2019 оны 6-р сарын 25
9 цаг 35 минут

“Цусны даралт ихсэлтийн эсрэг аян-2019” Увс аймгаас эхэллээ

Насанд хүрсэн хүний давсны хоногийн хэрэглээ 5 гр байх ёстой бол Монголын баруун хязгаар Увс аймгийн иргэдийн хувьд үүнээс бараг гурав дахин өндөр буюу 13.5-15.4 гр байгаа нь тус аймгийн иргэдийг зүрх судас, цусны даралт ихсэх өвчнөөр улсдаа толгой цохих хэмжээнд хүргээд байна. Өөрөөр хэлбэл, Увс аймгийнхан давсны хэрэглээ өндөртэйгөөс зүрхний шигдээс, тархинд цус харвалт, цусны даралт ихсэх өвчнөөр улсын дунджаас өндөр  үзүүлэлттэй байгаа юм. Энэ шалтгаан нөхцөлийн улмаас “Цусны даралт ихсэлтийн эсрэг аян”-ыг өнөө жил Увс, Ховд, Баян-Өлгий аймагт тус тус хэрэгжүүлэхээр төлөвлөснөөс өнөөдөр  Улаангомд нээлтийг нь хийлээ. 

П.Н.Шастины нэрэмжит Улсын 3-р төв эмнэлгийн санаачилга, ХААН Банк Сангийн санхүүжилт дэмжлэгтэйгээр Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвтэй хамтран Цусны даралт ихсэх өвчний эсрэг аяныг хэрэгжүүлж эхэлснээс хойш өдгөө гурав дахь жилтэйгээ золгоод буй. Эхний жил нийслэлийн дөрвөн дүүрэгт, удаах жил төвийн бүсийн дөрвөн аймагт Цусны даралт  ихсэлтийн эсрэг аяны багийнхан очиж,  иргэд, олон нийтийг цусны даралт ихсэх өвчин, түүний эрсдэлт хүчин зүйлс, хүндрэлээс урьдчилан сэргийлэх мэдлэг, дадалд сургасан төдийгүй хүн амын өвчлөл, нас баралтын гол шалтгааныг бууруулахаар зорьж ажилласан байна.

Аяны үеэр уламжлал ёсоор цусны даралт ихсэлт, түүний эрсдэлт хүчин зүйлийн тухай эрүүл мэндийн мэдлэг олгох сургалт явуулж, зорилтот бүлгийн иргэдэд цусны даралт ихсэлтийн эрт илрүүлгийн үзлэг оношилгоо хийж, зүрх судас, зүрхний шигдээс, мэдрэл, тархины цус харвалт, бөөр, хоол боловсруулах замын эмгэгийн нарийн мэргэжлийн эмч нарын үзлэгт хамруулах юм. Мөн орон нутгийн эмч, мэргэжилтнүүдийг чадавхижуулах сургалт зохион байгуулж, цусны даралт ихсэлтийг эрт илрүүлэх, оношлох, мэргэжил арга зүйн зөвлөгөө өгөх, хүн амын дундах даралт ихсэлтийн шалтгаан, нөхцөлийн талаар судалгаа хийх юм.

Зүрх судасны тогтолцооны өвчний улмаас Монголд гурван хүн тутмын нэг нь нас барж, хүн амын нас баралтын тэргүүлэх шалтгаан болсон хэвээр байна. Цусны даралт ихсэх өвчин бусад олон өвчний суурь болдгийг хүмүүс тэр бүр мэддэггүй. Өөрөөр хэлбэл, зүрхний дутагдалд орох, тархинд цус харвах, зүрхний шигдээс болох магадлал өндөр ажээ. Түүнчлэн энэ өвчин сүүлийн үед эрс залуужиж, хот суурин газрын төдийгүй орон нутгийн хүн амын дунд хурдтай тархаж буй нь хөдөлгөөний хомсдол, хүн амын дундах таргалалт, зохисгүй хооллолт, амьдралын хэв маяг өөрчлөгдсөн, стресс зэрэг олон хүчин зүйлээс шалтгаалж буй тухай эмч мэргэжилтнүүд хэлдэг. Тиймээс иргэд та бүхэн урьдчилан сэргийлэх үзлэгт тогтмол хамрагдах нь өөрийгөө болон гэр бүл, хайртай дотны хүмүүсээ эрсдэлт хүчин зүйлсээс хамгаалах чухал алхам юм шүү.

