2019 оны 6-р сарын 21
10 цаг 40 минут

Канад улсын талаарх бяцхан мэдээлэл

Канадын Засгийн Газраас ирэх 3 жилд буюу 2019-2021 онуудад шинээр 1,080,000 байнгын оршин суух иргэдийг хүлээн авах төлөвлөгөөтэй байгаагаа зарласан. Иймд би өөрийн мэдэх бяцхаан мэдээлэлийг энд орууллаа. Хэрвээ нэмж мэдээлэл оруулах бол сэтгэгдэл хэсэгт бичиж үлдээгээрэй.

Канад гэдэг нь тоосгон, суурин (каната) гэсэн утгатай бөгөөд 1535 онд нутгийн уугуул 2 иргэн Францын залуу судлаач Жак Картьед одоогийн Квэбэк мужийн Стадакон тосгон руу хэрхэн очих замыг заахдаа энэхүү үгийг анх хэрэглэсэн байна. Гэхдээ 1791 онд буюу Квэбэк муж Дээд, доод Канадын колони болон хуваагдах үед КАНАД гэх нэр албан ёсоор хэрэглэгдэж эхлэсэн гэдэг. Канад улс нь 10 мужтай бөгөөд газар нутгийн хэмжээгээрээ дэлхийд 2-рт ордог. 1-д бол мэдээж агуу Орос улс . Төрийн тэргүүн нь Английн Хатан Хаан II Элизабет ба парламентын засаглалтай ардчилсан улс. Албан ёсны хэл нь Англи болон Франц хэл. Тэгэхээр зөвхөн англи хэл сурах биш Франц хэлийг сурч болно.

Агч модны навч бүхий Канадын төрийн далбааг 1965 оны 2 сарын 15-с эхлэн хэрэглэж эхлэсэн. Ихэнхи хүмүүс энэ улсын нийслэлийг Ванкүвэр эсвэл Торонто гэж боддог харин нийслэл нь Оттава (Ottawa) юм.

Канад нь технологийн хувьд өндөр хөгжсөн, аж үйлдвэржсэн орон бөгөөд ерөнхийдөө өөрийн байгалийн баялаг, мөн Америктай хийдэг худалдаан дээрээ тулгуурласан эдийн засагтай юм. Газрын тосны экспортын 99 хувийг АНУ эзэлдэг. Цалингийн доод хэмжээ муж мужаасаа хамаараад өөр байдаг ба 2018 оны байдлаар хамгийн бага нь Саскачеван (Saskatchewan) муж $10.96 хамгийн өндөр нь Онтарио (Ontario) $14.00-н хөдөлмөрийн хөлсний доод хэмжээтэй байсан.

Мэдээж гол асуудал бол ажиллаж амьдрах, сурах тухай. Дэлхийн боловсролын байгууллагуудын үнэлгээ дүгнэлтээр Канад улс бусад оронтой харьцуулахад сургалтын төлбөр, аюулгүй байдал, оюутнуудын сурах нөхцөл болон төгсөөд мэргэжлээрээ ажиллах боломж зэргээрээ хамгийн таатай улсаар сүүлийн жилүүдэд тэргүүлэх болсон. Суралцах бол тухайн мужийн вэб портал дээрээс мэдээлэлээ авч болно. Харин ажиллаж амьдрах тохиолдолд бол мэргэшсэн ажилтнаар хүсэлт гаргах нь Монголчуудад илүү боломжтой бөгөөд цагаачлалын албаны шалгуур, шаардлагыг хангах нь маш чухал, тэгэхээс хэн нэгэн цагаачлуулаад ажил олоод өгнө гэж байхгүй. Өөрөөр хэлбэл, шударгаар өрсөлд, мөн чадвараа бас нэмэгдүүл.

Бүх төрлийн визийг онлайн болон цаасан хэлбэрээр мэдүүлэх боломжтой. Онлайнаар бол таньд скайнер, олон улсын карт байхад л болно. Цаасан хэлбэрээр мэдүүлэх бол 1-р Амаржихийн өмнө байрладаг DHL буухиа шуудангийн арын хаалганд Канадын Визний материал хүлээн авдаг төв(Canadian Application Center) байгаа. Мэдээж энэ 2 үйлчилгээний алийг нь ч сонгосон болно гол нь төлбөрийн хувьд ялгаатай шүү.

Аан тийн гадаад пасспортны хугацаагаар виз дарах магадлал өндөр байдаг учир хугацаа урт пассаа өгвөл зүгээр санагдсан. Би анх мэдүүлээд л 2 жилийн виз авч байсан. За тэгээд бүгдээрээ Канад улсыг үзэхийг хүсье.

