2019 оны 6-р сарын 27
14 цаг 02 минут

Монгол Улсын Ерөнхий сайд хатагтай Бу Шяолинийг хүлээн авч уулзав

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх БНХАУ-ын ӨМӨЗО-ны Тэргүүлэгч хатагтай Бу Шяолинийг хүлээн авч уулзав.

Уулзалтын эхэнд Ерөнхий сайд У.Хүрэлсүх хэлэхдээ ӨМӨЗО бол Монгол Улс, БНХАУ-ын хооронд харилцаа хамтын ажиллагааны гүүр болж ирснийг онцлон тэмдэглээд үүгээр дамжин худалдаа, эдийн засаг, соёл урлаг, боловсрол, шинжлэх ухаан, ард иргэд, хүүхэд залуучуудын гээд бүхий л салбарын харилцаа, солилцоо, хамтын ажиллагаа тогтмол идэвхитэй өрнөж байна гэв.

Худалдаа эдийн засгийн хамтын ажиллагааны хувьд  тасралтгүй өргөжин хөгжиж ирсэн. Монгол Хятадын худалдааны хэмжээ 2018 оны байдлаар 8,4 тэрбум ам.долларт хүрч Монгол Улсын нийт  худалдааны 67,7 хувийг эзэлж байгаа бөгөөд 2020 онд 10 тэрбум ам. долларт хүргэх зорилтыг биелүүлэхийн тулд ӨМӨЗО-той худалдаа эдийн засгийн хамтын ажиллагаагаа өргөжүүлж, нягт хамтран ажиллах зорилтыг Монгол Улсын Засгийн газар  тавин ажиллаж буйг хэлэв.

Сүүлийн жилүүдэд Монгол, Хятадын иж бүрэн стратегийн түншлэлийн харилцаа хамтын ажиллагаа бүхий л салбарт гүнзгийрэн хөгжиж, хоёр талын өндөр дээд түвшний харилцан айлчлалуудын үеэр ярилцаж тохиролцсон чухал ажил арга хэмжээ хэрэгжиж байгааг талууд харилцан тэмдэглэв.  Монгол Улс , ӨМӨЗО хоорондын худалдаа, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, хоёр талын бизнес эрхлэгчдийн хамтын ажиллаагааг хөгжүүлэхэд чухал ач холбогдолтой “Монгол- Өвөр Монголын худалдаа, хөрөнгө оруулалтын хамтын ажиллагааны форум”-ыг тогтмол зохион байгуулж ирснийг  өндрөөр үнэлж мөн “Монгол-Хятадын экспо” арга хэмжээг гуравдахь удаа Хөххотноо зохион байгуулахаар бэлтгэл ханган ажиллаж байна гэв.  

Монгол Улсын Засгийн газраас хөрөнгө оруулалтын орчинг тогтворжуулах, хөрөнгө оруулагчдын итгэлийг сэргээх, тэдгээрийн хууль ёсны эрх ашгийг хамгаалахад анхаарч, тодорхой арга хэмжээг авч хэрэгжүүлж байна. БНХАУ, ӨМӨЗО-оос хийх хөрөнгө оруулалтыг улам бүр нэмэгдүүлэх,  хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрлэл, аялал жуулчлалын салбарт хөрөнгө оруулалт илүү татах, дэвшилтэт технологи, инновацийг нутагшуулахыг зорьж байна. Монгол Улсын экспортын бараа бүтээгдэхүүний гол гарц болох Замын-Үүд-Эрээн, Гашуунсухайт-Ганц мод боомтуудын хүчин чадлыг нэмэгдүүлэх асуудлыг ӨМӨЗО-ны Ардын Засгийн газар анхааралдаа авч, зарим боомтын дэд бүтцийн бүтээн байгуулалтыг хамтран хэрэгжүүлэх, 24 цагийн үйл ажиллагаатай,  ОУ-ын зэрэглэлтэй болгох талаар харилцан ойлголцолд хүрнэ гэдэгт итгэж буйгаа  Ерөнхий сайд илэрхийлэв  гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийтэтй харилцах хэлтсээс мэдээллээ. 

