6-р сарын 19
13 цаг 26 минут

Би үхэр Монгол (Өгүүллэг)

Тиймээ, намайг үхэр Монгол гэдэг. Би ямбалж суудаг торонд орсон тогос шувуу биш. Хатуу хүйтэнд тэсвэртэй хайнаг, сарлаг гээд андтай элсэн дээр гишгэсэн мөртэй, эрдүү чанга хөөмийн аялгуутай, тэргүүндээ төрөө залсан тэнгэрлэг Монгол хүн би байна.
Хэцүү цагт бодлоо хураан, хүрэнтэн би зүтгэж байна. Хөрс шороондоо амиа хүлхэн, хөх тэнгэртээ зүрхээ өргөсөн хөх монголын үр сад бид хүч түрэн тэмцэж байна.

Ариун бүхний дээд цагаан баяраа дээдлэн айл хотлоороо айлсан найрсаж байна. Хуурийн чавхдас хуй салхи шиг түрэн хурайлан хурайлан энхжингийн үүдийг нээж байна. Цан хүүрэг савсуулан цахилж яваа гөрөөс шиг, сунан сунайх талын хөх чоно шиг тэнгэрлэг хийморио тэнд эндгүй дуурсган байнам.
Азтай, одтой, хийморьтой, атганд нь амжилт багтсан, аманд нь ерөөл бялхсан азийн бардам монгол хүмүүн би тэнгэр өөд цэх бардам харж тэртээх ирээдүйн жаргаланг мэдрэн , цээж тэнэгэр цэх шулуун зогсож байна. Хажуу хавирганаас хайрах хатуу хүйтэнд үл ажран хангай шиг хайрхан уул ус, нутаг гол гольдролдооо уусан шингэж байна. Хаврын урьтай хамтатган хан байгалиа, халуун цуст Монгол зоноо хийморь цог жавхаа өөд уриалан хамтдаа хүч түрэн зүтгэж байна.

Тиймээ би үхэр Монгол, Тэнгэрийн Монгол, тэнхээ мэдэн би элэг зүрхээрээ мөлхөн эх болсон нутагаадаа тэмцэж байна. Энэ биеээ хугаслан эх үрсээ эвийлэн эх байгалиа хамгаалан, эмгэд өвгөдөө дээдлэн төрөө дээдлэн тэнгэртээ сүслэн сүслэн тэвчээр итгэл заан сүрлэг өндөр хангай шигээ сүр бардам төвхнөж байна.

Хувьтай жилдээ хураасан үрээ, хойтон жилдээ арвижуулдаг өнө эртний түүхээ үр удамдаа дамжуулан суугаа миний, таны хичээл зүлтгэлээр мөнхөд Монгол минь мөнхжин бадарч байг. Сүр сүлд нь тив дэлхийг донсолгосон, төрийн сүлдээ тэргүүндээ залсан тэнгэрээс улбаатай бидний түүх түм буман жилтэй дуурсаг.

Хэцүү хүнд үед амттанаас алслан, амиа галаа өргөдөг өргөн түмэн минь өнөөдөр хамтдаа өөдрөг сайхны төлөө өрсөж ухаажин тэмцье.
Тэртээ зууны эхэнд Тэнгэрлэг нэгэн хүү энэ монголд минь төрсөн юм. Тэнгэртэй анд барилцан гэр улсаа, төр улсаа түвшитгэсэн, арван гурав дахь үе бид арчаагаа алдан суух юм гэж үү. 

Агуу том Бурхад амин Монголоо хамгаалаад алсын алс дахь жаргалант улс руугаа одолгүй аминчлан биднийгээ хамгаалдаг юм гэнэ лээ. 

Тийм л учраас биднийг тэнгэр нь дандаа харж явдаг юм. Тиймээ, дээрээ Бурхадаар хамгаалуулсан, дэргэдээ эцэг хайрхан ижий далайгаараа энхрийлүүлсэн ээ дээ бид азтай улс шүү. Эвээ хүчээ нэгтгээд эрин зууны энхжингийн орон энэ монголынхоо төлөө байгаа бүхнээ өргөе.

