2019 оны 6-р сарын 20
9 цаг 35 минут

Баянзүрх дүүргийн 26 дугаар хороонд шинэ сургууль, цэцэрлэгийн шав тавилаа

Нийслэлийн 133 дугаар сургууль 2017 онд шинээр байгуулагдсан. Нийт 1540 хүүхэд суралцдаг ч өөрийн гэсэн байргүйгээс БСШУСЯ-ны харьяа олон улсын хөтөлбөрийн сургалттай “Монгол тэмүүлэл” лаборатори сургуулийн 1, 2 дугаар давхарт хичээлийн 15 танхимд гурван ээлжээр хичээллэдэг байна.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан өчигдөр захирамж гаргаж, Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 30 мянган ам метр газрыг нийслэлийн Боловсролын газарт сургууль, цэцэрлэгийн цогцолборын зориулалтаар 15 жил эзэмшүүлэх эрх олгосон юм. Тэгвэл өнөөдөр 920 хүүхдийн суудалтай сургууль, 280 хүүхдийн цэцэрлэгийн барилгын шав тавих ёслол боллоо. Ёслолын ажиллагаанд УИХ-ын дарга Г.Занданшатар, нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан болон холбогдох албаныхан, иргэдийн төлөөлөл оролцлоо.

Шав тавих ажиллагааны үеэр хотын Захирагч С.Амарсайхан “Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны иргэд, сурагч багачууд, багш сурган хүмүүжүүлэгчдийн хувьд өнөөдөр түүхэн өдөр болж байна. энэ сургуулийн газрын асуудал олон жил яригдаж ирсэн. Төсөв нь батлагдаад гүйцэтгэгч компани нь ч шалгарсан байхад газар нь шийдэгдээгүй удсан. Өнөөдөр газрын асуудлыг шийдэж, барилгын шавыг тавьж байна. Гүйцэтгэгч компанийн хувьд асар өндөр хариуцлага ирж байна. энэ ондоо багтааж сургуулийн байрыг ашиглалтад оруулах хэрэгтэй. Нийслэлээс бүх асуудлыг шийдэж өгсөн байгаа” хэмээв.

Түүнчлэн “Нийслэлээс гурван ээлжээр хичээллэж байгаа сургуулиудыг 2019 ондоо багтааж хоёр ээлж болгох зорилт тавин ажиллаж байна. Сургууль, цэцэрлэгийн хүртээмжийг нэмэгдүүлэх ажлын хүрээнд 73 цэцэрлэгийн барилга, өргөтгөлийг барьж хүртээмжийг 85 хувьд хүргэх, 33 сургуулийг шинээр барих, найман спорт заалыг барих гэх мэт төслүүдийг хэрэгжүүлж байна” гэдгийг онцлов.

5
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

5 сэтгэгдэлСэтгэгдэл бичих

64.119.27.13Зочин   • 6 сарын 20. 19 цаг 15 минут

Дүнжингарав захын баруун талын 4-н замын уулзвараас 2,8 км газар байна. Хүндрэл бэрхшээл гэвэл: 1. Нэг ээлжиндээ 920 хүүхэд буюу нийтдээ 1840 хүүхдийн суудалтай. Гэтэл манай хорооны сургуулийн насны хүүхэд одоогийн байдлаар 4600 байгаа. Цаашид улам нэмэгдэнэ. Хэрвээ 133-р сургууль ганцаараа байвал дахиад л 3-4 ээлжээр хичээллэж, хүүхдийн эрх зөрчигдөнө. 2. Бүх хүүхэд зөвхөн баруун талаас ирэх учраас түгжрэл их болно. 3.Хамгийн гол нь шинэ барилгын материалын захын зүүн талд байгаа учраас зах нээгдвэл агаарын болон орчны бохирдол их байна. Салхи

150.129.141.8Зочин   • 6 сарын 20. 10 цаг 15 минут

Bayartai saihan medee naina. Ehelsen bol uchirtai hu.

