2019 оны 6-р сарын 29
11 цаг 20 минут

З:Энхболд: Уурхайгаа хувьчилж биш, нүүрсээ зараад бүтээн байгуулалт хийх бүрэн боломжтой

Нэг жилийн өмнө Эрдэнэс Таван толгойн IPO талаар Монгол Улсын Ерөн­хийлөг­чийн Тамгын газрын дарга З.Энхболд
ингэж ярилцлага өгч байжээ. Өнөөдөр юу ч хийгдээгүй хэвээрээ л байна. Засгийн газар IPO гаргах үл гүйцэлдэх төлөвлөгөөнөөсөө татгалзмаар юм даа. Д.Сумьяабазар сайд IPO хийсний үр дүнд 400 сая $-оос 1 тэрбум $-ын ашигтай ажиллана гэжээ. Ямар ч IPO хийхгүйгээр Эрдэнэс Таван толгой компани ийм ашигтай ажилладаг болсон. 

"Эрдэнэс Таван толгой" ХК-ийн 2018 оны цэвэр ашиг 800 тэрбум төгрөгөөр Зүүнбаян хүртэл 414 км төмөр зам тавиад эхэлсэн. Өдрийн сонинд өгсөн Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболдын ярилцлагыг эргэн сануулъя.

Монгол Улсын Ерөн­хийлөг­чийн Тамгын газрын дарга З.Энхболдтой ярилцлаа.

-Монгол Улсын Засгийн газар Таван толгой нүүрсний ордын үйл ажиллагааг эрчим­жүүлэх тогтоолын төслийг өргөн барьж, Их хурал түүнийг нь хэлэлцэж байна. Цаг хугацааны хувьд ганц долоо хоногийн дотор багтаан хэлэлцэхээр оруулж ирлээ. Хаврын чуулган зав­сарлатал баталж амжих уу?
-Яаралтай горимоор хэ­лэл­­цэж, наадмын өмнө батлах гэж байгаа төслийг авч үзсэн. Маш хариуцлагагүй төсөл. Яг ийм үг утгатай УИХ-ын 39 дүгээр тогтоол 2010 оны долдугаар сарын 7-нд наадмын өмнө батлагдсан боловч хэрэгжээгүй. УИХ нэг асуудлаар хоёр адилхан тогтоол гаргаж болохгүй. Эхлээд 39 дүгээр тогтоолыг яагаад хэрэгжүүлээгүй дүгнэл­тээ хийгээд дараа нь яаж шийдэх шийдлээ оруулж ирээд наадмын өмнө яарч сандралгүй нухацтай намрын чуулганаар хэлэлцэж болно. Ганц хоёр тэрбум төгрөгийн өмч хувьчлал биш, багадаа хоёр тэрбум ам.доллараар үнэлэгдэх өмч хувьчлалын асуудлыг хоёрхон сар ард түмэнтэйгээ хэлэлцэж болно оо доо. Тэр тусмаа 2.4 сая монголчуудын хувьцаа эзэмш­дэг компанийн 30 хувийг хувьчлах гэж байгаа бол.

-Тогтоолын төслийн хэлэл­цэх эсэхийг хэлэлцэж байхад гишүүдийн зүгээс тооцоо судалгаа, үндэслэл муутай, яаран явуулах шаард­лагагүй гэж байсан. Таван толгой олон жилийн хугацаанд гацаанд орлоо гээд байгаа. Тогтоолын төслийн гол зорилго нь Үндэсний аюулгүй байдалд сөргөөр нөлөөлөхгүй, иргэдийн эрх ашгийг хангаж чадахаар байна уу?
-Таван толгой олон жил гацаагүй, өнөөдрийнх шиг жилдээ 10 сая тонноор олбор­ловол 600 жил ажиллах нөөцтэй орд. 2010 онд УИХ-ын 39 дүгээр тогтоол гарснаас хойш ирэх сарын 7-нд найман жилийн ой болно. 600 жил ажиллах уурхайг наймхан жил хэлэлцэж байна. Дахин сэргээгдэхгүй баялгийг, дөрөвхөн жилээр сонгогддог УИХ-ын гишүүд шийдэж болохгүй. Үндсэн хуульд заасан эзэд нь болох ард түмэн өөрсдөө шийдэг. Харин ч гацсан гээд байгаа найман жилийн хооронд Эрдэнэс Таван толгой компани хөл дээрээ зогсож нэг ч төгрөгийн өргүй, газар дээр гаргасан нүүрснийхээ зардлыг төлөөд тонныг нь 70 ам.доллараар зараад амжилттай ажиллаж байна. Өнгөрсөн оны татварын дараахь цэвэр ашиг 461 тэрбум төгрөг дансанд нь байна шүү дээ. Тэгвэл энэ тогтоол зүгээр ажиллаж байгаа компанийнхаа 30 хувийг нэг тонн нүүрсийг нэг ам.доллараар зарахаар зэхэж байгаа нь харин үндэсний эрх ашгийн эсрэг, хувьцаа эзэмшигч 2.4 сая иргэдээ хохироохоор байна.

