2019 оны 7-р сарын 2
9 цаг 40 минут

Академич Х.Намсрай: “Электорат” хөдөлгөөн нь улс орныг аваад явчих зөв, ухаалаг хүмүүсийг улс төрд гаргах зорилготой

УИХ-ын гишүүн асан З.Алтай, Үндсэн хуулийн цэцийн дарга асан Ж.Амарсанаа, нийтлэлч Баабар зэрэг нийгэмд танигдсан 10 гаруй хүн УИХ-ыг чадавхжуулах зорилготой Электорат хөдөлгөөн”-ийг санаачилж, гишүүдийн тоо салбар бүрийн эрдэмтэн судлаачдаар өргөжин тэлсээр байна.  Тэд 2020 оны сонгуульд нэр дэвших бие даагчдыг дэмжих тунхагт гарын үсэг зурснаа албан ёсоор зарласан юм. Энэ талаар доктор, академич Х.Намсрай гуайтай ярилцлаа.

-Манай улс ардчиллын замыг сонгосноос хойш 30 жилийн босгон дээр ирж байна. Энэ хугацаанд бид хөгжлийн чиг шугамаа зөв олж, хөгжиж чадав уу. Та үүнд ямар үнэлэлт дүгнэлт өгөх вэ?

-Манай орон 1990 оноос шинэ нөхцөл байдал, зах зээлд шилжиж орсон. Түүнээс хойш 30 жил гэдэг хангалттай хугацаа. Эх оронд хөгжүүлсэн, бүтээсэн, баяжуулсан ололт амжилт их байна. Гэхдээ хөгжлийн түвшинд хүрсэн ч ерөнхий зүг чигээ олж чадаагүй, будилсаар байна. Аливаа нэг хүн, нийгэм ч бай хөгжлийнхөө эхний түвшинд байхдаа заавал будилдаг, зам чигээ олохгүй төөрдөг зүй тогтолтой. Энэ зүй тогтлыг бид хурдан давж чадаагүй байна. Шалтгаан нь манай нийгэм ерөнхий хандлагаар эд мөнгө, материаллаг түвшинд бүгд чиглээд байна. Ингээд хүмүүсийнхээ оюун санаа, хүмүүжил, боловсролын талыг орхигдуулжээ. Ерөөсөө л их хөрөнгөтэй бол бүх юм аяндаа ороод ирнэ гэсэн бодолтой байсан. Гэвч тэгж болдоггүй юм байна. Нийгмийн хөгжил хүнээсээ эхэлдэг юм байна. Бид хүнээ хүмүүжүүлж чадсангүй. Залуус ажилгүй, тавьсан зорилгогүй, хүмүүжилгүй явж байна. Энэ бол хамгийн том алдаа. Жишээ нь бидний оронд гурван сая герман ирье гэж бодъё. Тэдний бүх зүйл цэгцэрчихсэн учир ингэж хийнэ гээд дор нь энэ улсыг хөгжүүлээд гаргаад ирнэ. Тэгэхээр хүнээ хөгжүүлнэ гэдэг ямар чухал болох нь үүнээс харагдана.

Нөгөө нэг зүйл бол хувь хүний хүчин зүйл маш чухал болж байна. Техникжсэн, компьютержсэн нийгэмд нэг хүний хичээл зүтгэл, оюун ухаан, бодлого зорилго маш чухал. Тухайлбал, Стив Жобс гэх мөрөөдөлдөө автаад хэвтэж байсан хүү өнөөдөр 7 тэрбум хүнд хэрэгтэй гар утасны программ бүтээж дэлхийд гарлаа. Түүний үүсгэсэн компани 1000 тэрбум долларын хөрөнгөтэй. Тэгэхээр нэг хүний оюун ухаан, хүчин зүтгэл ямар чухал болох нь харагдана. Гэвч бид хүнээ хөгжүүлж чадалгүй, зөнд нь хаяж, эд мөнгөнд анхаарснаас болж алдлаа.

