7-р сарын 1
14 цаг 25 минут

П.Хорлоо: 942 хүүхэд мориноос унаж, 22 нь хүнд гэмтсэн

МХЕГ-ын нийгмийн хамгааллын хяналтын хэлтсийн дарга П.Хорлоотой хурдан морины унаач хүүхдүүдийн талаар ярилцлаа.

-Жил бүр наадмын үеэр яригддаг нэг асуудал нь унаач хүүхдүүдийн аюулгүй байдал. Мэргэжлийн хяналтын байгууллагаас унаач хүүхдийн амь нас, эрх ашгийг хамгаалах тал дээр ямар ажил хийж байна?

-Эрийн гурван наадам Монголын уламжлалт төрт ёсны баяр, өв соёлын нэг. Тэр дундаа хурдан морины уралдааны өнгө аяс, уяачдын эрдэм ухааныг дэлхий нийтэд сурталчлан таниулахад их үүрэг гүйцэтгэдэг хэдий ч унаач хүүхдийн эрүүл мэнд, амь нас, аюулгүй байдал, эрх ашгийг хамгаалах асуудал чухлаар тавигддаг. Энэ нь зөвхөн уяачид төдийгүй баяр наадмын комисс, унаач хүүхдийн эцэг эх, хяналт шалгалтын болон хүүхдийн байгууллагуудын чухал үүрэг. Хурдан морь унаач хүүхдийн хөдөлмөр нь хүүхдийн тэвчишгүй хөдөлмөрийн нэг хэлбэр.

Засгийн газрын 303 дугаар тогтоолын хавсралтаар батлагдсан “Хүүхдийн хөдөлмөрийн тэвчишгүй хэлбэрийг утсгах” Үндэсний хөтөлбөрт хурдан морь унаач хүүхдийн хөдөлмөр хамгаалал, аюулгүй байдлыг хангах асуудлыг тусгайлан авч үзсэн байдаг. Ийм төрлийн хөдөлмөр эрхлүүлсний улмаас хүүхдийн амь нас, эрүүл мэнд нь хохирсон бол гэм буруутай этгээдээс нөхөн төлбөр гаргуулах эрх зүйн орчинг бүрдүүлэх зорилтыг тавьсан.

Энэ зорилтыг хэрэгжүүлэх үүднээс МХЕГ-аас унаач хүүхдийн аюулгүй байдлыг хангаж байгаа эсэхэд урьдчилан сэргийлэх хяналт шалгалтыг 2017 оноос эхлэн улсын хэмжээнд хийж байна. Энэ наадмын тухайд мэргэжлийн хяналтын байгууллагаас унаач хүүхдийн аюулгүй байдлыг хангаж байгаа эсэхэд урьдчилан сэргийлэх хяналт шалгалтыг улсын хэмжээнд хийхийн зэрэгцээ аймаг, нийслэлийн Засаг дарга нар, Мэргэжлийн хяналтын газрын дарга нарт “Хурдан морь унаач хүүхдийн хөдөлмөр хамгаалал, аюулгүй байдлыг хангаж ажиллах” талаар зөвлөмжийг хүргүүлээд байна.

-Хяналт шалгалтаар илэрдэг гол зөрчил юу вэ. Унаач хүүхэд эрүүл мэндээрээ хохирсон тохиолдол бас цөөнгүй гарсан байдаг?

-2017-2018 оны хяналт шалгалтын дүнгээс үзэхэд 121450 морийг 71121 хүүхэд унаж уралдсанаас 942 хүүхэд мориноос унаж, 22 хүүхэд хүнд гэмтэл авч, нэг хүүхэд тахир дутуу болсон гэсэн харамсалтай мэдээ байна.

Өнгөрсөн жилийн наадмаар хамгаалалтын дуулгагүй 336, хамгаалах хувцас хэрэгсэлгүй 183, морины хэрэгсэлгүй 330, гурвалсан гэрээ байгуулаагүй 4771, даатгуулаагүй 1174 хүүхэд уралдаанд оролцуулсан зөрчил илэрсэн. Мөн долоон нас хүрээгүй 52 хүүхдийг уралдаанд оролцуулах гэж байсныг зогсоосон.

2018 оны дүн мэдээг 2017 онтой харьцуулахад мориноос унаж, амь нас нь эрсэдсэн тохиолдол байхгүй. Мориноос унасан хүүхдийн тоо 282-оор, хөнгөн гэмтэл авсан хүүхдийн тоо 39-өөр буурсан үзүүлэлттэй байна. Осол гэмтлийн тоо буурахад нөлөөлсөн гол хүчин зүйл нь хүүхдийн хамгаалах хувцас хэрэгслийг болон морины хамгаалах хэрэгслэлийг стандартын дагуу зөв, бүрэн хэрэглэсэнтэй холбоотой гэж үзсэн. Тиймээс баяр наадмын үеэр хүүхэд нэг бүрт хамгаалах хэрэгсэл, хувцсыг зөв өмсгөж, манай байгууллагаас хүргүүлсэн зөвлөмжийг ажил хэрэг болгон хэрэгжүүлж осолгүй наадах хэрэгтэй.

-Унаач хүүхэдтэй холбоотой яг ямар стандарт мөрдөгддөг вэ?