-Та өөрийн цахим хуудаснаа “Таван толгойн нүүрсний ордын 30 хувь буюу хоёр тэрбум тонн нүүрсийг хоёр тэрбум ам.доллараар зарна гэнэ. 70 дахин бага үнээр наадмын өмнө яаран сандран оруулж иржээ” хэмээн бичсэн байхыг уншсан. Уг нь тогтоолын зорилго нь Таван толгойн нүүрсний ордын эдийн засгийн үр өгөөжийг нэмэгдүүлэх гэж орж ирсэн байсан. Ямар учиртай юм бэ?
-IPO гаргана гэж гоё гадаад үг хэрэглээд байгаа. Монгол хэлээр ойлгомжтой тайлбарлавал хоёр тэрбум тонн нүүрсээ газар доор бай­хад нь ганцхан ам.доллараар урьдчилж зарах гэж байгаа өмч хувьчлал. Эрдэнэс Таван толгой компани нүүрсээ ухаж гаргаад тонныг нь 70 ам.доллараар амжилттай зарж байна. 70 ам.доллараар зарж байгаа нүүрсээ нэг ам.доллараар зарахаар эдийн засгийн өгөөж нь нэмэгдэх үү. Эсрэгээр хасагдах юм биш үү. Уурхайнхаа 30 хувийг зарж олох гээд байгаа хоёр тэрбум ам.долларыг Эрдэнэс Таван толгой өөрөө 28 сая тонн нүүрс зараад л олно. 28 сая тонн нүүрс зараад олж болох орлогын оронд хоёр тэрбум тонн нүүрсээ өгөх ямар хэрэг байна.

-Таны байр суурийг харж байхад дэмжихгүй гэж уншигдаж байна. Монгол Улсын Ерөнхийлөгчийн байр суурь ямар байгаа бол. Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн олонх нь дэмжсэн гэхээр эргэлзээ төрүүлээд байна л даа?

-ҮАБЗ-өөр ороход голчлон Таван толгойгоос урагшаа болон зүүн тийш тавигдах Төмөр замын тухай яригдсан. Ямар ч нүүрсний уурхай Төмөр замгүй бол тээврийн зардалдаа өөрөө олж болох байсан ашгаа өгдөг. Ард түмний мэдлийн Эрдэнэс Таван толгойн ашгийг одоо олж байгаа 70 ам.доллараас илүү болгохын тулд Төмөр зам яаралтай барих тухай ярьсан. Уурхайнхаа 30 хувийг өмч хувьчлалаар зарах тухайд 2010 оны 39 дүгээр тогтоол байгаа. Хэрэв Засгийн газар энэ хувилбараар явна гэвэл УИХ-аараа шийдүүлээрэй, зөвлөмж хэрэггүй гэж ярьсан.

-Таван толгойг хөдөлгөх боломжит хувилбар нь юу байх вэ. Таван толгойг мон­голчууд 10 жил ярилаа. Яг дэмжигдээд явах хувилбарууд гарч ирэхгүй байгаа юм уу. Төрийн тэр­гүүний байр суурь ямар байгаа бол?
-Эрдэнэс Таван толгойг “хөдөлгөх”, 1072 хувьцааг “амилуулах” гээд эдийн засгийн биш эмоцид зориулсан толгой эргүүлсэн нэр томьёо хэрэглээд бүүр дасал болж. 10 биш найман жил болж байна. Төрийн тэргүүн маань Үндсэн хуулийн 6.1-д заасан байгалийн баялгийн эзэн ард түмэн хамгийн их ашгийг хүртэх ёстой гэсэн хатуу байр суурьтай байгаа, сонгуулиар ч гэсэн ингэж амласан. Таван толгойг үнэ­гүй авах гээд шүлэнгэтээд байгаа дотоод, гадаадын олигархууд олон жил толгой эргүүлсэн сурталчилгаа явуулж байгаа. “Нүүрс үнс болно”, “хугацаа алдлаа”, “том төслөө хөдөлгөе”, “хувьцаагаа амилуулъя” гэх мэтийн. Энэ гацсан гээд байгаа найман жилийн хугацаанд дараахь үр дүн гарчээ. Үүнд, коксжих нүүрс дахиад хэдэн зуун жил “үнс болохгүй”, Эрдэнэс таван толгой жилдээ 10 сая тонн нүүрс олборлож 700 сая ам.долларын борлуулалт хийж “хөдөлсөн”, зөвхөн өнгөрсөн жилийн үр дүнгээр 461 тэрбум төгрөгийн татварын дараахь цэвэр ашигтай ажиллаж иргэдийн 1072 “хувьцаа амиллаа”.

