7-р сарын 1
8 цаг 00 минут

ҮНДСЭН ХУУЛИЙН ӨӨРЧЛӨЛТ: Сонгосон гишүүнээсээ хариуцлага нэхэх, эргүүлэн татах эрхтэй байх нь ардчилал юм

УИХ-ын гишүүд өнгөрсөн долоо хоногт чуулганаа түр завсарлуулж, Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслөө иргэдэд танилцуулав. Энэ үеэр иргэдийн зүгээс гарсан хамгийн олон давталттай саналын нэг нь УИХ-ын гишүүдийн хариуцлагыг дээшлүүлж, эргүүлэн татах асуудлыг нэмж тусгах санал байжээ.

Баасан гарагт Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг хоёр, гурав дахь хэлэлцүүлэгт бэлтгэх Ажлын хэсэгт мэргэжил, арга зүйн туслалцаа үзүүлэх Ажлын дэд хэсгүүд Төрийн ордонд хуралдсан юм. 

Хариуцлага бол Ардчилсан нийгмийн хамгийн гол үзүүлэлт. Тиймээс иргэд сонгосон УИХ-ын гишүүнээсээ хариуцлага нэхэх, шаардлагатай гэж үзвэл эргүүлэн татах эрхтэй байх нь ардчиллыг гүнзгийрүүлэх, хариуцлагын тогтолцоог бэхжүүлж, шударга ёсыг хангах чухал алхам мөн.

Ардын Их Хурлын депутат, Улсын Бага Хурлын гишүүн асан Р.Хатанбаатараар ахлуулсан Парламентын ардчиллыг төлөвшүүлж, ард түмний засаглах эрхийг хангахтай холбоотой нэмэлт, өөрчлөлтийн ажлын дэд хэсэг хуралдаж, Улсын Их Хурлын гишүүдтэй хийсэн уулзалт болон иргэдээс ирүүлсэн хамгийн олон давтамжтай  4 саналыг төсөлд тусгах асуудлыг хэлэлцсэн байна. Тухайлбал, УИХ-ын гишүүд  болон иргэд, олон нийтийн зүгээс Улсын Их Хурлын гишүүдийн хариуцлагыг дээшлүүлж,  эргүүлэн татах асуудлыг нэмж тусгах, байгалийн баялгийг тэгш, шударгаар хуваарилах зарчмыг төрийн бус нийтийн эрх ашигт нийцүүлэх шаардлагатай гэсэн саналыг олонтаа ирүүлснийг ажлын хэсгийнхэн онцолсон байна.

УИХ-ын гишүүний хариуцлага, ялангуяа эргүүлэн татах асуудлыг иргэд зөвхөн энэ удаа гаргаж байгаа биш, олон жил яригдсаар ирсэн сэдэв. Өнгөрсөн онд УИХ-ын дэгийн тухай хуульд өөрчлөлт оруулж, УИХ-ын гишүүнийг эргүүлэн татах тухай хоёр ч хуулийн төсөл өргөн баригдаж байсан санагдана. 

Бүр бие даасан хуулийн төсөл ч өргөн баригдаж байсан удаа бий. Тухайлбал, Ц.Элбэгдорж Ерөнхийлөгч байхдаа бүрэн эрхийнхээ хүрээнд сонгогдсон болон томилогдсон төрийн өндөр албан тушаалтанд хариуцлага хүлээлгэх тухай хуулийн төсөл боловсруулж өргөн барьж байв. 

Хариуцлага алагчлалгүй, зөвхөн дунд, бага албан тушаалтныг тойрон “салхилдаг” байж таарахгүй. Монголд төрийн өндөр албан тушаалтан хариуцлага хүлээж байсан тохиолдол Д.Гантулгыг эс тооцвол бараг үгүй л болов уу.

Хариуцлага гэдэг Ардчилсан нийгмийн хамгийн гол үзүүлэлт. Тиймээс иргэд  сонгосон УИХ-ын гишүүнээсээ хариуцлага нэхэх, шаардлагатай гэж үзвэл эргүүлэн татах эрхтэй байх нь  ардчиллыг гүнзгийрүүлэх, хариуцлагын тогтолцоог бэхжүүлж, шударга ёсыг хангах чухал алхам мөн. Иргэдийнхээ итгэлийг авч парламентад сонгогдчихоод хуралдаа суудаггүй,  ёс суртахууны доголдол гаргадаг, элдэв ашиг сонирхлын зөрчилд нэр холбогддог гишүүд бий.

