6-р сарын 28
10 цаг 35 минут

Хөдөө аж ахуйн бирж ТӨХК-ийн үйл ажиллагаанд авлигын эрсдлийн үнэлгээ хийжээ

Хөдөө аж ахуйн бирж ТӨХК, Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ ТӨХК, Авто тээврийн үндэсний төв, Батлан хамгаалах аж үйлдвэрийн нэгдэл, МИАТ ТӨХК, Монгол шуудан , ТӨХК-ийн үйл ажиллагаанд төрийн бус байгууллагуудын хийсэн авлигын эрсдлийн үнэлгээний дүнг өнөөдөр танилцууллаа.

Дээрх зургаан байгууллагад удаа дараа хэрэг зөрчил гарсан, иргэдийн зүгээс ч гомдол, мэдээлэл их ирдэг учраас зориудаар авлигын эрсдлийн үнэлгээ хийлгэснийг АТГ-ын Судалгаа, шинжилгээний албаны дарга, ахлах комиссар Ц.Шинэбаяр хэлэв.

Эрсдлийн үнэлгээний зорилго зөрчил илрүүлэхэд биш авлигын эрсдлийг бий болгож байгаа хүчин зүйлсийг тодруулах, арилгахад чиглэсэн зөвлөмж гаргах юм байна.  

Дээр дурдсан зургаан байгууллагад хоёр ТББ эрсдлийн үнэлгээ хийжээ.

Гэрэл зургийг mpa.mn

Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ, Авто тээврийн үндэсний төв, Батлан хамгаалах аж үйлдвэрийн нэгдэлд авлигын эрсдлийн үнэлгээ хийсэн "Хүлүгү санаачилга" НҮТББ-ын удирдах зөвлөлийн дарга О.Хатанболд "Төрийн өмчит үйлдвэрийн газруудад шүгэл үлээх тогтолцоо байдаггүй юм байна. Манайд шүгэл үлээгчийг, нэрээ нууцалсан мэдээлэгчийг хамгаалах тогтолцоо байхгүй байна. Энэ нь байгууллага дээр гарч байгаа эрсдлүүдийг ажилтан мэдээлэх боломжийг үгүй хийж байгаа юм.

Дараагийн нэг түгээмэл илэрч буй авлигын эрсдлийг нэмэгдүүлэх хүчин зүйл нь худалдан авах үйлчилгээний үнийн дүнг хэтрүүлэх, үнэлгээний хороон дахь төрийн бус байгууллагын төлөөлөл бага байх тохиолдол юм.

Өргөдөл гомдлыг шийдвэрлэх асуудал нэлээд бүрхэг байгаа нь эрсдэл дагуулахаар нөхцөлд хүрсэн байна.

АТГ-аас гаргасан аргачлалын дагуу авлигын эрсдлийг 1-5 оноогоор үнэлж байгаа.Эдгээр гурван байгууллагын хувьд гурвуулаа 3 гэсэн үнэлгээтэй байна. Авлигын эрсдэл байна аа гэсэн үг.

Өнөөдрийн арга хэмжээний үеэр байгууллага тус бүрийн ямар шатанд эрсдэл байгаа, түүнийг хэрхэн арилгах талаар зөвлөмжийг өгнө.

Байгууллагууд авлигын эсрэг бодлоготой ч түүнийгээ хэрэгжүүлэх, ажил хэрэг болгох тал дээр хайхрамжгүй байна" хэмээв.

"Хэрэглэгчийн үнэлгээ, социологийн хүрээлэн"-гээс МИАТ ТӨХК, Монгол шуудан ТӨХК, Хөдөө аж ахуйн бирж ТӨХК-ийн үйл ажиллагаанд авлигын эрсдлийн үнэлгээ хийжээ.

Тус хүрээлэнгийн хуулийн зөвлөх Б.Жавзанханд "Эдгээр төрийн өмчит байгууллагуудад хүний нөөцийн бодлого төлөвлөлт, төсөв санхүүгийн нөхцөл байдалд дүн шинжилгээ хийхэд тодорхой эрсдлүүд байгаа нь харагдлаа.

Манай үнэлгээ хийсэн гурван байгууллагаас МИАТ ТӨХК хамгийн их эрсдэлтэй буюу 2.5 гэсэн үнэлгээтэй байгаа бол Монгол шуудан ТӨХК 2.1, Хөдөө аж ахуйн бирж ТӨХК 1.8 гэж үнэлэгдсэн.