-Ерөнхийлөгчийн сонгуулийн үеээр АН нэр дэвшигч Баттулгад хэрвээ сонгогдвол ард иргэдийнхээ өрийг дарах талаар санаачилгатай ажиллаарай гэсэн захиа даалгавар өгч байсан. Х.Баттулга сонгогдсоныхоо дараа байгалийн баялгаа ашиглан өр дарах боломжтой, тэр жишээндээ Эрдэнэс Таван толгойн тараахад бэлэн болсон 2017 оны ногдол ашгийн 461 тэрбум төгрөгийг дурдаж байсан. Одоо УИХ Эрдэнэс Таван толгойн 30 хувийг хувьчлах шийдвэр гаргавал өр дарах мөнгөний 30 хувь нь алга болох нь, ийм тохиолдолд хориг тавих болов уу?
-УИХ ийм хариуцлагагүй шийдвэр гаргавал хориг тавих саналыг Ерөнхийлөгчид хэлнэ.
Ерөнхийлөгчийн Тамгын газраас Эрдэнэс Таван толгой компанийн Засгийн газрын мэдлийн 85 хувийг гурван сая иргэндээ үнэ төлбөргүй хувьчлах хуулийн төсөл хийгээд дууссан. Намрын чуулганаар өргөн барьж хэлэлцүүлэхээр албан бичгийг УИХ-д явуулсан. Үндсэн хуулийн 6.1-д зааснаар байгалийн баялгийн эзэн ард түмэн, дөрөвхөн жилээр сонгогддог улстөрчид биш. Ард түмний өмчийг хувьчлах шийдвэр гаргах гэж байгаа бол эзэн нь болох ард түмнээсээ эхлээд асууж зөвшөөрвөл УИХ-аар хэлбэржүүлж болно. Одоо харж байхад намар Ерөнхийлөгчийн хуулийг батлагдахаас өмнө яаран сандран 30 хувийг хувьчлах гээд сандралдаж байх шиг.

-“Эрдэнэс Таван толгой” ХК-ийн хувьцааны 30 хүртэлх хувийг гадаад, дотоодын Хөрөнгийн биржээр үе шаттай арилжаалан хөрөнгө босгоно гэж байгаа. Гэхдээ хэдэн төгрөг босгох нь тодорхойгүй байна. Уул уурхайн сайд Д.Сумъяабазар гишүүдийн асуултад хариулахдаа зургаа хүртэл тэрбум ам.доллар гэж хэлж байсан. Энэ тал дээр ямар байр суурьтай байгаа вэ?


-Хэдэн ам.доллараар зарах нь тийм ч чухал биш. Нэг тонн нүүрсээ нэг ам.доллараар бол хоёр тэрбум, гурван ам.доллараар бол зургаан тэрбумаар зарж болно. Зарчмын хувьд уурхайгаа зарж болохгүй, нүүрсээ олборлоод зар гэж байгаа. Зүгээр л газар дээр гаргаж ирээд тэр дор нь зарахад 70 ам.доллар хүрч байгаа бараагаа 1-3 ам.доллараар яаран сандран зарах логик нь юу вэ гэдэг л асуулт.
-Таван толгой-Гашуунсухайт, Таван толгой-Зүүнбаян, Таван толгой-Оюу толгой-Ханги, Таван толгой-Барууннаран чиглэлийн авто замын төгсгөлөөс Цагаандэл уул чиглэлийн тусгай зориулалтын авто зам болон Таван толгой-Гашуунсухайт, Таван толгой-Зүүнбаян чиглэлийн төмөр зам зэрэг төслийг эхлүүлэх талаар шуурхай арга хэмжээ авч хэрэгжүүлэх юм билээ. Энэ бүтээн байгуулалтуудаа хийж чадах болов уу?

-Энэ бүх бүтээн байгуулалтыг Эрдэнэс Таван толгойн орлогоор хийх бүрэн боломжтой. Уурхайн эзэн ард түмэндээ “Танай уурхайн ойрын хэдэн жилийн орлогоор дэд бүтцийн бүтээн байгуулалтын ажил хийе” гээд асуухад тэг л гэнэ шүү дээ. Сая Ерөнхийлөгч ШХАБ-ын уулзалтад очиж Хятад улсын удирдлагатай уулзалт хийхэд Гашуунсухайтын Төмөр замыг санхүүжүүлэхэд бэлэн гэж хэлсэн. Урьд нь Таван толгойд Шинхуаг оруулвал Төмөр замд зээл өгнө гэж холбодог байсан бол энэ удаа тусад нь авч үзсэн.
-Та мөн өөрийн цахим хуудаснаа транзит тээв­рийн талаар дурдсан байсан. Найман жилийн өмнөх тогтоолоо хуулж бичихдээ транзит гэрээгүй байгуулаагүй юм шиг бичсэн байна гэсэн. Тэр нь ямар учиртай байсан юм бэ?

-Засгийн газар өргөн барьсан тогтоолын төслийн гуравдугаарт “дамжин өнгөрөх тээвэр, угтуулан тавих нөхцөл, боомт ашиглалт, дэд бүтцийн бүтээн байгуулалт, хөрөнгө оруулалт, борлуулалтын нөхцөлийн талаар хөрш орнуудтай хэлэлцээ хийж хэрэгжүүлэх” гэж 2010 оны 39 дүгээр тогтоолоо хуулж бичсэн байна. Хэрэв өнөөдөр цаг хугацааг ухраагаад энэ найман жил байгаагүй юм шиг буцааж болдог бол ингэж бичиж болно. Энд дурдсан дамжин өнгөрөх тээврийн хэлэлцээр 2014 онд БНХАУ-тай, 2018 онд ОХУ-тай амжилттай хийгдээд хамгийн багадаа 25 жилийн турш хоёр хөршийнхөө нутгаар үлэмж хөнгөлөлттэй тарифаар далайн эрэг хүрч дэлхийн зах зээлийн үнээр буюу 70 биш, 230 ам.доллараар зарах боломж анх удаа бүрдсэн. Боомт ашиглалт мөн шийдэгдсэн. Дэд бүтцийн бүтээн байгуулалтаа шийдэх эх үүсвэртэй болсон.
-Иргэдийн зүгээс хамгийн их хүсэн хүлээж байгаа бол 1072 ширхэг хувьцааны асуудал. Хэрэв энэ тогтоолын төсөл бат­лагдвал 1072 ширхэг хувьцааны хувь заяа хаа­шаа эргэх бол. Нэг үгээр хэлбэл амилах уу, амилахгүй юу?

