6-р сарын 24
17 цаг 55 минут

Мэдэгдэл

2019 оны 6 дугаар сарын 22-ны өдөр baabar.mn вэбсайтад “Яанаа, Ерөнхий сайд “Тавантолгой”-г “таг мартчиж”!!!” гэсэн гарчигтай нийтлэлийг сэтгүүлч Оргилмаа бичиж нийтлүүлжээ. Энэхүү нийтлэлийн агуулга нь Тавантолгой төслийн IPO асуудлыг Засгийн газраар шийдэхгүй байгаа нь Ерөнхий сайд, Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд болон Монгол Ардын намын Ерөнхий нарийн бичгийн дарга нарын ажлаа хийхгүй байгаатай холбоотой гэж шүүмжилсэн байна. Түүнчлэн, Эрдэнэс Тавантолгой ХК-ийн удирдлагын үйл ажиллагааны талаар шүүмжилсэн бөгөөд үүнээс шалтгаалан Тавантолгойн орд газрыг олон улсад IPO хийх ажил удааширч буй мэт буруу тайлбарласан байна.

УИХ-ын 2018 оны 6 дугаар сарын 29-ний өдрийн “Тавантолгойн нүүрсний ордын үйл ажиллагааг эрчимжүүлэх талаар авах зарим арга хэмжээний тухай” 73 дугаар тогтоол баталж, Тавантолгойн нүүрсний ордын эдийн засгийн үр өгөөжийг нэмэгдүүлэх, холбогдох дэд бүтцийг барьж байгуулах зорилгоор “... стратегийн ач холбогдол бүхий Тавантолгойн нүүрсний ордын тусгай зөвшөөрөл эзэмшигч хуулийн этгээдийн хувьцааны 30 хүртэлх хувийг гадаад, дотоодын хөрөнгийн биржээр арилжаалан, шаардлагатай хөрөнгө оруулалтыг татсаны үндсэн дээр Тавантолгойн ордын үнэ цэнийг өсгөх хүрээнд холбогдох дэд бүтцийн болон шаардлагатай бусад төсөл, хөтөлбөрийн тодорхой хэсгийг санхүүжүүлэх”-ийг Монгол Улсын Засгийн газар /У.Хүрэлсүх/-т даалгасан. УИХ-ын энэхүү тогтоолыг хэрэгжүүлэх, Тавантолгой орд газрын үнэ цэнийг нэмэгдүүлэх, шаардлагатай хөрөнгийг татан төвлөрүүлэх зорилгоор олон улсад хувьцаа арилжаалах бэлтгэл ажлыг Монгол Улсын Засгийн газар болон Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны зүгээс төлөвлөгөөт хугацааны дагуу хэрэгжүүлэн зохион байгуулж байна. Төрийн өмчит компани, тэр тусмаа иргэн бүр хувьцааг нь эзэмшдэг компанийн хувьцааг анх удаа олон улсын зах зээлд арилжаалах гэж буй энэ ажил нь амар хялбар биш бөгөөд хууль эрх зүйн хувьд өөрчлөлт хийх,  компанийн үйл ажиллагааг олон улсын стандартад нийцүүлэх зэрэг олон ажлыг шинээр хийж байна.

Нийтлэлч өөрт буй мэдээлэлд тулгуурлан, өөрийн үзэл бодлоо шингээж бичихдээ Засгийн газраас хэрэгжүүлж буй ажлыг шүүмжлэх, харлуулах чиглэл барьсанд харамсаж байгаагаа илэрхийлэхийн зэрэгцээ салбарын яам, “Эрдэнэс-тавантолгой” ХК-иас үнэн бодит мэдээллийг авч болох байсныг  сануулья. Иймэрхүү буруу ташаа мэдээлэл нь компанийн нэр хүнд, цаашлаад олон улсын зах зээлд хувьцаа арилжаалах үйл явцад сөргөөр нөлөөлөх тул хэвлэл мэдээллийн байгууллага, иргэд та бүхнийг  бичиж, түгээж буй мэдээлэл бүртээ хариуцлагатай хандахыг хүсье.

