2019 оны 6-р сарын 21
10 цаг 15 минут

Бөртэ Үжингээс төрсөн охидын тавилан

“Лу Алтан товч”-д өгүүлэхдээ “Богд эзний Бөртгөлжин гоо хатнаас Зүчи, Цагаадай, Өгөөдэй, Тулуй хэмээх 4 хөвгүүн, Алага, Алалтун, Чэчэйхэн хэмээх 3 гүнж төрсөн бөлгөө” хэмээсэн байдаг бол Өвөрмонголын эрдэмтэн Сайшаалт “Чингис хааны товчоон” номондоо “Хожин, Алага, Алалтун, Чэчэйхэн, Түмэлүн нарын 5 охинтой” гээд Толой бэхийг ор тас орхисон байдаг. Чингис хаан чухам хэдэн охинтой байсныг бид сайн мэдэхгүй үлджээ.
Чингис хаан өөрийн охидоо бусад улс аймагт бэр болгож, ялагдсан овог аймгийн охидоос хөвгүүддээ хатан буулгаж ураг барилдах замаар ялсан ба ялагдсан хүмүүсийн хооронд өс санах, яс үндэс, ураг төрлөөр гадуурхах зөрчлүүдийг үгүй хийж, гадаад дотоод зөрчилдөөнийг шийдвэрлэжээ. Бэр болгосон охиддоо “бэхи” цол олгодог бөгөөд Чингис хааны хүргэн болсон удирдагч гэдэг ихээхэн нэр хүндтэйгээс гадна бага хатан авах эрхгүй, хааны охиныг гомдоох аваас цаазлуулах тавилантай байсан аж.
Чингис хааны охид Монгол нутгаа тойрон халхлах хуяг бамбай мэт амьдарч, Онгуд, Харлаг, Ойрад, Уйгар улсыг захирч улсынхаа хил хязгаарыг 4 талаас нь хамгаалжээ. Бэхи нарын нөлөөгөөр Европ, Азийг холбосон Торгоны зам нэг үе Чингис хааны охидын тааллаар байсан түүхтэй.
Алага бэхи, Алалтун бэхи, Түмэлүн нар өөрийн биеэр цэрэг удирдан морин дэл дээр ирт сэлэм далайж харь улсыг төвхнүүлж явснаараа алдартай. Харин Хожин бэхи, Чэчэйхэн бэхи, Толой бэхи нар ордны хатан хүний ухаанд илүү суралцаж, язгууртан бүсгүйн байр суурийг сахидаг байжээ.
Хожин бэхи: Ихирэс овгийн Буту хан-д бэр болон очжээ. Чингис хаан охиндоо “Хатан хүнд гурван эр бий. Анхны эр нь алтан төр, удаах эр нь ариун нэр, түүний дараах нь авсан эр болно. Алтан төрийг хатуужин дагавал ариун нэр болно, ариун нэрийг бэхэлбэл авсан эр үл холдоно” гэж сургажээ.
Түмэлүн хатан: Өөрийн хайр сэтгэлээр эр нөхрөө сонгосон ганц хүн нь Түмэлүн охин бөгөөд түүнийг бэхи гэж дууддаггүй. Түмэлүнийг Салжиуд аймгийн удирдагч хатнаа болгохоор Чингис хаанд 100 агт бэлэглэхээр тогтсон боловч Түмэлүн хаан эцгийнхээ шадар залуу баатар Тогочуртай хайр сэтгэлийн холбоотой байснаар Чингис хаан яах ч аргагүй буулт хийж Салжиуд аймгийн удирдагчийг хоосон буцаасан түүхтэй. Хожим 1221 онд Түмэлүн нөхрийнхөө хамтаар Персийн эсрэг дайнд оролцож явахдаа эр нөхрөө алдсан бөгөөд өс авахын тулд цэргээ өөрөө удирдан Персийн Нишапур хотыг үнсэн товрог болгожээ.