-Өнгөрсөн хугацаанд Ардчилсан нам, МАН ч тэр ээлжилж, мөн хамтарч засаг барьсаар ирсэн. Иргэд ч итгэл үзүүлсээр ирлээ. Гэвч болж өгөхгүй байна?   

-УИХ-ын гишүүд гэж тэнгэрээс буусан хүмүүс биш. Яг л бидний ахуй амьдралаас гарсан хүмүүс шүү дээ. Тэдэнд сэтгэл санаа, оюун ухааны хувьд улсыг авч явах бэлтгэл алга. Би гишүүдээ доош оруулж байгаа юм биш. Улсыг удирдана, парламентийг авч явна гэдэг чинь том ухаан. Тэр хүмүүс өөрийнхөө хүчин чадлаар компанитай болоод хөрөнгөжсөн нь буруу биш. Гэхдээ нэг гайхалтай зарчим байдаг юм. Хүн бүх зүйлд өв тэгш байж болдоггүй. Би мөнгө төгрөг олох гэж зүтгэсэн бол өөр нэг оюун ухааны зүйлд хоцордог. Физикийн зарчмаар багахан хугацаанд их зүйл амжуулахын тулд их энерги, хүч хөдөлмөр зарцуулна. Тэр хэрээр өөр зүйлд ухаан зарцуулах боломж хоцорчихдог. Тиймээс өнөөдөр хүн олон зүйлийг нэг зэрэг сайн хийх боломжгүй. Ийм учраас компани удирдаж явсан, том бизнестэй хүмүүс улсыг удирдаад явна гэхээр оюун ухаан, хүч нь дутдаг. Манай алдаа юунд байна гэвэл, ард түмэн энэ сэргэлэн залуу, мөнгөтэй хөрөнгөтэй. Үүнийг гаргаад ирвэл бид дагаад баян болно гэж боддог. Гэтэл болж өгдөггүй. Яасан гэхээр нөгөөх нь бизнестээ л сайн болохоос биш хууль гаргаж, тэр нь ард түмний амьдралд хэрхэн зохицож, ахуйг нь яаж дээшлүүлэхийг дутуу боддог. Энэ бол физикээс гарсан түгээмэл зарчим юм.

-Монголын салбар салбартаа манлайлагчид нэгдэж “Электорат” хөдөлгөөнийг байгуулсан. Та уг хөдөлгөөний нэг гишүүн. Таны улс орныхоо төлөө бодож явдаг зүйл тус хөдөлгөөний зорилго, зорилттой хэрхэн нийцэж байна вэ? 

-Зүгээр нэг ажилгүй хэдэн настайвтар хүмүүс цуглаад дэмий зүйл сэдэж байгаа юм биш. Энэ бол өөрийн амьдрал, туршлагаар салбар салбартаа зүтгэж, хөлс хүчээ гаргаад, аливаа зүйлсийн нарийн учрыг мэдэх болсон хүмүүсийн нэгдэл юм. Бид эх орныхоо ирээдүйн хөгжилд санаа зовж байна. Тиймээс богино хугацаанд эх орныхоо хөгжлийг яаж жигдэрүүлж болмоор байна гэдэгт санаа нэгдсэн. Эхний зорилго бол улсынхаа хөгжлийн наад цаад учрыг мэдээд, монгол хүний амьдрал, үйл ажиллагаанд зохицсон хууль зүй гаргаж зүгшрүүлэх болов уу гэсэн хүмүүсийг эхний удаад төрд гаргавал зүгээр болов уу гэсэн мөрөөдөлтэй байна. Мэдээж бид хууль зүйн хүрээнд ажиллана шүү дээ. Тиймээс бидний зорилго биелэгдэх эсэх нь ирээдүйн асуудал. Бид эх оронч сэтгэлгээтэй, амьдрал тэмцэлд халуун гараараа оролцсон хүмүүсийг гаргана гэсэн зорилго тавиад ажиллаж байна.

