2019 оны 6-р сарын 28
9 цаг 15 минут

“Цусны даралт ихсэлтийн эсрэг аян-2019” Ховд аймагт үргэлжилж байна

Баруун бүсийн тулгуур төв Ховд аймгийн Жаргалант сумын Ард Аюушийн нэрэмжит талбайд өнөөдөр “Цусны даралт ихсэлтийн эсрэг аян”-ы нээлтийн өдөрлөг боллоо. Тус аймгийн хувьд зүрх судасны тогтолцооны өвчлөл, тэр дундаа цусны даралт ихсэх, зүрхний шигдээсийн өвчлөлөөр улсын дунджаас өндөр үзүүлэлттэй байгаа нь аян хэрэгжүүлэх нэг зорилтот шалтгаан болсон гэдгийг эмч мэргэжилтнүүд онцолж байна. 2018 оны байдлаар Ховд аймгийн хэмжээнд өвчлөлийн тэргүүлэх шалтгаанд амьсгалын тогтолцооны өвчлөл нэгдүгээрт, зүрх судасны тогтолцооны өвчлөл хоёрдугаарт бичигдэж буй юм. Зүрх судасны өвчлөлийн  63,9 хувийг цусны даралт ихсэлт, 16,1 хувийг зүрхний судас бөглөрөлт,  7,3 хувийг тархи судасны өвчин тус тус эзэлж байна. Ховд аймаг өндөрлөг уулын бүсэд оршдог учраас иргэдийн дунд даралт ихсэх өвчин түгээмэл байдгийг тус аймаг дахь Бүсийн оношилгоо эмчилгээний төвийн удирдлагууд хэлж байна. 

ХААН Банк, П.Н.Шастины нэрэмжит Улсын 3-р төв эмнэлэг, Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төв /НЭМҮТ/ хамтран “Цусны даралт ихсэлтийн эсрэг аян”-ыг 2017 оноос хэрэгжүүлж ирсэн бөгөөд өнөө жил баруун бүсийн гурван аймагт зохион байгуулж буй билээ. Аяны салхийг хагалж, эмч нарын баг энэ сарын 22-24-нд Увс аймагт ажиллахдаа 1343 иргэнд урьдчилан сэргийлэх үзлэг хийн, 200 хүнийг нарийн мэргэжлийн  үзлэг оношилгоонд хамруулж, орон нутгийн 60 эмч, мэргэжилтэнд сургалт зохион байгуулжээ. Мөн аяны үр дүнд 400 хүн өөрийгөө цусны даралт ихсэх өвчтэй болохоо анх мэдсэн байна. Аяны баг бүрэлдэхүүнд П.Н.Шастины нэрэмжит Улсын 3-р төв эмнэлгийн мэргэшсэн туршлагатай эмч нар болон НЭМҮТ-ийн мэргэжилтнүүд, ХААН Банк Сангийн ажилтнууд багтаж буй. “Цусны даралт ихсэлтийн эсрэг аян”-ы баг энэ сарын 25-27-ныг дуустал Ховд аймагт ажиллаад, Баян-Өлгий аймгийн зүг хүлгийн жолоо зална.   

2018 оны Эрүүл мэндийн статистик мэдээллээр Монголын хүн  амын өвчлөлийн тэргүүлэх 5 шалтгаанд амьсгалын зам, хоол боловсруулах, зүрх судас, шээс бэлгийн тогтолцооны өвчин болон бусад өвчин ногдож байна.  Цусны даралт өндөр байх нь бусад олон өвчний суурь болдгийг хүмүүс тэр бүр мэддэггүй. Өөрөөр хэлбэл, энэ нь зүрхний дутагдалд орох, тархинд цус харвах, зүрхний шигдээс болох магадлал өндөр ажээ. Түүнчлэн энэ өвчин сүүлийн үед эрс залуужиж, хот суурин газрын төдийгүй орон нутгийн хүн амын дунд хурдтай тархаж буй нь хөдөлгөөний хомсдол, хүн амын дундах таргалалт, зохисгүй хооллолт, амьдралын хэв маяг өөрчлөгдсөн, стресс зэрэг олон хүчин зүйлээс шалтгаалж буй тухай эмч мэргэжилтнүүд хэлж байна. Тиймээс иргэд та бүхэн урьдчилан сэргийлэх үзлэгт тогтмол хамрагдаж, даралтаа тогтмол хянаж хэвших нь өөрийгөө болон гэр бүл, хайртай дотны хүмүүсээ эрсдэлт хүчин зүйлсээс хамгаалах чухал алхам юм шүү.                          Та, бид цусны даралт ихсэх өвчнөөс урьдчилан сэргийлж чадна!

