6-р сарын 24
8 цаг 00 минут

Хууль бусаар газар авсан, өгсөн аль алинтай нь ХАРИУЦЛАГА тооцдог болъё

Нийслэлийн Засаг дарга С.Амарсайхан өмнөх долоо хоногийн эцсээр Хан-Уул дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах орон сууцны хороолол дундах ногоон байгууламж бүхий талбайд газрын зөвшөөрөл авсан аж ахуйн нэгжийн эрхийг цуцаллаа. Тухайн хорооны иргэд үлдсэн жаахан газар, хормойн чинээ ногоон байгууламжаа авч үлдэхээр суулт хийсэн нь ийнхүү үр дүнгээ өгөв.

Хотын дарга нөхцөл байдлыг газар дээр нь үзэж харж, оршин суугчидтай уулзах үеэрээ нэгэн ноцтой гэмээр баримтыг дурдаж байх юм. Тэрбээр байрнуудын дунд зөвшөөрөл олгоогүй газар гэж алга. Энэ хавийн зургаан  байрны дундах газарт нийтдээ 53 зөвшөөрөл олгогдсон байгааг дурдлаа.  Ингэж бодохоор энэ орчимд сул чөлөөтэй алга дарам газар ч үлдээгүй гэсэн үг. Зарим нэг нь бүр давхардаж олгогдсон байх магадлалтай. Газрын наймаа эзэн олонтой, ямар хэмжээнд цэцэглэн хөгжсөнийг Засаг даргын энэ  үгнээс  анзаарч болно.

Хотын дарга аа, одоо хууль бусаар газар авсан болон өгсөн хүмүүстэй нь адилхан хариуцлага тооцдог болмоор байна. Энэ тал дээр иргэд таныг дэмжиж байгаа шүү

Газар эзэмших эрхийг цуцалж байгаа нь ганц энэ удаагийнх биш. Хотын төв талбайн урд хэсэг, цэцэрлэгт хүрээлэнтэйгээ хамт ХХБ-ны ТУЗ-ын дарга Д.Эрдэнэбилэгийн хамаарал бүхий компанийн эзэмшилд байсныг Нийслэлийн засаг дарга С.Амарсайхан захирамжаараа цуцлаад буй. Үргэлжлүүлэн Улаанбаатар зочид буудлын урдах цэцэрлэгт хүрээлэн болон МУИС-ийн өмнөх  “Оюутны талбай”-н эзэмших эрхийг хэдхэн хоногийн өмнө  мөн цуцалсан. 

Байгалийн түүхийн музейн урдах цэцэрлэг, Гутлын 22-р дэлгүүрийн арын цэцэрлэг мөн хэн нэгний эзэмшилд очсон гэх мэдээлэл чих дэлсэж байсан удаа бий.  Төрийн ордны доорхи газар хэн нэгний эзэмшилд оччихсон байж магадгүй шүү гэсэн сануулга зүгээр нэг хошигнол биш юм байна.  

Газрыг баруун солгойгүй олгож, хэсэг хүмүүсийн хувьд хамгийн ашигтай наймаа болж, эрх мэдэлтнүүд ашиг сонирхлын зөрчлөөр асуудалд хандаж байсныг гэрчлэх энэ мэт баримтууд захаас аван бий. Үүний үр дагавраар Улаанбаатар магадгүй, дэлхийн хамгийн төлөвлөлт муутай хот болж,  жинхэнэ утгаараа бетонон ширэнгэ болж хувирсан байж мэднэ.  

Хот төлөвлөлтийн газрын хариуцлагатай ажилтан нь явган хүний замыг хааж барилга барих зөвшөөрөл олгож хариуд нь их хэмжээний авлига авсан хэрэг тун саяхных. Энэ хэрэг эцэслэн шийдэгдээгүй байгаа шиг санагдаж байна. Ерөөс Улаанбаатарын ашигтай байрлал бүхий газар бүхнээс авлига үнэртдэг гэдэг нь талаар бус байх. 

Тэгвэл Хотын дарга энэ мэт  олгогдсон  олон газрыг  цаашид судалж цуцлана гэдгээ мэдэгдээд байгаа. Тэрбээр Хан-Уул дүүргийн нэгдүгээр хороололд иргэн Б-д олгосон газрын зөвшөөрлийг цуцлах үеэрээ ”Зөвхөн энэ газар ч биш, өөр олон байршилд орон сууцны хороололд хууль бус газрын эрхийн зөвшөөрлүүд олгосон байна. Цаашид энэ асуудлуудыг шат дараатай шийднэ” гэдгээ хэлнэ билээ.