Харин иргэдийн нэхээд байгаа УИХ-ын гишүүний хариуцлагын асуудал Үндсэн хуулийн өөрчлөлтөд хэрхэн тусч байгааг тодруулж үзье.  Энэ төсөлд  УИХ-ын тухай хэд хэдэн заалт бий. Тодруулбал,

27.2.Улсын Их Хурлын ээлжит чуулган хагас жил тутам нэг удаа далан таваас доошгүй ажлын өдөр чуулна  гэсэн заалт орж байгаа. Энэ нь парламентын байнгын ажиллагааг хангаж, хууль боловсруулах явц тасралтгүй байх нөхцөлийг хангаж байгаа хэрэг.

27.6.Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн болон Байнгын хорооны хуралдааныг гишүүдийн олонхи нь хүрэлцэн ирснээр хүчинтэйд үзэж, Үндсэн хуульд өөрөөр заагаагүй бол хуралдаанд оролцсон гишүүдийн олонхийн саналаар асуудлыг шийдвэрлэнэ. Үндсэн хуульд өөрөөр заагаагүй бол хуулийг Улсын Их Хурлын нийт гишүүний олонхийн саналаар батална.

Энэ заалтаар гишүүдийн хуралдаа оролцох идэвхийг /38+1/хангаж өгөхөөс гадна гаргаж буй хуулийн чанарт ахиц гарна гэж үзэж байгаа юм.

Харин хувь гишүүний хариуцлагатай холбоотойгоор давхар дээлээс гадна:

29.1.Улсын Их Хурлын гишүүн бүрэн эрхийнхээ хугацаанд улсын төсвөөс цалин авна. Улсын Их Хурлын гишүүн нь Үндсэн хуульд өөрөөр заагаагүй бол албан үүрэгт нь үл хамаарах ажил, албан тушаал хавсарч болохгүй”  гэсэн заалт шинээр орж байна.

Гэхдээ хариуцлага, эргүүлэн татах асуудлын зах сэжүүрийг энэ заалтаас иргэд хайгаад ч олохгүй нь тодорхой. Тэгэхээр хувь гишүүний хариуцлага руу “халдсан” заалтыг иргэд Үндсэн хуулиас эрж хайж, нэхэж сураглах шалтгаан байгаа нь тойрч болохгүй үнэн болчихоод байна.

Харин гишүүдийн хариуцлага, эргүүлэн татах асуудлыг харин ямар хуулийн зохицуулалтаар шийдэж өгөх вэ гэдэг нь бодолцох ёстой асуудал биз. Энэ заалтыг “Эцэг” хуульдаа оруулах уу, аль эсвэл бусад органик хууль, тухайлбал УИХ-ын дэгийн тухай хуулиар зохицуулах уу гэдгийг тодотгож  өгөх хэрэгтэй болж байна.

Их хурал үнэхээр л иргэдийнхээ хүсэмжлэлийг хангаж, өөрсдөөсөө хариуцлага сахилга шаардаж байгаа л юм бол УИХ-ын гишүүнийг эргүүлэн татах хууль эрх зүйн зохицуулалтаас тойрч дөлөх хэрэг байхгүй.

Г.Хантулга

39
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

39 сэтгэгдэлСэтгэгдэл бичих

150.129.142.176Зочин   • 7 сарын 3. 11 цаг 46 минут

ХАМГИЙН АЙМААР ЗААЛТ БОЛ МОНГОЛ УЛСЫН ГАЗРЫН БАЯЛАГ АРД ТҮМНИЙ ӨМЧ БАЙНА ГЭСНИЙГ ТӨР МЭДЭН ЗАРЦУУЛАХ ЭРХТЭЙ ГЭЖ ЗААСАН БАЙГАА .

122.201.31.51Зочин   • 7 сарын 2. 2 цаг 10 минут

BAIRAA SHATAALGAJ NEREE SOLIJ HUN ALJ HUCHIN HIISEN NAM BULEGLEL!!!! TA NARIIG TUUH MARTAHGUI!!!! PZDA LLRIIN HUN SUREG!!!!