0
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

Роналдо Сери А лигт хамгийн цөөн тоглолтод 25 гоол оруулсан 5 дахь хөлбөмбөгч боллоо2 цаг 55 минутын өмнөАмархан хийгээд амттай тураах дэглэм3 цагийн өмнө"Барселона" хожиж, "Реал Мадрид" хожигдлоо3 цаг 13 минутын өмнөНӨАТ-ын сугалааны азтанууд өнөөдөр тодорно3 цаг 14 минутын өмнөНийслэлийн 380 жилийн ойд зориулсан бүх нийтийн гүйлт, дугуйн уралдаан боллоо3 цаг 30 минутын өмнөӨнөөдрийн зурхай3 цаг 44 минутын өмнөFATF Монгол, Исланд, Зимбабвийн эсрэг ямар ч санхүүгийн хориг тавихгүй гэж мэдэгджээ3 цаг 52 минутын өмнөЦаг агаарын мэдээ4 цагийн өмнөАвтобус тоормосгүй болсон учраас осол гарсан хэмээн мэдүүлжээ10 сар 19. 20:23Дуучин Нарагийн экс нөхөр Батцацрал дахин нэг хүний амьдралыг бусниулжээ10 сар 19. 19:19Зам даваа гүвээ хаагдаж, халтиргаа гулгаа үүсч болзошгүйг онцгойлон анхааруулж байна10 сар 19. 17:57Дулааны цахилгаан станцуудын шүүлтүүрийн ашиглалтын хугацаа дуусч байна10 сар 19. 17:52АНУ Европоос импортлодог зарим төрлийн бараанд нэмэлт татвар тогтоолоо10 сар 19. 15:00Түүхэнд анх удаа эмэгтэйчүүдийн баг задгай сансарт ажиллалаа10 сар 19. 14:55Ор сураггүй болсон нуурын эрдэмтэд тайлж чадсангүй10 сар 19. 14:50Ургац хураалт 83,9 хувьтай10 сар 19. 14:45Хэрэв 20-иод наснаас эхлэн таргалбал эрт нас барна10 сар 19. 14:40Нэг бүсгүйд дурласан эхнэр нөхөр хоёр10 сар 19. 14:35НӨАТ-ын сугалааны тохирол маргааш болно10 сар 19. 14:30Гэрийн нөхцөлд шүдний өнгөө сэргээх 8 алхам10 сар 19. 14:30Японы эзэнт гүрний ирээдүйн хувь заяа 13 настай хүүгийн мөрөн дээр10 сар 19. 14:25Ханхүүтэй гэрлэсэн орчин үеийн "Үнсгэлжин"-үүд10 сар 19. 14:20Каталонд бэртэж гэмтсэн хүний тоо 89 болжээ10 сар 19. 14:15Яармагийн замд явган зорчигч нарт зориулсан гэрлэн дохионы товчлуур ажиллана10 сар 19. 14:14Тарвага худалдан авсан, тээвэрлэсэн зөрчлүүдийг шалгаж байна10 сар 19. 14:10“Жокер” ашиг орлогоороо boxoffice-ийг дахин тэргүүлжээ10 сар 19. 14:05Автобус огт тоормосгүй болсон учраас осол гарсан хэмээн мэдүүлжээ10 сар 19. 14:00Нийслэлд хэрэгжүүлж байгаа төсөл хөтөлбөрүүдийн хэрэгжилтийг эрчимжүүлэхийг үүрэг болгов10 сар 19. 14:00Алан хядах ажиллагаанд бэлтгэж байсан сэжигтнийг баривчилжээ10 сар 19. 14:00Улайсдаг гэрлийн хэрэглээнээс татгалзъя10 сар 19. 13:55
© 2008 - 2019 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.