6-р сарын 23
12 цаг 30 минут

"Яараад яахав дээ" аяны хүрээнд сэрэмжлүүлэх самбаруудыг байрлуулжээ

Монгол хүний амь нас, эрүүл мэнд хохирч байгаа шалтгаан, нөхцөлийн нэг болсон зам тээврийн осол, хэргээс урьдчилан сэргийлэх, бууруулах чиглэлээр Цагдаагийн ерөнхий газрын Урьдчилан сэргийлэх хэлтсээс санаачлан “Оюутолгой” ХХК, “Мобиком корпораци” ХХК нийгмийн хариуцлагын хүрээнд хамтран ажиллах “Санамж бичиг” байгуулан ажиллаж байна.

Энэ ажлын хүрээнд энэ сарын 15-ны өдрөөс “Яараад яахав дээ” урьдчилан сэргийлэх хэсэгчилсэн арга хэмжээг улсын хэмжээнд эхлүүлсэн.

Arslan.mn

Иргэд орон нутгийн замд зам тээврийн осолд өртөн амь нас нь хохирч байгаатай холбогдуулан Улаанбаатар хотоос аймгууд руу явдаг төвлөрсөн замд ухуулга, нөлөөлөл, урьдчилан сэргийлэх самбарыг доорх чиглэлд байгуулсан. Үүнд: 

  • Улаанбаатар хотоос Хэнтий аймгийн чиглэлийн 67 км-т буюу Төв аймгийн Эрдэнэ сумын нутаг;
  • Улаанбаатар хотоос Говьсүмбэр аймгийн чиглэлийн 48 км-т буюу Төв аймгийн Сэргэлэн сумын нутаг;
  • Улаанбаатар хотоос Өвөрхангай аймгийн чиглэлийн 61 км-т буюу Төв аймгийн Баянчандмань сумын нутаг.

Дээрх бүтээн байгуулалтын ажилд олон хүний хүч хөдөлмөр, сэтгэл зүрх шингэж хийгдсэн бөгөөд өнөөдөр ухуулга, нөлөөллийн самбарын нээлтийн үйл ажиллагааг 3 цэгт зэрэг эхлүүлж байгаа тул иргэд та бүхэн Улаанбаатар хотоос Хэнтий, Говьсүмбэр, Өвөрхангай аймгийн чиглэлийн замд явж байгаа бол мэдээлэлтэй биечлэн танилцаарай. 

Мөн бүтээн байгуулалтын ажилд оролцсон “Оюутолгой” ХХК, “Мобиком корпораци” ХХК, “Таван богд” ХХК, “Апу” ХК, “Петровис” ХХК-ийн удирдлага, ажилчдад талархал илэрхийлье. 

Зуны урин дулаан цаг, хүүхдийн амралт эхэлсэнтэй холбогдуулан иргэдийн Улаанбаатар хотоос хөдөө, орон нутаг, байгалийн үзэсгэлэнт газруудад амрах, зугаалах хөдөлгөөн ихсэж байгаатай холбогдуулан иргэд та бүхнийг хурдаа тохируулж явах, хамгаалах бүс хэрэглэх, согтууруулах ундааны зүйл хэрэглэхгүй байх зэргээр зам тээврийн осол, хэргээс өөрийн болон бусдын амь нас, эрүүл мэндийг хамгаалж, замын хөдөлгөөнд соёлтой оролцохыг цагдаагийн байгууллагаас уриалж байна.

Ганхуяг Арсланхуяг-н зураг.

Ганхуяг Арсланхуяг-н зураг.

Ганхуяг Арсланхуяг-н зураг.

Ганхуяг Арсланхуяг-н зураг.

 Эх сурвалж: Тээврийн цагдаагийн алба

1
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1 сэтгэгдэлСэтгэгдэл бичих

88.130.155.7Зочин   • 6 сарын 23. 15 цаг 11 минут

tiinshdee honood jvahgui...kkk

Шинэ мэдээ

Британийн музейгээс 18 каратын цул алтан жорлонгийн суултуур хулгайд алдагджээ6 цаг 11 минутын өмнөБяцхан Кристина охин өдөр, цаг, жингийн онцгой давхцалд мэндэлжээ6 цаг 21 минутын өмнөДэлхийн хамгийн агуу хөшөө6 цаг 31 минутын өмнөСибирийн баавгайнууд хоол хайж, монголын хилийг давжээ6 цаг 41 минутын өмнөАминдэм дутагдахад дараах өөрчлөлт гардаг байна6 цаг 56 минутын өмнөХүнсний худалдааны газарт иоджуулаагүй давс худалдаалахгүй байхыг анхааруулж байна7 цаг 11 минутын өмнөЗэрлэг ан амьтдын гэрэл зургийн уралдааны сүүлийн шатанд шалгарсан хөгжилтэй зургууд7 цаг 18 минутын өмнөАймгийн арслан Н.Мустафа түрүүлж, Б.Серик начин үзүүрлэжээ7 цаг 26 минутын өмнөӨдөр унтах нь зүрхний шигдээсээр өвдөх эрсдлийг бууруулдаг7 цаг 41 минутын өмнөБОКС: Б.Чинзориг, Э.Цэндбаатар, Г.Баярхүү нар тэмцээнээ үргэлжлүүлж байна7 цаг 56 минутын өмнөЗам хаасантай холбоотой нийтийн тээврийн маршрут өөрчлөгджээ8 цаг 11 минутын өмнөХовд аймгийн өрхийн эмнэлгийн салбар зөвлөлийн мэндчилгээ8 цаг 14 минутын өмнөӨнөөдөр автомашингүй ӨДӨР8 цаг 26 минутын өмнөНомын баяр өнөөдөр үргэлжилж байна8 цаг 41 минутын өмнөӨнөөдрийн зурхай8 цаг 56 минутын өмнөЦаг агаарын мэдээ9 цаг 11 минутын өмнө“Ослын үеийн удирдлагын систем” сургалт боллоо9 цаг 36 минутын өмнөЦагаанхаданд галын улмаас хоёр машин, гурван айл шатжээ9 сар 14. 20:01Сүхбаатарын талбайд "Үндэсний номын баяр" болж байна9 сар 14. 15:30Засгийн газрын нээлттэй өдөрлөг даваа гаригаас эхэлнэ9 сар 14. 15:11Нефтийн олборлолтыг үргэлжлүүлэн бууруулна9 сар 14. 15:00КПОП: Хамгийн өндөр болон хамгийн намхан эрэгтэй уран бүтээлчид9 сар 14. 14:55Нэр хүндтэй их сургуульд хүүхдээ оруулахын тулд авлига өгсөн Холливүүдийн жүжигчин 14 хоног хоригдох ял сонслоо9 сар 14. 14:50Австралид гарын эрхий хурууных нь оронд хөлийн эрхий хуруу залгаж эмчилжээ9 сар 14. 14:45Ulaanbaatar MMC Energy шилдэг 8-д үлдлээ9 сар 14. 14:40БНХАУ-ын бараанд ногдуулсан татварыг нэмэх хугацааг хойшлуулжээ9 сар 14. 14:35Төрсөн өдрөөрөө дахин төрсөн минь9 сар 14. 14:30Адель салах өргөдлөө өгчээ9 сар 14. 14:25Шилдэг сургуулиудын жагсаалтыг Оксфордын их сургууль тэргүүлжээ9 сар 14. 14:20“Пивоны гүзээ” багасахгүй байх 10 шалтгаан9 сар 14. 14:15
© 2008 - 2019 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.