Хэрэгтэй байх гээд хэдэн линк оруулчихлаа
Суралцах бол:
https://www.studyincanada.com/
http://www.studyottawa.ca

Мэргэшсэн ажилтны хөтөлбөрийг сонирхож байгаа бол: 
https://www.canada.ca/…/eligib…/federal-skilled-workers.html

Онлайн виз мэдүүлэх бол:
http://www.cic.gc.ca/engl…/information/applications/visa.asp

Цаасан хэлбэрээр виз мэдүүлэх бол:
http://www.vfsglobal.ca/canada/mongolia/english/index.html

8
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

8 сэтгэгдэлСэтгэгдэл бичих

202.170.68.38Zochin   • 7 сарын 3. 13 цаг 25 минут

Tsagaachlah huzeltei hun umar shaardlaga hangasan baih estoi ve

99.241.52.203Зочин   • 6 сарын 28. 22 цаг 06 минут

Mongolchuud ugaasaa l haa yavsan gazraa l zodoon alaan hulgai l hideg shde. muruuruu amdarch abigaa humuusdee dandaa gai bolno. huurnuud

124.158.109.45Зочин   • 6 сарын 27. 11 цаг 20 минут

2000 CAN dollar tatwariin daraa yu? Gar deer hed awah uu?

209.167.52.34Зочин   • 6 сарын 29. 2 цаг 03 минут

Tatvar tsalingiin shatlalaar avdag, hedii undur tsalin bodogdono tudii chinee tatvar undur

65.60.11.18Зочин   • 6 сарын 26. 16 цаг 27 минут

sard 2000 CAN dollar

203.91.118.180дорж   • 6 сарын 25. 14 цаг 14 минут

сардаа хэд хавцаа доллар олдог вэ?

78.126.73.222Зочин   • 6 сарын 22. 20 цаг 08 минут

bas nileen olon mongol bas uusaar

66.181.161.52г.м.   • 6 сарын 21. 20 цаг 03 минут

аль хэдийнээ 4000 орчим монгол очсон, сайн муугаараа дуудуулаад байж байгаа,, муу нь хулгай хийдэг,,, архи ууж зодолддог

Шинэ мэдээ

Үндсэн хуулийн эхийг Ерөнхийлөгчид өргөн барина21 минут 29 секундын өмнөХарри Кейн Европын аваргын урьдчилсан бүх тоглолтод гоолдсон 3 дахь хөлбөмбөгч23 минут 10 секундын өмнө"Huawei"-ийн эвхэгддэг утас хэдхэн минутын дотор зарагджээ25 минут 15 секундын өмнөКПОП: Энэ онд хамтлагаа орхисон одод30 минут 15 секундын өмнө“Airbus” хорт утаа ялгаруулдаггүй нисэх онгоц бүтээнэ35 минут 15 секундын өмнөЧөлөөтийн 15 хүртэлх насны ААШТ-д оролцох тамирчид Тайванийг зорилоо39 минут 40 секундын өмнөНийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн боллоо40 минут 15 секундын өмнөБНСУ-Японы худалдааны алдагдал ихээхэн буурчээ45 минут 15 секундын өмнөХүн ам, орон сууцны 2020 оны улсын ээлжит тооллого явагдана50 минут 15 секундын өмнөЛа-Маншийн хоолойд 39 цагаачийг саатуулжээ55 минут 15 секундын өмнөГ.Нэргүй: Угаарын хийн дуудлага эрс багассан1 цаг 1 минутын өмнөАНУ-ын цэргийн зардал төлөхийг эсэргүүцэн солонгосчууд жагсав1 цаг 6 минутын өмнө"Нүүдэлчин иж бүрдэл" хоолны газрыг хаалаа1 цаг 11 минутын өмнөЦ.УЯНГА: Гэгээлэн төв хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд багачуудад бие даан хөгжих боломжийг бүрдүүлэн ажиллаж байна1 цаг 16 минутын өмнөҮхрийн мах нэг килограмм нь 7500 төгрөгийн ханштай байна1 цаг 21 минутын өмнөОРОСЫН уран гулгагчид бүх алтан медалийг хамлаа1 цаг 26 минутын өмнөАрдын уран зохиолч Б.Лхагвасүрэн агсны “Боржигоны бор тал” шүлэг аялгуу болжээ1 цаг 31 минутын өмнөКофены ашигтай арван тус1 цаг 36 минутын өмнөИх Британийн арми цэргүүдийн үйлдсэн гэмт хэргийг нууж байжээ1 цаг 41 минутын өмнөЦэцэрлэгт хүрээлэнд анааш машинтай мөргөлджээ1 цаг 46 минутын өмнөХорт хавдартай 134 иргэнд 42 сая төгрөгийн дэмжлэг олгожээ1 цаг 51 минутын өмнөДэлхийн рекорд эзэмшигч оны шилдэгт нэр дэвшжээ1 цаг 56 минутын өмнөАвстралийн хоёр улс төрчийг Хятад руу орохыг хориглолоо2 цаг 1 минутын өмнөБилл Гейтс Жеф Безосыг ардаа орхиж, дэлхийн хамгийн баян хүнээр тодорлоо2 цаг 6 минутын өмнөСУМО ТОЙМ: Хакухо болон Тамаваши нар сэтгэл зүйн барилдаан хийлээ2 цаг 11 минутын өмнөЧ.Хүрэлбаатар: Хоёр жилийн өмнө батлагдсан хуулинд хориг тавьж болдоггүйг мэддэггүй юм уу2 цаг 11 минутын өмнөОрост хүүхдүүд хятад жүржнээс болж амиа алдсан тухай цуурхал гарчээ2 цаг 16 минутын өмнө"Нэр төрд халдлаа гэж гомдол гаргагчдын 33 хувь нь улс төрийн өндөр албан тушаалтан"2 цаг 21 минутын өмнөАспиринийг тогтмол хэрэглэх нь таны эрүүл мэндэд сөрөг нөлөөтэй2 цаг 26 минутын өмнөТАНЫ СОНГОХ 76: Аймгуудад хамгийн их дэмжлэгтэй яваа улстөрчид2 цаг 31 минутын өмнө
© 2008 - 2019 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.