2019 оны 6-р сарын 20
11 цаг 15 минут

Нийт 454.3 мянган га-д тариалалт хийжээ

Энэ сарын 18-ний байдлаар улсын хэмжээгээр 345.7 мянган га-д үр тариа, үүнээс 324.3 мянган га-д улаанбуудай, 13.4 мянган га-д төмс, 5.7 мянган га-д хүнсний ногоо, 26.9 мянган га-д малын тэжээлийн, 62.5 мянган га-д тосны ургамал, нийтдээ 454.3  мянган га-д тариалалт хийгээд байна.

2019 онд улсын хэмжээгээр 387.0 мянган га-д үр тариа, үүнээс 368.0 мянган га-д, 32.0 мянган га-д малын тэжээл, 29.0 мянган га-д тосны ургамал, 13.8 мянган га-д төмс, 8.9 мянган га-д хүнсний ногоо,7.3 мянган га-д жимс, жимсгэнэ, нийтдээ 478.0 мянган га-д тариалалт хийнэ.

Энэхүү зорилтын хүрээнд  үр тариа, тос, тэжээлийн таримлын тариалалтыг 14 аймгийн 1560 гаруй аж ахуйн нэгж иргэн, төмс, хүнсний ногоо, жимс жимсгэнийн тариалалтыг 490 гаруй аж ахуйн нэгж, хоршоо, 35.0 мянган өрхийн хэмжээнд тариалахаар бэлтгэлээ хангаж хангайн болон төвийн бүсэд 5 дугаар сарын 08-наас, бусад бүсүүдэд 05 дугаар сарын 12-ноос хаврын тариалалтын ажил эхэлсэн. 

Хаврын тариалалтад зүтгэх хүчний трактор 3130, үр тарианы үрлүүр 2201, хөрс боловсруулах техник 5740, төмс, хүнсний ногооны үрлүүр 570 ажиллах бөгөөд тариалалтын ажлыг 14-21 хоногт багтаан гүйцэтгэх боломжтой.

Хаврын тариалалтад зориулан 242 аж ахуйн нэгж, иргэнд 10.3 мянган тонн үрийн буудайг 30 хувийн,  383  аж ахуйн нэгж, иргэнд 1.57 мянган тонн шатахууныг 50 хувийн урьдчилгаатай зээлээр олгоод байна. Түүнчлэн  Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Засгийн газрын хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр хэрэгжүүлж буй  “Хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг дэмжих” төслийн хүрээнд нийлүүлэгдсэн техник тоног төхөөрөмжөөс 50-165 морины хүчтэй 19 трактор, 31 ширхэг хадлан, тэжээлийн зориулалттай техник, тоног төхөөрөмж  болон  1525 га-гийн усалгааны тоног төхөөрөмжийг  хөнгөлөлттэй нөхцөлөөр зээлээр олгоод байна.

Ус цаг уур, орчны шинжилгээний газраас ирүүлсэн мэдээгээр энэ сарын 18, 19-нд зарим газраар түр зуурын бороо, 21-нд нутгийн баруун хэсгээр, 22, 23-нд ихэнх нутгаар бороо орно. Дуу цахилгаантай. Борооны өмнө салхи түр зуур ширүүснэ. Агаарын температур хугацааны дунд үед халж Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 8-13 градус, өдөртөө 23-28 градус, бусад нутгаар шөнөдөө 13-18 градус, өдөртөө 28-33 градус дулаан байна. Бусад хугацаанд бага зэрэг сэрүүн байна.

 
 

 

0
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

ММС УБ ЭНЕРЖИ баг хэсгээсээ гарах болзлоо хангалаа8 минут 52 секундын өмнөЕсөн бичил төсөл 240 мянган долларын санхүүжилт авлаа13 минут 52 секундын өмнөЧөлөөт бөхийн ДАШТ-д ОХУ-ын тамирчин алтан медаль хүртжээ18 минут 52 секундын өмнөӨнөөдөр  нийслэлд хоёр зам хаагдана23 минут 52 секундын өмнөТАНИЛЦ: УИХ-ын ирэх долоо хоногт хэлэлцэх асуудал28 минут 52 секундын өмнөЖүдогийн шигшээ багийг хэн хэн  дасгалжуулах вэ33 минут 52 секундын өмнөНийгмийн хамгаалал, халамжийн үйлчилгээг төв талбайгаас аваарай38 минут 52 секундын өмнөМонгол, Энэтхэгийн Стратегийн түншлэлийг улам бэхжүүлнэ43 минут 52 секундын өмнөӨнөөдөр цахилгаан шугам тоноглолд засвар үйлчилгээ хийх хуваарь48 минут 52 секундын өмнөТОЙМ: Ээлжит бус сонгууль, Төрийн айлчалал, Авлигыг илчилсний шагнал...53 минут 52 секундын өмнөЭнэ өдрийн зурхай58 минут 52 секундын өмнөЦаг агаарын урьдчилсан мэдээ1 цаг 4 минутын өмнөБоксын холбооныхон Э.Цэндбаатарын мөнгөн медалийн төлөөх тулааны шүүлтийг ЭСЭРГҮҮЦЛЭЭ9 сар 20. 23:13Э.Цэндбаатар хүрэл медалийн эзэн боллоо9 сар 20. 22:38Шүүхээс дуучин Б.Амархүүг 1 сар цагдан хорихоор шийдвэрлэлээ9 сар 20. 18:10Малчид, иргэд, тариаланчид, хадланчдад зориулсан мэдээ9 сар 20. 18:10БНСУ, Япон ажлын түвшний дипломат хэлэлцээ хийнэ9 сар 20. 18:00Дэлхийн хамгийн гайхалтай 21 цайз, шилтгээн9 сар 20. 17:55Бүх цаг үеийн шилдэг 500 дуу: №24 The Impressions, ‘People Get Ready’9 сар 20. 17:50АНУ-д үр хөндөлтийн тоо буурчээ9 сар 20. 17:45Их Британи ногоон төслүүдэд 678 сая ам.долларын хөрөнгө оруулна9 сар 20. 17:40Хүний биеийн тухай сонирхолтой баримтууд9 сар 20. 17:35Хүнд өвчтэй бүсгүй Зул сарын баяраа есдүгээр сард тэмдэглэв9 сар 20. 17:30АНУ-д электрон тамхинаас үүдэлтэй өвчний тохиолдлын тоо нэмэгдсээр байна9 сар 20. 17:25UNEP FI-д нэгдсэн банкуудын төлөөлөл “Хариуцлагатай банкны зарчмууд”-ыг баталгаажуулах баримт бичигт гарын үсэг зурна9 сар 20. 17:24Ард нийтийн санал асуулга явуулах тогтоолд Ерөнхийлөгч ХОРИГ тавьлаа9 сар 20. 17:21Үлгэрийн баатар Шрэйкийн бодит дүр буюу Моррис Тийе9 сар 20. 17:20Гар утасны гэрэл таны биед ингэж нөлөөлнө9 сар 20. 17:15М.Цэвэлмаа ”Дэлхийн мисс”-т эх орноо төлөөлнө9 сар 20. 17:10Хуванцар тоглоомноос татгалзах кампанит ажлыг эхлүүлжээ9 сар 20. 17:05
© 2008 - 2019 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.