Хууль бус олгосон газрын зөвшөөрлийг эргэн цуцалж, хот өмнөх алдаагаа засч залруулж байгаа нь сайн хэрэг. Гэхдээ энэ бол асуудлын нэг л тал. Харин цаашид газрын  ийм хууль бус зөвшөөрөл олгогдсоор л байх уу гэдэг нь асуултын тэмдэгтэй хэвээр үлдэж байна.  

Одоогийн нөхцөлд газар эзэмших эрхийг цуцалснаар зөвхөн эзэмшигчийн хувьд  хариуцлага тооцогдож байна гэсэн үг. Товчхондоо бол хохироод үлдэж байна гэсэн үг. Гэтэл үүний нөгөө талд газар эзэмших зөвшөөрлийг хууь бусаар олгосон тэр эрхтэн дархтнуудад ямар хариуцлага ногдох вэ гэдэг нь тодорхойгүй үлдэж байна. Нийтийн эзэмшлийн, тэр дундаа хотын төв талбай, цэцэрлэгт хүрээлэн бүхий нийтийн амарч зугаалдаг газрыг бусдад эзэмшүүлэх зөвшөөрлийг хэн олгов гэдэг нь яах аргагүй анхааарал татсан асуудал. Энэ чинь жинхэнэ утгаараа хууль бус шийдвэр шүү дээ.

Тухайлбал, төв талбайн өмнө хэсэг, цэцэрлэгт хүрээлэнг хувийн компанид эзэмшүүлэх зөвшөөрлийг Хотын дарга асан Ц.Батбаяр гаргасан байдаг. Энэ мэт бөх зүрх, бүдүүн хүзүүтэй, газрын наймаанд гаршсан дарга цэрэг хэн байв. Тэд хариуцлагын гадна үлдэх учиргүй. Тухайлбал,  Улаанбаатар зочид буудлын өмнөх цэцэрлэг, Оюутны талбай хэний зөвшөөрөл захирамжаар бусдын гарт оров гэдгийг нийтэд зарлах ёстой биш үү. Ингэх нь ёс зүйн хариуцлагын нэг хэлбэр. Тэгээд үүнээс цааш хууль номынхоо хүрээнд хариуцлага тооцох ёстой.

Манай сайт өнгөрсөн жил “Газрын зөвшөөрлийг ганц гарт төвлөрүүлье” хэмээн асуудал хөндөж бичиж байв. Улаанбаатарын газрыг дүүрэг, нийслэлийн Засаг дарга нарын захирамжаар олгодог байсан. Засаг дарга нарын газар олгодог эрх мэдлийг БОАЖЯ зэрэгцэн  хэрэгжүүлж  Туул гол, дархан цаазат Богдхан уулын ам бүрийг аялал жуулчлалын зориулалтаар гэсэн өнгөлөн далдлалт дор олгоод бараг дуусч байгаа юм биш үү.

Ийнхүү газар олгодог эрх мэдэлтнүүд олширсон, зөвхөн өөр өөрсдийн сүлжээний нөхдүүддээ бүхэл бүтэн уулын ам, хэдэн га-аар олгодог болсныг цахим сүлжээнд явж байгаа газрын наймааны  зараас анзаарч болмоор байна.

Хотын дарга аа, одоо хууль бусаар газар авсан болон өгсөн хүмүүстэй нь адилхан хариуцлага тооцдог болмоор байна. Энэ тал дээр иргэд таныг дэмжиж байгаа шүү.  

Г.Тулга

25
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

25 сэтгэгдэлСэтгэгдэл бичих

64.119.22.232Зочин   • 6 сарын 25. 7 цаг 59 минут

zob shuu olgoson huniig ajlaas ni cholooldog bol

66.181.186.88Зочин   • 6 сарын 25. 0 цаг 19 минут

ZUV ZUGEER IRGEN HUSELT GARGAHAAR L OLGOGDSON GAZAR GEJ BAIHGUI BAIHAAA!!!!!!!!!!!!!!

