600 гаруй хүнд амьдрал бэлэглэсэн "АВРАГЧ"

Хэлж ирдэггүй хийсч ирдэг гамшгийн аюулаас хүн ам, мал амьтан, хүрээлэн байгаа орчныг хамгаалах нэр хүндтэй үүргийг нэр төртэйгээр биелүүлж яваа Онцгой байдлын байгууллагын түүхт 15 жилийн ой энэ өдөр тохиож байна.

Энэ өдрийг тохиолдуулан ард иргэдийнхээ энх амгалангийн манаанд нүд цавчилгүй зогсож, халуун хүйтнээс халшралгүй, өргөсөн тангарагтаа үнэнч байж, авран хамгаалах ариун үйлст өөрийн амьдралын 20 жилийг зориулан зүтгэж яваа Нийслэлийн онцгой байдлын газрын харьяа аврах 105 дугаар ангид ажилладаг аврагч М.Мөнхмандахтай уулзаж цөөн хором ярилцлаа. 

-Онцгой байдлын байгууллагын түүхт 15 жилийн ой тохиож байгаа энэ цаг мөчид тантай ярилцаж байгаадаа баяртай байна. Та өөрийн ажилладаг 105 дугаар ангийнхаа талаар товчхон мэдээллийг манай уншигчдад хүргэхгүй юу?

-Монгол Улсад Онцгой байдлын алба үүсэн байгуулагдсаны 15 жилийн ойг тохиолдуулан нэн хариуцлагатай бахархалт энэ албанд оюун ухаан, хүч хөдөлмөр, авьяас билгээ зориулж ирсэн үе, үеийн удирдлага, алба хаагчиддаа чин сэтгэлийн мэндчилгээ дэвшүүлье.

Манай Нийслэлийн Аврах анги 105 нь анх Бүгд Найрамдах Монгол Ард Улсын Сайд нарын Зөвлөлийн 1968 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 435 дугаар тогтоолоор Ойн аж ахуй, мод боловсруулах үйлдвэрүүдийг удирдах ерөнхий газрын харьяа Түймэр эсэргүүцэх агаарын харуулын алба нэртэйгээр 1969 оны 03 дугаар сарын 25ны өдөр анх байгуулагдсан түүхтэй юм. Манай анги хамт олон өнгөрсөн 15 жилийн хугацаанд 11 мянга гаруй удаагийн гамшиг, аюулт үзэгдэл, ослын дуудлагаар үүрэг гүйцэтгэн, зөвхөн сүүлийн 5 жилд нийт 7000 гаруй эрдэнэт хүний амь насыг аварч, иргэд, аж ахуйн нэгж, байгууллагын 5,3 тэрбум төгрөгийн эд хөрөнгийг авран хамгаалсан байна. Энэ нь Онцгой байдлын албаны энх цагийн эрэлхэг баатруудын төр, ард түмнийхээ өмнө байгуулсан түүхэн гавьяа гэдгийг энэ цаг мөчид онцлон хэлмээр байна.

-Өөрийн тань хувьд онцгой байдлын байгууллагатай ажил, амьдралаа холбоод хэдэн жил болж байна вэ. Амь өрссөн энэ ажлыг яагаад сонгох болов?

-Коллеж ээ төгсөөд Зэвсэгт хүчний 122 дугаар ангид усчин аврагчаар анх ажилд орж байсан. Тэр цагаас хойш өнөөдрийг хүртэл тасралтгүй 20 жил энэ албандаа хүчин зүтгэсэн байна. Хүнд хэцүү ч гэсэн ард түмнийхээ аюулгүй байдлын төлөө ажиллаж, эрдэнэт хүний амь нас эрүүл мэндийг авран хамгаалдаг болохоор ажил мэргэжилдээ илүү их дурлаж, амьдралынхаа 20 жилийг зориулсан байх гэж боддог.

-Өнөөдрийн байдлаар ойролцоогоор хэчнээн аврах ажиллагаанд оролцож, хэдэн хүн аварсан бэ?

-20 жилийн хугацаанд нийт 500 гаруй дуудлагад явж, ойролцоогоор 600 гаруй хүний амь насыг авран хамгаалсан болов уу гэж бодож байна.

-Сэтгэлд тань хамгийн тодоор бичигдэж үлдсэн аврах ажиллагаа юу байв?

-Хамгийн анх аврагч болоод Төв аймгийн Лүн сум руу усны ослын дуудлагад явсан маань санаанаас гардаггүй юм. Тэгж л анх аврагчийн ажилтай танилцаж байсан болохоор сэтгэлд хамгийн тодхон байдаг юм. Уг нь долоо хоногийн томилолттой очсон ч 14 хоног эрлийн ажиллагаа үргэлжилсэн. Анхных байсныг хэлэх үү 14 хоног гол дотор эрлийн ажиллагаа явуулсан болохоор тухайн үедээ их л хэцүү санагдаж байсан. 