-Үндэсний их баяр наадмын тухай хууль болон орон нутагт болох хурдан морины уралдааны явцад унаач хүүхдийн аюулгүй байдалд хяналт тавьж ажиллах журам гэж бий. Үүнээс гадна морь унаач хүүхэд бүрийг “Үндэсний морин уралдааны морь унаач хүүхдийн хамгаалалтын хувцас, морины хэрэгсэлд тавих шаардлага” буюу МNS 6264-2011 стандартад заасан хувийн хэрэгслээр хангах ёстой. Хувийн хэрэгсэл гэдэгт хамгаалалтын дуулга хувцас, өвдгөвч тохойвч, нүдний шил, гутал, эмээл, хазаар, ташуур орж байгаа.

Хүүхдүүдийн зуны амралт эхэл­сэнтэй холбоотойгоор уул уур­хай, барилгын салбарын үйлд­вэр­лэл эрхэлж буй ажил олгогч­дод “Насанд хүрээгүй хүнийг ажил­луулахыг хориглосон ажлын байрны жагсаалт”-д заасан ажлын байранд 18 нас хүрээгүй хүүхдийг ажиллуулахыг хориглосон зөвлөмжийг манай байгууллагаас орон нутгийн мэргэжлийн хяналтын бай­гуул­лагаараа дамжуулан хүргүүлээд байгаа.

Б.Намуунтамир

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

Эх сурвалж:
2
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

2 сэтгэгдэлСэтгэгдэл бичих

178.62.72.160Стандартын кодыг засав   • 7 сарын 2. 15 цаг 25 минут

MNS 6284 : 2018

178.62.72.160-   • 7 сарын 2. 15 цаг 26 минут

MNS 6264 : 2018 гэдэг шүү дээ

Шинэ мэдээ

Ким Жон Унд хуягласан хоёр “Мерседес” автомашин худалдан авчээ4 цаг 29 минутын өмнөБразилийн цагдаа нар хуурамч Ferrari, Lamborghini-ийн үйлдвэрийг хаалаа4 цаг 33 минутын өмнөӨөрийгөө хөгжүүлэхэд тань туслах “МОНГОЛ ПОДКАСТУУД“4 цаг 38 минутын өмнөҮндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг хоёр, гурав дахь хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Ажлын хэсэг хуралдлаа4 цаг 43 минутын өмнөОХУ: Ус таслах үеэр халуун усны газруудыг үнэ төлбөргүй болгох санал гаргажээ4 цаг 43 минутын өмнөНЭМҮТ: “Тэмбүүг устгая” аян үргэлжилж байна4 цаг 46 минутын өмнөТа биднийг хэзээ нэг цагт алж болох киноны 10н буруу ойлголт4 цаг 53 минутын өмнөОХУ: “Түргэний машин”-д саад болвол жолооны эрхийг хасна4 цаг 58 минутын өмнөСошиал од Молдир Мекенбаева маргааш Монголд ирнэ5 цаг 3 минутын өмнөК.Кардашиан, К.Вест нар хүүхдүүдээ танилцуулав5 цаг 8 минутын өмнөТоть шувуу бол төрмөл авьяастай амьтан...5 цаг 13 минутын өмнөАвтомашины хачирхалтай ослууд5 цаг 18 минутын өмнөЭко дүүрэгт хаман хот тарвасны хүлэмж бэлэглэлээ5 цаг 21 минутын өмнөХамгийн тачаангуй цусны бүлгийг тогтоожээ5 цаг 23 минутын өмнөИзраиль: 9000 жилийн настай эртний хотын туурь олджээ5 цаг 29 минутын өмнөШүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн албан хаагчид нийгмийн хариуцлагын хүрээнд “Халуун сэтгэл” хандивын аяныг зохион байгууллаа5 цаг 31 минутын өмнөСэлэнгэ аймгийн долоон газар нутагт түймэр гарчээ5 цаг 33 минутын өмнөТАНИЛЦ: Гадаадад тэтгэлэгт хөтөлбөрөөр суралцах шинэчилсэн мэдээлэл5 цаг 43 минутын өмнө“Төв номын сан” гурван сая гаруй номтой5 цаг 53 минутын өмнөУлс орны харах нүд, сонсох чих болсон “Эрүүгийн цагдаагийн алба“-ны 85 жилийн ой тохиож байна5 цаг 57 минутын өмнөЕвропын хамгийн том алмаз Архангельск мужаас олджээ5 цаг 58 минутын өмнөЛорд Кейнс ОУВС-д зочилсон нь6 цаг 3 минутын өмнөУрсула фон дер Ляйен Евро комиссын тэргүүнээр сонгогдлоо6 цаг 13 минутын өмнө"Эмээлт" зах дээр хонины нэхий үнэгүй, өлөн 2700 төгрөгийн үнэтэй байна6 цаг 18 минутын өмнөГоо сайхны мэс засал аминд нь хүрчээ6 цаг 23 минутын өмнөЯпончуудын хооллох соёлтой холбоотой 15 зөвлөмж6 цаг 33 минутын өмнөКристин Лагард Олон улсын валютын сангийн захирлын суудлаа өгөх хүсэлт гаргажээ6 цаг 38 минутын өмнө“Google”-ийг Хятадтай холбоотой эсэхийг шалгана6 цаг 44 минутын өмнөMax үнэд орсон учраас иргэд жижиглэн, дайвар бүтээгдэхүүн авах нь нэмэгджээ6 цаг 53 минутын өмнөWSJ: БНАСАУ өнгөрсөн онд Ким Жон Унд зориулж хоёр мерседес худалдан авчээ6 цаг 58 минутын өмнө
© 2008 - 2019 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.