursan baliar uhruudiig bugdiig ni huuguud yavuulval taarna

202.9.43.1Зочин   • 6 сарын 19. 21 цаг 13 минут

засссс

202.179.26.14Зочин   • 6 сарын 19. 20 цаг 45 минут

za sydneid barilgin ajliig mongoltoi haritsuulj baidag end chini hagas shorongin deglemeer 1 savnaas hudag krantni us tegeed 1 muu tumpentei har tsai za barag tiim yum baigaa ni ih yum zarimdaa us ch baihgui,hool und bol 1 yum togoond barilgin hog shoroo toosond holij zuurchaagaad ugmur bolno,yer bol zui yosooroo barilga barih ch bish zugeerel hujaanuudaas sursan yum ni ter barilga barij dur esgej baigaa ni tsalin bol ugaasaa aziin 1 uls bolohoor ali boloh hyamd urtuguur barina hun bol chuhal bish daraagiih ni hurred l irne baruunihan

202.179.26.14Зочин   • 6 сарын 19. 20 цаг 51 минут

amerikuudtai haritsuulval unegui ajliin huls l gesen ug.tegehed naad undur hugjiltei avstralid chini hedii hund ajil barilga ene ter gesen ch hangamj bol unegui hahaastai l,tegeed yag tsag naraaraa ajillaj yavna,ugaasaa avstraliud ni bas ger orondoo haridag yum baigaa bizdee,tegehgui heden hel ch medehgui hujaanuudig barilga deeree uldeecheed l gertee ochood untav gej.tegeed ch zuvhun barilgin ajil zaaval hiih ni alba bish,zam,shugam suljee,metro,usan ongots,bichig barimttai hund bol avstralichuud shig l amar taivan jargana,nasaaraa tsagaach

202.179.26.14Зочин   • 6 сарын 19. 20 цаг 54 минут

baina gej baihgui naad ulsad chini tiim huuli baihgui,yaaj iigeed huuli yosni bolno.tegeed hussen mergejilee songood,ali esvel ajillahgui baisan ch bolno ulsaas ajilguideliin tetgemj bainga ugdug gehdee ter ni baga baidag.yuun mongoltoi haritsuulah tam divaajin 2 gesen ugshuudee,,uitgehgui baigaa bol ulaanbaatart ireed tiim saihanig ni uzehguyiyudaa,haramsah bolno shuu..

202.179.26.14Зочин   • 6 сарын 19. 21 цаг 01 минут

yaahav hed honog ar ger tanil ene teriiheniidee hevteed gedsee eljaagaad l bas l 1 barilga ch yum uu 1 har ajillal oldono shuudee,tegeed hiigeed uzehguiyu..naad avstralid chini ochson humuus tanih medeh ni tegej iijaagaad bolgood tolgoi horgodood yavna,harin mungugui hed ni niitiin untlagin gazar buudald unegui honochihno.mungutui ni uruu bairaa tureesleed yavna,ternees gudamjind kartonon hairtsagand unt geed tulheed yavuuldag uls bish.yamar ulsad ochson tsagaachid tanih hungui ehnii hesegtee mungu baihgui huuhed shuuhadtaigaa ali buudal heseed

202.179.26.14Зочин   • 6 сарын 19. 21 цаг 03 минут

yavjil baidag tegjil baij biye biyendee tuslaad bolgood l yavchihdag,zarim ni ch bur ***** yumuu gemeer humuus irdeg bolhoor humuus ali hediine zaigaa baridag yum,,chiinii 1 helsen yag unen zuv tomootoi baih l yum bol bolood baidag gej,yag l tiim baidag yum naaduul chini bas ch ertnii shashtai uhamsartai humuus bolohoor ter humuujil ni baijiidag yum..

58.127.56.206irgen   • 6 сарын 19. 19 цаг 32 минут

Ortog galzuu ondor demii gazar er ni Yun mongo huraah

202.179.26.14kkk   • 6 сарын 19. 21 цаг 19 минут

mongol hun husvel saran deerch dasan zohitsoh chadvartai

66.181.180.175Зочин   • 6 сарын 19. 19 цаг 13 минут

хүний нутаг бол хүний л газар гэхдээ залуус дэлхийн амьдралтай танилцахад илүүдэх зүлй байхгүй дээ

103.57.94.21Хүлгээ   • 6 сарын 19. 18 цаг 31 минут

... заралсан ханшаар монгол төгрөг 1821 австраль доллортой тэнцэж байна. ?!

103.57.94.21Narsaa   • 6 сарын 19. 18 цаг 32 минут

Энд байсан бол, энэ сайтыг өчнөөн уншигч бай бай.

66.181.180.198Зочин   • 6 сарын 19. 17 цаг 30 минут

Jaahan tsagaan gartai tanil maani Avstrali yavaad 2 uruu bairgui bolsondoo. Mungu hiih yamach bolomjgui gazar. Angli helgvi, har ajild muu bankind ajilj baisan nuhur. Odoo ireed butsaad bankindaa ajilj bna. Har ajil hiij chaddaggui humuus bvv yav.