-Яагаад намын гишүүдээс татгалзаж байгаа вэ. “Электорат” хөдөлгөөн бие даагчийг илүү онцолж байгаагийн шалтгаан юу вэ?  

-Намаас гарна гэдэг чинь намын бодлого шийдвэрийг биелүүлэх ёстой. Гэтэл намын бодлого шийдвэр нь олон түмний сонирхол, улсын хөгжилд таарахгүй байвал болохгүй болчихно шүү дээ. Хоёрдугаарт, аливаа нам УИХ-д олонхийн суудал эзлэхийн тулд маш их бүтэхгүй амлалт өгдөг. Улс орны эд хөрөнгийг түйвээсэн амлалтууд өгч байна. Чамд тэдэн саяыг өгнө. Хүүхдийг чинь сургуульд оруулна, ингэж хувь хишиг тараана гэдэг. Мөн баахан фантаз хэлдэг. Цалинг чинь тэдэн сая болгоно гэх зэргээр эдийн засгийг нураасан амлалт өгч байна. Ингэхээр тухайн намаас дэвшиж гарсан хүмүүс үүнийг сөрж ажиллаж чадахгүй байна. Иймд бие даасан дорвитой, санаачлагатай хүн байвал хэрэгтэй юм. Улс орныг аваад явчих ухаалаг, оюуны потенциалтай, энд тэнд юм үзсэн, туршлагатай, мэдлэг чадвартай, нэр цэвэр хүмүүсийг гаргах зорилготой байна.

-Бие даагчийг УИХ-д дэмжээд гаргаад ирлээ. Тэдгээр гишүүдийн ард сонгогч олон, та бүхэн байж зөвлөж чиглүүлэх юм байна гэж ойлгосон. “Электорат” хөдөлгөөнд салбар бүрийн эрдэмтэн судлаачид, нийгэмд зөв хүн гэж үнэлэгддэг хүмүүсийн төлөөлөл багтсан шүү дээ?

-Энэ бол маш чухал асуудал юм. Одоо бол УИХ-ын гишүүн болохоор бүх юмыг мэддэг. Чаддаг болдог. Уг нь ард үлдсэн олон түмнийхээ санаа бодлыг сонсох ёстой. Гэтэл түмний өмнө гараад өөрийнхөө бодлыг л яриад, дотоод хүний зөвлөгөөг авдаггүй. Тэгэхээр бидний зорилго бол тэднийг чиглүүлэх ёстой. Бидний дэмжлэгээр гарсан байвал гэрээ байгуулж, бид ийм зөвлөгөө өгнө шүү, энэ талаар бодно шүү, улс орныхоо хөгжилд хэрэгтэй зүйл л хийнэ шүү гэх зэргээр хэлнэ.

Хоёрдугаарт, зөвлөгөөний гол шинж юу вэ гэвэл манай улс том супер гүрэн шиг автомашин, гар утас зэргийг хийх чадал байхгүй. Хамгийн гол нь ганц, хоёрхон зүйлээр дэлхийд гарах боломж юу байна гэдэгт чиглүүлэх ёстой. Жишээ нь Швейцарь улс цаг, тонгорог. Голланд улс үхрийн аж ахуй, бяслаг хийх зэргээр дэлхийд хүлээн зөвшөөрөгдсөн, байр сууриа эзэлсэн. Манай улсын хувьд ганцхан ноолуураар дагнахад болчихож байгаа юм. Гэтэл манайх тал тал тийш самгардсан. Стив Жобс хүн болгон, айл бүрт хүрэх ганц зүйлд чиглэж чадсан учир 1000 тэрбум ам.долларын хөрөнгөтэй компанийг бий болгож чадлаа шүү дээ. Энэ бол хамгийн гол санаа юм.

