7-р сарын 1
14 цаг 20 минут

“Санхүүгийн манлайлал 2019” хөтөлбөр амжилттай хэрэгжиж дууслаа

Санхүүгийн манлайлал 2019 хөтөлбөр амжилттай хэрэгжиж дууслаа

ХААН Банк 22-35 насны залуусын санхүүгийн боловсролыг дээшлүүлэхээр “Санхүүгийн манлайлал 2019” хөтөлбөрийг анх удаа Аксэл Фишэр академитай (АФА) хамтран 12 долоо хоногийн турш хэрэгжүүллээ. Өнөөдрөөс гурван сарын өмнө тус хөтөлбөрийг олон нийтэд зарлаж, 1,000 гаруй онлайн хүсэлт хүлээн авснаас салбар бүрийн манлайлагч 30 залуусыг сонгон шалгаруулсан билээ. Хөтөлбөрийн гол зорилго нь залуусыг санхүүгийн мэдлэг, зөв дадалд суралцуулах, хувийн болон өрхийн санхүүгээ цэгцтэй төлөвлөх чадвар суулгах улмаар тэднээр дамжуулан нийгэмд эерэг нөлөөлөл бий болгох зорилготой байсан юм.



Хөтөлбөрийн хүрээнд санхүүгийн болон хувь хүний хөгжлийн танхимын сургалт орохоос гадна, багаар ажиллах, нэтворкинг арга хэмжээнд оролцож туршлага судлах, танилцах аялал болон ганцаарчилсан уулзалт хийж мэргэжлийн багшаас хувийн дасгалжуулалт авах зэрэг олон сонирхолтой үйл ажиллагааг хэрэгжүүлсэн билээ. Онцгойлон дурдахад, менторинг буюу хувийн дасгалжуулалтыг анх удаа туршиж, АФА aкадемийн мэргэжлийн багш нар бүх оролцогчидтой нэг бүрчлэн уулзаж тэдэнд тусгайлсан зөвлөгөөг өгч ажилласан юм.
 
Өнгөрсөн гурван сарын турш “Санхүүгийн манлайлал 2019” хөтөлбөр маш амжилттай хэрэгжиж, 2019 оны 6-р сарын 26-ны өдөр хаалтын ажиллагааны үеэр, өөрийгөө дайчилж, бусдыгаа манлайлсан нэг шилдэг оролцогч ХонКонгод сургалтад хамрагдах эрхийн эзэн боллоо.


Оролцогчдын хувьд хөтөлбөр хүлээлтээс давсан байж чадлаа хэмээн нэгэн дуугаар хэлж байлаа. Учир нь тэд дан ганц санхүүгийн онолын мэдлэгт суралцана гэх төсөөлөлтэй байсан ч амьдралын туршлага, практик дээр суурилсан, сонирхолтой сургалт, хичээлүүдэд хамрагдсан нь илүү онцлог байсан хэмээж байв. Манлайлагч 30 залуус маань хөтөлбөрөөр дамжуулан өөрийн үнэт зүйлсээ тодорхойлж, асуудлаасаа зугатдаггүй, нүүр тулж шийдвэрлэдэг болсон, цаашид зөвхөн өөрсдөө суралцаад зогсохгүй, нийгэмдээ түүчээлэн ажиллах болно гэдгээ амлаж байв.



“Санхүүгийн манлайлал 2019” хөтөлбөрийн хаалтын арга хэмжээний үеэр шилдэг оролцогчоор шалгарсан М.Долгорсүрэн: “Энэхүү хөтөлбөрийн ялагч болсондоо маш их баяртай байна. Хөтөлбөрийн тухайд зөвхөн санхүүгийн болоод хувь хүний хөгжлийн хөтөлбөр байсангүй, бүхэл бүтэн амьдралын сургалт, дасгалжуулалт байж чадлаа. Тус хөтөлбөрийг анх зарлахад нь л бүртгүүлж тэнцэх юмсан хэмээн бодож байсан. Учир нь миний үеийн залуус мундаг ажиллаж, хангалттай хэмжээний мөнгө олж чадаж байгаа ч хэт үрэлгэн, зөв зарцуулдаггүй, зардлаа бичиж тэмдэглэдэггүй, хадгаламж үүсгэдэггүй байгаа нь маш тод ажиглагддаг. Би өөрөө ч тийм байсан. Гэхдээ одоо бол бүх зүйл өөрчлөгдсөн хэмээн ам бардам хэлж чадна. Би сургалтын агуулга, хичээлүүдээс маш их зүйлс сурч, амьдралдаа хэрэгжүүлж байгаа. Мөн оролцогчдыг давхар хөгжүүлэхээр АмЧам, Монголын бизнесийн зөвлөл зэрэг байгууллагуудаас зохион байгуулдаг нэтворкинг арга хэмжээ, уулзалтуудад хамруулж байсан нь туршлага болж өгсөн. Бусад оролцогчдын тухайд бид маш дотно болцгоож, өөрсдийн амьдралд гарч буй өөрчлөлтөө нэгэнтэйгээ хуваалцаж, сургалтаа тэсэн ядан хүлээдэг байсан. Ямартай ч залуусын санхүүгийн боловсролд үнэтэй хувь нэмэр оруулахаар энэхүү хөтөлбөрийг хэрэгжүүлсэн ХААН Банкны хамт олон, хамтран ажилласан АФА академийн багш нартаа баярлалаа” хэмээн сэтгэгдлээ хуваалцсан юм.