202.21.116.171амраа   • 6 сарын 19. 15 цаг 05 минут

Тэнд байгаа амьдралыг байгаагаар нь сонирхолтой хэлбэрээр,ухааруулж бичсэн байна,

103.229.176.130Зочин   • 6 сарын 19. 14 цаг 58 минут

сонирхолтой сайхан бичжээ, баярлалаа ... харин өөрийн бодлоо хэлэхэд ухаангүй мунхаг явдлыг залуу насаар халхалж боломгүй санагдлаа, ажиллаж хөдөлмөрлөж хөлсөө урсгаж байж олсон мөнгөө бариад казино руу явдаг хүнийг бол тэнэг мунхаг л гэхээс өөр юу гэхэв

202.21.108.138Зочин   • 6 сарын 19. 16 цаг 37 минут

ТЭНЭГ МУНХАГ ГЭХЭЭСЭЭ, УЛАМ ИХЭД ШУНАСАН ШУЛАМЛДА

66.181.178.228Зочин   • 6 сарын 19. 14 цаг 47 минут

Толгой холбоход анхаараагүй, юм боддог хүн бичсэн байна, ийм хүн Монголчуудын дунд үлдсэнд баярлаж байна.

202.21.108.138Зочин   • 6 сарын 19. 16 цаг 38 минут

ҮНЭЭН ҮНЭН

202.72.240.5амрү   • 6 сарын 19. 14 цаг 35 минут

Очих шаардлагагүй юм байна.

183.81.171.2иргэн   • 6 сарын 19. 13 цаг 47 минут

Баярлалаа. Манай залуучууд бодит үнэнийг сайн тунгааж шийдвэрээ гаргаарай

202.21.97.246Зочин   • 6 сарын 19. 14 цаг 57 минут

тийм шүү

150.129.142.102zochin   • 6 сарын 19. 13 цаг 39 минут

Avstrali ulsiiin talaar sonirxoltoi boditoi oilgomjtoi niitlel bichsen baina Bayarlalaa

150.129.142.5zulaa   • 6 сарын 19. 13 цаг 37 минут

Энэ сайн бичсэн байна ш тээ. Уянгн халил, эсвэл галзуу мэт хаос бичдэг хүмүүст уншуулмаар юм байна.

Шинэ мэдээ

ДАШТ: ОУХМ Г.Баярхүү эхний ялалтаа байгууллаа2 цаг 59 минутын өмнөХалдлагын улмаас газрын тосны борлуулалт тавин хувиар буурчээ6 цаг 12 минутын өмнө121 см хумстай эрэгтэй дэлхийн дээд амжилтыг тогтоов6 цаг 17 минутын өмнөДэлхийн хамгийн сайхан үндэстэн шалгаруулахад манай улс дөрөвдүгээрт оржээ6 цаг 22 минутын өмнөАнгараг гарагийн тухай сонирхолтой баримт6 цаг 27 минутын өмнөЭдвард Сноуден: Би Кремлийн өмнө сэлфи хийдэггүй6 цаг 32 минутын өмнөШар айрагны гаж нөлөө6 цаг 37 минутын өмнөОХУ: Ажлын дөрвөн өдрийг турших асуудлыг хэлэлцэнэ6 цаг 42 минутын өмнөКрасноярск хот 25 жилийн дараа ДАШТ-ийг хүлээн авна6 цаг 47 минутын өмнөБүсгүйчүүдийн гоо сайхан ба тэдний темпрамент6 цаг 52 минутын өмнөАвстралийн дугуйчин шаазгайн дайралтад өртөж нас баржээ6 цаг 57 минутын өмнөБеларусь Венесуэл рүү эм тариа илгээнэ7 цаг 2 минутын өмнөТурк “С-400” системийн хоёр дахь хэсгийг хүлээн авжээ7 цаг 7 минутын өмнөBox office: "IT: Chapter two" тэргүүлж байна7 цаг 12 минутын өмнөАНУ-ын стратегийн нөөцөөс газрын тос ашиглахыг зөвшөөрчээ7 цаг 17 минутын өмнөРегбигийн домогт тамирчин Гарет Томас ХДХВ/ДОХ туссан гэдгээ зарлалаа7 цаг 22 минутын өмнөӨлгий хотын халаалтыг ирэх сарын 1-нээс өгнө7 цаг 27 минутын өмнөЖенерал Моторсын 50,000 орчим ажилтан ажил хаяна7 цаг 32 минутын өмнөУулын эрчимт алхалтын УАШТ энэ бямба гарагт болно7 цаг 37 минутын өмнөЭрүүл байхын тулд их зажилж идээрэй7 цаг 42 минутын өмнөВидео: "Чарлигийн сахиусан тэнгэрүүд" киноны дуу бэлэн болжээ7 цаг 47 минутын өмнөЛи Көцян ОХУ-д айлчилж байна7 цаг 52 минутын өмнөБ.Эрдэнэбатыг яллагдагчаар татжээ7 цаг 55 минутын өмнөМалчид, иргэд, тариаланчид, хадланчидад зориулсан мэдээ7 цаг 57 минутын өмнө“Ниссан мотор”-ын захирал огцорчээ8 цаг 2 минутын өмнөДуут хавдар илэрчээ8 цаг 7 минутын өмнөХүүхэд хамгааллын явуулын үйлчилгээ өнөөдөр нээлтээ хийлээ8 цаг 10 минутын өмнөСонгомол бөхийн ДАШТ-д Оросын баг тамирчид хоёр медаль хүртжээ8 цаг 12 минутын өмнөНайз бүсгүйнхээ үнэнчийг шалгах гээд цагдаад баригджээ8 цаг 17 минутын өмнөДэлхийн озоны давхаргыг хамгаалах өдөр тохиож байна8 цаг 19 минутын өмнө
© 2008 - 2019 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.