-Ажиллагаанд явах бүрт ар гэрийнхэн тань санаа зовж л суудаг байх даа. Амь өрссөн энэ албанаасаа шантрах тохиолдол гарч байв уу? 

-Амархан аврах ажиллагаа гэж байдаггүй учраас шантрах үе байлгүй л яахав. Гэхдээ ажиллагаагаа амжилттай биелүүлж ард нь гарчхаад "Би энэ хүмүүсийг аюул ослоос авран хамгаалсан" гээд бодохоор  өөрөөрөө бахархах сэтгэл төрж, дахиад ажиллах урам зориг авдаг. Тэгж явсаар 20 жилийг ардаа үджээ.

-Амь өрссөн ажиллагаанд хэр их явж байв. Ингээд л үхдэг юм байж гэж бодогдох үе байв уу?

-Би одоо ингээд л үхлээ дээ гэж бодож байсан үе бий. Гэхдээ нэг их олон тийм үе байсангүй.  Хоёр хүн шороонд дарагдсан дуудлагаар очоод аврах ажиллагаа явуулж байх үед шороо нурж шороонд дарагдаж байсан. Тухайн үед би ингээд гарч чадахгүй үхчихвэл яана аа гэж бодож байсан ч нөхдийнхөө ачаар аюулгүй гарч чадсан. 

-Аврагч байхын сайхан нь  юу вэ?

-Аваар ослын дуудлагаар очоод аврах ажиллагаа явуулж хүний амь нас, эд хөрөнгийг нь авран хамгаалчхаад тухайн хүмүүсээс чин сэтгэлийн баяр, талархлын үг сонсох хамгийн сайхан мэдрэмж байдаг. 

-Харахад нүд хальтрам дүр зураг олныг харж байсан байх. Хэдийгээр энэ нь та бүхний ажил ч гэсэн сэтгэл зүйн бэлтгэлтэй байхад яаж анхаардаг юм бэ? 

-Шинэ орж ирж байгаа залуучуудын хувьд хүндээр тусах тохиолдол бий. Олон жил ажилласан бидний хувьд бол хэр баргийн зүйлд цочирдохоо больчихсон. Ажил маань ч тийм байхыг шаарддаг. Мэдээж бидний ажил амаргүй нүд хальтрам зүйл зөндөө бий. Гэхдээ тиймэрхүү зүйлийг харж цочирдоод, сэтгэлээр унаад байвал ажилдаа төвлөрч, аврах ажиллагаагаа үр дүнтэй явуулахад хүндрэлтэй шүү дээ. 

-Таны хувьд сэтгэлийг хамгийн ихээр эмзэглүүлдэг дуудлага ямар төрлийн дуудлага байдаг вэ?

-Би өөрсдийнхөө сайн сайхан амьдралын төлөө өндөр настай ээж, аавыгаа ямар ч хараа хяналтгүй гэрт ганцааранг үлдээчхээд явчихдаг хүмүүсийг их гайхдаг. Иймэрхүү байдлаар гэртээ ганцаараа үлдээд амь насаа алдсан хэд хэдэн дуудлага дээр очиж байсан. Тухайлбал, нэг байрны оршин суугчдаас "Хажуу айлаас эвгүй үнэр гараад байна. Ирээд хаалгыг нь онгойлгоод өгөөч" гэсэн дуудлага ирсний дагуу бид очоод хаалгыг нь эвдээд ороход нэг настай хүн амьсгал хураагаад бүр удчихсан цогцос нь үнэр ороод өтчихсөн байсан. Энэ бол цэвэр үр хүүхдүүдийнх нь муугийнх шүү дээ.  Тиймээс иймэрхүү дуудлага дээр очихоороо өөрийн эрхгүй сэтгэл өвдөж, эмзэглэдэг. 

-Ер нь танайд ямар төрлийн дуудлага хамгийн их ирдэг вэ?

-Сүүлийн үед өндрөөс унаж амиа хорлохтой холбоотой дуудлага маш их ирж байгаа. Гол шалтгаан нь архи эсвэл хайр сэтгэл, хардалттаа холбоотой байдаг. Энэ төрлийн аврах ажиллагааг явуулахад их хүндрэлтэй байдаг. Нэг л илүү хөдөлгөөн хийвэл үсэрчих гээд их хэцүү.

-Ярилцсан таньд баярлалаа. Таны цаашдын ажилд амжилт хүсье.

-Баярлалаа. 

 

7
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

7 сэтгэгдэлСэтгэгдэл бичих

49.0.184.30Зочин   • 6 сарын 21. 8 цаг 15 минут

dvvdee amjilt hvsie mundag shvv

202.126.89.186Зочин   • 6 сарын 20. 18 цаг 37 минут

Gaihaltai

119.40.99.5зочин   • 6 сарын 20. 12 цаг 25 минут

Онцгой байдлын, онцгой хүмүүст ажлын амжилт, эрүүл энхийг хүсье ! Tа бүхнээрээ ард олон чинь бахaрхдаг шүү !