Манайд нэг буруу жишиг байна. Гадны улсын дэмжлэгээр хөгжинө гэж ярьдаг. Тийм зүйл байхгүй. Мөн нэг л их мөнгөжих гэсэн хүмүүс. Тансагласан. Үнэтэй машин унаж, өрөөндөө гаднаас авчирсан тансаг тавилга тавина. Манай амьдрал бүтээдэг биш хангамжийн, хэрэглээний маягийн болчихоод байна. Энд л хамаг зовлон байна.  Түүний оронд бүх хөрөнгөө ноолуурын салбар руу хийж, аймгуудад угаах үйлдвэр байгуулах, 20 мянган ажилтантай том цогцолбор босгох, хажууд нь хүрээлэнгүүд байгуулах зэргээр хөгжүүлмээр байна. Ингэж нэг юмаар дагнаж хөгжинө. Энэ талын зүйлүүдийг гарах хүмүүст зөвлөж хэлнэ.

-2020 оны сонгуульд та бүхний дэмжлэгээр том хүч өрсөлдөх нь ээ. Ер нь УИХ-ын 76 суудлын хэдийг нь өөрийн нөхдийн төлөөллөөс бүрдүүлсэн тохиолдолд дээрх яриад буй зорилтуудыг биелүүлэх хүч бүрэлдэх вэ?

-Ер нь парламентад зөв үзэл бодол, зөв үзэл санаатай нэг хүн ч гэлтгүй хэрэгтэй шүү дээ. Цаашид хүмүүс маань эрчимтэй нэмэгдээд ирвэл парламентыг зөв зам руу чиглүүлнэ. Гол нь хүний тоо гэхээс илүү зөв хүмүүсийг л гаргах ёстой. Жишээ нь, хүүдүүдэд 20 мянган төгрөг өгөх нь өнгөц харахад зөв. Цаашаа ухаад алсын хараатай харвал хамгийн буруу. Нөгөө их мөнгийг чинь цуглуулж байгаад сан байгуулж, зөв зүйл руу нь чиглүүлбэл өнөөдөр бүх хүүхэд нэг ээлжийн сургуультай болсон байх ёстой. Бүх хүүхэд цэцэрлэгт хамрагдсан байх учиртай. Гэвч өнөөдрийг бодсон мулгуу бодлогоос болж хойч хойч үедээ хор тарьж байна. Тиймээс энэ бүхнийг бодож үзэх, алсын хараатай ажиллах хүн гаргах нь манай хөдөлгөөнийнхөний зорилго юм.

Би тойм тооцоо хийж үзсэн. Манай улсын бүх баялаг, нутаг дэвсгэрийг хөрөнгөөр үнэлье гэвэл 200 мянган тэрбум доллар болж байна. Бид ийм баян хүмүүс. Өөр нэг гайхамшигтай зүйл нь дэлхийн дулаарлаас болж далайн эрэг хавийн орнуудын усны түвшин нэмэгдэж зарим хуурай газар алга болно. Ингээд тэд 50, 80, 100 жилийн дараа монгол оронд хадаг бариад жаахан газар 50 жилээр түрээслүүлээч гээд ирнэ. Манайх ийм сайхан ирээдүйтэй улс юм. Тиймээс өнөөдрийн хүндрэлд түүртэхээс илүүтэй ирээдүйгээ харсан зөв бодлого дэвшүүлж, тууштай явах ёстой.

15
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

15 сэтгэгдэлСэтгэгдэл бичих

202.126.89.235СА   • 7 сарын 2. 12 цаг 52 минут

ЭНЭ НӨХДҮҮД Ч ДЭЭ ЮУ Ч ГАРАХГҮЙ ШДЭЭ ШАВХААД ДУУСГАСАН ШАВХАРУУ Ч ҮЛДЭЭГҮЙ БАЙЛГҮЙ ХАРАХНЭЭЭ НЭЭГ ИХ ҮЛДЭЦТЭЙ ХҮМҮҮС ХАРАГДАХГҮЙ Л БАЙНА