Хөдөө аж ахуйн бирж ТӨХК-ийн хувьд эрсдэл харьцангуй бага байгаа нь үйл ажиллагаа явуулаад удаагүй/5 жил/, 2017 онд эрсдлийн үнэлгээ хийлгэсэн нь нөлөөлсөн болов уу. Түүнчлэн хүний нөөцийн бодлого нь ил тод, нээлттэй байсан нь авлигын эрсдлийг бууруулсан гэж хэлж болно" хэмээн ярилаа.

Эх сурвалж: ikon.mn

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Шинэ мэдээ

Эрхэлсэн ажилдаа амжилт гаргасан цагдаагийн алба хаагчдыг цол, тэмдгээр шагналаа59 минут 49 секундын өмнөУИХ-ын нэгдсэн хуралдаанаар тогтоолын төслүүдийг хэлэлцэж баталлаа2 цаг 8 минутын өмнөХоёр дахь хүүхэд мэндэлсний дараа таны мэдрэх 11 зүйл2 цаг 12 минутын өмнөХүн төрөлхтөн улам мулгуу болж байна гэв2 цаг 17 минутын өмнөЗургаан настай хүү 4600 удаа суниажээ2 цаг 22 минутын өмнөМаргааш цахилгаан шугам тоноглолд засвар үйлчилгээ хийх хуваарь2 цаг 27 минутын өмнө"Game of Thrones" цуврал 32 төрлөөр Эммигийн шагналд нэр дэвшлээ2 цаг 32 минутын өмнөДОХ-ын хоёр тохиолдол нэмж бүртгэгджээ2 цаг 37 минутын өмнөЗуны амралтаараа уншвал зохих 10 ном2 цаг 42 минутын өмнө“Чернобыль” “Эмми авардс”-ын 19 номинацид нэр дэвшлээ2 цаг 47 минутын өмнө"Гаатуу"-гийн гараас мултрахгүй2 цаг 52 минутын өмнө71 жил ханилсан хос нэг өдөр таалал төгсчээ2 цаг 57 минутын өмнө''Гурван охин” хамтлагийн дуучин Х.Ану ээж болжээ3 цаг 2 минутын өмнөЛимонтой ус биеэс хорт бодисыг гадагшлуулдаг3 цаг 7 минутын өмнөМУГТ Н.Төгсцогт найз бүсгүйгээ танилцуулав3 цаг 12 минутын өмнөЧарльз Баркли “шинэ од” Зайон Уильямсонд турахыг зөвлөв3 цаг 12 минутын өмнөБ.Лхамдарь: Ургамал тоосоо гөвөх цагт цонхоо хаах хэрэгтэй3 цаг 17 минутын өмнөДЭМБ-аас Конго улсад онц байдал зарлалаа3 цаг 22 минутын өмнөЧимээгүй, гэмгүй хохирогчид буюу Лидицегийн 82 хүүхдийн хөшөөний түүх3 цаг 27 минутын өмнөТ.Дэлгэрмөрөнгийн дэгжин гүнжүүд3 цаг 32 минутын өмнөХар тамхины бүлэглэлийн толгойлогч Эль Чапо бүх насаараа хоригдоно3 цаг 42 минутын өмнө“The Hu” хамтлаг АНУ-д аялан тоглоно3 цаг 47 минутын өмнөХөвсгөлд ослоор нас барсан 41 тохиолдол бүртгэгджээ3 цаг 52 минутын өмнөИрэх сарын 9 хүртэл Үндсэн хуулийн төслийн хэлэлцүүлэгт бэлтгэнэ4 цаг 1 минутын өмнөУлаанбаатар-Дарханы замыг 11 дүгээр сар хүртэл ХААНА4 цаг 3 минутын өмнөГ.Аким: Би аялсан бүх улсын улсынхаа номын сангаар зочилсон4 цаг 7 минутын өмнөЭмбер Хердийг найз нь “мурив”4 цаг 12 минутын өмнөМеркель эрүүл мэндийн шалтгаанаар ажлаа өгөхгүй4 цаг 17 минутын өмнөӨдөр бүр йога хийснээр таны биед гарах 6 өөрчлөлт4 цаг 22 минутын өмнө“StarLadder - 2019 Major” тэмцээнд Монгол тоглогч өрсөлдөнө4 цаг 27 минутын өмнө
© 2008 - 2019 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.