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Шинэ мэдээ

Маргааш цахилгаан шугам тоноглолд засвар үйлчилгээ хийх хуваарь10 сар 14. 18:20Малчид, тээвэрчид, тариаланчдад зориулсан мэдээ10 сар 14. 18:10Үхэж буй залуу хайртай бүсгүйтэйгээ гэрлэжээ10 сар 14. 17:55Нойргүйдээд байвал зөгийн балтай найзлаарай10 сар 14. 17:50Ажлын хажуугаар хүүхдүүддээ анхаархад цаг тань хүрэлцэхгүй байна уу10 сар 14. 17:45Буйлны үрэвсэл гэж юу вэ10 сар 14. 17:40Баянзүрх сумын Мандал толгойд “Хийморь” шүтээнийг цогцлоов10 сар 14. 17:35Энэтхэгийн ерөнхий сайд хог түүжээ10 сар 14. 17:30КПОП: (G)-IDLE энэ сар эгч нарыгаа тэргүүллээ10 сар 14. 17:25Манай гэр бүлүүдэд байдаг нийтлэг зовлон нь хардалт10 сар 14. 17:203 нас хүртэл нь хүүхэддээ заавал заах хэрэгтэй зүйлс10 сар 14. 17:15Танд хэрэгтэй зөвлөгөө: Арьсаа чийгшүүлэх аргууд10 сар 14. 17:10Гадаад боксчид буриад хэлийг дэмжлээ10 сар 14. 17:05Нарны эрчим хүчээр цэнэглэдэг автомашинуудын уралдаан эхэлжээ10 сар 14. 17:00Бүх цаг үеийн шилдэг 500 дуу: №14 Bob Dylan, ‘Blowin’ in the Wind’10 сар 14. 16:55Бяцхан балетчид “Vibe” олон улсын наадмаас хүрэл медаль хүртлээ10 сар 14. 16:53Ч.Хүрэлбаатар: Төсвийн 2 их наяд төгрөгийн алдагдлыг бонд гаргаж зээл авч нөхөхгүй10 сар 14. 16:50Хүүхдээ хувийн зохион байгуулалт сайтай сурагч болгох аргууд10 сар 14. 16:50Сургалтын төлбөрийн оронд хуванцар сав, хог авдаг сургууль10 сар 14. 16:45С.Амарсайхан: Нийслэлийн эмнэлгүүдийн түргэн тусламжийн парк шинэчлэлийг 50-60 хувьд хүргэнэ10 сар 14. 16:42Иран улс 40 тэрбум ам.долларын байгалийн хийн нөөц илрүүлжээ10 сар 14. 16:40Метал урсгал залуучуудын төлөвшил, хувь хүний хөгжилд сайнаар нөлөөлдөг гэв10 сар 14. 16:35Шударга Иргэдийн Нэгдсэн Эвсэл намын УИХ дахь Зөвлөлийн ээлжит хурал боллоо10 сар 14. 16:30"Doctor Sleep" ирэх сарын 8-нд нээлтээ хийнэ10 сар 14. 16:30Санаанд оромгүй хөгжилтэй байдлаар унтаж буй хүмүүсийн зурагнуудаас10 сар 14. 16:25УИХ-ын дарга шахмал түлшний асуудлаар ажлын хэсгийнхэнтэй уулзаж байна10 сар 14. 16:21Наяад жилийн өмнөх трактор10 сар 14. 16:20Орос дасгалжуулагч, герман довтлогчтой Кыргызстаны шигшээ баг10 сар 14. 16:15Томуугийн эсрэг вакциныг ямар тохиолдолд хийхгүй вэ10 сар 14. 16:10Амьд харилцааг бий болгоцгооё10 сар 14. 16:05
© 2008 - 2019 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.