66.181.161.102Зочин   • 6 сарын 20. 9 цаг 31 минут

Онцгой албан хаагчид болон техник хэрэгслийг онцгой анхаарах хэрэгтэй

202.21.113.146Зочин   • 6 сарын 20. 9 цаг 30 минут

hamgiin sain saihahniig hvsie . ajild ni ulam ih amjilt husie baatruud

202.70.33.242CHIMEG   • 6 сарын 20. 8 цаг 59 минут

АМЖИЛТ ХҮСЬЕ, МАШ МУНДАГ

119.40.98.162Зочин   • 6 сарын 20. 8 цаг 24 минут

Ажилд нь амжилт хүсье. Эр зоригтой мундаг хүмүүс...

Шинэ мэдээ

Японд олон мянган хүнийг нүүлгэн шилжүүлжээ1 цаг 40 минутын өмнөМалчид, тээвэрчид, тариаланчид, ард иргэдийн анхааралд1 цаг 45 минутын өмнө“Их 20”-ийн Сангийн сайд нар уулзана1 цаг 50 минутын өмнөГар утасных нь цэнэг дууссанаас болж торгуулжээ1 цаг 55 минутын өмнөЛинз болон хиймэл сормуусны сөрөг тал2 цагийн өмнөХөл бөмбөгийн хаалгачдын тухай сонирхолтой баримтууд2 цаг 5 минутын өмнөБразилд зул сарын үеэр олон мянган түр ажлын байр бий болж магадгүй2 цаг 10 минутын өмнөБүх цаг үеийн шилдэг 500 дуу: №12 Sam Cooke, ‘A Change Is Gonna Come’2 цаг 15 минутын өмнөНидерланд: Ертөнцийн төгсгөлийг хүлээн 9 жил хонгилд амьдарчээ2 цаг 20 минутын өмнөАмьдралдаа өөрчлөлт оруулах 14 энгийн алхам2 цаг 25 минутын өмнөТаван настай малчин охины тухай баримтат кино бүтээгджээ2 цаг 30 минутын өмнөХөгшрөлтийн үйл явцыг тухайн хүний алхалтын хурдаар тодорхойлох боломжтой гэв2 цаг 35 минутын өмнөВакцин хүрэлцээгүйгээс мал хорогдсон гэж үзжээ2 цаг 40 минутын өмнөХоакин Феникс гал унтраах машин мөргөжээ2 цаг 45 минутын өмнөНАСА-ын ахмад эрдэмтэн: Ангараг гарагт амьдрал байж болохыг бид 40 жилийн өмнө илрүүлсэн2 цаг 50 минутын өмнөГалт уулс хүн төрөлхтөнд ялагджээ: Саяны галт уулсын нөлөөлөл2 цаг 55 минутын өмнөАНУ-ын боксчин Патрик Дэй толгойдоо гэмтэл авч, эмнэлэгт хүргэгджээ3 цагийн өмнөА.Хишигдалай: Айлын тогоо яах вэ, өөрийнхөө тооноор нар мандахыг харж байвал амьдрал сайхан3 цаг 5 минутын өмнөЯагаад мацаг барих хэрэгтэй вэ3 цаг 10 минутын өмнөДоналд Трампын бага охин Тиффани3 цаг 15 минутын өмнөУлаан-Үдэд Монголын иргэн 50 мянган доллараа дээрэмдүүлжээ3 цаг 18 минутын өмнөБиднийг интернэт ухаад сууж байх зуур дэлхий ертөнцийг өөрчилж буй 7 хүүхэд3 цаг 20 минутын өмнөМаргааш цахилгаан шугам тоноглолд засвар үйлчилгээ хийх хуваарь3 цаг 25 минутын өмнөИран улс 40 тэрбум ам.долларын ашиг өгөх байгалийн хийн орд илрүүлжээ3 цаг 30 минутын өмнө“Harley-Davidson” цахилгаан мотоциклын үйлдвэрлэлээ зогсоожээ3 цаг 35 минутын өмнөЦөмийн дайн дэгдэх эрсдэл нэмэгдэж байгааг хэлжээ3 цаг 40 минутын өмнөБ.Жавхлан: Саарал жагсаалтыг улс төржүүлж, өндөр авахуулж байгаа нь сайн хэрэг3 цаг 44 минутын өмнөЗэрлэг ан амьтдын шилдэг зурагчныг тодруулжээ3 цаг 45 минутын өмнөХятад АНУ-д эрс эсэргүүцлээ илэрхийлжээ3 цаг 50 минутын өмнөБ.Бат-Эрдэнэ: Ж.Мөнхбат гишүүн хөрөнгө, орлого нь яагаад огцом нэмэгдсэн талаар тайлбар ирүүлээгүй3 цаг 53 минутын өмнө
© 2008 - 2019 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.