Тэнгэр та мэдтүгэй
Газар та болгоотугай
Далай та оршоотугай
Ум сайн амгалан болтугай.
Миний монгол мөнхөд оршиг

П.Дэлгэржаргал 

3
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

3 сэтгэгдэлСэтгэгдэл бичих

202.72.245.122сө   • 6 сарын 20. 9 цаг 35 минут

Монголчууд жаахан хойд чигтэй цус холидогүй бол биеийн хөгжил яс жижгэрч арга ухааны их богино болоод байх шиг

202.55.180.58darvin   • 6 сарын 20. 8 цаг 38 минут

Hun torlohtnii uucelhogjilMongolooc ehtei gedgiig delhiin olon erdemted battai todorhoilcon unen baidag harin hun torlohton unened durgui baidag uchiraac Mongoll=chudd daragddag um huniig Afrikaac garaltai gedeg onol hudl um Mongolhunii tarhi bucad ulc ornuudiin hunii tarhinaac 150 aac 200 gramm iluu baidag gedgiig ch hurtel shinjleh uhaan notolcon baidag uuniig hun torlohton concoh durgui neg econdoo ovog deedectee durgui gecen ug unen iim l bn daa

202.21.97.246Зочин   • 6 сарын 19. 15 цаг 00 минут

good

Шинэ мэдээ

Түрүү их насыг  Land cruiser-200 автомашинаар байлж, унаач хүүхдийг нэг өрөө байраар шагналаа35 минут 36 секундын өмнө"Айраг фестиваль" Монголын уламжлалт наадгайгаар наадамчин олныг баясгаж байна55 минут 34 секундын өмнөБарилгын гурван давхраас унах гэж байсан 3 настай хүүг аварчээ3 цаг 30 минутын өмнөИх хурд-8: Завхан аймгийн уяач Т.Галбадрахын бор түрүүллээ4 цаг 3 минутын өмнөД.Эрдэнэ-Очир олон улсын дуурийн дуулаачдын уралдаанд гуравдугаар байр эзэлжээ5 цаг 47 минутын өмнөНЭМҮТ: Лифтнээс татгалзая6 цаг 40 минутын өмнөХөвсгөл аймгийн уралдаанч хүү 9 настай П.Эрдэнэбат нэг өрөө байрны эзэн боллоо7 сар 20. 19:04Шилмэл хүлгийн уралдаанд Ц.Чимэдбавуугийн хүрэн халзан түрүүллээ7 сар 20. 17:34Орчин цагийн хамгийн найдвартай 10 автомашин7 сар 20. 15:00НӨАТ-ын сугалааны тохирол маргааш болно7 сар 20. 14:50Кавайн “Клипперс”-т ирсэн нууц түүх7 сар 20. 14:40Түрээсийн орон сууцанд бүртгүүлэхдээ анхаарах зүйлс7 сар 20. 14:30АНУ-д хэт халж байна7 сар 20. 14:20Түрүү азаргыг Land cruiser-200 автомашинаар байлж, унаач хүүхдийг нэг өрөө байраар шагналаа7 сар 20. 14:17Бреттон Вудсыг шинэчлэх нь7 сар 20. 14:10Өглөөний цайгаа уухгүй байх нь ямар хор уршигтай вэ?7 сар 20. 14:00Трамп: АНУ Ираны дроныг сөнөөсөн7 сар 20. 13:50Цэцэрлэгийн цахим бүртгэл ирэх даваа гарагт эхэлнэ7 сар 20. 13:5050-60 мянган хүний суудалтай, битүү дээвэртэй цэнгэлдэх барина7 сар 20. 13:40Академич Р.Барсболдод хутга тулгасан дээрэмчдийг баривчилжээ7 сар 20. 13:17Келли Брүк, ДиКаприотой шөнийг хамт өнгөрүүлжээ7 сар 20. 13:01Ирэх долоо хоногт цахилгааны хягзаарлалт хийгдэх газрууд7 сар 20. 12:19Б.Нямжавын улаан хээр Түрүү магнайд хурдаллаа7 сар 20. 12:13Долдугаар сарын 25-наас НЭГ ЧИГИЙН УРСГАЛТАЙ болох авто замууд7 сар 20. 11:45НЭМҮТ: Давсаа багасгая7 сар 20. 10:58Монгол туургатны морьтны өв, соёлын "Их хурд-8" наадам эхэллээ7 сар 20. 10:30Чуулганы хуралдаантай, цагдаагийн баяртай долоо хоног7 сар 20. 10:20Өнөөдрийн зурхай7 сар 20. 9:30Цаг агаарын мэдээ7 сар 20. 9:00Өглөө бүр инээмсэглэлээр угтаж чадвал эрч хүч нэмэгдэнэ7 сар 19. 17:30
© 2008 - 2019 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.