ХААН Банкны зүгээс хөтөлбөрийн үеэр олон сонирхолтой үйл ажиллагаанууд зохион байгуулснаас Төв аймгийн Баяндэлгэр сумын нутагт орших Сүүний кластер фермд танилцах аялал зохион байгуулж, оролцогчдодоо жижиг дунд бизнес, эрчимжсэн аж ахуй, дотоодын үйлдвэрлэлийн тухай ойлголт өгсөн юм. Мөн олон нийтэд санхүүгийн боловсрол олгох багийн даалгавар хамгийн олон хүнийг хамарсан үр өгөөжтэй нь байв. Оролцогчид багт хуваагдан олон нийтэд санхүүгийн боловсрол олгох сургалтууд зохион байгуулсан бөгөөд энэ хугацаанд нийт 1,335 хүнд санхүүгийн боловсрол, мөнгөө хэрхэн зөв зарцуулах тухай чухал мэдээллийг өгчээ.

Хөтөлбөр дуусах мөчид үйл ажиллагаагаа нэгтгэн дүгнэхэд зохион байгуулагчдын зорьсноос илүү үр дүн гарсанд, оролцогч залуус маань илүү идэвхитэй, тэмүүлэлтэй байсанд хамтран хэрэгжүүлэгч талуудын зүгээс маш их баяртай байгаа билээ. Хөтөлбөрийн дараа бид оролцогч залуустайгаа дахин уулзалт хийж, хэрхэн өөрчлөлт гарсан тухай ярилцан мэргэжлийн дасгалжуулалтыг үргэлжлүүлнэ.

Энэхүү хөтөлбөр нь тэдний санхүүгийн боловсролоо дээшлүүлэх, санхүүгийн зөв арга барилд суралцаж, түүнийгээ амьдралдаа хэрэгжүүлэх урт аяллын зөвхөн эхний алхам байсан юм. Цаашид хөтөлбөрөөс сурч мэдсэн зүйлсээ өөрсдийн гэр бүл, эргэн тойрны хүмүүстээ түгээсээр байх болно гэдэгт итгэлтэй байна.







Бид зогсолтгүй бүтээсээр...
0
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

Эрхэлсэн ажилдаа амжилт гаргасан цагдаагийн алба хаагчдыг цол, тэмдгээр шагналаа1 цаг 5 минутын өмнөУИХ-ын нэгдсэн хуралдаанаар тогтоолын төслүүдийг хэлэлцэж баталлаа2 цаг 12 минутын өмнөХоёр дахь хүүхэд мэндэлсний дараа таны мэдрэх 11 зүйл2 цаг 16 минутын өмнөХүн төрөлхтөн улам мулгуу болж байна гэв2 цаг 22 минутын өмнөЗургаан настай хүү 4600 удаа суниажээ2 цаг 27 минутын өмнөМаргааш цахилгаан шугам тоноглолд засвар үйлчилгээ хийх хуваарь2 цаг 32 минутын өмнө"Game of Thrones" цуврал 32 төрлөөр Эммигийн шагналд нэр дэвшлээ2 цаг 36 минутын өмнөДОХ-ын хоёр тохиолдол нэмж бүртгэгджээ2 цаг 41 минутын өмнөЗуны амралтаараа уншвал зохих 10 ном2 цаг 47 минутын өмнө“Чернобыль” “Эмми авардс”-ын 19 номинацид нэр дэвшлээ2 цаг 52 минутын өмнө"Гаатуу"-гийн гараас мултрахгүй2 цаг 57 минутын өмнө71 жил ханилсан хос нэг өдөр таалал төгсчээ3 цаг 2 минутын өмнө''Гурван охин” хамтлагийн дуучин Х.Ану ээж болжээ3 цаг 7 минутын өмнөЛимонтой ус биеэс хорт бодисыг гадагшлуулдаг3 цаг 12 минутын өмнөМУГТ Н.Төгсцогт найз бүсгүйгээ танилцуулав3 цаг 16 минутын өмнөЧарльз Баркли “шинэ од” Зайон Уильямсонд турахыг зөвлөв3 цаг 16 минутын өмнөБ.Лхамдарь: Ургамал тоосоо гөвөх цагт цонхоо хаах хэрэгтэй3 цаг 22 минутын өмнөДЭМБ-аас Конго улсад онц байдал зарлалаа3 цаг 26 минутын өмнөЧимээгүй, гэмгүй хохирогчид буюу Лидицегийн 82 хүүхдийн хөшөөний түүх3 цаг 32 минутын өмнөТ.Дэлгэрмөрөнгийн дэгжин гүнжүүд3 цаг 36 минутын өмнөХар тамхины бүлэглэлийн толгойлогч Эль Чапо бүх насаараа хоригдоно3 цаг 46 минутын өмнө“The Hu” хамтлаг АНУ-д аялан тоглоно3 цаг 51 минутын өмнөХөвсгөлд ослоор нас барсан 41 тохиолдол бүртгэгджээ3 цаг 57 минутын өмнөИрэх сарын 9 хүртэл Үндсэн хуулийн төслийн хэлэлцүүлэгт бэлтгэнэ4 цаг 6 минутын өмнөУлаанбаатар-Дарханы замыг 11 дүгээр сар хүртэл ХААНА4 цаг 7 минутын өмнөГ.Аким: Би аялсан бүх улсын улсынхаа номын сангаар зочилсон4 цаг 11 минутын өмнөЭмбер Хердийг найз нь “мурив”4 цаг 16 минутын өмнөМеркель эрүүл мэндийн шалтгаанаар ажлаа өгөхгүй4 цаг 22 минутын өмнөӨдөр бүр йога хийснээр таны биед гарах 6 өөрчлөлт4 цаг 26 минутын өмнө“StarLadder - 2019 Major” тэмцээнд Монгол тоглогч өрсөлдөнө4 цаг 32 минутын өмнө
© 2008 - 2019 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.