43.228.129.129Эрдэнэт   • 6 сарын 24. 17 цаг 23 минут

УБ хотын газрыг Цэхэр,Б-жунай нар зараадТэнэг Б-раар туг тахиулаад дууссан байхгүй юу, А-г дарга одоо бүгдийг нь шалгаад хураахыг нь зоригтой хуааж цэгцлэхгүй бол хот маань шавар амбаар шигжсэн газар боллоо. Хот төлөвлөлт гэж ийм байдаггүй юм, Хотын Архитектур төлөвлөлт хийж Хот байгуулалтын хуулиа барьж ажиллахгүй бол мөдхөн нийслэл хот биш болох барилгын цуглуулга болох нь

192.82.66.22Зочин   • 6 сарын 24. 16 цаг 34 минут

одоо зарах газар үгүй болсон хойно нь ингэж бгаа юм уу, Урд нь хууль бусаар газар олгосон хүмүүсийн аз болоод үлдэх үү,Газрыг албадад ажиллаж байсан ,газрын наймаагаар хөлжсөн хүмүүсийг *өршөөх* үү

202.21.115.114Зочин   • 6 сарын 24. 15 цаг 48 минут

компаны хаягийн орчим эзэмшил газрын зураг давхар байж улаан шугамаар тодотгох хэрэгтэй илүү хашаалсан газрын төлбөр татвар өндөр, жилээс жилд хүүлэгддэг татвартай болгох хэрэгтэй

66.181.161.121Зочин   • 6 сарын 24. 15 цаг 24 минут

ахынхаа нефьтын үйлдвэр барьсан авсан газраа буцаагаад өгчихээд хуцаачээ

202.131.243.186Зочин   • 6 сарын 24. 14 цаг 35 минут

ерөөс бид, яагаад төрд гарсан хүмүүс маань ингэж шударга бус ажиллаад байна гэхээр тэдний ард чамайг наад суудалд суулгаж болсон юм намд мөнгө олж өгөхгүй бол буулгаж бас болно гэсэн намын заналхийлэл байна. Тэрнийг зогсоохгүй бол арга нь нарийсаад луйвар байсаар байх болно. Ядахдаа нөгөө 60,0 тэрбумын схем зохиосон хэд шийтгэл хүлээхгүй бололтой.

202.131.243.186Зочин   • 6 сарын 24. 14 цаг 26 минут

Хууль бусаар өгсөнийг хатуу шийтгэ,Хууль бус ажил хийлгэхэд түлхсэн намыг /60 тэрбум олох, нам санхүүжүүлэхийг шаардсан / татан буулгавал зохино.

202.179.27.115Зочин   • 6 сарын 24. 11 цаг 51 минут

Газрын зөвшөөрөл олгох үйл ажиллагааг төрийнхан улам хүндрүүлэх тусам иргэдэд газар авахад маш их үнэтэй болоод байгааг цаашид яах вэ? Хятад солонгос хүмүүс газрын зөвшөөрлийг л өндөр үнээр худалдан авсаар байгаа \

103.229.123.240Зочин   • 6 сарын 24. 14 цаг 26 минут

угаасаа тийм болгох гэж л албан тушаалд мөнгө зарж очдог шүү дээ

202.72.247.30зочин   • 6 сарын 24. 11 цаг 40 минут

Шарга морьтын зусланд хүртэл хуучин хотын гүйцэтгэх захиргаанд ажиллаж байсан настай авгай айлуудын гарах гарцыг хаагаад хашаа барьсан байгаа хэлэхлээр та нар намайг дийлэхгүй гэдэг шүү

139.5.219.107zochin //   • 6 сарын 24. 11 цаг 24 минут

hen heden tugruguur hudaldaj avsan bn,heden tugrugnii tatvar tulsun bn..bun yum todorhoi bgaa..hotiin tuluvluguund orson gazriig butsaaj avch bolnoo..ulsad baga mungu tulsun bgaa...avsan hun ni zarsan huneesee munguu nehemjleed avchihna,,ulsad hohirol bhgui

202.9.42.249Санал   • 6 сарын 24. 11 цаг 19 минут

Уг нь хууль бусаар олгохгүйн тул албан тушаалтан ажилладаг

43.228.131.196ЗӨВ   • 6 сарын 24. 11 цаг 06 минут

ЗӨВЗӨВ. САЙН БАЙНА. МЭДЭЭЖ АЛБАН ТУШААЛТАНГУУД Л АВСАН БАЙЖ ТААРАА. ТҮҮНЭЭС БИШ ЖИРИЙН ИРГЭН ОО БАРЬЯ ГЭХЭД ӨГӨХ ҮҮ. ХАЛУУН УСНЫ ГАЗАР БАРЬЯ ГЭХЭД ӨГӨХ ҮҮ. ГАЗРЫН НАЙМААГ ТАСЛАН ЗОГСООЖ ЦУЦАЛЖ ЧАДВАЛ ДАХИН ДАХИН СОНГОНОО.