103.26.195.162кк   • 6 сарын 20. 10 цаг 09 минут

ок

64.119.20.183zochin   • 6 сарын 20. 10 цаг 05 минут

bairlal ni yag haana yum bol

103.111.68.3зочин   • 6 сарын 20. 9 цаг 47 минут

Хороон даргын хияээл зүтгэл их байлаа. Баярлалаа Үр хүүхдүүд минь сургууль, цэцэрлэгтэй болох нь ашгүйдээ.

Шинэ мэдээ

Маргааш цахилгаан шугам тоноглолд засвар үйлчилгээ хийх хуваарь10 сар 14. 18:20Малчид, тээвэрчид, тариаланчдад зориулсан мэдээ10 сар 14. 18:10Үхэж буй залуу хайртай бүсгүйтэйгээ гэрлэжээ10 сар 14. 17:55Нойргүйдээд байвал зөгийн балтай найзлаарай10 сар 14. 17:50Ажлын хажуугаар хүүхдүүддээ анхаархад цаг тань хүрэлцэхгүй байна уу10 сар 14. 17:45Буйлны үрэвсэл гэж юу вэ10 сар 14. 17:40Баянзүрх сумын Мандал толгойд “Хийморь” шүтээнийг цогцлоов10 сар 14. 17:35Энэтхэгийн ерөнхий сайд хог түүжээ10 сар 14. 17:30КПОП: (G)-IDLE энэ сар эгч нарыгаа тэргүүллээ10 сар 14. 17:25Манай гэр бүлүүдэд байдаг нийтлэг зовлон нь хардалт10 сар 14. 17:203 нас хүртэл нь хүүхэддээ заавал заах хэрэгтэй зүйлс10 сар 14. 17:15Танд хэрэгтэй зөвлөгөө: Арьсаа чийгшүүлэх аргууд10 сар 14. 17:10Гадаад боксчид буриад хэлийг дэмжлээ10 сар 14. 17:05Нарны эрчим хүчээр цэнэглэдэг автомашинуудын уралдаан эхэлжээ10 сар 14. 17:00Бүх цаг үеийн шилдэг 500 дуу: №14 Bob Dylan, ‘Blowin’ in the Wind’10 сар 14. 16:55Бяцхан балетчид “Vibe” олон улсын наадмаас хүрэл медаль хүртлээ10 сар 14. 16:53Ч.Хүрэлбаатар: Төсвийн 2 их наяд төгрөгийн алдагдлыг бонд гаргаж зээл авч нөхөхгүй10 сар 14. 16:50Хүүхдээ хувийн зохион байгуулалт сайтай сурагч болгох аргууд10 сар 14. 16:50Сургалтын төлбөрийн оронд хуванцар сав, хог авдаг сургууль10 сар 14. 16:45С.Амарсайхан: Нийслэлийн эмнэлгүүдийн түргэн тусламжийн парк шинэчлэлийг 50-60 хувьд хүргэнэ10 сар 14. 16:42Иран улс 40 тэрбум ам.долларын байгалийн хийн нөөц илрүүлжээ10 сар 14. 16:40Метал урсгал залуучуудын төлөвшил, хувь хүний хөгжилд сайнаар нөлөөлдөг гэв10 сар 14. 16:35Шударга Иргэдийн Нэгдсэн Эвсэл намын УИХ дахь Зөвлөлийн ээлжит хурал боллоо10 сар 14. 16:30"Doctor Sleep" ирэх сарын 8-нд нээлтээ хийнэ10 сар 14. 16:30Санаанд оромгүй хөгжилтэй байдлаар унтаж буй хүмүүсийн зурагнуудаас10 сар 14. 16:25УИХ-ын дарга шахмал түлшний асуудлаар ажлын хэсгийнхэнтэй уулзаж байна10 сар 14. 16:21Наяад жилийн өмнөх трактор10 сар 14. 16:20Орос дасгалжуулагч, герман довтлогчтой Кыргызстаны шигшээ баг10 сар 14. 16:15Томуугийн эсрэг вакциныг ямар тохиолдолд хийхгүй вэ10 сар 14. 16:10Амьд харилцааг бий болгоцгооё10 сар 14. 16:05
© 2008 - 2019 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.