Чэчэйхэн бэхи: Чэчэйхэн бэхийг Ойрадын Худага бэхийн хүү Иналчи-д өгч мордуулахдаа “Эрт босч, орой хэвт, өдөр шөнө ялгалгүй нэгэн сэтгэлээр хатууж, амны ухаан билгийг тогтоо, эс сурсан мууг энд орхиод од, Ойрад иргэнээ сэлбэн холбож соёрхогтун” хэмээн сургажээ.
Толой бэхи: Харлагийн Арслан хааны гэргий болж Кидан улсад очсон ба түүний гоо үзэмжийн талаар мэр сэр бичигдэн үлджээ. Түүхч Ш.Насанбат “Харлаг улсыг захирагч Толой бэхиг шадар дайчин нөхөд, овог аймгийн хунтайж нар шохоорхон харж, зарлиг хүргэх нэрийдлээр тэдний гадуур явах дуртай байв” хэмээн тэмдэглэжээ. Тэрбээр харсан бүхний өөдөөс олзуурхан хардаггүй, эр нөхрөө хүндлэн, чавхдаст хөгжим өөрөө оролдон сурч, ухаалгаар аливааг сэтгэн бодол болон суух нь олонтаа нэгэн байжээ.
Алага бэхи: Онгуд аймагт бэр болсон Алага бэхи төрийн хэрэг захирах чадвартай, цэргийн эрдэмд суралцсан гүнж байсан ба “Монгол-Татарын бүрэн тэмдэглэл”-д түүний тухай “Өдөр бүр ном уншиж, хэдэн зуун эмэгтэйчүүдээр халамжлуулна. Аливаа дайн гарах ба цавчих алалдах явдлыг өөрийн биеэр шийдвэрлэдэг” хэмээн бичсэн байдаг. Тийм учраас “Төр захирагч гүнж” хэмээн алдаршжээ. Чингис хаан 1207 онд Онгуд аймагт охиноо өгөхдөө “Харайхад минь хөл болж, хазайхад минь түшиг болж, халтирахад минь тах болж, халамж тус хүргэхээ хайрт Алага минь мэдтүгэй” хэмээн мордуулжээ. Чингис хаан говийн өмнө орших улсууд руу хаяагаа тэлэх хүнд хүчир үйлстээ Алага бэхи гүнжээрээ туслуулсан байдаг. Монгол цэргийг хоол хүнс, сэлгээний морьдоор хангаж, бүх саад тотгороос гэтэлгэж чадсан гавъяатай Алага бэхи өмнө зүгийн овог аймгийн халдлагаас эцгийнхээ улсыг хамгаалж, монгол үндэстэн тал нутгаа өргөжүүлэн тэлэхэд ихээхэн үүрэг гүйцэтгэжээ. Эр нөхөр Алахуш Тегиний өмнөх эхнэрүүд нь түүнд өширхөж төр самууруулах үймээн дэгдээснээр эр нөхөр нь алагдаж, улмаар Алага бэхи хэсэг албатаа аван зугтжээ. Тариачин хятадтай цус сэлбэсэн түрэг овогтнууд ийнхүү Чингис хааны эсрэг аймшиггүйгээр тэрсэлсэн аж. Алага бэхи хаан эцгээсээ цэргийн дэмжлэг авснаар самууныг дарсан ч Чингис хааны их цэрэг орвонгоор нь хүйс тэмтрэхэд бэлэн байсныг Алага бэхи зогсоож уурлаж дүрэлзсэн хаан эцгээ уясаан сэнхрүүлж чаджээ. Хэрвээ түүний оронд Түмэлүн хатан байсан бол онгуд нар газрын хөрснөөс арчигдах байсан хэмээн түүхчид тэмдэглэжээ.