-Амилах, амилахгүй талаар дээр хэлсэн. УИХ энэ Засгийн газрын өргөн барьсан авантюр тогтоолыг зогсоогоод, намрын чуулганаар Ерөн­хийлөгчийн өргөн барих Эрдэнэс Таван толгойн 85 хувийг ард түмэндээ үнэ төлбөргүй хувьчлах тогтоолыг баталвал, одоо дансандаа бэлэн байгаа 461 тэрбум төгрөгөөр анхны ногдол ашгаа тарааж болно. Монгол Улсын иргэн бүр 153666 төгрөгийн анхны ногдол ашиг авч болно. Цаашид олборлолт, бор­луулах үнэ энэ хэвээрээ байвал жил бүр ийм хэмжээний ногдол ашиг авна.

Эх сурвалж: Өдрийн сонин

47
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

47 сэтгэгдэлСэтгэгдэл бичих

66.181.176.153Зочин   • 7 сарын 2. 16 цаг 10 минут

хувьчлал хуульчилсан луйвар .ашигт малтмалын хар хууль монголыг мөхөөнө.

202.131.238.98Зочин   • 7 сарын 2. 10 цаг 55 минут

zail

202.55.188.38иргэн   • 7 сарын 1. 19 цаг 19 минут

Хурц гуайг ажилуулчих

43.228.129.129маркшейдерууд   • 7 сарын 1. 9 цаг 43 минут

Монголчууд өөрсдөө Ил уурхайг ямар ч гадаадын луйварчдаас хамаагүй илүүгээр ТЭЗҮ хийгээд аваад явчих мэдлэг чадвар туршлага байна, Хийх ажилгүй эксковатор,самосвалууд монголоор дүүрэн байна, 1т-ыг1-3 доллораар зарах гэдэг сайд болиод, чаддагаар нь бөхөөл барилдалдаа. Одоо хүртэл жилд хэдэн тонн алтаа ухуулдаг,олборлодогоо мэдэхгүй байж, Хурц гуайг 1 жилч гэсэн орондоо ажиллуулчих тэгээд л болчихно

122.201.22.35Зочин   • 7 сарын 1. 8 цаг 47 минут

ta yyl n 49 /-g medeegyi gej heleed medyyleg dyysan gej vaigaa bol vyryy shyy ta ih hyrliin darga namiin darga vaisan zasgiin erh varijvaisan namiin darga medeegyi gedgt itgehed verh shyygzidiin shiidberiig harah l yldej dee he he

202.9.43.51Зочин   • 7 сарын 1. 7 цаг 57 минут

чи дандаа эсрэгээр нь хийж байсан гэнэт гарч ирсэн хүн шиг юм ярихаа боль

139.5.216.15Зочин   • 6 сарын 30. 17 цаг 43 минут

ЗҮГЭЭР НҮҮРСЭЭ ЗАРААД БОЛЖ БАЙГАА ЮМЫГ АЙ ПИ ӨҮ ХИЙЖ ЭТТ ГУЧИН ХУВИЙГ ГАДААДЫН КОМПАНИД ӨГӨХ ХЭРЭГ БАЙХГҮЙ. ҮНЭН ЧАНАРТАЙ ГУЧ БИШ БҮХ ЛИЦЕНЗЭЭ ӨГӨХ ЮМ ЯРЬЖ БАЙНА ЛЭЭ ШҮҮ ГАНХУЯГ СУМЬЯАБАЗАР ХОЁР ЧИНЬ. ТЭГЭЖ ЛУЙВАР ХИЙХИЙН ОРОНД УГААХ ҮЙЛДВЭР ТӨМӨР ЗАМАА ДОТООД НӨӨЦ БОЛОЛЦООГОО АШИГЛАЖ БАРЬЖ БАЙГУУЛСАН ДЭЭР. IPO НЭРЭЭР ХУЛГАЙ ХИЙХ ГЭЖ УЛАЙРЧ БАЙНА.

202.9.43.82иргэн   • 6 сарын 30. 15 цаг 52 минут

хувьчилж болохгүй..нохойн замаар ороод дуусна..улс мэдэлдээ аваад жилд хэдэн мянгаараа төгсөж байгаа залуу мэргэжилтэнгүүдээ ажилтай орлогтой болговол монгол хөгжинө..харин хятадруу одоо байгаа замаараа нүүрс тээвэрлэсэн нь дээр..нэмж төмөр зам тавихаа хүрвэл зөвхөн дотооддоо аймгуудаа холбосон зам тавьсан нь дээр.. хятадруу нэмж төмөр зам тавина энэ тэр гэж бодоод ч хэрэггүй..монголчууд баттулгыг яагаад ерөнхийлөгчөөр сонгосон бэ гэвэл дотоодынхоо төмөр замын сүлжээг бий болго гэж сонгосон гэж бодож байна..