202.21.108.248Зочин   • 6 сарын 24. 10 цаг 53 минут

Хотын төвд 6 р хороололд BYTI компаны орон сууцны барилга эргэн тойрныхоо байруудын газрыг өөртөө өмчлөөд хашаа барьчихлаа. Хотонд ороод хонь манайх гэдэг шиг хэзээ хойно байруудын дунд баригдчихаад газарт эзэн суучих юм. Бүдүүлэг компанууд байна шүү.

103.229.123.240Зочин   • 6 сарын 24. 10 цаг 46 минут

шазайчайл худлаа попрох аядаад явахын...яах л гэж байгаа болдоо чи..

202.21.108.248Зочин   • 6 сарын 24. 10 цаг 32 минут

ОДОО ЗУСЛАНГЫН ОЙ МОДОН ДОТОР ГАЗАР ОЛГОЖ ХАШАА ТАТСАН БҮХ ЗӨВШӨӨРЛИЙГ ЦУЦАЛЖ ИРГЭДИЙН АМРАХ ЗУГААЛАХ НОГООН БҮСИЙГ ЧӨЛӨӨЛЖ ӨГНӨ ҮҮ. ОЙ МОДДЫГ ХАШААЛЧИХААД БАЙГАА ХЭТЭРХИЙ БҮДҮҮЛЭГ АЙЛУУД НИЛЭЭД БНА.

202.131.243.190Zochin   • 6 сарын 24. 9 цаг 59 минут

Gazar damlan hudaldaj bgaa asuudald UB hotiin bolon duurguudiin gazriin albanii noxduud holbootoi shuu. Irgediin bodit unen medeelleer gazriin albanii noxdiig shalgah heregtei. Ugaasaa gazar olgolt bol suljeend orchihson sh dee. Huvi hund gazar olgohoos busad gazar ezemshuuleh, yalanguya malchdad ovoljoo, havarjaa, namarjaa gej gazar ezemshuuleh, hotiin noxduudad end tend uuliin am haaj tom tom gazar ezemshuuldegee bolimoor bna. Huulind oorchlolt oruulah heregtei. Bid nuudelchin udamtai uls.

124.158.107.6Зочин   • 6 сарын 24. 9 цаг 54 минут

Нийтийн эрх ашиг болон хуулиас дээгүүр мэдэл гаргаж газар олгосон албан тушаалтныг бусдаас дахин хүндрүүлж хариуцлага тооцдог баймаар юм. Тэгэхгүй бол нийтээр болон авсан хүн нь гэсэн хохироод байна.

202.9.42.209Зочин   • 6 сарын 24. 9 цаг 45 минут

Манай байрны омнох жижигхэн газар нийтийн эзэмшилд машин тавьдаг байсан нэг оглоо хашаа барьсан тэгээд 3 тэрбумаар зарна гэж байна энэ юу гэсэн уг вэ ямар эрх мэдэлтэй хун нийтийн эзэмшлийн хотын газрыг шууд дамдан худалдаж байна мэдээж нийслэлийн газрын албаны албан тушаалтнууд угсэн хуйвалдаж ийм улайм цайм олон тэрбумын хулгац луйвар зийж Байна атг энийг мэдэхийн дээдээр мэдэж Байгаа яагаад шалгахгуй байна

202.55.191.194гийчин   • 6 сарын 24. 9 цаг 31 минут

өөрийнхөө болон ах нарынхаа хууль бусаар авсан газрыг эхлээд хүчингүй болгож газрыг нь улсдаа өгчихөөрэй дээ. эхний ээлжинд туул голын хөвөөнд барьж байгаа барилгаа нураагаад огтолсон бургасаа нөхөн сэргээчихээд олон юм яриарай. АТГ амарсайханы ашигн сонирхолын зөрчилгүй гэж дүгнэсэн юю бахйх даа

150.129.142.201Зочин   • 6 сарын 24. 9 цаг 09 минут

гол нь олгосон албан тушаалтанг зарлаж шийтгэл оногдуулахгүй бол энэ байдал засрахгүй ээ

203.91.115.46Зочин   • 6 сарын 24. 8 цаг 37 минут

Амарсайхаан чиний ах нар чамайг улс төрлүү хаялага хаяж дарга болгоод хариуд хэдэн 10 га-р нь хууль бусаар авсан газруудаа эхлээд буцаагаад өгчих!! Энэ хүнийг хотын дарга болоход нь АТГ ашиг сонирхолын зөрчилыг нь шалгаагүй юм байх даа. Эсвэл Хүүкийн даалгавараар нүдээ аний биз.