202.126.89.217 с   • 7 сарын 1. 23 цаг 59 минут

хариуцлага сахилгагүй хуул дүрэмгүй байх л ардчилал хэмээх америKИЙН СУРТАЛ УХУУЛГА ШДЭЭ

66.181.182.166Зочин   • 7 сарын 1. 23 цаг 55 минут

энэ бол ардчилал шудрага ёсонд нийцнэ Өөрсдийгөө нэгэнт сонгогдвол огцруулж болдоггүй хууль батлавал ичгүүр биш үү Буцааж татах эрхийг нь сонгогчдод өг. Төр тэгэж байж л цэвэршинэ.

202.179.27.56aakakakakaa   • 7 сарын 1. 23 цаг 48 минут

hujaa

66.181.178.18Зочин   • 7 сарын 1. 20 цаг 51 минут

Ард түмэн сонгосон гишүүнээ эргүүлэн татах эрхтэй байх хэрэгтэй . Аливаа асуудалд ард түмнээс эсрэг санал өгсөн бол шууд огцоруулах хэрэгтэй . Жишээлбэл Оюутолгой гэх мэт

122.201.31.51Зочин   • 7 сарын 1. 20 цаг 18 минут

BAIRAA SHATAALGAJ NEREE SOLIJ HUN ALJ HUCHIN HIISEN NAM BULEGLEL!!!! TA NARIIG TUUH MARTAHGUI!!!! PZDA LLRIIN HUN SUREG!!!!

202.126.88.234Зочин   • 7 сарын 1. 20 цаг 13 минут

Нямдорж тагнуул мөн бишээ одоо шудаога шүүхээр шийдүүл

202.126.88.234Зочин   • 7 сарын 1. 20 цаг 11 минут

батзандан Нямдоржын нөгөө балиар юм барьдаг бээлий болжээ . боловсрол нимгэн Монголчуудын шүтээн сэхээтнүүдийн шүдний чигчлүүр

202.126.88.234Зочин   • 7 сарын 1. 20 цаг 09 минут

манай хар масс хүн амын 80 % ыг эзэлж бна. нөгөө мао даргын цагаан цаас гэдэг ард түмэн . попилустуудын тоглодог талбар

202.126.88.234Зочин   • 7 сарын 1. 20 цаг 07 минут

хулгайчуудаас бүрдсэн ИХ үндсэн хууль өөрчлөх ёс суртхуун бхйхгүй

103.212.118.167Зочин   • 7 сарын 1. 16 цаг 43 минут

Манайд их амбицтай ерөнхийлөгч хэрэггүй ээ Түүнийг Их хурлаас сонгодог больё

103.212.118.167Зочин   • 7 сарын 1. 16 цаг 33 минут

Хариуцлагатай төр бий болгох өөрчлөлт л хэрэгтэй

122.201.31.51Зочин   • 7 сарын 1. 14 цаг 15 минут

BAIRAA SHATAALGAJ NEREE SOLIJ HUN ALJ HUCHIN HIISEN NAM BULEGLEL!!!! TA NARIIG TUUH MARTAHGUI!!!! PZDA LLRIIN HUN SUREG!!!!

103.212.119.96Зочин   • 7 сарын 1. 14 цаг 11 минут

Монголчууд гадаад хэлэн дэх амины өмч, хувийн өмч гэсэн үгнүүдийг бувуу орчууаад, буруу ойлгоод сүүлийн 30 жил дампууралд орсон .

103.212.119.96Зочин   • 7 сарын 1. 14 цаг 10 минут

Монголын Үндсэн хуульд төрийн өмч, амины өмчийг тунхаглаад хувийн өмчийг хориглосон цагт л Монгол улс хөгжинө. Энэ бол миний бодол биш, К.Маркс, Адам Смит, Кейнсийн онол юм шүү дээ.

103.212.119.96Зочин   • 7 сарын 1. 14 цаг 08 минут

Монголчууд Адам Смитын хэлсэн үл үзэгдэх гар буюу амины өмчийг хувийн өмч гэж буруу ойлгоод сүүлийн 30 жилд дампууралд орсон .

103.212.119.96Зочин   • 7 сарын 1. 14 цаг 06 минут

Агуу их К.Марксын онолоор өөрийн хүч хөдөлмөрөөр бий болгосон өмчийг амины өмч гэдэг, харин бусдын хүч хөдөлмөрийг сорон мөлжиж бий болгосон өмчийг хувийн өмч гэдэг. Монголчууд К.Марксын онолоос 1990 онд салаад амаараа шороо үмхээд одоо хахаж үхэх гэж байна. Нийгэм төрийн өмч байгаа цагт хөгждөг гэдгийг агуу их К.Мракс, амины өмч байгаа цагт хөгждөг гэдгийг агуу их Адам Смит нотолсон.