Алалтун бэхи: Түүнийг ахан дүүсийнхээ гарт амь үрэгдсэн гэдэг. 1207 онд Уйгарын Идүүд хаан Чингис хаантай ураг барилдахаар элч илгээхдээ “Үүл арилж гэгээн наран тодорсон мэт, мөс хайлж тунгалаг мөрөн урссан мэт. Чингис хааны нэр алдрыг сонсоод маш их баясав” гэсэн үг дайж, хар булган дах, цагаан морь тэргүүтнийг бэлэг болгон барьж “Чингис хаан соёрхвоос алтан бүсийг чинь горхиноос барьж ариун дээлийг чинь үртэснээс олж, тавдугаар хөвүүн болж хүчээ өгье” хэмээжээ. Чингис хаан хариуд нь “чамд Алалтун гүнжээ өгье, миний тавдугаар хөвүүн болтугай” хэмээжээ. Торгоны замыг хянаж байсан Идүүд хаан Чингис хаанд авдар авдраар алт мөнгө, сувд тана, хоргой торго авчирч охиныг нь хатан буулгажээ. Хожим Алалтун бэхийн чармайлтаар Торгоны замд монголчууд бүрэн хяналтаа тогтоожээ. Алалтун бэхи Иракийн мал аж ахуй болон Сибирт байсан Чэчэйхэн бэхи дүүгээсээ ангийн арьс үсний хувь хүртэж, Хятадын торгоны үйлдвэрлэлийн талыг эзэмшиж, өөрийн эзэмшлийн Уйгар нутгийн баянбүрдээс ундран гарах дарсыг тэдэнд нийлүүлдэг байжээ.
Чингис хааны охидын тухай түүх сударт өгүүлэхдээ “Чингис хааны охид байгаагүй бол Монголын эзэнт гүрэн оршин тогтнож чадахгүй байх байсан” хэмээн тэмдэглэсэн байдаг. Чингис хааныг нас барсны дараа тэдгээр бэхи нарт аюул учирчээ. Өгөөдэйн их хатан Дөргөнэ-гийн талыг баримтлагчид Чингис хааны охидын нутаг руу довтолж, хаан язгуурт эмэгтэйчүүд рүү дайн өдөөжээ. Алалтун бэхи-д “Өгөөдэй ахыгаа хорлосон” хэмээн ял тулгаж цаазалснаас хойш хоёр жилийн дараа Алалтун бэхи-гийн залгамжлагч Нэгүдэйг хороожээ. Түүний дараа Чэчэйхэн бэхи амь үрэгдэж, дараагийн жил нь Ойрад түмний охид бүсгүйчүүд хүчирхийлэгджээ. Ийнхүү Чингис хааны язгуур угсаат охид бүсгүйчүүдийн эсрэг аян дайн Их хааныг нас барснаас хойш 10 хүрэхгүй жилийн дотор өрнөсөн хэмээн тэмдэглэгдэн үлдсэн байдаг.
Эмхэтгэсэн: Ч.Буянбадрах
3
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