66.181.186.34Зочин   • 6 сарын 30. 17 цаг 29 минут

ОЮУТОЛГОЙ, ДУБАЙН ГЭРЭЭ”‼️ “С.ЗОРИГИЙН ХЭРЭГ”‼️ “ХӨГЖЛИЙН БАНКНЫ ЛУЙВАР”‼️"Б.ХУРЦЫН ОЛОН ХЭРЭГ"‼️ “ЭНХБОЛД-ын 60-н ТЭРБУМЫН СХЕМ”‼️ “ЭРДЭНЭТИЙН 49 %”‼️ “ЖДҮ” ‼️"КОНЦЕССЫН"‼️"ХАР ТАМХИНЫ"‼️"БОНДЫН"‼️ "ӨМЧ ХУВЬЧЛАЛ"‼️"СТРАТЕГИЙН ОРДУУДЫН ЛУЙВАР"‼️ "ОФФШОР"‼️ ...зэрэг хэргүүд бол “МАНАН” бүлэглэлийн МОНГОЛ УЛСЫГ цөлмөж идсэн ГЭМТ ХЭРГҮҮД. Харин эдгээр гэмт хэргүүдийг "хуулийн хамгаалалт" хийгч 3000 хавьцаа этгээдүүд хууль хүчний байгууллагад ажиллаж байна ‼️ ШҮҮХЭД ИХ ЦЭВЭРЛЭГЭЭ ХИЙХ ЦАГ НЬ БОЛСОН?!??!!!

46.56.196.163хил гааль хятадын талын асуу   • 6 сарын 30. 14 цаг 06 минут

Гададын зах зээл акци гараж Таван толгойг зараад яамаар хэрэг байнаа. Тэртэй тэргуй ашигтай ажиллаж байгаа юмыг зараад хэрэггуй.. Харин Хятадтай хил гаалийн боомтоо томоруулж хурдан нуурс хулээж авах чадалыг нь ихэсгэх хэрэгтэй. Томор замаа хятад уруу тавихаа хурдасгах хэрэгтэй. Гол нь хил гаалын нэвтруулэх задал ш д

202.9.42.178Зочин   • 6 сарын 30. 13 цаг 30 минут

зөвөө зөв..хувьчлал энэ тэр гэж худлаа шаасаар байгаад гадныханд шулуулж дуусаж байгаа нь үнэн..одоо эх орон ард түмнээ бодох цаг болсон..ялангуяа хятадуудыг монголоос шахаж гаргах нь зөв..арай дэндэж байна шүү..

192.82.65.93хи хи, чи тэгээд ....   • 6 сарын 30. 10 цаг 27 минут

Энхболд оо, битгий худлаа шаагаад бай. Бантагнуулсан хувьчлалаа, хамсаатнуудаа яах гэж байна. Эрдэнэт ээ, Сайханбилэг ээ хамгаалаад л, худлаа шаагаад л, бэлтрэг царайлаад л байх уу???

66.181.182.64ЗИКА   • 6 сарын 30. 9 цаг 30 минут

ЭД БАЯЛАГАА АВ ГЭХЭЭР,АВАХГҮЙ ГЭЭД МӨӨРӨЛДДӨГ ҮМБҮҮНҮҮД ЮМАА.

64.119.21.172Зочин   • 6 сарын 30. 2 цаг 59 минут

Муу өөдгүй бэлтрэг.Худлаа ульж л байг яахав

66.181.183.190Unen ugiig helew bi !!!   • 6 сарын 30. 0 цаг 41 минут

Ene Erguu Sumya ydaj baihad iim hun ene hariuzlagtai zag uyd Saidiin alban tushaald Saad bolood suuj baidag! Bidniil Tawilan yum baih daa! Ard tumen Omchoo medyee Sumya chi ter ehneree l med

66.181.177.254Зочин   • 6 сарын 29. 22 цаг 52 минут

Угаасаа хятадууд ороод ирсэн ажиллаж байгаа.Монголд томд орохоор хөрөнгө хаяж байна.Төмөр зам ,АЙПО гэсээр байтал

94.134.88.193Зочин   • 6 сарын 29. 21 цаг 54 минут

ezen ni jmaa medej ereg ni usaa hashdag gedeg alivaa tom tösöluudiig ard tumneesee sanal avaad shiideh heregtei...Mongoliin erh ashig ard tumnii sanaa bodliig 1rt tavih heregtei...