103.212.119.96Зочин   • 7 сарын 1. 14 цаг 02 минут

Агуу их К.Марксын онолоор бүх юмны эх үндэс уг сурвалж нь өмч юм. К.Маркс хувийн өмч хүнд, бүхэл бүтэн ард түмэнд боолчлол, гуйлганчлал, ядуурал, ажилгүйдлийг авчирдаг, харин амины өмч нь хувь хүнд, бүхэл бүтэн ард түмэнд эрх чөлөө, шударга ёс, аз жаргалыг авч ирдэг гэдгийг хөдөлбөргүй нотолсон .Гэтэл Монголын Үндсэн хуульд хувийн өмчийг магтан дуулаад байдаг. Монголчууд хувийн өмч, амины өмчийг ялган ойлгоход дахиад нэг 60 жил хэрэгтэй юм.

103.212.119.96Зочин   • 7 сарын 1. 13 цаг 56 минут

Марксын онолын амин сүнс нь "базас", "надстройка" гэсэн ойлголтууд байдаг. "Базис" гэдэг нь юмны уг гарвал, үндэс, суурь, фундамент гэсэн үг юм. Харин "Надстойка" гэдэг нь юмны уг, гарвал, үндэс, суурь, фундамент дээр бий болсон бүнийг хэлдэг. Байшингаар бодвол суурь нь базас, хана, дээвэр, цонх, хаалга нь надстройка юм. МАН-ынхан байшингийн суурйг засахгүй, харин хана туурггы гь засаж байгаа мэтээр үндсэн хуульд өөрлөлт оруулж байна.

103.212.119.96Зочин   • 7 сарын 1. 13 цаг 50 минут

Одоогийн улс төрчид олон ургалч үзэл гэж их хуцдаг. Гэтэл К.Маркс гэж хэлэхээсээ үхтлээ ичдэг. Хоёр их хөрш Орос, Хятад яг үнэндээ агуу их К.Марксын онолоор хөгжиж байгааг ард түмнээсээ таг нуудаг.

103.212.119.96Зочин   • 7 сарын 1. 13 цаг 45 минут

Үндсэн хуульд оруулж байгаа өөрчлөлтөд ард түмнийг бодсон юм огт алга. Храин улс төрчдийн эрх мэдэл, албан тушаалын хуваарилалтыг бодсон юмаар л дүүрчээ!!! Энэ бол МАН-ын улс төрчид таг сохорсны бат илэрхийлэл юм.

122.201.31.51Зочин   • 7 сарын 1. 12 цаг 07 минут

ADGIIN HUN ALJ HUCHIN HIISEN BAIRAA SHATAALGAJ NEREE SOLISON NAM GEH GEMT BULEGLEL HYATDIIN TAGNUUL MAFIA!!!! TANAI NAMIIG HARAAL IDEG!!! TA NART UNDSEN HUULID UURCHLULT HIIH ERH BHGUI!!!! BUGDIIG CHINE TUUH MEDNE!!!!! ADGIIN PZDA NAR!!!!!!

43.228.129.129иргэд   • 7 сарын 1. 12 цаг 07 минут

Парламентыг 2танхимтай болгож,дээд танхим жилд 2-3удаа хуралдаж төсөв, хуулиа батлах, харин доод танхим улс оронд шаардлагатай хуулийг мэргэжлийн өндөр түвшинд Монголын нийгэм ёс заншилд тохируулан зохиох хэрэгтэй,

150.129.142.176Зочин   • 7 сарын 1. 11 цаг 56 минут

Ийм заалт байхгүй байгаа Өөосдөө ссайн унш . Бүх заалт нь ард түмний эсрэг . Өөрсдаө хөгширсөн гээд eрөнхийлөгчийг 6 жил УИХ -н гишүүдийг 6 жил ҮХЦ -ийг 12 жилээр сонгоно . Eрөнхийлөгч 55 нас хүрсэн хүнийг сонгоно . 45 байсныг яагаад 55 болгов . 5 жил ажиллаад 60 хүрэх нь байна шүү дээ . Гэтэл Францын eрөнхтйлөгч 42 насандаа сонгогдсон биз дээ . Өвгөн авилгач дарга нараас уйдаж байга . Шинэ залуу хүн хүсч байгаа нийгмээ