3 сэтгэгдэлСэтгэгдэл бичих

122.201.22.16зочин   • 6 сарын 22. 7 цаг 26 минут

Монгол охиндоо эдгээр нэрсийг өгөх хэрэгтэй байх даа

202.21.108.174Зочин   • 6 сарын 22. 19 цаг 21 минут

САЙТАР АСУУЖ, болгоомжтой хандахгүй бол хүнддэж мэдэх. Хэрэв тэнгэр болгоовол охиддоо тэднийхээ нэрийг өгөх нь түмэн зөв

150.129.142.73agii   • 6 сарын 24. 14 цаг 31 минут

Huuhded ertnii haad noed, aldartai baartuudiin neriig hamaagui ogch boldoggui gesen, Yum meddeg humuus omnoh neriinhee ezdiin uiliig edeldeg gej yarihiig sonsoj bsan

Шинэ мэдээ

Дүнжингараваас Амгалан хүртэлх замыг хаана10 секундын өмнөБатсүмбэр сум 160 хүүхдийн дотуур байртай боллоо10 секундын өмнөӨөрийгөө анагаах чадвартай, 720 хүйстэй амьд биет5 минут 10 секундын өмнөНүд ирмэх зуур сармисыг хальслах арга10 минут 10 секундын өмнөТокио-2020: Марафон гүйлт, спорт алхааг Хоккайдод явуулахаар болов15 минут 10 секундын өмнөГэрийн нөхцөлд нэмэгдэл хоол бэлтгэх арга20 минут 10 секундын өмнөВенесуэл улс НҮБ-ын Хүний эрхийн зөвлөлд сонгогдлоо25 минут 10 секундын өмнөУлс эх орныхоо бүрэн эрхт, тусгаар тогтнолыг баталгаажуулсны түүхт ойд зориулсан хүчит бөхийн барилдаан болно30 минут 10 секундын өмнөШинжлэх ухааны үндэслэлтэйгээр дэлхийн хамгийн үзэсгэлэнтэй бүсгүй бол Белла Хадид35 минут 10 секундын өмнөС.Жаргалсайхан: Залуус надад илүү их мөнгө өгч тусалдаг40 минут 10 секундын өмнөЯпоны эрх баригчид олон мянган гэм буруутай этгээдэд өршөөл үзүүлнэ45 минут 10 секундын өмнөХүүхдээ хэрхэн ухаалаг хүн болгож өсгөх вэ50 минут 10 секундын өмнөДуучин шувуу55 минут 10 секундын өмнөХоёрдугаар ээлжийн цэрэг татлага эхэллээ56 минут 29 секундын өмнө“Цахим орчны хүүхэд хамгаалал” форум болно1 цаг 1 минутын өмнөТаеквондогийн Софиа гран при тэмцээн1 цаг 6 минутын өмнөLIVE: Гаалийн албан татварыг хөнгөлж, буцаан олгох тухай, НӨАТ-аас чөлөөлөх тухай хуулийг хэлэлцэж байна1 цаг 6 минутын өмнө"Маргааш бүх нийтийн гүйлт “Дүнжингарав” худалдааны төвийн урд талын зам дээр болно"1 цаг 11 минутын өмнөАНУ Европын холбооны бараа бүтээгдэхүүнд татвар ногдуулжээ1 цаг 16 минутын өмнөЯпонд хаан ширээнд залах ёслолын дараах баярын үйл ажиллагаа хойшлогдож магадгүй1 цаг 21 минутын өмнө2019 оны нөлөө бүхий 100 эмэгтэйчүүд1 цаг 26 минутын өмнөДэлхийн аваргын алт, хошой хүрэл медальтан Г.Баасансүрэн1 цаг 31 минутын өмнөБ.Сүнжидмаа: Геологи хайгуулын салбарынхан 80 жилийн хугацаанд үр дүнтэй, амжилттай ажиллаж ирсэн1 цаг 33 минутын өмнөБулган аймгийн төрийн байгууллагуудын үйл ажиллагаатай танилцаж, мэргэжил арга зүйн зөвлөгөө өгч ажиллалаа1 цаг 36 минутын өмнөЖүжигчин Сон Хэ Кю хуурамч мэдээлэл цацсан нитизүүдийн эсрэг гомдол гаргаж баривчлуулжээ1 цаг 41 минутын өмнө9 настай хүүхдийг мөргөж амь насыг нь хохироожээ1 цаг 46 минутын өмнөБүлэг 7 орны дээд хэмжээний уулзалт Трампын эзэмшилд болно1 цаг 51 минутын өмнө11 сарын 05нд болох "Залуу инженерүүдийн үндэсний чуулган"-ы салбар хэлэлцүүлэг Барилгын салбарын залуу инженерүүдийн уулзалтаар эхэллээ1 цаг 54 минутын өмнөБНХАУ-ын эдийн засгийн өсөлт урьдчилсан таамаглалд хүрсэнгүй1 цаг 56 минутын өмнөСүхбаатар дүүрэг дэх цагдаагийн газар “Гэр бүлийн хүчирхийллийн эсрэг үйл ажиллагаа”-г идэвхижүүлнэ2 цаг 1 минутын өмнө
© 2008 - 2019 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.