103.229.120.240Иргэн   • 6 сарын 29. 21 цаг 10 минут

Таван толгойн нэг жилийн ашиг гээд байгаа 461тэрбум төгрөг гэдэг чинь өнөөдрийн ханшаар 174 сая ам. доллар шүү дээ. 174 сая долларын ашгаар 2 тэрбум доллар босгоно гэвэл 11,5 жил шаардлагатай. Энэ хугацаанд төмөр замаа тавиад дууслаа гэхэд одоо ажиллаж байгаа техник тоног төхөөрөмжүүд бүгд жагсаалаас гарсан байна. Тэр үед тухайлбал 11,5 жилийн дараа бас хэнээс гуйлга гуйж техник тоног төхөөрөмжөө шинэчлэх гэж явах юм бэ? Иймээс З.Энхболдын хэлээд байгаа тооцоо бол хүмүүсийн толгой эргүүлсэн атгаг санаа.

103.229.120.240Иргэн   • 6 сарын 29. 21 цаг 25 минут

Таван толгойн 30%-ийн хувьцааг арилжиж 2 тэрбум ам доллар босгоод давын өмнө төмөр замаа бариад авсан нь дээр. Тэр цагт нүүрс тээврийн өртөг зардал буурч ХК-ийн ашиг хэд дахин өсөх болно. Таван толгойн 30%-ийн хувьцааг арилжиж байгаа болохоос биш нүүрсээ 1 ам доллароор зарчихаж байгаа юм биш. Хувьцаанд ноогдох ашгийг жил жилийн ашгийн 30%-иар гэрээний дагуу ноогдол ашгийг л төлнө шүү дээ. Жил жилийн санхүүгийн тайлангаар нотлогдсон нийт ашгийн 70%-иас хувьцаа эзэмшигч иргэдийнхээ 1072 ш хувьцааныхаа ноогдол ашгийг ч бас өгнө шүү дээ.

103.229.120.240Иргэн   • 6 сарын 29. 21 цаг 34 минут

Монголчууд бид цаг хугацаа хожиж амьдрахгүй бол шээрэгнэсээр байтал бусдаас улам бүр хол хоцорсоор л байх болно гэдгийг эрхбиш ойлгохтойгоо болсон баймаар. Харин З.Энхболд улс төрийн хожоо гаргах гэж өөр нүүдэл хийгээд байх шиг. Энхболдын нүүдлээс Монгол улс л лав хожихгүй гэдэг нь ойлгомжтой.

203.91.115.43Зочин   • 6 сарын 29. 20 цаг 59 минут

энхболд таван толгой дээр хамгийн зөв байр суурьтай байгаа.

59.153.114.99Зочин   • 6 сарын 29. 20 цаг 39 минут

Энэ йпо гэгч нэрээр толгой эргүүлж байв.Сайд маань ч ойлгох цэгцтэй мэдлэггүйг олонх мэддэг юм чинь яалтай билээ.Ядахдаа ойлгодог сайдтай болоосой?засаг минь.....

66.181.183.184иргэн   • 6 сарын 30. 17 цаг 49 минут

энэ бөхийг лоббидож сайд болгосон нь япончуудын хийсэн ажил байхоо. аса байна, тэр нам өөр хамаагүй шдээ,япончуудад л үйлчилж дундаас нь мөнгө цохиж байгаа шуналын туламнууд гэж албаны хүнээс нэг ийм юм сонссон. би бас нэг иймэрхүү хардлага байсан. үнэн л болж таарлаа

43.250.126.130Зочин   • 6 сарын 29. 19 цаг 24 минут

Зика чи УИХ ын дарга байхдаа хийж байхгүй яасан. Индэр дээрээс гишүүдээ хэл амаар дохомжилсон нэг хачин юм л байсан ш дээ чи төрийн хутгуур минь.

103.9.90.50Зочин   • 6 сарын 29. 19 цаг 12 минут

Гажиг хүмүүсээр удирдуулсан гажиг төртэй улсаа бид чинь..! Ард түмэн маань жилээс жилд ухаан, ухамсар нь доройтож цэцэн ухаантай, мэдлэг боловсролтой, эх оронч, зөв хүмүүсээ үл ойшоож тархи угаагч, нүгэлтнүүдийн саварт бат шигдсээр л байна.. Ээ бурхан зүг гэж!

202.9.43.244Zochin   • 6 сарын 29. 19 цаг 04 минут

hedii boltol ard tumnee basamjlan doromjloh gee ve. Neg teservel deer baisan erh mededltenguud gazriin horsnoos udam sudar ur huuhduudteigee archigdana shuu gedgee medej baigaarai.

202.9.43.244Zochin   • 6 сарын 29. 19 цаг 01 минут

Undsen huulindaa ard tumnii omch geed zaachihsan baihad heden erh medeltenguud litsenz nereer gadaadiinhantai hamtarsan nereer huivaldaj gazriin bayalgiig huvidaa zavshij bgaagaa tailbarlaach. Uneheer ard tumnii omch yum bol gadniihantai hamtarch ashiglaad tatvaraas gadna olson ashgiin 40-51 huviig tor medeldee avch ard irgeddee huvi hurteedeg baih estoi

66.181.183.159Зочин   • 6 сарын 29. 18 цаг 54 минут

MCS, Нямтайшир, Мянганбаяр нарыг хар, Монголын хамаг газар шороог сэндийчиж эрдэнэсийг нь аваад, хэдэн эмс, охид хүүхдүүд нь гадаадын гялгар цалгар брэнд хувцас гуталханд хамаг мөнгөний урсгалыг гадагш цацаад л

