6-р сарын 24
10 цаг 05 минут

Швейцарын Холбооны Улсын Үндэсний Зөвлөлийн дарга хүрэлцэн ирлээ

Монгол Улсын Их Хурлын дарга Гомбожавын Занданшатарын урилгаар Швейцарын Холбооны Улсын Үндэсний Зөвлөлийн дарга, эрхэмсэг хатагтай Марина Кароббио Гүшэтти тэргүүтэй төлөөлөгчид Монгол Улсад албан ёсны айлчлал хийхээр өчигөр /2019.06.23/ Улаанбаатар хотод хүрэлцэн ирлээ.

Төлөөлөгчдийн бүрэлдэхүүнд Швейцарын Холбооны Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Бернардино Регаццони, Швейцарын Холбооны Улсын Холбооны Ассамблейн Гадаад харилцааны хэлтсийн дарга, Элчин сайд Клаудио Фишер болон албаны бусад хүмүүс дагалдан ирэв.

Эрхэм зочдыг “Чингис хаан” олон улсын нисэх онгоцны буудалд УИХ-ын гишүүн, УИХ дахь Монгол-Швейцарын парламентын бүлгийн гишүүн Л.Болд, Бээжин дэх Швейцарын Холбооны Улсын Элчин сайдын яамны Улаанбаатар дахь Консулын хэлтсийн дарга, Швейцарын Хөгжлийн хамтын ажиллагааны газрын Монгол дахь Төлөөлөгчийн газрын тэргүүн Габриэла Спирли, ГХЯ-ны Дипломат ёслолын газрын захирал Д.Баярхүү болон албаны бусад хүмүүс угтан авсан юм.

Швейцарын Холбооны Улсын Үндэсний Зөвлөлийн дарга, хатагтай Марина Кароббио Гүшэттигийн Монгол Улсад хийх албан ёсны айлчлал 2019 оны 06 дугаар сарын 23-наас 06 дугаар сарын 26-ны өдрүүдэд үргэлжилнэ.

Айлчлалын үеэр Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар, Швейцарын Холбооны Улсын Үндэсний Зөвлөлийн дарга Марина Кароббио Гүшэтти нар албан ёсны хэлэлцээ хийж, хоёр талын харилцаа, парламент хоорондын хамтын ажиллагааны болон харилцан сонирхсон бусад асуудлаар санал солилцоно. Айлчлалын хүрээнд хатагтай Марина Кароббио Гүшэтти Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгад бараалхаж, Монгол Улсын Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатартай уулзах юм.

Монгол Улс Швейцарын Холбооны Улстай 1964 оны 05 дугаар сарын 22-нд дипломат харилцаа тогтоосон. Хоёр улсын харилцаа, парламент хоорондын хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхэд түлхэц үзүүлэх энэхүү айлчлал нь хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 55 жилийн ойн жилд болж буйгаараа онцлог юм гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.

0
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

Келли Брүк, ДиКаприотой шөнийг хамт өнгөрүүлжээ4 минут 54 секундын өмнөИрэх долоо хоногт цахилгааны хягзаарлалт хийгдэх газрууд46 минут 58 секундын өмнөБ.Нямжавын улаан хээр Түрүү магнайд хурдаллаа52 минут 5 секундын өмнөМаргааш НӨАТ-ын сугалааны 50 сая төгрөгийн азтан тодорно1 цаг 2 минутын өмнөДолдугаар сарын 25-наас НЭГ ЧИГИЙН УРСГАЛТАЙ болох авто замууд1 цаг 21 минутын өмнөНЭМҮТ: Давсаа багасгая2 цаг 8 минутын өмнөМонгол туургатны морьтны өв, соёлын "Их хурд-8" наадам эхэллээ2 цаг 36 минутын өмнөЧуулганы хуралдаантай, цагдаагийн баяртай долоо хоног2 цаг 46 минутын өмнөӨглөө бүр инээмсэглэлээр угтаж чадвал эрч хүч нэмэгдэнэ7 сар 19. 17:30Академич Р.Барсболдод хутга тулган дээрэмдсэн этгээдүүдийг илрүүлжээ7 сар 19. 17:02АНУ: FaceApp аппликейшнийг аюулгүй байдалд заналхийлнэ гэж үзжээ7 сар 19. 17:00“Мисс бөх“ Молдир Мекенбаевагийн тухай 12 баримт7 сар 19. 16:55Таксинд явж байсан эмэгтэйг хүчирхийлж тээврийн хэрэгслийг дээрэмдсэн этгээдүүдийг баривчиллаа7 сар 19. 16:51Тамхинаас гарахад эхний арав хоног л хэцүү байдаг7 сар 19. 16:50Академич Р.Барсболдод хутга тулган дээрэмдсэн этгээдүүдийг илрүүлжээ7 сар 19. 16:45Хөлбөмбөгийн солилцооны эргэн тойронд7 сар 19. 16:4550-60 мянган хүний суудалтай, битүү дээвэр бүхий Үндэсний төв цэнгэлдэх хүрээлэн барина7 сар 19. 16:4240 жил үсээ засуулж, угаагүй эр7 сар 19. 16:40Нэгхэн шөнийн дотор биеэс хортой бодисыг гадагшлуулах итгэмээргүй арга7 сар 19. 16:35АНУ-ыг эдийн засгийн террорист заналхийлэл хэрэгжүүлж байна хэмээв7 сар 19. 16:302019 оны хамгийн их борлуулалттай ТОП-10 цахилгаан машин7 сар 19. 16:20Дурлалын дуу7 сар 19. 16:152019 оны дэлхийн шилдэг 50 рестораны жагсаалт7 сар 19. 16:10Өдөр бүр нимбэгтэй ус уух 8 шалтгаан7 сар 19. 16:00Дэлхийн хамгийн нэр хүндтэй төр, нийгмийн зүтгэлтнүүдийг Билл Гейтс, Мишель Обама нар тэргүүлэв7 сар 19. 15:55Дэлхийн хамгийн цацраг идэвхит газрыг нэрлэжээ7 сар 19. 15:50Дэлхийн хамгийн цацраг идэвхит газрыг нэрлэжээ7 сар 19. 15:50Хууль бусаар ашигт малтмал олборлож байсан иргэдийг илрүүлжээ7 сар 19. 15:44Дэлхийн II дайнд 14 сая хүний амийг аварсан цахим эриний эцэг Алан Турингийн бодит түүх7 сар 19. 15:40Сталлоне матарт “хайртай”7 сар 19. 15:35
© 2008 - 2019 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.