2019 оны 6-р сарын 22
11 цаг 35 минут

Д.Цогтбаатар Томас Гремингерийг хүлээн авч уулзав

Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар Монгол Улсад айлчилж буй Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллагын Ерөнхий нарийн бичгийн дарга Томас Гремингерийг 6 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авч уулзав.

Уулзалтын үеэр талууд Монгол, Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллагын хооронд эрчимтэй хөгжиж буй харилцаа, хамтын ажиллагаанд сэтгэл хангалуун буйгаа тэмдэглээд үүний нэг тод илрэл нь энэ сарын 20-21-ний өдрүүдэд Улаанбаатар хотноо болж буй “Терроризмд турхирч буй хүчирхийлэл дагуулсан экстремизм, радикалчлалаас урьдчилан сэргийлэх, тэмцэхэд  нийгмийг хандуулах нь” сэдэвт бүс нутгийн бага хурал болохыг онцлов.

Сайд Д.Цогтбаатар олон улсад энх тайван, аюулгүй байдлыг хангах, итгэлцлийг бэхжүүлэх, хүний эрхийг хамгаалахад Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллага чухал үүрэгтэйг онцлоод хамтын ажиллагаагаа цаашид өргөжүүлэн гүнзгийрүүлэх сонирхолтой байгаагаа илэрхийлэхийн сацуу Улаанбаатар хотноо зохион байгуулж буй энэ удаагийн бага хурлыг зохион байгуулахад дэмжлэг үзүүлж, хамтран ажиллан биечлэн оролцож буй Ерөнхий нарийн бичгийн дарга болон түүний баг, хамт олонд талархал илэрхийлэв.

Ерөнхий нарийн бичгийн даргын зүгээс хүний наймаа, авлига, терроризм болон мөнгө угаахтай тэмцэх, кибер аюулгүй байдлын хангах чиглэлээр Монгол Улстай идэвхтэй хамтран ажиллах, эдгээр салбарт ажиллаж буй албан хаагчдыг чадавхжуулах асуудалд дэмжлэг үзүүлж, хамтын ажиллагаагаа шинэ чиглэлүүдэд өргөжүүлэхээ илэрхийлэв.

Энэ хүрээнд ирэх 8 дугаар сарын 26-30-ны өдрүүдэд “Соёлын өвийг хууль бусаар хил давуулан худалдаалахтай тэмцэх” сэдвээрх Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллагын түнш орнуудад зориулсан семинар болон “Мэдээлэл, дүн шинжилгээнд тулгуурласан цагдан сэргийлэх, хууль сахиулах үйл ажиллагаа” сэдвээрх сургалтыг 10 дугаар сарын 9-ний өдөр тус тус Улаанбаатар хотноо зохион байгуулах гэж буйг мэдээлэв.

 

 

0
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

Роналдо Сери А лигт хамгийн цөөн тоглолтод 25 гоол оруулсан 5 дахь хөлбөмбөгч боллоо1 цаг 48 минутын өмнөАмархан хийгээд амттай тураах дэглэм1 цаг 53 минутын өмнө"Барселона" хожиж, "Реал Мадрид" хожигдлоо2 цаг 6 минутын өмнөНӨАТ-ын сугалааны азтанууд өнөөдөр тодорно2 цаг 7 минутын өмнөНийслэлийн 380 жилийн ойд зориулсан бүх нийтийн гүйлт, дугуйн уралдаан боллоо2 цаг 23 минутын өмнөӨнөөдрийн зурхай2 цаг 37 минутын өмнөFATF Монгол, Исланд, Зимбабвийн эсрэг ямар ч санхүүгийн хориг тавихгүй гэж мэдэгджээ2 цаг 45 минутын өмнөЦаг агаарын мэдээ2 цаг 53 минутын өмнөАвтобус тоормосгүй болсон учраас осол гарсан хэмээн мэдүүлжээ10 сар 19. 20:23Дуучин Нарагийн экс нөхөр Батцацрал дахин нэг хүний амьдралыг бусниулжээ10 сар 19. 19:19Зам даваа гүвээ хаагдаж, халтиргаа гулгаа үүсч болзошгүйг онцгойлон анхааруулж байна10 сар 19. 17:57Дулааны цахилгаан станцуудын шүүлтүүрийн ашиглалтын хугацаа дуусч байна10 сар 19. 17:52АНУ Европоос импортлодог зарим төрлийн бараанд нэмэлт татвар тогтоолоо10 сар 19. 15:00Түүхэнд анх удаа эмэгтэйчүүдийн баг задгай сансарт ажиллалаа10 сар 19. 14:55Ор сураггүй болсон нуурын эрдэмтэд тайлж чадсангүй10 сар 19. 14:50Ургац хураалт 83,9 хувьтай10 сар 19. 14:45Хэрэв 20-иод наснаас эхлэн таргалбал эрт нас барна10 сар 19. 14:40Нэг бүсгүйд дурласан эхнэр нөхөр хоёр10 сар 19. 14:35НӨАТ-ын сугалааны тохирол маргааш болно10 сар 19. 14:30Гэрийн нөхцөлд шүдний өнгөө сэргээх 8 алхам10 сар 19. 14:30Японы эзэнт гүрний ирээдүйн хувь заяа 13 настай хүүгийн мөрөн дээр10 сар 19. 14:25Ханхүүтэй гэрлэсэн орчин үеийн "Үнсгэлжин"-үүд10 сар 19. 14:20Каталонд бэртэж гэмтсэн хүний тоо 89 болжээ10 сар 19. 14:15Яармагийн замд явган зорчигч нарт зориулсан гэрлэн дохионы товчлуур ажиллана10 сар 19. 14:14Тарвага худалдан авсан, тээвэрлэсэн зөрчлүүдийг шалгаж байна10 сар 19. 14:10“Жокер” ашиг орлогоороо boxoffice-ийг дахин тэргүүлжээ10 сар 19. 14:05Автобус огт тоормосгүй болсон учраас осол гарсан хэмээн мэдүүлжээ10 сар 19. 14:00Нийслэлд хэрэгжүүлж байгаа төсөл хөтөлбөрүүдийн хэрэгжилтийг эрчимжүүлэхийг үүрэг болгов10 сар 19. 14:00Алан хядах ажиллагаанд бэлтгэж байсан сэжигтнийг баривчилжээ10 сар 19. 14:00Улайсдаг гэрлийн хэрэглээнээс татгалзъя10 сар 19. 13:55
© 2008 - 2019 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.