202.21.109.102Зочин   • 6 сарын 29. 18 цаг 04 минут

одоо хурдан хийгээчээ зөндөө л гоё ярьцгаалаа

103.9.90.50Зочин   • 6 сарын 29. 16 цаг 46 минут

Гадаадын аль ч оронд аливаа бизнес, компани хувьд л байдаг ( стратегийн онц ач холбогдолтой дэд бүтцийн болон зарим компаниас бусад нь). Төрд лиценз, татвар, урамшуулал л гэж байхаас бизнес байж болохгүй. Улстөрчид төрд балын амтанд шунасан эрвэйхэй шиг зүтгэдгийн учир нь төрд бэлэн хоол, луйвардах боломж, хяналтгүй зөөлөн хөрс байгаад л оршиж байгаа юм. Уул уурхайг хувийн компаниуд олборлож, борлуулж, олсон орлогоосоо татвар төлөх ёстой. Төр лицензийн шаардлагаа тодорхой болгож, хяналт тавих, татвар төлүүлэх л үүрэгтэй.

31.165.225.30irgen   • 6 сарын 29. 16 цаг 42 минут

Er ni uls, ard tymnii omch baih estoi gazriin baylgiig huvichildagiig zogsooh heregtei shdee….huvichilj avchihaad l mongol ulsiin baylgiig yag huvidaa avch er ni boldog umuu ?

202.179.27.157Эзэнт гүрний үр ач   • 6 сарын 29. 15 цаг 21 минут

Яг тиймээ санал нэг байна.

202.9.42.93Зочин   • 6 сарын 29. 15 цаг 18 минут

Битгий худлаа шаагаад хүмүүсийн тархи толгой эргүүлээд бай. Хувьчлан гэдэг бол тэнд байгаа тоног төхөөрөмжийн асуудал болхоос газрын хэвлийд байгаа нөөцийг хэлэхгүй. Хямд өртгөөр ухаж гаргаж өгөөд ашгийг тохирсон хувиа авах ёстой.

66.181.161.12Зочин   • 6 сарын 29. 15 цаг 04 минут

Үнэн үг хэлсэн хүнд МАННАН Мафинхан дургүй гэж Монгол улс хөгөжин дэвжих ёстой

202.72.240.5зочин   • 6 сарын 29. 14 цаг 32 минут

Бас нэг олгархи

64.119.16.48ЗОЧИН   • 6 сарын 29. 13 цаг 53 минут

ЭНХБОЛДЫН ЭНЭ ХУВИЛБАР ЧИНЬ ЗӨВ ШҮҮ ДЭЭ. БАЙГАЛИЙН БАЯЛАГЫН ЭЗЭН НЬ АРД ТҮМЭН ШҮҮ ДЭЭ.ЗАСГИЙН ГАЗРЫН МЭДЛИЙН ГЭХ 85 ХУВИЙГ ЭЗЭНД НЬ ХУВЬЦАА БОЛГОН ЭЗЭМШҮҮЛЭХ НЬ ЗӨВ. ДЭД БҮТЭЦИЙН АСУУДЛАА ШИЙДЭЭД ХЭДЭН Ч ЖИЛИЙН ДАРАА ХАМААГҮЙ АРД ТҮМЭН ХҮЛЭЭЖ ЧАДНА. ХҮЛЭЭСЭЭР ИРСЭН ШҮҮ ДЭЭ

202.179.8.210Z   • 6 сарын 29. 15 цаг 24 минут

sanal neg bna

103.229.122.92Зочин   • 6 сарын 29. 16 цаг 25 минут

90eedond buh uildveree huvchilsan odoo ajillaj bgaa neg ch uildver bgui bolj dampuursan daa, huuhdiin huvtsasni, gutliin, aris bolovsruulah, shaazangiin geed olon uildver dampuursan daa

112.72.11.122иргэн   • 6 сарын 29. 13 цаг 00 минут

Уул уухайгаа хувьчлахгүй нийгэмээ хөгжүүлэх гэсэн үзэл баримтлалийг монголчууд бүх нийтээрээ дэмжиж нэг талдаа гарах ёстой шүү !!! Тодорхой цаг хугацааны дараа Хуучин нийгмийн эдийн засгийн бодлогоо санагалзагчид хувийн өмч рүү дайрч хууль бусаар булаан авч байна г.м олон асуудлыг олигарихууд сөхөж хувийн ашиг сонирхолоор нэгдэн олон нийтийн толгойг эргүүлэж нийгмийг хоёр хувааж хорон ажиллагаа явуулах баячууд гарч ирнэ гэдгийг хатуу анхаарч байх ёстой. Үүнд сая шүүхээс чөлөөлөгдсөн шүүгчид худалчид нэгдэнэ !!!!

202.9.42.161Зочин   • 6 сарын 29. 12 цаг 34 минут

Хаха ухэр монгол ялначуудыг сайн хошгируулаад мунхруулаад ог 20 онд аягуй бол чамайг еронхийлогч болгоно гээд хошгироод сууж байж мэдэх л ухэрнууд

202.126.88.152Зочин   • 6 сарын 29. 12 цаг 20 минут

Яг үнэн. Баялгаа зараад идэх биш, бүтээн байгуулалт хийгээд явъя гэжээ.