202.9.42.19Зочин   • 7 сарын 2. 12 цаг 05 минут

tarvaga elbegdorj manan-giinxaa zysiig xuvirgaj elecro ch gex shig muu novshnuud oyu tolgoin avilgachid

64.119.26.92Зочин   • 7 сарын 2. 11 цаг 56 минут

Нэрд гараагүй ,хэт хуучинсаг бус зөв,шинэчлэх эрмэлзэлтэй хүмүүсийн саналыг орхигдуулахгүй байх нь зүүтэй.Сайхан эвсэлд талархая.Амжилт. Ядуурал газар авсан яг энэ ойрын 4 жилд бодитой,үнэмшилтэй цалин-орлого амлахгүйгээр олонхийн санал авна гэвэл хий мөрөөдөл болно гэдгийг бодоорой. Бааварт найдая?

59.153.114.247ард   • 7 сарын 2. 11 цаг 55 минут

зөвөө

103.9.90.108Зочин   • 7 сарын 2. 11 цаг 50 минут

AMJILT HUSIE. TENGER TETGEH BUI ZA

150.129.141.11Зочин   • 7 сарын 2. 11 цаг 18 минут

ЗҮСЭЭ ХУВИРГАСАН ШИМЭГЧ ХУВАЛЗНУУД ШҮЛСЭЭ ЦАЦААД ЭХЭЛЛЭЭ .

122.201.31.195Зочин   • 7 сарын 2. 11 цаг 09 минут

баабар тагнуулаар орчихсон цохиж явна. Энэ Санаачлагын нэр хүндийг Барзгар унагана шүү.Наад нөхөрөө өнөөдрөөс зайлуу.

59.153.114.14Зочин   • 7 сарын 2. 11 цаг 02 минут

АЛТАЙ БААБАР ЗҮГЭЭР Л ЗАЙЛААД ӨГӨӨЧ

192.82.66.101ss   • 7 сарын 2. 11 цаг 05 минут

ok ok

64.119.17.59Зочин   • 7 сарын 2. 10 цаг 26 минут

энэ хөдөлгөөн гэгч дотор тааруухан хүмүүс олон байна лээ

66.181.179.28Гутамшигууд   • 7 сарын 2. 10 цаг 24 минут

Нам нам дамжиж хог шавхрууг нь долоож явсан новшнууд. Одоо гэнэт ухаан орсон гэнэ. Нийгмийн эдгээр хог шаарууд ичиж амьдрах хэрэгтэй юмсан.

202.21.115.110Жирийн иргэн   • 7 сарын 2. 10 цаг 13 минут

Сонгуулийн тогтолцоогоо өөрчил. Ялсан нам Засгийн газрыг дангаараа бүрдүүлж байгаа нь буруу. УИХ-д сонгогдсон намуудын хувийн жингээр Засгийн газрыг бүрдүүлэх хууль батлах хэрэгтэй.

202.179.27.74зочин   • 7 сарын 2. 9 цаг 57 минут

Баабар гуай болүгүй шүү, Ц.Элбэгдоржийн удирдлагаар Монголын ард түмнийг их хэрүүлээр урт хугацаанд турш өөр сэпэврүү хазайхгүй байлгахаар угжих, эсвэл сонгуулийн өмнөх сэтгэлзүйг судалж Эбэд тааруулж хар пиар хийж байсан болохоос эрдэмтэн судлаачийг нь мэдэхгүй юм байна. Монголын түүхээ бараг мэдэхгүй дээ мөрийцөхөд бэлэн шүү.

202.9.43.141Бигэр   • 7 сарын 2. 9 цаг 51 минут

Электорат хөдөлгөөнийг санаачилсан эрдэм мэргэд, ахмад сэхээтэн та бүхний ажилд амжилт хүсье. УИХ-ын сонгуульд сонгогч олны анхааралыг төвлөрүүлэх, сонголт хийхэд, нийгэмд сайн мэдээг түгээнэ гэдэгт та бүхэнд итгэж байна. Миний хувьд УИХ-ын гишүүдийн ядаж 30 хувьд нь туршлагатай хуульч эрх зүйч, эдийн засагч санхүүч мөн банкирууд сонгогдоосой гэж хүсэж байна. Тухайлбал: ХҮН-ын Доржханд, СЭЗИС-ийн багш Дэлгэрсайхан гэх мэт. Мөн их дээд сургуулийнэрдэмтэн багш нарыг дэмжээсэй.