 УУЛ УУРХАЙ, ХҮНД ҮЙЛДВЭРИЙН ЯАМ

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Шинэ мэдээ

Эрхэлсэн ажилдаа амжилт гаргасан цагдаагийн алба хаагчдыг цол, тэмдгээр шагналаа45 минут 5 секундын өмнөУИХ-ын нэгдсэн хуралдаанаар тогтоолын төслүүдийг хэлэлцэж баталлаа1 цаг 53 минутын өмнөХоёр дахь хүүхэд мэндэлсний дараа таны мэдрэх 11 зүйл1 цаг 57 минутын өмнөХүн төрөлхтөн улам мулгуу болж байна гэв2 цаг 3 минутын өмнөЗургаан настай хүү 4600 удаа суниажээ2 цаг 8 минутын өмнөМаргааш цахилгаан шугам тоноглолд засвар үйлчилгээ хийх хуваарь2 цаг 12 минутын өмнө"Game of Thrones" цуврал 32 төрлөөр Эммигийн шагналд нэр дэвшлээ2 цаг 17 минутын өмнөДОХ-ын хоёр тохиолдол нэмж бүртгэгджээ2 цаг 22 минутын өмнөЗуны амралтаараа уншвал зохих 10 ном2 цаг 28 минутын өмнө“Чернобыль” “Эмми авардс”-ын 19 номинацид нэр дэвшлээ2 цаг 32 минутын өмнө"Гаатуу"-гийн гараас мултрахгүй2 цаг 38 минутын өмнө71 жил ханилсан хос нэг өдөр таалал төгсчээ2 цаг 43 минутын өмнө''Гурван охин” хамтлагийн дуучин Х.Ану ээж болжээ2 цаг 48 минутын өмнөЛимонтой ус биеэс хорт бодисыг гадагшлуулдаг2 цаг 52 минутын өмнөМУГТ Н.Төгсцогт найз бүсгүйгээ танилцуулав2 цаг 57 минутын өмнөЧарльз Баркли “шинэ од” Зайон Уильямсонд турахыг зөвлөв2 цаг 57 минутын өмнөБ.Лхамдарь: Ургамал тоосоо гөвөх цагт цонхоо хаах хэрэгтэй3 цаг 3 минутын өмнөДЭМБ-аас Конго улсад онц байдал зарлалаа3 цаг 7 минутын өмнөЧимээгүй, гэмгүй хохирогчид буюу Лидицегийн 82 хүүхдийн хөшөөний түүх3 цаг 12 минутын өмнөТ.Дэлгэрмөрөнгийн дэгжин гүнжүүд3 цаг 17 минутын өмнөХар тамхины бүлэглэлийн толгойлогч Эль Чапо бүх насаараа хоригдоно3 цаг 27 минутын өмнө“The Hu” хамтлаг АНУ-д аялан тоглоно3 цаг 32 минутын өмнөХөвсгөлд ослоор нас барсан 41 тохиолдол бүртгэгджээ3 цаг 38 минутын өмнөИрэх сарын 9 хүртэл Үндсэн хуулийн төслийн хэлэлцүүлэгт бэлтгэнэ3 цаг 47 минутын өмнөУлаанбаатар-Дарханы замыг 11 дүгээр сар хүртэл ХААНА3 цаг 48 минутын өмнөГ.Аким: Би аялсан бүх улсын улсынхаа номын сангаар зочилсон3 цаг 52 минутын өмнөЭмбер Хердийг найз нь “мурив”3 цаг 57 минутын өмнөМеркель эрүүл мэндийн шалтгаанаар ажлаа өгөхгүй4 цаг 3 минутын өмнөӨдөр бүр йога хийснээр таны биед гарах 6 өөрчлөлт4 цаг 7 минутын өмнө“StarLadder - 2019 Major” тэмцээнд Монгол тоглогч өрсөлдөнө4 цаг 13 минутын өмнө
© 2008 - 2019 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.