66.181.161.62Зочин   • 6 сарын 24. 8 цаг 35 минут

Дэмжиж байна Газар олгосон албан тушаалтан зуучлагч холбогч гээд оролцсон нөхдүүдэд хариуцлага тооцох нь зөв. Тэгснээс хэн ч гэсэн газар авах хүсэл сонирхолтой л байж таарна

122.201.31.51Зочин   • 6 сарын 24. 8 цаг 17 минут

Олгосон албэан тушаалтныг нь олоход амархан биз дээ Зарлаач

Шинэ мэдээ

Улсын аварга Э.Оюунболд өөрийг нь хэлмэгдүүлж, гүтгэсэн гэж гомдол гаргажээ9 цаг 39 минутын өмнөӨндөр амжилтад хүрсэн хүмүүс өдрийн цайгаа яаж өнгөрөөдөг вэ8 сар 18. 14:15Маргааш зургаан дүүрэгт цахилгаан хязгаарлана8 сар 18. 14:00Ходоодны хорт хавдраар өвчлөх хүүхдийн тоо өсөх хандлагатай байна8 сар 18. 13:50Форрест Гамп Вьетнамын дайчдын дайны эсрэг цуглаан дээр юу гэж хэлсэн бэ?8 сар 18. 13:40Орон нутгийн тийзийн үнийг хямдруулна8 сар 18. 13:30Эрүүл, эрч хүчтэй амьдрах энгийн 7 хэвшил8 сар 18. 13:20Катриона Грэй Монголд ирнэ8 сар 18. 13:10Нийтийн эзэмшлийн газрыг чөлөөлж байна8 сар 18. 13:00Индонезийн живж буй нийслэлийг нүүлгэн шилжүүлнэ8 сар 18. 12:45Энхтайваны гүүрний зорчих хэсгийн нэгдүгээр эгнээг өнөөдөр хаана8 сар 18. 12:26Ирэх долоо хоногт чуулган, байнгын хороод хуралдана8 сар 18. 12:00Өнөөдөр НӨАТ-ын сугалааны тохиролтой8 сар 18. 11:45Оюутан цэргүүд тангараг өргөлөө8 сар 18. 11:30Өнөөдрийн зурхай8 сар 18. 11:15Цаг агаарын мэдээ8 сар 18. 11:00Э.Оюунболд: Миний шээсийг сольсон байна. Би допинг хэрэглээгүй8 сар 17. 20:16Индонезын нийслэлийг Калимантан арал руу шилжүүлэх саналыг албан ёсоор тавьжээ8 сар 17. 15:00Хонконгийн жагсагчид дахин жагсахаар төлөвлөж байна8 сар 17. 14:5568 жил хамт амьдарсан хос нууцаа дэлгэв8 сар 17. 14:50Наранд түлэгдсэн арьсанд гурилтай сүүн маск тустай8 сар 17. 14:45Эртний очир алмааз олжээ8 сар 17. 14:40Биеэс давс гадагшлуулах арга8 сар 17. 14:35Их мэнгэтэй хүмүүс илүү удаан амьдардаг8 сар 17. 14:3061 нас хүрсэн Мадоннагийн амьдралын дүрэм8 сар 17. 14:25Токио 2020 Олимпийн бэлэгдэл Мираитова болон Сомэити8 сар 17. 14:20ОХУ, БНАСАУ хамтын ажиллагаагаа гүнзгийрүүлэхээр тохиролцжээ8 сар 17. 14:15Зүүдний тухай сонирхолтой 10 баримт8 сар 17. 14:10Нөхөрлөлүүд ойгоо хамгаалсны төлөө ашиг хүртэх ёстой гэв8 сар 17. 14:05Заанаас суралцах амьдралд хэрэгтэй дөрвөн чанар8 сар 17. 14:00
© 2008 - 2019 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.