103.212.118.167zochin   • 7 сарын 1. 16 цаг 30 минут

Zaluuchuud garch ireed giiguulsen yu bn 27 jild

103.9.88.162Зочин   • 7 сарын 1. 11 цаг 53 минут

Хэрэв Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлт санаанд чинь нийцэхгүй байвал Ард нийтийн санал асуулгад оролцохгүй байхад л болно. Ирцийн 50%-ийн босгыг давж байж санал асуулга хүчинтэй болж батлагдана гэсэн заалттай.

103.9.88.162Зочин   • 7 сарын 1. 11 цаг 50 минут

Үнсэн хуулинд Улсын Их Хурлын гишүүнийг эргүүлэн татах тодорхой зүйл оруулахгүй бол ард нийтийн санал асуулгад оролцохгүй байх хэрэгтэй шүү, ард түмээн. Ард нийтийн санал асуулгын ирц 50%-даа хүрэхгүй бол асуудал унана гэсэн үг.

122.201.31.51Зочин   • 7 сарын 1. 11 цаг 32 минут

ADGIIN HUN ALJ HUCHIN HIISEN BAIRAA SHATAALGAJ NEREE SOLISON NAM GEH GEMT BULEGLEL HYATDIIN TAGNUUL MAFIA!!!! TANAI NAMIIG HARAAL IDEG!!! TA NART UNDSEN HUULID UURCHLULT HIIH ERH BHGUI!!!! BUGDIIG CHINE TUUH MEDNE!!!!! ADGIIN PZDA NAR!!!!!!

202.9.42.158Зочин   • 7 сарын 1. 11 цаг 10 минут

УИХ ын гишүүнийг эгүүлэн татах тухай заалт хийхгүй юм бол Үндсэн хуулийг өөрчлөх ямар ч хэрэг байхгүй. !!!!!!!!!

122.201.31.51Зочин   • 7 сарын 1. 11 цаг 05 минут

ADGIIN HUN ALJ HUCHIN HIISEN BAIRAA SHATAALGAJ NEREE SOLISON NAM GEH GEMT BULEGLEL HYATDIIN TAGNUUL MAFIA!!!! TANAI NAMIIG HARAAL IDEG!!! TA NART UNDSEN HUULID UURCHLULT HIIH ERH BHGUI!!!! BUGDIIG CHINE TUUH MEDNE!!!!! ADGIIN PZDA NAR!!!!!!

202.21.108.79Зочин   • 7 сарын 1. 10 цаг 44 минут

hduajflasdf asd

103.194.176.117Зочин   • 7 сарын 1. 10 цаг 18 минут

zob sanal shuu,erguulen tatah zaalt,hariustlagiin tuhai todorhoi oruulah shaardlagtai shuu.

103.229.122.104SS   • 7 сарын 1. 10 цаг 09 минут

Хэдэн саналаар сүдонгогдсон байна төдий тооны саналаар буцаан татдаг болох хэрэгтэй !

103.229.122.104SS   • 7 сарын 1. 10 цаг 09 минут

Сонгогдсон

192.82.66.22Лүндээг тэтгэвэрт гаргая   • 7 сарын 1. 9 цаг 17 минут

Эргүүлэн татаж *БАЙРАНД* нь тавих үг утга алга даа наана чинь, УИХ-н гишүүн нь олны хүлээлт шаардлага хангахгүй ажиллах мөн ёс зүйн алдаа гаргавал хариуцлага тооцож эгүүлэн татах хууль,

202.21.115.126эрка   • 7 сарын 1. 9 цаг 08 минут

Эргүүлэн татах заалтыг хамгийн түрүүнд оруулах хэрэгтэй.Лүндээжанцан гишүүн тойрогтоо юу ч хийлгүй дөрвөн жилийн нүүр үзлээ одоо хаана очиж ард түмний толгойг эргүүлэх хор найруулаад яваад байна.