 Та, бид цусны даралт ихсэх өвчнөөс урьдчилан сэргийлж чадна!

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Шинэ мэдээ

Хоёр сарын дотор 10 хүн угаарын хийнд хордож, амь насаа алджээ16 секундын өмнө"Талын түрлэг"-ийнхний хамтын бүтээл "Монголын шилдэг нийтлэл" 99 дүгээр боть МСНЭ-ийн Харилцагчийн нэрэмжит шагнал хүртлээ2 минут 11 секундын өмнөД.Трампыг тэвчээргүй, хөгшин гэжээ7 минут 11 секундын өмнө"Харанга", "Хурд"-ынхан өнөөдөр Сүхбаатарын талбайд тоглоно12 минут 11 секундын өмнөХар тивээс Нобелийн шагнал хүртсэн эрхмүүд17 минут 11 секундын өмнөУкраины зүүн нутагт гал зогсоохоор тохиролцлоо22 минут 11 секундын өмнөР.Сэрдорж: Хэдэн зуун мянган тонн нүүрс байтугай нэг кг-ыг ч хилээр хууль бусаар гаргах боломжгүй27 минут 11 секундын өмнөЖ.Бямбадорж: Манай Улс олон улсын хоригт орж болзошгүй32 минут 11 секундын өмнөКим Чень Ирийн дурсгалыг хүндэтгэх нээлттэй семинар болж байна37 минут 11 секундын өмнөДахин ашиглаж болдог ариун цэврийн хэрэглэл бүтээсэн байна42 минут 11 секундын өмнөЭ.Бэхбаяр Хойд Осетид үзүүрлэв47 минут 11 секундын өмнөХонконг, Иран, Вьетнам руу экспортлох махны хэмжээ нэмэгдэж байна52 минут 11 секундын өмнөСаятан болсон эр таксины жолоочийн ажлаа үргэлжлүүлэн хийжээ57 минут 11 секундын өмнөЖүжигчин, багш Г.Дөлгөөн-Аюуш загварынхнаас илүү гарахаас биш дутахгүй1 цаг 3 минутын өмнөОросын тамирчид хүнд цохилтонд орлоо1 цаг 8 минутын өмнөШинэ Зеландад хүчтэй галт уул дэлбэрснээс одоогоор 5 хүн нас бараад байна1 цаг 13 минутын өмнө"Өрөг.мн" сайт нээлтээ хийлээ1 цаг 18 минутын өмнөЛука Дончич домогт Жорданыг “өмөөрөв”1 цаг 23 минутын өмнө"Эрдэнэс -Тавантолгой" нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн экспортлох боломжтой боллоо1 цаг 28 минутын өмнө120 мянган ам.долларын үнэтэй “Скотчоор наасан гадил” бүтээлийг нэгэн өлссөн эр идчихжээ1 цаг 33 минутын өмнөНийслэлийн соёл, урлагийн газрын даргаар МУГЖ Ч.Бат-Эрдэнэ томилогджээ1 цаг 38 минутын өмнөБолгарт шилдэг бөхчүүдээ “Хүрэл борцовк”-оор шагнадаг боллоо1 цаг 43 минутын өмнөТөсвөөс мөнгө суулгуулан хураан авдаг улаанбуудай асуудал дагуулах нь1 цаг 48 минутын өмнөНҮБ-аас зарласан “Хүний эрхийн өдөр” тохиож байна1 цаг 53 минутын өмнөШШҮХ-ийн эмч нарыг шүүх хурал гурав дахь удаагаа хойшиллоо1 цаг 58 минутын өмнөПутин WADA-ийн шийдвэрийг "улстөржсөн" гэж үзэж байна2 цаг 3 минутын өмнөФранц Улсын Элчин сайд Филипп Мэрлинийг хүлээн авч уулзлаа2 цаг 8 минутын өмнөЦааг зэрлэг амьтдаас хамгаалахын тулд бог мал шиг хариулж байна2 цаг 13 минутын өмнөС.Амарсайхан: Оюутан залуучууд хандлагаа өөрчилж, манлайлах цаг болсон2 цаг 18 минутын өмнөЛ.Чинбат явсан ч, Аса аварга ирлээ2 цаг 23 минутын өмнө
© 2008 - 2019 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.