182.160.39.29Зочин   • 6 сарын 29. 12 цаг 04 минут

Төмөр замаа яаж барих вэ? гэж 10 гаруй жил ярилаа, барьж чадсангүй, бариулсангүй. Одоо Таван Толгойгоо яахав гэж бас ярьж эхэллээ. Ер нь буруу ч бай, зөв ч бай хариуцдаг газар нь ЗГ , УИХ хоёр биз дээ. Тэгээд түргэн шийдээд яваач дээ, пиздуунуудаа. Ард олон чинь ядарч байна ш тээ. Атигар Энхболд энд эсгий хийх газар ......ямар хэрэгтэй юм бэ? Өөр өөрийнхөө л ажлыг хийгээчээ.

182.160.38.251Зөв ш дээ   • 6 сарын 29. 11 цаг 54 минут

Заавал хувьчлахгүй энэ маягаараа яваад байж болно. Монголчууд ганц сайн чаддаг болсон юм нүүрс ухаж ачих.

202.9.42.33Зочин   • 6 сарын 29. 11 цаг 52 минут

Zika virus

59.153.112.184zochin   • 6 сарын 29. 11 цаг 51 минут

mash zuv bodlogo bauna.

66.181.161.77Ч   • 6 сарын 29. 11 цаг 41 минут

З энхболд маш зөв бодолтои ард түмэнтэигээ хамт баигаараи дэмждэг

182.160.34.216ondor nastan   • 6 сарын 29. 11 цаг 34 минут

uhaalag sanalig. heregjuuleerei. odoo baigaa ni arai bish yumaa

Шинэ мэдээ

“Уур амьсгалын төлөөх жагсаал”-д хэдэн мянган хүн оролцжээ12 сар 7. 15:00Байгууллагын баярын арга хэмжээн дээр баримтлах 10 дүрэм12 сар 7. 14:55АНУ Иракийн гурван иргэний эсрэг хориг арга хэмжээ авчээ12 сар 7. 14:50Зөгийн бал хэмээх шидэт идээний ашиг тус…12 сар 7. 14:45ФОТО: “Face Geniuses” буюу Солонгосын шилдэг нүүр царайгаар шалгарсан эрэгтэй кпоп одод12 сар 7. 14:40"Анхдагч" ах нар12 сар 7. 14:35Нийслэлийн бүсэд баавгай орж иржээ12 сар 7. 14:34Өвөрмөц авьяастай 15 алдартан12 сар 7. 14:30Их Британид 121 граммын цул алт олджээ12 сар 7. 14:25Ардчилсан хувьсгалын 30 жилийн ойн барилдааны түрүү бөхийг 8 сая төгрөгөөр шагнана12 сар 7. 14:22Англи хэлээр аль орны хүмүүс хамгийн сайн ярьдаг вэ12 сар 7. 14:20Дэвид Бекхэм замын хөдөлгөөний дүрэм зөрчжээ12 сар 7. 14:15Volkswagen шинэ үеийн Golf машинаа худалдаалж эхэллээ12 сар 7. 14:10Валютын ханш12 сар 7. 14:05Дэлхийн улс орнуудад цайны мөнгө хэрхэн өгдөг вэ12 сар 7. 14:00Таеквондогийн "Москва гран при финал-2019"12 сар 7. 13:55Видео: 2019 оны хамгийн шилдэг зургаан кпоп дуу12 сар 7. 13:50Брэд Питт: Би 20 жил нэг ч уйлаагүй12 сар 7. 13:45Нийт газар нутгийн 70 хувьд зудын эрсдэл үүсэх төлөвтэй байна12 сар 7. 13:40Halsey болон “BTS”-ын Suga нар хамтарсан дуу гарлаа12 сар 7. 13:35УИХ-ын байнгын хороод ирэх долоо хоногт...12 сар 7. 13:30“Нийслэлийн хүүхдийн шүд угаалтын аварга шалгаруулах тэмцээн” боллоо12 сар 7. 13:25Мелания Трамп импичментийн талаар анхныхаа "МЭДЭГДЭЛ"-ээ хийлээ12 сар 7. 13:202018 онд улаан бурхан өвчний улмаас 140 мянга гаруй хүн амиа алджээ12 сар 7. 13:15Онгоцонд ашигласны дараа идэж болох аяганд кофе хийж өгдөг болно12 сар 7. 13:10БНХАУ-ын ӨМӨЗО-ны Шилийн гол аймагт бүртгэгдсэн тарваган тахал өвчний талаарх албан мэдээлэл12 сар 7. 13:05УИХ дахь намын бүлэг, зөвлөл, ажлын хэсгүүд ирэх 7 хоногт...12 сар 7. 13:00Миссээ дэмжих үү12 сар 7. 12:55Б.Буджаргал Ази тивд анх удаа болсон 6 өдөр, 6 шөнийн гүйлтэд түрүүллээ12 сар 7. 12:50ФОТО: “Face Geniuses” буюу Солонгосын шилдэг нүүр царайгаар шалгарсан эмэгтэй кпоп одод12 сар 7. 12:45
© 2008 - 2019 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.