203.91.118.180Зочин   • 7 сарын 2. 9 цаг 39 минут

зөв

Шинэ мэдээ

Ватиканы хүндэт харуулууд...1 цаг 24 минутын өмнөМанай сайтын сэтгүүлч, редактор Н.Пунцагболд ШИЛДЭГ редактороор шалгарлаа1 цаг 39 минутын өмнөӨнөөдрийн зурхай1 цаг 54 минутын өмнөЦаг агаарын мэдээ2 цаг 9 минутын өмнө“Уур амьсгалын төлөөх жагсаал”-д хэдэн мянган хүн оролцжээ12 сар 7. 15:00Байгууллагын баярын арга хэмжээн дээр баримтлах 10 дүрэм12 сар 7. 14:55АНУ Иракийн гурван иргэний эсрэг хориг арга хэмжээ авчээ12 сар 7. 14:50Зөгийн бал хэмээх шидэт идээний ашиг тус…12 сар 7. 14:45ФОТО: “Face Geniuses” буюу Солонгосын шилдэг нүүр царайгаар шалгарсан эрэгтэй кпоп одод12 сар 7. 14:40"Анхдагч" ах нар12 сар 7. 14:35Нийслэлийн бүсэд баавгай орж иржээ12 сар 7. 14:34Өвөрмөц авьяастай 15 алдартан12 сар 7. 14:30Их Британид 121 граммын цул алт олджээ12 сар 7. 14:25Ардчилсан хувьсгалын 30 жилийн ойн барилдааны түрүү бөхийг 8 сая төгрөгөөр шагнана12 сар 7. 14:22Англи хэлээр аль орны хүмүүс хамгийн сайн ярьдаг вэ12 сар 7. 14:20Дэвид Бекхэм замын хөдөлгөөний дүрэм зөрчжээ12 сар 7. 14:15Volkswagen шинэ үеийн Golf машинаа худалдаалж эхэллээ12 сар 7. 14:10Валютын ханш12 сар 7. 14:05Дэлхийн улс орнуудад цайны мөнгө хэрхэн өгдөг вэ12 сар 7. 14:00Таеквондогийн "Москва гран при финал-2019"12 сар 7. 13:55Видео: 2019 оны хамгийн шилдэг зургаан кпоп дуу12 сар 7. 13:50Брэд Питт: Би 20 жил нэг ч уйлаагүй12 сар 7. 13:45Нийт газар нутгийн 70 хувьд зудын эрсдэл үүсэх төлөвтэй байна12 сар 7. 13:40Halsey болон “BTS”-ын Suga нар хамтарсан дуу гарлаа12 сар 7. 13:35УИХ-ын байнгын хороод ирэх долоо хоногт...12 сар 7. 13:30“Нийслэлийн хүүхдийн шүд угаалтын аварга шалгаруулах тэмцээн” боллоо12 сар 7. 13:25Мелания Трамп импичментийн талаар анхныхаа "МЭДЭГДЭЛ"-ээ хийлээ12 сар 7. 13:202018 онд улаан бурхан өвчний улмаас 140 мянга гаруй хүн амиа алджээ12 сар 7. 13:15Онгоцонд ашигласны дараа идэж болох аяганд кофе хийж өгдөг болно12 сар 7. 13:10БНХАУ-ын ӨМӨЗО-ны Шилийн гол аймагт бүртгэгдсэн тарваган тахал өвчний талаарх албан мэдээлэл12 сар 7. 13:05
© 2008 - 2019 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.