202.131.243.190Zochin   • 7 сарын 1. 8 цаг 14 минут

Mon songogchdiin sanal avch UIH-iin gishuun bolchihood undsen gol uureg huuli batlah asuudlaa oromddog, hural tasladag, huraldaa suudaggui, suusan ch dulii dumbe tsarailaad suuj tasladag gishuudtei hariutslaga tootsoh heregtei sh dee. Oorsdoo huuli batlaj oorsdiigoo hamgaaldag, orshooliin huuli gargaj hamsaatan biznesiin bulegleiin noxdoo orshoodog, UIH-iin gishuunii darhan erhiin ard nuugddag iim l bohir bolchihood bgaa uchraas l olon niit shuumjleed bgaag huleen avah chadvar bgaa yum uu.

202.131.243.190Zochin   • 7 сарын 1. 8 цаг 07 минут

Hariutslaga Ardchilsan niigmiin gol uzuulelt gejee. Tegvel ongorson 30 jild ene uzuulelt muu bsan sh dee. Goe yarihaas tsaashgui, chadamjgui, ulsaas tsaliin avchihaad deer ni tosviin mongonoos hulgailj sursan, eeljlen toriin erh medeld hursen ch oligtoi yum hiigeegui 300 garan said darga hiisen noxdoos hariutslaga nehej dahin ireh songuuliar songohgui baival yasiin. urialj bna

Шинэ мэдээ

Улсын аварга Э.Оюунболд өөрийг нь хэлмэгдүүлж, гүтгэсэн гэж гомдол гаргажээ9 цаг 2 минутын өмнөӨндөр амжилтад хүрсэн хүмүүс өдрийн цайгаа яаж өнгөрөөдөг вэ8 сар 18. 14:15Маргааш зургаан дүүрэгт цахилгаан хязгаарлана8 сар 18. 14:00Ходоодны хорт хавдраар өвчлөх хүүхдийн тоо өсөх хандлагатай байна8 сар 18. 13:50Форрест Гамп Вьетнамын дайчдын дайны эсрэг цуглаан дээр юу гэж хэлсэн бэ?8 сар 18. 13:40Орон нутгийн тийзийн үнийг хямдруулна8 сар 18. 13:30Эрүүл, эрч хүчтэй амьдрах энгийн 7 хэвшил8 сар 18. 13:20Катриона Грэй Монголд ирнэ8 сар 18. 13:10Нийтийн эзэмшлийн газрыг чөлөөлж байна8 сар 18. 13:00Индонезийн живж буй нийслэлийг нүүлгэн шилжүүлнэ8 сар 18. 12:45Энхтайваны гүүрний зорчих хэсгийн нэгдүгээр эгнээг өнөөдөр хаана8 сар 18. 12:26Ирэх долоо хоногт чуулган, байнгын хороод хуралдана8 сар 18. 12:00Өнөөдөр НӨАТ-ын сугалааны тохиролтой8 сар 18. 11:45Оюутан цэргүүд тангараг өргөлөө8 сар 18. 11:30Өнөөдрийн зурхай8 сар 18. 11:15Цаг агаарын мэдээ8 сар 18. 11:00Э.Оюунболд: Миний шээсийг сольсон байна. Би допинг хэрэглээгүй8 сар 17. 20:16Индонезын нийслэлийг Калимантан арал руу шилжүүлэх саналыг албан ёсоор тавьжээ8 сар 17. 15:00Хонконгийн жагсагчид дахин жагсахаар төлөвлөж байна8 сар 17. 14:5568 жил хамт амьдарсан хос нууцаа дэлгэв8 сар 17. 14:50Наранд түлэгдсэн арьсанд гурилтай сүүн маск тустай8 сар 17. 14:45Эртний очир алмааз олжээ8 сар 17. 14:40Биеэс давс гадагшлуулах арга8 сар 17. 14:35Их мэнгэтэй хүмүүс илүү удаан амьдардаг8 сар 17. 14:3061 нас хүрсэн Мадоннагийн амьдралын дүрэм8 сар 17. 14:25Токио 2020 Олимпийн бэлэгдэл Мираитова болон Сомэити8 сар 17. 14:20ОХУ, БНАСАУ хамтын ажиллагаагаа гүнзгийрүүлэхээр тохиролцжээ8 сар 17. 14:15Зүүдний тухай сонирхолтой 10 баримт8 сар 17. 14:10Нөхөрлөлүүд ойгоо хамгаалсны төлөө ашиг хүртэх ёстой гэв8 сар 17. 14:05Заанаас суралцах амьдралд хэрэгтэй дөрвөн чанар8 сар 17. 14:00
© 2008 - 2019 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.